Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2017/00656

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2017/00656

Дархан-Уул аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00366/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар байр, 12 тоотод оршин суух, Боржин овгийн Жигжидын Оюунгэрэл /УЖ66092700, утас:9914 6242/-нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг, Хүрээлэнгийн 20 тоотод оршин суух, Боржигон овгийн Нацагийн Гандулам /РД:ТЛ65011961, утас:9940 7699/-д холбогдох

 

2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл, хариуцагч Н.Гандулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Н.Гандулам нь 2014 оны 09 дүгээр сарын 06-нд банкныхаа хүүг өгөх гэсэн юм гээд надаас 1 700 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэлийг 2017 оны 5 сард гаргасан энэ хүртэл хугацааны сарын хүү 136 000 төгрөгийг өгсөн. Иймээс гэжээ.

 

Хариуцагч Н.Гандулам нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...1 700 000 өгрөг авахдаа манай хүүд битгий хэлээрэй авсан. Гэтэл дараа нь Н.Гандулам над руу согтуу утасдаад яагаад манай хүүд хэлж байгаа юм гэсэн. Энэ хамааралгүй мөнгө өөрийн хүүхдийнх нь мөнгө өгөөд дууссан гэв.

Ж.Оюунгэрэлээс 1 700 000 төгрөг авсан. Уг нь нэхэмжлэгчээс 11 сая төгрөг авах ёстой үүнээс 1 700 000 төгрөг ороод хасагдаад тооцогдож байгаа. гэжээ

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч Н.Гандуламд холбогдуулан гаргасан 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Оюунгэрэл 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлдүүлсэн 1 700 000 төгрөг, хүү 8 хувиар тооцон 2014 оны 09 дүгээр сарын 06-наас 2015 оны 05 дугаар сар хүртэлх хүүнд 800 000 төгрөг нийт 2 500 000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч Н.Гандулам ...хүү *******ийн зээлдүүлсэн 19 000 000 төгрөгөөс 1 700 000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Манай хүүгээс 8 хувийн хүүтэй зээлсэн болохоор би хүүтэй нь өгөх байсан. Хүү *******той хийх төлбөрт миний төлөх 1 700 000 төгрөгийг тооцож нэхэмжлэлээ багасгаж шийдвэрлүүлсэн тул төлөх үндэслэлгүй ... гэж маргаж байгаа болно.

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1 500 000 төгрөг шилжүүлгээр, 200 000 төгрөг бэлнээр өгч зээлийн гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлйин 281.1-д зааснаар зээлдэгчийн өмчлөлд зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн энэ талаар маргаангүй байна.

 

Талууд 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1 500 000 төгрөг шилжүүлгээр, 200 000 төгрөг бэлнээр өгөх үедээ зээлийн гэрээний зүйлийг хэдийд ямар хэлбэрээр төлөх, гэрээний үүрэг хэдийд дуусгавар болох, гэрээний үүрэг зөрчигдсөн үед хариуцлага хэрхэн тооцох, хүүг хэдэн хувиар тооцсон талаарх тохиролцоог бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэснээр сарын 8 хувийн хүү гэж 800 000 төгрөг шаардах эрхгүй мөн түүний нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор сарын 8 хувийн хүү 136 000 төгрөг бол 2014 оны 09 дүгээр сарын 06-наас 2015 оны 05 дугаар сар хүртэл 8 сарын хугацаанд 1 088 000 төгрөг байхаар бөгөөд 800 000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна.

 

Хариуцагч Н.Гандулам нэхэмжлэгч Ж.Оюунгэрэлээс 1 700 000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар хүлээн авсан талаар маргаангүй боловч ...Хүү *******той хийх төлбөрт миний төлөх 1 700 000 төгрөгийг тооцож нэхэмжлэлээ багасгаж шийдвэрлүүлсэн тул төлөх үндэслэлгүй ...гэж татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнийг нотолж чадахгүй байна.

 

Түүний татгалзлын үндэслэл болгож байгаа нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох 12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд ... хариуцагчаас 12 500 000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа 8 000 000 төгрөг болгож багасгасан. Мөн шүүх хуралдаан дээр хариуцагчтай тохиолцож шаардлагаа 5 000 000 төгрөг болгож бууруулж байна. ...гэж тусгагдсан, мөн талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнйи 1 дүгээр заалтад нэхэмжлэгч Н.******* би нэхэмжлэлийн шаардлага 8 000 000 төгрөгийг 5 000 000 төгрөг болгож багасгаж байна гэж тусгасанаас нэхэмжлэлийн шаардлагаа бууруулах үндэслэлд ээж Н.Гандуламын ******* төлөх төлбөрийг оролцуулан тооцсон тухай тохиролцоо хэрэгт байхгүй, тэмдэглэл болон гэрээнд тусгагдаагүй байна.

 

Мөн дээрх тохиролцоо нь зөвхөн Н.*******, Ж.Оюунгэрэл нарын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар зээлдүүлэгч Ж.Оюунгэрэл зээлийн гэрээний төлбөр буюу үүргийн гйүцэтгэлийг зээлдэгч ******* өөр этгээдэд хүлээлгэн өгөх талаар тохиролцоогүй, мөн хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар биелэх хугацаа болсон 2 этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болох бөгөөд өөр этгээдийн гүйцэтгэх үүрэгт бусад этгээдийн гүйцэтгэх үүргийг харилцан тооцох боломжгүй байна.

 

Имйд Н.Гандулам Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаан нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй тул 1 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунгэрэлд олгон, хүү 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Н.Гандуламаас 1 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* олгон, хүү 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунгэрэлээс 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 12 800 төгрөг, 42 150 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1 700 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 42 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Оюунгэрэлд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

4. шүүхэд 119 119.2- хүү 㺺 120 120.2- , 뺺 㺺 14 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны г дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ