2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/10

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

Улсын яллагч Г.Ганзориг,

Хохирогчийн Өмгөөлөгч Ю.Тогмид,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирваань

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 215 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг өөрчлөлт оруулж 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 215А  дугаартай яллах дүгнэлт үйлдэж ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407000000269 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, "*******"-д ажилтай, ам бүл 2, ахын хамт, ******* дүүргийн ******* хороо, *******,*******од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй.

******* овогт *******ын ******* /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газарт хамтран амьдрагч М.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, М.ын нүүрийг гараараа алгадах, түлхэж унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь "зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, зүүн хацар, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун алга, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Амралтын өдөр манай ажлынхан бүгдээрээ амралтад явъя гэхээр нь бүгд гэр бүлээ аваад. Тэгээд бид очиход манай ажлын хэд маань хоол унд хийгээд байж байсан. Тэгээд хоол идэж байхдаа ажлын хүмүүс уух юм задалж бид хоёрт өгөхөөр нь бид хоёр 4-4 татаад гэртээ ороод байж байгаад хоол болсон эсэхийг үзээд ирье гээд гараад явсан. Тэр хооронд би охинтойгоо хамт байсан. Тэгээд над руу уурлаж орж ирэхээр нь би юу болсныг нь ойлгуулах гээд тайлбарлаж өгөх гээд хардаж байгаа охиныг дуудах гэсэн чинь утсаа аваагүй. Тэгээд надад уурласан гараад явах гэхээр нь би гараас нь татаад тэр хооронд миний уур хүрээд биед нь хүрсэн, тэгээд уйлаад гараад явсан...”гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: Өмнөх шүүх хурлаас шүүгчийн захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийсэн. Уг ажиллагааны хүрээнд гэрч аагаас мэдүүлэг авсан. Шүүгдэгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хүндрүүлсэнтэй холбоотойгоор яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, уг тогтоолыг танилцуулж шүүгдэгчээс мэдүүлэг авч, яллах дүгнэлтийг дахин үйлдэж шүүгдэгчид гардуулж өгсөн байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож, өөрийн үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд буюу хохирогч ын мэдүүлэг /хх-5-6/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 48тай шинжээчийн дүгнэлт /хх-19-20/, яллагдагч Э.*******н мэдүүлэг /хх-30/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-31-39/, хохирогч аас гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /хх-62-66/, хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-67/, яллагдагч Э.*******н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/ зэрэг нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 17 хуудас бүхий баримтуудыг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч зүгээс хавтаст хэргийн /хх-5-6, 8-9, 12-16, 19-20, 30, 41-43, 45, 56, 60, 66/ болон өмнөх шүүх хуралдааны тэмдэглэл, өнөөдөр шүүхэд гаргаж өгөх хохирол төлсөнтэй холбоотой 2 хуудас бичиг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогчийн өмгөөлөгч зүгээс Шүүгдэгч Э.*******гаас хохирогчид 1.700.000 төгрөг төлсөн байгаа учраас хавтаст хэргээс хавтаст хэргийн /хх-67/-ыг хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн  зүгээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газарт хамтран амьдрагч М.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, М.ын нүүрийг гараараа алгадах, түлхэж унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь "зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, зүүн хацар, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун алга, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1.  Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.ын өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр хамтран амьдрагч Э.******* над руу залгаж “ажлын газрын хүмүүс гэр бүлээ аваад амралтанд явж байна. Хамт явчих” гэж гуйсан. Тухайн үед бол бид хоёр муудалцаад 1 сарын хугацаанд тусдаа амьдарчихсан байсан. Би тухайн үед зөвшөөрөөд бид нар Налайх дүүргийн хороо "" амралтын газар очоод ууж, идээд нэлээн суусан...би хүүхдээ аваад *******гийн ажлын хүүхдүүдтэй ирсэн хүмүүстэй хамт зогсож байсан. Тэгсэн аа гэх эмэгтэй ирээд “чи саянаас хойш над руу муухай харлаа. Хэлэх, ярих юм байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “чи манай нөхрөөр байнга хүргүүлдэг талаар мэдсэн шүү. Чи энэ талаар яриулмаар байна уу” гэж хэлсэн чинь “танай нөхөр чинь намайг дуртайдаа хүргэж өгдөг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “аан” гэж хэлээд тоохгүй ******* дээр очоод “хоолоо ид” гээд сэрээсэн чинь ******* “чи надад хүрч намайг сэрээлээ” гээд над руу уурлаад байсан. Би танай ажлын газрын хүүхэн чинь над руу сая ингэлээ, яагаад ингэж байгаа юм гэсэн чинь ******* “чи юу мэддэг гэж тэгэж байгаа юм” гээд намайг ор руу түлхэж унагаасан. Тэгээд миний зүүн хацар хэсэг рүү 2 удаа алагдсан. Тэгэхээр нь би босоод гарах гэхэд ардаас намайг хувцаснаас зуураад газар унагаасан. Босох гэхээр буцааж гарнаас барьж байгаад газар унагаагаад байсан. Тэгээд би хажуугаар нь гүйж зугтаад ажлын газрын ахад нь “******* намайг зодчихлоо” гэж хэлсэн. Буцаад би хүүхдээ авах гээд очсон чинь ******* гэрийн гадаа хүүхэд тэврээд зогсож байсан. Тэгэхээр нь би хүүхдээ авах гээд очиход намайг гадаа газар 3 удаа түлхэж унагаасан. тэгсэн цагдаа хүрээд ирсэн тийм л зүйл болсон...Миний гарнаас барьж байгаад татаж унагаагаад байсан. Тэгэх үед гар хөхөрсөн. Газар унах үед хөл болон гараа цохиж байсан....” гэх мэдүүлэг,

/хх-5- тал/

2.  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.аагийн өгсөн:“... 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" амралтын газар ажлын газрын хамт олон болон гэр бүлээрээ амарсан. Тухайн үед очоод хоол унд идээд манай ажлын хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би огт архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд бид нар сууж байсан чинь над руу муухай хараад байхаар нь би аас "чи зүгээр үү" гэж асуусан чинь "чи битгий манай нөхөр лүү сээтгэнээд бай, чи манай нөхөр лүү нүүрээ будаж байна. Намайг ирээд авах боломжтой юу гэж чат бичээд байдаг, нөхөр хүүхэдтэй юм байж чи ичээч" гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд байшин руу гаа яваад өгсөн. Удалгүй 20 минут орчмын дараа уйлчихсан, орилоод "чамаас болоод Э.******* намайг цаг гаран зодчихлоо" гээд над руу улам уурлаад дайраад байсан. Тухайн үед манай захирал хүрээд ирчихсэн хажууд зогсоод салгаад "юунаас болоод яагаад байгаа юм очиж *******тай уулзъя" гээд захирал , манай нөхөр бид гурав ******* дээр очсон. Тэгсэн ******* хүүхдээ тэвэрчихсэн, байшингийн гадаа зогсож байсан. Тэгээд очсон чинь ******* над руу "чи юу яриад яваад байгаа юм" гээд над руу уурласан. Тэгэхээр нь би "юу ч яриагүй танай эхнэр чинь намайг хэл амраар доромжлоод над руу дайраад байна" гэсэн чинь ******* эхнэр рүү гээ "сая хэлсэн үгнүүдээ хэлээч" гээд ын гараас атгаад хэдэн тийшээ сэгсэрсэн чинь 2-3 удаа газар унасан. Тэгсэн манай нөхөр *******г болиулаад, би уурлаад "нөхрийгөө явъя" гээд байшин луу орсон тэгэх үед явчихсан байсан....”гэх мэдүүлэг,

3.  Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 48: “нийн ын биед зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, зүүн хацар, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун алга, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. 3. Хатуу мохоо зүйлийн цохих, базах, үрэх үйлдлээр үүснэ. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1-1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолдлоо...” гэх дүгнэлт,

/хх-19-20 дугаар тал/

 

4.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-5 тал/

 

5.Хохирлын баримтууд,

/хх-62-6 тал/

 

6.  Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-51-59 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагчаас: “... Хавтаст хэрэгт цугларсан болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Грийн Краун амралтын газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч тай эр эмийн хардалтын улмаас маргалдаж ын нүүрийг нь гараараа алгадах, түлхэж унагаах зэргээр биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...”гэх тайлбар дүгнэлт,

Шүүгдэгчдийн өмгөөлөгчөөс: “...12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл харахад шүүгдэгчийн санаа нь хохирогч талаас эдийн засгийн агуулгаар намайг хүчирхийлдэг байсан, манай хүүхэд хүнс тэжээлийн дутагдалтай байсан энэ тэр гэдэг шалтгааныг хохирогч дурдаад байх шиг байна. Тэгэхээр энэ агуулгыг нь шалгамаар юм биш үү гэдэг бодол санаа нь байсан байх гэж ойлгоод байна. Тухайн маргаан амралтын газарт нөхрөө хардсан хохирогчийн идэвхтэй үйлдэлд хариу үйлчилгээ үзүүлэх агуулгаар гарсан байна. Тэгэхээр энэ гэмт хэргийн зүйлчлэлийг мөрдөн шалгах ажиллагаагаар өөрчлөх хэмжээнд нотлох баримт авагдаагүй байхад зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчилсэн байна. Өөрөөр хэлбэл ганцхан гэдэг хүнээс мэдүүлэг авсан. гэдэг хүн надтай хардаж сэрдсэнээс энэ үйл явдал болсон гэдгээ маш тодорхой тайлбарлаж байна. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх агуулгаар гэдэг хүндрэх шинж байхгүй гэдгийг нь тайлбарлая. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа зорилго, бодлын үүднээс гарсан гэмт хэрэг биш байна гэж дүгнэж байна. Тийм учраас зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэг болгон хүндрүүлж зүйлчилчихвэл энэ хүүхэд хууль мэдэхгүй учраас би ийм гэмт хэрэг үйлджээ гэдэг байдлаар бүгдийн хүлээчихээр шинжтэй хүүхэд байна. Тийм учраас хэргийг зөв зүйлчлэхгүй бол амьдрал баялаг, энэ хоёр хүүхэд хамтдаа амьдарна гээд орон сууцаа засаад эхнэртэйгээ ойлголцоод байгаа. Тийм учраас зүйлчлэлийг хүндрүүлэх юм бол энэ хоёр хүүхдийн амьдрал хаагдчихаар болоод байгаа ба шүүгдэгч нь үйлдсэн гэм хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгосон байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож өгнө үү...” гэх тайлбар,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч Э.*******н хувьд гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагчаас оноосон гэмт хэргийн зүйлчлэлд тохирсон байна гэж дүгнэж байна. Шүүгдэгч өмнөх шүүх хуралдаанд их догшин авир гаргаж асуултад хариулж байсан бол өнөөдөр эерэг хандлага харагдаж, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ үнэлэлт дүгнэлт өгөөд, их гэмшиж ирсэн байгаа нь харагдаж байна. Миний үйлчлүүлэгчтэй буцаад эвлэрч цаашдын амьдралаа үргэлжлүүлье гэдэг асуудлууд яригдаж байгаа. Өнөөдөр шүүх хуралдаан болохоос өмнө хохирлын мөнгийг төлсөн байна, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын 2 дугаар зэрэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоосон байдаг. Миний үйлчлүүлэгч бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзээд сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 10 хувиар тогтоож өгөөч гэдэг саналыг...” гэх тайлбар, дүгнэлтийг гаргав.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь хохирогч М.ын биед нүүрийг гараараа алгадах, түлхэж унагаах зэргээр цохин, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 48тай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.******* нь хохирогч М. биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...мөрдөн байцаалтын шатанд баримтаар 1.751.670 төгрөг нэхэмжилснийг төлсөн байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 124.767.162 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь мөн нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч...Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна...”гэх  дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, улсын яллагчийн гаргасан торгуулийн саналыг шүүх эрх хэмжээний хүрээнд бууруулан тогтоож өгөөч гэсэн саналтай байна...” гэх дүгэлт, тайлбар

Хохирогчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хариуцлагын хувьд хохирогч талаас ямар нэгэн санал байхгүй. Шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдэх нь зүйтэй байх гэж үзэж байна...” гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд гэдэгт “...Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт "Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж тодорхойлсон байх” тул уг гэмт хэргийг "гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Э.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар хохирогч М. нь цаашид гарах хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ