Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/185

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг 2 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн,  ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эцэг, эх, ах дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын дүгээр баг, “Түймэрт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, овогт /РД:ЗА*********************/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2 оны дугаар сарын -ны өдрийн цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багт “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Nissan note” маркийн тээврийн хэрэгслийн жолооч салаавч гаргалаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар ******* аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг Мандалын 10-13 тоотод оршин суух хашаанд хохирогч газарт унагаан толгойн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, хөмсөг хэсэгт хөлөөрөө 1 удаа дэвсэж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн хацрын төвгөрт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2 оны дугаар сарын -ны өглөө өөрийн эзэмшлийн 52-2 ДУА улсын дугаартай хөх өнгийн “Бонго” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод “Мандал” хорооллын баруун талд байрлах засмал замаар хойноосоо урагшаа чиглэлтэй явж байх үед засмал замын зүүн талаас хар өнгийн жижиг машин замд нийлж миний урд ороод явсан. Тухайн үед би уг машиныг гүйцэж түрүүлээд урд гараад явж байтал нөгөө машин миний машины хажуугаар орж ирээд урагш явахдаа жолооч нь над руу салаавч гаргачихаад явсан. Тухайн үед миний уур хүрч би уг машиныг гүйцэж түрүүлээд урд нь гарч зогсоод машинаасаа буутал тэр машины жолооч зогсолгүй миний хажуугаар гарахаар нь би хойд гүпер хэсэг рүү нь өшиглөсөн. Тэр үед би хальт л оносон. Тухайн үед би согтуу байсан ба үүнээс хойш болсон юмыг санахгүй байна. Нэг сэргэхэд би найз Ерөөлтийн гэрт байсан. Би Ц. гэх хүний биед хэрхэн яаж халдсанаа мэдэхгүй байгаа. Дараа нь уулзахад тэр хүний зүүн хөмсөгт шарх үүссэн байсан. Би согтуугаар жолоо барьсан асуудалдаа шүүхээр орж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 3-37/

Хохирогч “...2 оны дугаар сарын -ны өглөө цаг өнгөрч байх үед өөрийнхөө гэр буюу ******* аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 02-******* тоотоос өөрийн эзэмшлийн Nissan Note маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод гарсан. Тухайн үед манай эхнэр Баярмаа хажууд суугаад явсан ба бид хоёр гэрээс гарч Мандал хорооллын баруун талын босоо тэнхлэгийн засмал зам руу зүүн талаас орж хойноос урагшаа чиглэлтэй явж байтал хажуугаар цэнхэр өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэл гарч тухайн машин миний урдуур орж зогссон. Тухайн үед би бас машинаа зогсоосон. Тэгтэл тухайн машины жолоон дээрээс орчим насны цагаан эрээн өнгийн цамц, хар өнгийн өмд, хар өнгийн хромон гуталтай эрэгтэй хүн бууж ирээд "чи миний өөдөөс бэлэн гаргалаа" гэж хэлээд миний машины арын гүпер хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед эхнэр "наад хүн чинь согтуу байна, бушуухан яв, хүргэний хашаа руу ор" гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа хөдөлгөж тэндээс яваад Сайнцагаан сумын дүгээр баг Мандалын 10-13 тоотод байх хүргэн Энхтөрийн хашаа руу орж зогсоод Энхтөрийн гэр рүү орж Энхтөрд хандан "босоорой, намайг хүн зодлоо" гэж хэлээд гэрээс нь гартал нөгөө залуу Энхтөрийн хашааны гадна машинаа зогсоогоод хашаа руу гүйн орж ирээд намайг барьж аваад газарт унагаан миний толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод миний зүүн талын хөмсөг хэсэг рүү 1 удаа дэвссэн. Тэгж байтал манай хүргэн Энхтөр гэрээсээ гарч ирээд тэр залууг салгасан. Тухайн үед охин цагдаад дуудлага өгч цагдаа нар ирээд намайг зодсон залууг авч явсан...******* гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ямар хэмжээний согтолттой байсныг мэдэхгүй байна. Би сэтгэцийн хохирол тогтоолгохгүй. Миний сэтгэцэд хохирол учраагүй. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн -12/

Гэрч “...Би 2 оны дугаар сарын -ны өглөө ******* аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг Мандалын 10-13 тоотод байх монгол гэрт унтаж байх үед манай хадам ээж Баярмаа гэрийн үүдээр шагайгаад "гараад ир" гэж хэлсэн. Тухайн үед би сэрээд хувцсаа өмсөх гэж байтал гэрийн гадна хүмүүс зодолдоод байх шиг байсан. Тэгэхээр нь би гэрээс гартал ах нэг танихгүй залуутай зууралдаад зогсож байсан. Мөн тухайн үед ахын зүүн хөмсөг хэсгээс цус гарч байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад ахтай зууралдаад зогсож байсан залууг авч цааш яваад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед ах чи намайг зоддог хэн бэ? гэж хэлж байсан. Хариуд нь нөгөө залуу би чамайг ална гэж хэлж байсан. Тэр хүн гаруй насны шардуу царайтай, хар өнгийн түрийтэй гутал, бэлтгэлийн өмдтэй 170 см орчим өндөртэй туранхай эрэгтэй байсан. ах архи ууддаггүй юм. Харин нөгөө хүн нь согтуу байх шиг байсан. Архи их үнэртэж байсан. Би тухайн үйл явдал болсны дараа ахаас асуухад тэр танихгүй залуу ахыг газарт унагааж байгаад зүүн хөмсөг рүү нь дэвссэн гэж хэлсэн. Тэгээд хөмсөгнөөс нь цус гарсан гэж хэлсэн.гэх мэдүүлэг /хх-ийн 1/

 Гэрч “...Би 2 оны дугаар сарын -ны өглөө нөхрийн хамт ******* аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Мандалын засмал руу машинтайгаа орж байх үед машин харагдаагүй. Гэтэл гэнэт нэг машин маш хүчтэй гарч ирсэн. Тэгээд манай машины урдуур хөндөлсөж зогсоод машинаасаа бууж ирээд хашгираад байсан. Тэгэхээр нь би согтуу хүн байна явъя гэж нөхөртөө хэлсэн. Тэгээд бид хоёр хажуугаар нь гараад явтал араас дагаад байсан. Тэгээд зугтаад хүргэнийхээ хашаа руу ортол араас ороод ирсэн. Манай нөхөр хаалга онгойлгох гэтэл шууд татаж унагаагаад толгой руу нь өшиглөсөн. Тэгээд би хүргэнээ дуудаад эргээд гараад иртэл нүүр нь цус болчихсон байсан. Хөмсөг нь язарчихсан байсан. /зүүн хөмсөг хэсэг/....” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

  ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2 оны дугаар сарын 2-ний өдрийн 233 дугаартай “... биед зүүн хөмсөгт шарх, зүүн хацрын төвгөрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуудтай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийгдэхээс 2-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-*******/

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харъяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харъяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 5/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8/

       ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны 0 сарын *******-ны өдрийн 2/ШЦТ/3 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-55/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Ц. нь 2 оны дугаар сарын -ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Ц. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн хөмсөгт шарх, зүүн хацрын төвгөрт цус хуралт” бүхий  хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч эрүүл мэндэд учирсан “зүүн хөмсөгт шарх, зүүн хацрын төвгөрт цус хуралт” бүхий хөнгөн  хохиролыг шүүгдэгч ******* 2 оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын дүгээр баг Мандалын 10-13 тоот эзэмшлийн хашаанд хохирогч газарт унагаан толгойн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө дэвсэх зэрэг үйлдлээр учруулсан болох нь:

 хохирогч “...нөгөө залуу Энхтөрийн хашааны гадна машинаа зогсоогоод хашаа руу гүйн орж ирээд намайг барьж аваад газарт унагаан миний толгой хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод миний зүүн талын хөмсөг хэсэг рүү 1 удаа дэвссэн....” гэх,

гэрч “... ах нэг танихгүй залуутай зууралдаад зогсож байсан. Мөн тухайн үед ахын зүүн хөмсөг хэсгээс цус гарч байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад ахтай зууралдаад зогсож байсан залууг авч цааш яваад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгүүд, шинжээчийн “ биед зүүн хөмсөгт шарх, зүүн хацрын төвгөрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуудтай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна” дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

      Шүүгдэгч *******гийн хохирогч салаавч гаргалаа гэх шалтгаанаар маргалдаж, ... газар унагаан толгойн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн хацрын төвгөрт цус хуралт бүхий хөнгөн зэргийн хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Ц. нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Харин хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

           Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

           

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .5,. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

           Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ******* аймгийн ******* сумын төвөөс гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоох дүгнэлт гаргаж байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь ******* аймгийн ******* сумын төвөөс 5 километр зайд хөдөө мал маллан амьдардаг гэж мэдүүлж байна. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ******* аймгийн ******* сумын төвөөс гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоох дүгнэлт нь Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ...тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасантай нийцэхгүй байна гэж дүгнэв.

           Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг,  3., 3.7, 3.8, 3.10, 3.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын ******* нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц. өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР