| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0145/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/151 |
| Огноо | 2024-09-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дундговь аймгийн ******* жолооч ажилтай, ам бүл , Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг Арвижихын -7 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 203 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 он/ ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан овогт /РД:ЗИ79**************/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “Рашаант” гэх газар хохирогч эзэмшлийн *******-7 ӨМЕ улсын дугаартай приус-4 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад буухдаа түүний “Redmi-2” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд: “ Би мэдүүлэг өгөхгүй” гэжээ. /хх-ийн 63-64/
Хохирогч 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “Би Өмнөговь аймгийн Ханбогд суманд оршин суудаг 2024 оны 07 дугаар сарын 2-ны өдөр өөрийн төрлөх нутаг болох Дундговь аймгийн ******* сумын 00 жилийн ойн баяр наадмыг үзэхээр ирсэн. Тэгээд ******* сумаас зүүн хойд зүгт “Рашаант” гэх газар 2024 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө машиндаа таньдаг эгч хамт хоносон. Тэгээд өглөө ******* цаг болж байхад хар өнгийн 33-76 ДУА улсын дугаартай машин унасан хоёр залуу ирсэн. Миний хамт унтаж байсан Отгончулуун эгчтэй юм ярьж байснаа Мөнхзаяа гэх залуу ямар ч зөвшөөрөлгүй миний унтаж байсан машины онгорхой цонхоор шууд миний хөхийг хоёр гараараа барьж авсан. Тэгэхээр нь би Мөнхзаяа гэх залууд хандаж “чи тэнэг үү” гэхэд Мөнхзаяа “сүртэй юм орой чи миний доор орох гээд байгаа юм байна даа яндагнаад байх чинь чамайг би орой заавал өөрийн доороо оруулна” гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэгээд Мөнхзаяа гэх залуу өөрийн хамт явж байсан хүнтэйгээ яваад өгсөн. Би тэр хоёрыг огт танихгүй надтай хамт явсан г таньдаг юм шиг байна лээ. Тэр хоёр хүнийг явсны дараа миний утас байсан байрандаа байгаагүй. Тэгээд би тэр хоёр хүний хойноос очоод гар утсаа авъя гэхэд Мөнхзаяа “би утсыг чинь аваагүй” гэсэн. Тэгээд тэр хоёр хүн яваад өгсөн. Би машиндаа утсаа хайгаад олоогүй болохоор Мөнхзаяа гэх хүнийг хулгай хийчихлээ гэж бодоод тухайн машиныг нь хайж яваад 3 цагийн үед олж очсон чинь Мөнхзаяа гэх залуу архи уучихсан байсан. Тэгээд би Мөнхзаяад хандаж “та миний утсыг өг” гэсэн. Тэгтэл Мөнхзаяа “би чиний утсыг аваагүй янхан минь” гэж хэл амаар доромжилсон. Тэгээд би гэрээс гартал гэрийн урдуур хоёр цагдаа явж байгаа харагдсан. Би тухайн хоёр цагдааг дуудаж гар утсаа алдсан талаараа хэлсэн. Тэгээд тэр хоёр цагдаа Мөнхзаяа гэх хүнтэй уулзаад “чи хүний гар утас авсан юм бол өг” гэхэд Мөнхзаяа “би наад янханы чинь утсаар яадаг юм би аваагүй авсан байвал төлөөд өгнө” гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэгтэл Мөнхзаяа гэх хүнтэй хамт явсан Тайвнаа гэх ах наадах чинь нэг гар утас барьчихсан явж байсан гэж цагдаад хэлсэн учир цагдаа нар Мөнхзаяагийн машиныг онгойлготол миний гар утсыг өөрийнхөө хянах, хүрд хоёрын хооронд нуусан байсан. Тэгээд би гар утсаа олж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4/
Хохирогч 2024 оны ******* дугаар сарын 0-ний өдөр дахин өгсөн: “ Миний гар утсыг ямар нэгэн зөвшөөрөл авч авсан зүйл байхгүй. Намайг машинд унтаж байхад үл таних хоёр эрэгтэй хүн ирээд миний биед хүрээд намайг сэрээчихсэн. Тэгэхээр нь би сэрээд босч ирээд загнаж байгаад бие засахаар явчихаад ирсэн чинь машинд цэнэглэж байсан утсыг минь аваад явчихсан байсан. Надад гар утсыг минь хэлж авч явсан зүйл байхгүй араас ирж аваарай гэж хэлсэн зүйл байхгүй. Би тухайн үед анх ирэхэд нь машиных нь дугаарыг харчихсан байсан. Машиных нь дугаараар хайгаад араас нь очиход намайг хэл амаар “янхан, гичий, би чиний утсыг аваагүй” гэх мэтээр харааж доромжилоод байсан. Ямар нэгэн байдлаар надад хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/
Гэрч Б.Отгончулуугийн: “Би 2024 оны 07 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 00 жилийн ойн баяр наадам үзэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас өөрийн таньдаг дүү Батчимэгийн хамт ирсэн. 2024 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ******* сумаас зүүн хойш “Рашаант” гэх газар бид хоёр машиндаа хоноод 2024 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед миний зүс таньдаг ах Тайван утсаар залгаж “хаана байна” гэсэн. Тэгээд би байгаа газраа хэлээд “би унтаж байна” гэсэн ******* цагийн үед Тайван ах Мөнхзаяатай хамт ирээд Тайван ах машины гадаа нэлээн ядарсан шинжтэй унтаад өгсөн. Удалгүй Мөнхзаяа ирж Тайван ахыг явъя гээд хамт явсан яг юу болсон талаар би мэдэхгүй. Тухайн үед машины гадаа нүүрээ будаж байсан. Мөнхзаяа Тайван нарыг явсны дараа Батчимэг утас алга гээд хойноос нь машинаар очиж уулзсан. Тэгээд Батчимэг Мөнхзаяад хандаж “та утас авчихаж, утсаа авъя” гэхэд Мөнхзаяа “би аваагүй” гээд уурлаад байсан. Тэгээд Мөнхзаяа, Батчимэгийг гичий, янхан гэж хэл амаар доромжилж газраас чулуу аваад далайсан. Тэгээд бид хоёр явсан. Би өөр зүйл мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-22/.
Гэрч М.Энхтайваны: “Би 2024 оны 07 дугаар сарын 2-ны өдөр ******* сумын 00 жилийн ойн баяр наадам үзэхээр Дундговь аймгийн Сайнцагаан сумаас ирсэн. Тэгээд хамаатны эгчийндээ хоноод 2024 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 07 цагт би өөрийн найз Отгончулуу руу өөрийн утсаараа залгаад “найз хаана байна хүрээд очъё” гэхэд Отгончулуу “хүрээд ир” гээд байгаа газараа надад хэлсэн. Тэгээд нэг цагийн дараа би явах гэтэл ангийн Мөнхзаяа би хамт явъя гэхээр нь би “чи хэрэггүй” гэхэд Мөнхзаяа хамт очъё гээд хамт явсан. Тэгээд бид хоёр Отгончулуугийн байгаа газар очиход Отгончулуу “наад нэг юм аа яах гэж авч ирсэн юм” гэсэн. Мөнхзаяа шууд цагаан өнгийн приус-4 маркийн машинд орж суусан. Тэр машинд Отгончулуу бас Батчимэг нар унтаж байсан. Мөнхзаяаг машинаас гар гээд гаргасан. Тэгээд би өөрийн 33-76 ДУА дугаартай машинаа унаад Мөнхзаяатай хамт буцаад ангийнхан дээрээ ирсэн. Удаагүй байтал Батчимэг, Отгончулуу нар ирээд “миний гар утас алга байна та хоёр авсан уу” гэхэд Мөнхзаяа “аваагүй” гээд хэрэлдээд байсан. Тэгээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн. Мөнхзаяа “утсыг чинь аваагүй” гээд цагдаа нарын хажууд Батчимэгийг гичий, янхан гээд хэл амаар доромжилсон. Тэгээд цагдаа нар Мөнхзаяагийн өөрийнх нь машинаас Батчимэгийн гар утсыг олж өгсөн. Би өөр зүйл мэдэхгүй. Би согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Харин хамт явсан Мөнхзаяа бага зэргийн согтолттой байсан. Өөрийгөө хянах яадвартай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-26/
Гэрч Б.Тэгш-Ерөөлтийн: “ Би Дундговь аймгийн ******* сумын 00 жилийн ойн баяр наадмын хамгаалалтад гарахаар 2024 оны 07 дугаар сарын 2-ны өдөр очсон. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус сумын наадмын хамгаалалтад ажиллаж байх хугацаанд 3 цагийн үед нэг эмэгтэй хүн гараа өргөөд манай цагдаагийн машиныг зогсоож “миний гар утсыг нэг хүн авчихаад өгөхгүй байна” гэсэн. Тэгээд тэр Батчимэг гэх хүнийг дагаад хойшоо яваад гэрийн гадаа очсон. Тэгсэн өөдөөс Мөнхзаяа гэх хүн гарч ирсэн. Тэгээд Батчимэг гэх хүн энэ хүн авсан гэж хэлсэн. Тэгсэн Мөнхзаяа “би чиний утсыг аваагүй янхан минь” гэж хэлээд хэрэлдээд байсан. Тэгээд Мөнхзаяа өөрийнхөө машиныг нээгээд машинд нь Батчимэг гар утсаа хайгаад Мөнхзаяагийн машины урд хэсгээс олж авсан. Ямар маркийн гар утас байсныг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
“Арвижих эстимейнт үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайланд: “Redmi-2” маркийн гар утасны үнэлгээний дүн 80.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 38-39/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-8/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн /
Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 203 оны 06 сарын 8-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-73/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч М.Батчимэг нь өөрийн эзэмшлийн *******-7 ӨМЕ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээс “Redmi-2” маркийн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хулгайд алдсан үйл явдал болсон байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч “Redmi-2” маркийн гар утсыг *******-7 ӨМЕ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээс хууль бусаар авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч “.... Тэр хоёр хүнийг явсны дараа миний утас байсан байрандаа байгаагүй... бие засахаар явчихаад ирсэн чинь машинд цэнэглэж байсан утсыг минь аваад явчихсан байсан. Надад гар утсыг минь хэлж авч явсан зүйл байхгүй араас ирж аваарай гэж хэлсэн зүйл байхгүй...” гэх,
Гэрч Б.Отгончулуугийн “...Мөнхзаяа Тайван нарыг явсаны дараа Батчимэг утас алга гээд хойноос нь машинаар очиж уулзаад Батчимэг Мөнхзаяад хандаж “та утас авчихаж утсаа авъя” гэхэд Мөнхзаяа “би аваагүй” гээд уурлаад байсан...” гэх
Гэрч М.Энхтайваны “...Мөнхзаяа шууд цагаан өнгийн приус-4 маркийн машинд орж суусан. Тэр машинд Отгончулуу бас Батчимэг нар унтаж байсан. Мөнхзаяаг машинаас гар гээд гаргасан. Тэгээд би өөрийн 33-76 ДУА дугаартай машинаа унаад Мөнхзаяатай хамт буцаад ангийнхан дээрээ ирсэн. Удаагүй байтал Батчимэг, Отгончулуу ирээд “миний гар утас алга байна та хоёр авсан уу” гэхэд Мөнхзаяа “аваагүй” гээд хэрэлдээд байсан. ... Тэгээд цагдаа нар Мөнхзаяагийн өөрийнх нь машинаас Батчимэгийн гар утсыг олж өгсөн.” гэх
Гэрч Б.Тэгш-Ерөөлтийн “2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус сумын наадмын хамгаалалтад ажиллаж байх хугацаанд 3 цагийн үед нэг эмэгтэй хүн гараа өргөөд манай цагдаагийн машиныг зогсоож “миний гар утсыг нэг хүн авчихаад өгөхгүй байна” гэсэн. Тэгээд тэр Батчимэг гэх хүнийг дагаад хойшоо яваад гэрийн гадаа очсон. Тэгсэн өөдөөс Мөнхзаяа гэх хүн гарч ирсэн. Тэгээд Батчимэг гэх хүн энэ хүн авсан гэж хэлсэн. Тэгсэн Мөнхзаяа “би чиний утсыг аваагүй янхан минь” гэж хэлээд хэрэлдээд байсан. Тэгээд Мөнхзаяа өөрийнхөө машиныг нээгээд машинд нь Батчимэг гар утсаа хайгаад Мөнхзаяагийн машины урд хэсгээс олж авсан. Ямар маркийн гар утас байсныг хараагүй.” гэх мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 3-ны өдрийн 86 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2. дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай саналыг бичгээр гарган, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид танилцуулан шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч М.Батчимэгт 80.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Арвижих эстимейнт үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч М.Батчимэг “миний гар утсыг өөрийнхөө машины хянах, хүрд хоёрын хооронд нуусан байсан. Тэгээд би гар утсаа олж авсан” /хх-ийн 3-4/ гэж, гэрч М.Энхтайван “...цагдаа нар Мөнхзаяагийн өөрийнх нь машинаас Батчимэгийн гар утсыг олж өгсөн” /хх-ийн 2-26/ гэж, гэрч Б.Тэгш-Ерөөлт “...М.Батчимэг гэх хүн гар утсаа хайгаад Мөнхзаяагийн машины урд хэсгээс олж авсан” /хх-ийн 33-34/ гэж тус тус мэдүүлсэн байх тул хохирогч М.Батчимэг гар утсаа биет байдлаар хүлээн авсан байна гэж үзлээ.
Мөн хохирогч М.Батчимэг “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хоёрдугаар зэрэглэлийн хор уршгийг нэхэмжлэхгүй” талаараа эрх бүхий байгууллагад мэдэгдсэн болох нь хяналтын прокурорын тэмдэглэл /хх-ийн 8/, шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шйдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 36., 36.2 дугаар зүйлийн , 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3, 38., 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
. Шүүгдэгч овогт г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Арван найман богд овогт д хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР