| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0007/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/35 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/35
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000353 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******, ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн дугаар байрны гадна зогсоолд байсан *******гийн эзэмшлийн Toyota prius XW 50 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гупер, копуд урд салхины шил зэргийг гэмтээж, хохирогч *******д 1,970,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэж явж байгаад шөнийн 03 цагийн үед Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн дугаар байранд байх *******гийн гадаа надаас сална гэж хэлсэн болохоор нь ярилцах гэж очоод орох гэж хаалгыг нь цохисон чинь хаалгаа нээж өгөхгүй байсан. Тэгэхээр нь тухайн байрнаас гараад ирсэн чинь байрны зогсоол дээр *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхаар нь газар руу тонгойсон чинь гарт чулуу баригдахаар нь машиных нь урд шил рүү шидсэн чинь урд шил нь хагарсан. Тэгээд би хүний машин эвдэлчихлээ гэж бодоод гэр лүүгээ явсан...гэх мэдүүлэг(хх-ийн 75-76)
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2024 оны 10 дугаар сарын 05-ны шөнө надтай үерхэж байсан хүн болох ******* гэх хүн шөнийн 03 цагийн үед манай гадаа ирээд хаалга нүдээд ******* байна гээд байхаар нь би хаалгаа онгойлгож өгөөгүй юм. Тэгсэн чинь нэлээн удаан хаалга нүдэж байгаад явахаар нь унтсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гадуур явах гээд гарч ирээд машинаа асаах гэсэн чинь миний машины урд салхины шилийг хагалаад копудыг нь хонхойлоод урд гупер дээр ямар нэгэн эд зүйлээр зурсан байсан. Би тухайн машиныг 2024 оны 06 дугаар сард 28,250,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос авч ирж байсан. Намайг машинаа авч ирж тавих үед миний машины эд зүйл зүгээр байсан. Би *******тай 2023 оны 10 дугаар сараас хойш үерхэж байгаад 2024 оны 10 дугаар сарын 01-ний үеэс болих талаараа хэлсэн юм. Тэгсэн чинь ******* би болихгүй гээд байснаа залгаад байхаар нь би утсаа авахгүй байсан чинь шөнө манай гадаа ирсэн. Тэгээд би өнөөдөр гэрээс гарч ирээд машины эд зүйл эвдэрсэн байхаар нь ******* руу залгаад чи миний машиныг яагаад эвдэлж байгаа юм гэсэн чинь чи намайг доромжилсон болохоор би түүний чинь хариуг өгсөн юм гэж хэлсэн. Би машины эвдэрсэн зүйлээ төлүүлчихвэл өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” Би 2011 онд ******* гэх хүнтэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулж байсан. Тухайн хүнтэй албан ёсны гэр бүл байж байгаад манай нөхөр ******* 2022 онд нас барсан. Би *******тай 2023 оны 10 дугаар сараас хойш үерхэж байсан юм. Хамт амьдарч байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 12-13, 15, 17-18 ),
Баянхонгор аймгийн Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 850 дугаартай “...Урд салхины шил хагарсан, солих 1,500,000 төгрөг, урд копуд, эвдрэл дунд 150,000 төгрөг, Урд буфер, эвдрэл бага, 50,000 төгрөг, будаг, туслах материа 40,000 төгрөг, будах ажлын хөлс 130,000 төгрөг, салхины шил хийх ажлын хөлс туслах материал 100,000 төгрөг... нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,970,000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 26-30/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/, эд зүйл , тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-05/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 36-38/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 14- ний өдрийн 55-а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-40/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 43/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45/, депозит дансны хуулгууд /хх-ийн 47-54/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн дугаар байрны гадна зогсоолд байсан *******гийн эзэмшлийн Toyota prius XW 50 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гупер, копуд урд салхины шил зэргийг гэмтээж, хохирогч *******д 1,970,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын...*********** эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхаар нь газар руу тонгойсон чинь гарт чулуу баригдахаар нь машиных нь урд шил рүү шидсэн чинь урд шил нь хагарсан...гэх мэдүүлэг(хх-ийн 75-76)
Хохирогч ******..машины урд салхины шилийг хагалаад копудыг нь хонхойлоод урд гупер дээр ямар нэгэн эд зүйлээр зурсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 12-13, 15, 17-18 ),
Энх нахиа” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 850 дугаартай..Урд салхины шил хагарсан, солих 1,500,000 төгрөг, урд копуд, эвдрэл дунд 150,000 төгрөг, Урд буфер, эвдрэл бага, 50,000 төгрөг, будаг, туслах материа 40,000 төгрөг, будах ажлын хөлс 130,000 төгрөг, салхины шил хийх ажлын хөлс туслах материал 100,000 төгрөг... нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,970,000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 26-30/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөрт шилжих шөнийн 3 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн дугаар байрны зогсоолд байсан *******гийн эзэмшлийн Toyota prius XW 50 маркийн ******* улсын дугаартай урд гупер, копуд урд салхины шилийг хууль бусаар гэмтээсэн эвдсэн идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хөрөнгө бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 1,970,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн улсын байцаагч томилж, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсны төлбөр 157000 төгрөг гаргасан болох нь нэхэмжлэл, төлбөрийн хүсэлт / 1-р хх-ийн 31-32/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт зэргээр хэрэгт нотлогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т.... хохирогч...., .....шинжээч,......төлөх зардал...гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч ******* хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 157000 төгрөгийг төлж барагдуулсан болно.
хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” дүгнэлтийг гаргасан болно.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал /Өмнөговь аймгийн -д хөдөлмөрийн гэрээгээр жолооч ажилтай, сарын 1800000 төгрөгийн цалинтай/, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА