Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Б.Байгаль

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000372 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн******* ******* регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д. нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Байдрагийн гүүр” гэх газарт тухайн тохиолдолд үүссэн хэрүүл маргааны улмаас иргэн *******гийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисны улмаас биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тухайн өдөр 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багт байрлах******* гэх айлд *******, ******* бид гурав яваад очсон. Тэгээд бид нар 2 литр монгол архи уугаад 02 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Байдрагын гүүр” орж******* гэх айлаас 2 шил архи аваад буцаад******* гэх айлдаа ирээд нөгөө авчирсан 2 шил архиа уугаад бараг өглөө болсон. Тэгээд өглөө нь *******,******* гэх айлд унтаад хоцорсон. Харин би *******,******* нарын хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Байдрагын гүүр” ороод******* гэх айлд очоод дахиад 2 шил архи уусан. Тухайн үед ******* нь машин барьж яваа гээд архи уугаагүй тухайн айлд би жаахан согтсон чинь******* ах машиндаа суулгаад намайг хүргэж өгөх гээд хөдлөх гэсэн чинь тэр******* машинд орж ирээд суусан. Тэгээд хэрүүл маргаан хийгээд жаахан хөдлөөд явах шиг болсон. Тэгээд нэг сэргэсэн чинь гадаа******* намайг цохиж зодоод зогсож байсан. ******* машинд ороод суутал   намайг машиндаа суулгаад гэдэг айлд хүргэж өгөөд тэр айлаас манай ээж ирж намайг аваад Бууцагаан сумын төв дээр авч ирж эмнэлэгт үзүүлсэн. Намайг баруун гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Миний зүүн нүд хавдсан эмчид үзүүлнэ. Надад ямар нэгэн зүйл байхгүй гэхдээ нааш цаашаа олон явсан болохоор зардлаа төлүүлмээр байна...Тухайн үед би Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Эрүүл мэндийн төв дээр нэг удаа үзүүлээд гэртээ эм тариа хийлгэсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй. Надад ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй юм. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 6-8, 11-12/,

Гэрч Р.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... шөнө 00 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багт байрлах******* гэх айлд *******, бид гурав очсон. Бид нар 2 литр монгол архи уугаад  02 цагийн үед Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Байдрагын гүүр” орж******* гэх айлаас 2 шил архи аваад буцаад******* гэх айлдаа ирээд нөгөө 2 шил архиа ууцгаасан би харин унтаад өгсөн. Тэгээд өглөө нь ******* гэр лүүгээ явна гээд******* гэх айлд унтаад хоцорсон.Би ,******* нарын хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Байдрагын гүүр” ороод******* гэх айлд очоод дахиад архи уугаад байж байсан. Харин би гадаа******* гэх хүний машин дотор суугаад үлдсэн. Тэгсэн чинь нь жаахан согтсон чинь******* ах гэрт нь хүргэж өгнө гээд машиндаа суулгасан чинь******* гэх хүн бас машинд орж ирээд суусан. Тэгээд тай хэрүүл маргаан хийгээд байсан******* зогсоодох гэхээр зогссон*******, нар нь тухайн тээврийн хэрэгслээс буугаад хоорондоо зодоон хийгээд гийн зүүн талын нүдний дээд хэсгээс цус гараад байсан. Тэгсэн чинь******* машинд ороод суусан тэгсэн чинь******* ах нь г машиндаа суулгаад гэдэг айлд хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

  “...машин дотор*******, 2 хэрүүл хийгээд яваад байсан би нэлээд яваад "Бор" үзүүр гэх газрын ойролцоо зогссон юм. Тэгсэн тэр хоёр машинаас буусан нээх удалгүй******* буцаад машинд орж ирээд суусан. Би зөрөөд машинаас гараад ирсэн чинь гийн нүүрэн хэсгээс нь цус гарчихсан байж байсан. Тэгээд бид г машиндаа суулгаад шууд гэх гийн таньдаг айлд буулгаж үлдээгээд буцаад ************** бид 3 гүүр ороод тэр хоёрыг буулгаж өгчхөөд би гэртээ ирсэн юм. Яг юунаас болж хэрүүл маргаан хийгээд байсан талаар нь би мэдэхгүй байна хоорондоо согтуугаасаа болоод л үг сөрөөд хэрүүл хийгээд байсан. Тийм зүйл байхгүй тэр хоёр л хоорондоо маргалдаж байгаад л******* нэг цохисон юм шиг байна лээ өөр хүмүүс хэрүүл зодоон болсон зүйл байгаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би ******* Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 64,796 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байн. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Маралын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 593 дугаартай “

1.*******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 30-31/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-25-55/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-67/, депозит дансны хуулгууд /хх-ийн 73-76/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81/,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 82, / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Д. нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Байдрагийн гүүр” гэх газарт тухайн тохиолдолд үүссэн хэрүүл маргааны улмаас иргэн *******гийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисны улмаас биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.ын...нэг удаа нүүр хэсэгт алагдсан, надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 71-72/,

 Хохирогч *******гийн...намайг баруун гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон, зүүн нүд хавдсан...гэх мэдүүлэг/хх-ийн 6-8, 11-12/,

 Гэрч Р.*******ын...гийн зүүн талын нүдний дээд хэсгээс цус гараад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 /,

Гэрч ийн...тэр хоёр л хоорондоо маргалдаж байгаад л******* нэг цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Иргэний нэхэмжлэгч ын..******* Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 64,796 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Маралын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 593 дугаартай...1.*******гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 30-31/, болон  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ыг  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******,  хохирогч ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт бүхий гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 30-31/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******г нүүр хэсэг рүү гараараа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч ******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 64,796 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 64,796 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах...дүгнэлтийг,

Шүүгдэгч *******аас... эхнэрийн хамт хоёулаа хөдөө мал маллаж амьдардаг, борлон малаа тэжээдэг хэцүү байна, торгох шийтгэл оногдуулж өгнө үү.... гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/,   шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал / малчин, хөдөө мал маллаж амьдардаг, тодорхой орлоготой, 200 толгой бог малтай/ шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 64,796 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ        Ч.БАЙГАЛМАА