| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2017/00487/И |
| Дугаар | 135/ШШ2017/00663 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2017/00663
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2017/00487/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д.Оюундарь , тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улсын бүртгэлтэй хаяг: Дархан-Уул аймаг, ............................... тоотод оршин суух хаягтай,
Одоо оршин суугаа хаяг: Дархан-Уул аймаг, ............................ тоотод оршин суух,............... овгийн Д-ийн Б- /РД:................., утас:........................-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: .................................. тоотод оршин суух хаягтай,
Одоо оршин суух хаяг: .......................................... тоотод оршин суух, ....... овгийн Г-ийн О- /РД:..........., утас:................./
1,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч Г.О- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ш- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хариуцагч О- надаас өмнө нь мөнгө зээлж авдаг байсан. Бид хоёр бирж дээр хамт наймаа хийдэг байсан. 2013 онд О- надаас 2,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. Мөнгөө өгч байгаад үндсэн мөнгөнөөс 500,000 төгрөг үлдсэн. Тэгээд 2-3 сар хүүгээ өгөөгүй учир би О- дээр очоод үндсэн мөнгө 500,000 төгрөг дээр нь хүүний мөнгө тухайн үед олон сар өгөөгүй учир бид 2 харилцан тохиролцож 300,000 төгрөг гэж тохироод нийт 800,000 төгрөгөн дээр нотариатаар орж гэрээ хийсэн. Гэрээ хийснээс хойш О- нь нэг ч төгрөг өгөөгүй учир шүүхэд хандсан. гэжээ
Хариуцагч Г.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2013 онд би Б-гаас 2,500,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Тухайн үедээ 10 хувийн хүүтэй тохиролцоод би хүүгээ 10 гаран сар төлж байсан. Сүүлдээ ажилгүй болоод хүүний мөнгөө 5-6 сар төлөөгүй, 2015 онд үндсэн мөнгө гэж 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Б- үндсэн мөнгө 500,000 төгрөг өгөөгүй дээр нь хүүний мөнгө гэж 300,000 төгрөг нэмээд нийт 800,000 төгрөгөнд гэрээ хийсэн. Надад одоо энэ мөнгийг төлөх боломж байхгүй, би Б-д зээлсэн мөнгөө 2 дахин нугалж өгсөн. Гэрээ хийсэн учир би 800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б-гийн хариуцагч Г.О-т холбогдуулан гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээл 800 000 төгрөг, хүү 80 000 төгрөг алданги 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Б- ...800 000 төгрөг, хүү 80 000 төгрөг, алданги 400 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний дагуу шаардаж гаргуулна гэж, хариуцагч Г.О- ... энэ зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, өмнөх гэрээний үлдэгдэл мөнгө, хүү гэж хэлээд хүчээр гэрээ байгуулсан, би сар тутам хүүгээ төлж байгаад, 2 000 000 төгрөг, 500 000 төгрөгийг шилжүүлсэн ...гэж маргаж байгаа болно.
Талуудын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Б.Б- нь гэрээний зүйл болсон 800 000 төгрөгийг зээлдэгч Г.О-ийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч Г.О- нь шилжүүлэн авсан мөнгийг хугацаанд нь буцаан өгөх үүрэг хүлээсэн байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Б.Б-, Г.О- нарын хооронд 2013 онд үүссэн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 500 000 төгрөг, хүү 300 000 төгрөг байгаа гэж тооцон 800 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эргүүлэн төлнө гэж гэрээ хийсэн нь тогтоогдож байгаа бөгөөд гэрээний зүйл болсон 800 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор шударгаар гүйцэтгэх бөгөөд зээлдүүлэгч Б.Б- гэрээний зүйл болсон мөнгийг хугацаандаа шилжүүлээгүй тул төлбөрийг шаардах эрх үүсэхгүй, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлйин 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээл 800 000 төгрөг хүү 80 000 төгрөг, алданги 400 000 төгрөг хариуцагч Г.О-ээс гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. 57 57.1, 7 7.1.1-д тус тус ч Д.Б-гийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр төлсөн тэмдэгтийн хураамж 95 270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. шүүхэд 119 119.2- хүү 㺺 120 120.2- , 뺺 㺺 14 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны .
د Д.ОЮУНДАРЬ