| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/14 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал,
Улсын яллагч Г.Ганзориг,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 205 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 2407000000254 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******”-т ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, ******* дүүргийн ******* хороо, *******, од оршин суудаг, урьд:
******* сумын сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 99 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 150,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
******* овогт *******гийн *******/РД:/;
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “" амралтын газарт иргэн О.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, О.ийн толгой, нүүр, цээж хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун 3-р хавирганы хугарал, уруулын салстанд шарх, баруун зовхи, дагз, зүүн чихэнд цус хуралт, хамар, зүүн чихний ар хэсэг, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхи, дагзанд зөөлөн эдийн няцралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож, өөрийн үйлдсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирогч О.ийн мэдүүлэг /хх 11-12 хуудас/, гэрч н.ын мэдүүлэг /хх 18 хуудас/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 494 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 25-26 хуудас/, яллагдагч Б.*******ийн мэдүүлэг /хх 50 хуудас/, мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх 37 хуудас/, яллагдагч Б.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална,
Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Амралтын газар хурим болж байсан. Архи уусан байсан. О. мөн архи уусан байсан. Намайг өөрөө өдөөд байсан. Бид хоёр маргалдсан. Манай ажлын н. гээд ах эр хүмүүс байна гараад учраа ол гээд гаргасан. Гараад хашааны гадна бид хоёр зодолдсон...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “" амралтын газарт иргэн О.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, О.ийн толгой, нүүр, цээж хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун 3-р хавирганы хугарал, уруулын салстанд шарх, баруун зовхи, дагз, зүүн чихэнд цус хуралт, хамар, зүүн чихний ар хэсэг, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхи, дагзанд зөөлөн эдийн няцралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
/хх-7 дугаар тал/
/хх-11-12 дугаар тал/
/хх-25-******* тал/
/хх-63 дүгээр тал/
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Б.*******ийг 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт хохирогч О.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч О.ийн толгой, нүүр, цээж хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун гуравдугаар хавирганы хугарал, уруулын салстад шарх, баруун зовхи, дагз, зүүн чихэнд цус хуралт, хамар, зүүн чихний ар хэсэг, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхи, дагзанд зөөлөн эдийн няцралт, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч буй байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж буюу согтуурсан үедээ бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинж, хувийн байдал буюу тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч О.ийн биед баруун толгой, нүүр, цээж хэсэгт нь гараараа цохин, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 494 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч О.ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...О.ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт мөнгөн төлбөр нэхэмжлээгүй, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал \гэрлэх ёслолын арга хэмжээнд\ нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүний согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, зэрэг хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ