| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0149/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/155 |
| Огноо | 2024-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч Е.Хулан
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч, хохирогч *******,*******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,*******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 20 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.
1.Шүүгдэгч: ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, аймгийн суманд Өсгө зоос мах бэлтгэгч ажилтай, ам бүл , ээж эгчийн хамт ******* аймгийн сумын -р баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, овогт /РД:ЗК29*******1/.
2. Шүүгдэгч: оны 0 дүгээр сарын -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Энхжин зоогийн газарт зөөгч ажилтай, ам бүл , ээж, дүү нарын хамт ******* аймгийн сумын -р баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, овогт /РД:ЗК07/.
. Шүүгдэгч: 199 оны 0 дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 2 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүч засварын газарт засварчин ажилтай, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын -р баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлтэй, /РД:ЗА91/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ буюу 20 оны дүгээр сарын 2-ны шөнийн цагийн үед ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” нэртэй баарны гадна хохирогч *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа - удаа цохих, тонгорч унагаан нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод 2 дугаар шүдний хазах хэсгийн эмтэрсэн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 20 оны дүгээр сарын 2-ны шөнийн цагийн үед ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” нэртэй баарны гадна хохирогч*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 1-2 удаа цохих, хавирч унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд духанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “20 оны дүгээр сарын 2-ны өдөр би 20 цаг өнгөрөөгөөд ******* аймгийн сумын дугаар баг тоот дах гэрээсээ гараад таньдаг ах Сэржмядагтай уулзаад Сэржмядагийн машинд 2 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 2 ширхгийг хувааж уугаад тэндээсээ 00:00 цагийн үед “Нитро” баар руу Сэржмядаг ахын хамт орсон. Нитро дотор хаах хүртэл нь ая дуустал байж байгаад гарсан. Гараад явж байтал баарны коридорт Бямбажав гээд ахыг мөрлөчихсөн юм шиг байна лээ. Тэгтэл баарны гадаа Бямбажав ах араас дуудахаар нь би эргэж очтол Бямбажав ах бид хоёр бие биетэйгээ заамдалцаж аваад Бямбажав ах намайг унагаад дээрээс 1-2 удаа миний толгой хэсэгт гараараа алгадсан. Тэгээд би босоод Бямбажав ахтай муудалцаад заамдалцаад байж байтал Сэржмядаг ах ирээд салгах гээд бид хоёрын дундуур орох үед би Бямбажав ахын нүүр хэсэгт 2- удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 10/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч зөвшөөрөхгүй байна. Би 20 оны дүгээр сарын 2-ны өдөр 2 цаг өнгөрч байхад сумын 7 дугаар багт байх “Нитро” бааранд найз Батхишигтэй хамт орсон. Тэнд ороод Батхишиг бид хоёр пиво уусан. Тэгээд би баарны нойл орчхоод гараад явж байхад нэг залуу мөрлөчихөөр нь “яаж байна аа” гэсэн чинь уучлаарай” гээд ариун цэврийн өрөө орсон тэрнээс жаахан байж байгаад гадаа тамхи татах гээд гарсан чинь намайг мөрлөсөн залуу таарсан тэгээд би тэр залууг хавирч унагаад дээрээс нь нүүр хэсэгт 1 удаа цохисон тэгсэн цаанаас нь хоёр залуу ирээд намайг татаад авсан. Тэр үед 20 оны дүгээр сарын 2-ны өдрийн цаг өнгөрч байсан байх. Тэгээд дараа нь цагдаа дээр ирээд надтай муудсан залууг болохыг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 20 оны дүгээр сарын 2-ны өдөр 2 цаг өнгөрч байхад сумын дугаар багт байх “Нитро” бааранд найз Сүхбат, Цэндбаатар нарын хамт ороод дээд давхарт нь сууж хүний нэг нэг пиво авсан. Би Сүхбат, Цэндбаатар нарын хамт баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Сүхбатын таньдаг хүн бололтой мэндлээд тэрэнтэй хамт явсан тэр хүнтэй нь “танилцъя хөгшөөн” гэсэн чинь “чамд би хэзээ хөгшин болсон юм” гэсэн. Тэгсэн нөгөө хүн ариун цэврийн өрөө орчхоод намайг дуудахаар нь очсон ариун цэврийн өрөө дагуулж ороод шилэн хүзүүдээд элэгдэхээр нь би арагшаа ухраад байж байхад Сүхбат орж ирээд болиулсан. Тэдний дараа намайг ариун цэврийн өрөөнд цохидог залуу гадаа гараад ир гэхээр нь гарж очоод нөгөө залуутай заамдалцаж зогсож байхад нөгөө залуу намайг дугтарч унагаад дээрээс 1-2 удаа цохисон тэгсэн манай хоёр найз гарч ирээд салгасан. Цэндбаатар намайг зодсон залуутай муудалцаад байж байхад нь Батхишиг хажуунаас нь цохих гэж байхаар нь хажуунаас нь татаж унагаад босож ирээд заамдалцаад цохилцсон би тонгорч унагаад дээрээс цохисон тэгээд л салсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-19/
Хохирогч *******ын: “20 оны дүгээр сарын 2-ны өдөр 20 цагийн үед , , нарын хамт “Ашид” зоогийн газар ороод хоол идээд “Ашид” зоогийн газрын караокед ороод дуулаад тэндээ нэг ширхэг 1 литрийн Эдэн нэртэй архи аваад хувааж уугаад, мөн хажуугаар нь пиво уусан, би 0, литрийн пивоноос ширхгийг уусан байх, тэгээд орой би цагийн үед , , нарын хамт ******* аймгийн сумын 7 дугаар багт байх “Нитро” баар руу ороод 1, 1 ширхэг 0. литрийн пиво уугаад сандал дээр сууж байсан, тэгээд 2 цаг өнгөрч байхад , хоёр Улаанбаатар хот руу явлаа гээд баарнаас гараад явсан. “Нитро” байранд би найз ын хамт үлдсэн. Тэгээд 20 оны дүгээр сарын 2-ны шилжих шөнө цагийн үед “Нитро” баарнаас гартал Батхишигтэй шүргэлцсэн. Би Батхишигт хандан “уучлалт гуйхгүй юм уу” гэх үг хэлсэн. Батхишиг гэх залуу “Нитро” байрны гадаах хаалгаар яваад өгөхөөр нь би Батхишиг гэх залууг араас нь дуудсан чинь Батхишиг над руу ирсэн. Батхишиг намайг мөргөх гээд байсан учраас өмсөж явсан хувцаснаас заамдаж авсан. Батхишиг бас намайг заамдаж авсан. Тэгээд би Батхишигийг мушгиж газарт унагаж толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд Батхишиг бид 2 босоод ирсэн тэр үед би Батхишигт хандан “хоёулаа зодолдох шаардлагагүй би чамайг цохихгүй” гэж хэлсэн. Бид хоёр бие биенээ заамдсан хэвээрээ байсан. Батхишиг найзыгаа дуудсан. Найз нь ирээд бид хоёрыг салгах гэтэл Батхишиг намайг заамдаж байсан гараа тавиад миний нүүр, нүд хэсэг рүү 2- удаа гараараа цохисон. Тэгээд бид хоёр салаад байж байтал цагдаа ирээд бид хоёрыг цагдаагийн газар авчирсан. Өмнө нь гаргаж өгсөн хохирлын баримтуудыг нэхэмжилнэ. Би сэтгэл санааны хохирол, хор уршиг тогтоолгохгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 9, 41)
Хохирогч *******ийн: “Би 20 оны дүгээр сарын 2-ны өдөр 20 цагийн үед ******* аймгийн сумын дугаар баг Боржигины 9- тоот дахь гэрээсээ гараад аймгийн таньдаг ах Сэржмядагтай уулзаад Сэржмядагийн машинд 2 литрийн Сэрүүн нэртэй пиво 2 ширхгийг хувааж уугаад тэндээсээ 00 цагийн үед “Нитро” баар руу Сэржмядаг ахын хамт орсон. “Нитро” дотор хаатал нь байж байгаад баар хаахаар нь гарах гээд явж байгаад Бямбажав гэх ахыг мөрлөчихсөн юм шиг байна. Гараад явж байтал байрны гадаа Бямбажав гэх ах араас дуудахаар нь би урагшаа явж байснаа эргэж очтол Бямбажав ах бид хоёр бие биенийгээ заамдалцаж аваад Бямбажав ах намайг унагаагаад дээрээс 1-2 удаа миний толгой хэсэгт гараараа цохисон. Тэгээд би босоод Бямбажав ахтай муудалцаад байж байхад Сэржмядаг ах ирээд салгах гээд бид хоёрын дундуур орох үед би Бямбажав ахын нүүр хэсэгт 2- удаа гараараа цохисон. Ахаас салчихаад уучлалт гуйгаад зогсож байхад хажууд хоёр хүн нэгнийгээ унагаагаад байсан. Би болиулах гээд очтол гэх хүүхэд миний араас татаж унагаад - удаа миний нүүр хэсэгт гараараа цохисон. Намайг босож ирэхэд нь намайг тонгорч унагасан, тэгээд зууралдаад хэвтэж байтал тэр хүүхэд босоод миний нүүр хэсэгт нэг удаа хөлөөрөө хүчтэй өшиглөсөн. Тэгээд цагдаа ирэхэд босоод яваад өгсөн. (хх-ийн 44, 4)
Хохирогч*******ын: “Би 20 оны дүгээр сарын 2-ны өдөр 21 цагийн үед гэрээсээ гараад найз Сүхбат, Цэндбаатар нарын хамт “Энхжин” караокед ороод нэг хүний 2 ширхэг лаазтай Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд 21, цагийн үед гараад “Нитро” бааранд 2 найзын хамт орсон. Тэгээд “Нитро” баар руу орчихоод Сүхбат, Цэндбаатар бид дээд талын зүүн талд нь сууж байсан. Бид нар 0. литрийн пиво 4 ширхэг, 0.7 литрийн архи аваад тэрийгээ уугаад бүжиглэх гэж доод давхар руу буусан бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Батхишиг гэх залуу нэг ахын хамт орж ирсэн. Батхишиг нь Сүхбаттай мэндлээд байж байхад би Батхишигтэй хамт явж байсан залууд хандаж “танилцъя хөгшөөн” гэж хэлтэл тэр залуу “би хэзээ чиний хөгшин болчихсон юм, намайг ах гэж дууд” гэж хэлэхээр нь “би чамайг танихгүй юм чинь яах гэж ах гэж дуудах юм” гэхэд Батхишигтэй явж байсан ах намайг нааш ир гээд “Нитро”-ийн ариун цэврийн өрөө рүү дагуулж орсон. Тэр залуу надад хандан “ чи яахаараа намайг ах гэж дууддаггүй юм” хэлээд хэлээд миний элэг хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд араас Батхишиг, Сүхбат нар ариун цэврийн өрөөнд орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд Батхишигтэй хамт явж байсан залуу намайг “гараад ир” гээд бид хоёр “Нитро” баарны гадаа гарсан. Намайг “Нитро”-оос гараад үүдэнд нь зогсож байтал тэр Батхишигтэй хамт явж байсан залуу намайг дуудаад би очсон чинь тэр ах намайг нэг удаа элэг рүү цохисон дараа бид хоёр заамдалцаад зогсож байтал тэр залуу намайг хавирч унагаад миний дух хэсэгт 1-2 удаа гараараа цохисон. Намайг унагах үед миний баруун өвдөгний доод хэсэгт шалбарсан. Тэгээд араас нь Батхишиг гарч ирээд миний нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн. Сүхбат, Цэндбаатар нар гарч ирээд Батхишиг хамт явж байсан залуу хоёрыг салгасан. Цэндбаатар найз тэр хоёрт хандаж “яах гэж хүүхэд элэгдээд байгаа юм” гэтэл Батхишигтэй хамт явж байсан залуу Цэндбаатарыг барьж аваад унагаад дээрээс нь цохиод байсан. Тэгээд Батхишиг тэр рүү очоод Цэндбаатарыг нэмж зодох гээд байхаар нь би Батхишигийг болиулах гээд дундуур нь ортол Батхишиг над руу дайраад Батхишиг бид хоёр заамдалцаад Батхишиг намайг унагаад миний дээрээс цохих гэж байхад нь Сүхбат нь Батхишигийн араас нь татаж босгоод намайг зодох гээд Батхишиг миний өөдөөс босоод дайрах гэхэд нь би Батхишигийг барьж аваад тонгорч унагасан. Тэгээд Батхишигийн нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн.Миний биед тухайн гэмтлүүдийг Батхишигтэй хамт явж байсан Сэржмядаг гэх ах баарны дотор нойлын гадна намайг нэг удаа элэгдээд баарны гадна үүд хэсэг дээр гараад Сэржмядаг бид 2 хоорондоо заамдалцаад зогсож байтал Сэржмядаг намайг хавирч газар унагаасан. Би унахдаа баруун талын өвдгөөрөө баарны гадна хэсгийн цементэн довжоон дээр доошоо өвдөгний хажуу талаараа унаад тэр үед би баруун өвдөгний доод хэсэгт шалбараад цус гарсан. Тэгээд Сэржмядаг намайг хавирч унагаад намайг газар баруун талаараа өвдгөө гараараа дараад хэвтэж байхад дээрээс гараараа миний духны зүүн хэсэгт 1-2 удаа цохисон. Тэр үед миний зүүн талын духны дээд талд гэмтэл үүссэн, одоог хүртэл эдгээгүй байгаа. Сэржмядаг гэдэг хүнийг сүүлд зургийг нь хараад таньдаг болсон. Миний баруун хөл, шилбэнд өмнө нь шарх гэмтэл учирч байгаагүй. Миний сэтгэцэд хохирол хор уршиг учраагүй” гэх мэдүүлэг (хх-ийн 49-0,2 )
Гэрч : “20 оны дүгээр сарын 2-ны өдөр , Сүхбат бид нар 21 цагийн үед уулзаад “Энхжин” караоке ороод 0.7 литрийн архи хувааж уусан. 00 цаг өнгөрөөгөөд шууд “Нитро” баар руу алхаж очсон. “Нитро” руу ороод 2 давхарт зүүн талын сандал дээр гарч суугаад 1, 1 ширхэг 0, литрийн пиво захиалж уугаад , Сүхбат хоёр доошоо бүжиглэнэ гэж буугаад нэлээн удсан би дээр сууж байсан. дээшээ гарч ирж байхад нь би “хоёулаа гарч тамхилья” гээд ын хамт “Нитро”-ийн үүдэнд гарсан. Тэр үед үүдэнд ын таньдаг гэх бордуу царайтай өндөр залуу, тэрнээс арай намхан залуу хоёртой юм ярьж зогсож байтал арай өндөр бор залуу нь “чи тийм том юм уу” гэх утгатай зүйл ярьж байснаа ыг барьж аваад арагшаа унагаад газар хэвтүүлж байгаад ын нүүр хэсэгт нь 1-2 удаа цохисон. Тэгээд тэр үед 2 цагдаа ирж салгаад дотогш оруулсан. Дотор ороод Сүхбат, бид ариун цэврийн өрөө ортол тэр хоёр залуу ариун цэврийн өрөөний үүдэнд зогсож байсан бид гурвыг ариун цэврийн өрөө орчихоод гарах гэтэл тэр хоёр залуу үүдэнд зогсчихсон бид гурвыг гаргахгүй байсан. Би “больцгооё зодоон хийхгүй бабай" гэхэд өндөр бор залуу нь намайг намайг ариун цэврийн өрөө рүү оруулах гээд чирээд байсан. Ариун цэврийн өрөөнөөс гараад , Сүхбат тэгээд тэр өндөр бор залуу бид нар “Нитро” баарны гадаа гарч ирсэн. Гарч ирээд өндөр бор залуу бид нартай муудалцаад ыг барьж аваад зууралдаад байхаар нь би салгах гээд дундуур нь ортол намайг түлхэж унагасан. Тэгээд цагдаа ирсэн бид нар тарцгаасан.” гэх мэдүүлэг (хх-ийн )
Гэрч : “20 оны дүгээр сарын 2-ны өдөр 20 цагийн үед найзууд болох , Цэндбаатар нартай уулзаад “Энхжин” караоке ороод тэндээ нэг шил 0.7 литрийн архи, 4 ширхэг пиво хувааж уугаад тэндээсээ цагийн үед гараад “Нитро” руу ороод 2 давхарт зүүн талын сандал дээр гарж суугаад 1,1 ширхэг 0. литрийн пиво захиалж уугаад бид хоёр доод давхар руу буугаад бүжиглэж байгаад ариун цэврийн өрөөнд Цэндбаатар, би араас нь орох үед Батхишиг болон түүний ах гэх цэнхэр өнгийн цамцтай, 1 метр 0 орчим өндөртэй боровтор залуу нь манай хоёр найзын цамцнаас нь татаад Цэндбаатарын гэдэс рүү нь цохиод байхаар нь би салгаад 2 найзыгаа авж гараад “Нитро”-ийн үүдэнд гарч ирсэн. Тэгтэл ардаас Батхишиг түүний ах хоёр гарч ирээд ах нь Цэндбаатар, нарыг дуудахад Цэндбаатар очиход цэнхэр өнгийн цамцтай залуу Цэндбаатарыг барьж аваад байсан. Нөгөө талд Батхишиг нь ыг барьж аваад байсан. Тэгээд нэг хартал цэнхэр өнгийн цамцтай залуу Цэндбаатарыг доороо оруулчихсан байхаар нь би гүйж очоод салгасан. нь Батхишигийг унагаж байгаа харагдсан. Цохисон үгүйг нь мэдэхгүй байна. Батхишиг нь хажууд өөр нэг танихгүй ахтай муудалцаад байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 0)
******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20 оны ******* дугаар сарын 1-ны өдрийн 1 дугаартай: “Т.ын биед духанд нь зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, хуучин гэмтэл байна. Гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Баруун шилбэний шарх гэмтэл нь үүсэх үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн -4/
******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20 оны дүгээр сарын 0-ны өдөр 14 дугаартай: “*******ын биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал цусаа хуралт, нүдний алимад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт ( хх-ийн 72-7)
******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20 оны ******* дугаар сарын 02-ны өдөр 1 дугаартай: “Батхишигийн биед баруун нүдний, доод зовхинд цус хуралт, зүүн доод 2 дугаар шүдний хазах хэсгийн эмтэрсэн хугарал. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь үзлэг хийгдэхээс 7-14 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Зүүн доод 2 дугаар шүдний хазах хэсгийн эмтэрсэн хугарал үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, шүдний хазах хэсгийн эмтэрсэн хугарал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт (хх-ийн 0-1)
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн -/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-2/
Хохирлын баримтууд, хохирлын тооцоо /хх-ийн 10-10/
Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 11, 1,12/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Дээрх баримтуудаар 20 оны дүгээр сарын 2-ны шөнийн цагийн үед ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *******, *******, Н. нар бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч ******* нь шүүгдэгч *******т зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүдний алимад цус хуралт”гэмтэл,
Хохирогч ******* нь шүүгдэгч*******т зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод 2 дугаар шүдний хазах хэсгийн эмтэрсэн хугарал бүхий” гэмтэл,
Хохирогч******* нь шүүгдэгч *******т зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “духанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд шарх, зулгаралт бүхий” гэмтэл тус тус учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан шинжээчийн 14, 1, 1 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна.
Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүдний алимад цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч *******т,
Хохирогч *******тийн эрүүл мэндэд учирсан “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод 2 дугаар шүдний хазах хэсгийн эмтэрсэн хугарал бүхий” хөнгөн гэмтлийг шүүгдэгч*******,
Хохирогч*******ын эрүүл мэндэд учирсан “духанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд шарх, зулгаралт” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч ******* нар нь 20 оны дүгээр сарын 2-ны шөнийн цагийн үед ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” нэртэй баарны гадна гараараа цохих байдлаар тус тус учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл /хохирол/ учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч*******, *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч*******, *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө ” гэж тус тус заасан байна. Иймд шүүгдэгч Батхишигээс 410.000 төгрөг гаргуулан хохирогч Бямбажавт олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч*******, *******, ******* нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч*******, *******, ******* нарт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, оногдуулсан ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч*******, *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Батхишиг, нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдлаа.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч*******, *******, ******* нарт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1, .2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, ., .7, ., .10, .1, .1, .2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт Туяагийн Батхишигийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Зуут овогт Бархасын Сэржмядагийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Зуут овогт Бархасын Сэржмядагт 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батхишиг, , Сэржмядаг нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батхишиг, , Сэржмядаг нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батхишигээс 410.000 төгрөг гаргуулан хохирогч Бямбажавт олгосугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал эрүүгийн ******* дугаартай хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Батхишиг, , Сэржмядаг нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Батхишиг, нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Батхишиг, , Сэржмядаг нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР