| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 131/2020/00308/И |
| Дугаар | 131/ШШ2021/00784 |
| Огноо | 2021-12-15 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 131/ШШ2021/00784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч О.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Баянхонгор аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух ******* регистрийн дугаартай, *******
Хариуцагч: тоотод оршин суух ******* регистрийн дугаартай, *******
Хариуцагч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* нарт холбогдох
Байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 8 837 122 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч , хариуцагч /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж хяналтын прокурор ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг Овоон шанд гэх тусгай хамгаалалттай газарт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд иргэн *******, , , , , , , , , , , , , , , нар нь хууль бусаар нэвтэрсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Дээрх үйл явдал нь 2015 оны 10 дугаар сард гарч байгаль орчинд 8 837 122 төгрөгийн хохирол учирсан нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214.1 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байна. Харин тус хуулийн 214 дүгэзр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан тусгай хамгаалалттай газарт нэвтэрч үйлдсэн шинжийг агуулж байх боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар гэж байхгүй буюу өмнөх хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 гэсэн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй буюу гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай хуулийг хэрэглэн дээрх иргэдийн тусгай хамгаалалттай газарт нэвтэрч үйл ажиллагаа явуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй байсан тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, байгаль орчинд учирсан 8 837 122 төгрөгийг иргэн *******, , , , , нараас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн 201505000347 дугаартай хэрэгт яллагдагч *******, , нар нь , , , нарыг дагуулж явсан учраас тэдний өмнөөс хохирлыг төлж барагдуулна гэж мэдүүлсэн тул байгаль орчинд учирсан хохирол 8 837 122 төгрөгийг болон *******, нараас гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иймд Прокурорын тухай хуулийн 41.1, 41.2 дахь хэсэг, Иргэний хзрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэг. 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.
Иймд *******, , нараас байгаль орчинд учруулсан хохирол 8 837 122 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Энхбат овогтой Ганзориг нь Баянхонгор аймгийн Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаар бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх нэхэмжлэлтэй холбоотой зарим зүйл тодорхой болгох саналтай байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжийн дагуу өмгөөлөгч өвч тодорхой тайлбар өгөх хүсэлтэй байна. Нэхэмжлэлд нэр дурдагдсан миний бие Байгаль орчинд хохирол учруулаагүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Даваа овогтой Нямдорж нь 1967 онд төрсөн. 53 настай. Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3-р багийн нутаг Овоо шанд гэх газраас 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ухсан байсан нүхний аман дээрээс гаргаж хаясан чулуунаас 17 шуудай чулуу авч байгаад цагдаа нарт баригдсан. Уг чулууг авахад ухаж төнхөж байгаль орчинд хохирол учруулаагүй болно. Уг чулууг цагдаагийн газарт ачин тээрэмд 2 сая гарах төгрөг болсон гэж цагдаагийн газраас мэдээлсэн /тодорхой дүнг нь мартсан байна/. Чулуунаас гарсан баяжмалыг улсын орлого болгосон тул улсад хийгээд байгаль орчинд хохирол учруулаагүй болно.
миний бие нь бөөрний дутагдалд орсон хэвтрийн голдуу дэглэмтэй байдаг. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж уг нөхөн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Баянхонгор аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй *******, , нарт холбогдох 8,837,122 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өөрт ногдох 1,472,854 төгрөгийг төлж болно /хүлээн зөвшөөрнөө/. Гэхдээ тэр үед хураалгасан эд зүйлсээ тоо ёсоор буцааж авна. 1,472,854 буюу 6 хуваасны 1 болно гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг Овоон шанд гэх тусгай хамгаалалттай газарт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд иргэн *******, , , , , , , , , , , , , , , нар нь хууль бусаар нэвтэрсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ үйл явдал нь 2015 оны 10 дугаар сард гарч байгаль орчинд 8 837 122 төгрөгийн хохирол учирсан нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214.1 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байна. Харин тус хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан тусгай хамгаалалттай газарт нэвтэрч үйлдсэн шинжийг агуулж байх боловч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд тусгай хамгаалалттай газар гэж байхгүй буюу өмнөх хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 гэсэн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй буюу гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай хуулийг хэрэглэн дээрх иргэдийн тусгай хамгаалалттай газарт нэвтэрч үйл ажиллагаа явуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй байсан тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, байгаль орчинд учирсан 8 837 122 төгрөгийг иргэн *******, , , , , нараас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн 201505000347 дугаартай хэрэгт яллагдагч *******, , нар нь , , , нарыг дагуулж явсан учраас тэдний өмнөөс хохирлыг төлж барагдуулна гэж мэдүүлсэн тул байгаль орчинд учирсан хохирол 8 837 122 төгрөгийг болон *******, нараас гаргуулж улсын орлогод оруулж өгнө үү гэв.
Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай бүрэн танилцсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 16 иргэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг Овоон шанд гэх тусгай хамгаалалттай газарт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. Тусгай хамгаалалттай газарт нэвтэрсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байгаад хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь нотлох баримтаар өгсөн Говь эко ХХК-ны шинжээч Цэнд-Аюушийн дүгнэлтээр байгаль орчинд учирсан хохирол 8 837 122 төгрөгийг тооцохдоо алтны зах зээлийн ханшаар тооцсон байдаг. Иймд зөвхөн алтны үнийг нэхэмжлээд байна гэж харж байна. Хариуцагч нар тусгай хамгаалалттай газарт байхад Цагдаагийн байгууллагаас ирж шалгаад хэргийн газраас 17 орчим шуудай чулууг хурааж авсан байсан. Энэ хурааж авсан чулуу, шорооноос мөрдөн байцаалтын шатанд Мөрдөн байцаагч н.Батцэнгэл хүдэр баяжуулах үйлдвэр дээр ялган хайлуулж, энэ баяжмал дээр нийт 42.7 гр алт байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 42.7 гр алт нь буюу хохирол 8 837 122 төгрөг нь бодит хохирол нь мөн байна. Харин хариуцагч нар тухайн алтнаас аваагүй бөгөөд ашиг олсон зүйл огт байхгүй. Тухайн алтыг улсын орлого болгосон прокурорын тогтоол хэрэгт авагдсан байсан. Тус алтыг гарсан чигээр нь хурааж авсан тул хохирол барагдуулах шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа прокурорын тогтоол дээр нэр дурдагдсан 17 хүн тусгай хамгаалалттай газар байсан нь тогтоогдож байна. Тогтоох хэсгийн 5 дах хэсэгт бичигдсэн байгаль орчинд учирсан хохирол 8 837 122 төгрөгийг иргэн *******, , , , , нараас гаргуулж улсын орлогод оруулсугай гэсэн тогтоосон боловч одоо яагаад 3 хариуцагчтай болсон нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дээр шууд нотлох баримт болгон оруулах боломжгүй юм. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Хариуцагч , шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******* над руу утсаар яриад нэг ажилд хамт явах боломж байна уу гэж надаас асуусан тул би зөвшөөрч хамт явсан. Тэгээд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг Овоон шанд гэх тусгай хамгаалалттай газарт очоод нүхнээс гаргаад овоолсон байсан чулуун дотроос цагаан чулууг нь түүсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад байсан болохоор явсан юм. Тусгай хамгаалалттай газраас нүхийг ухаж байсан хүмүүс нь Улаанбаатар хотын хүмүүс ухсан байсан. Бид хэдийг чулуу ачиж байх үед Цагдаагийн газраас шалгалт ирж бид нарыг саатуулсан. Тухайн гарч ирсэн алтыг улсын орлого болгоод хураагаад авсан. Бид нарт огт хувь оноогдоогүй гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Нямдоржтой адилхан саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газар нь хариуцагч *******, , нарт холбогдуулан Байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 8 837 122 төгрөг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан, үүнийг эс зөвшөөрч хариуцагч нараас ...байгаль орчинд хохирол учруулаагүй гэж маргажээ.
Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулсан хууль бус үйлдэл, уг үйлдэл болон учирсан гэм хорын хоорондох шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаарддаг.
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газраас хариуцагч *******, , нарыг байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай хэмээн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 280 дугаар тогтоолыг зааж, байгаль орчинд хохирол учруулсан болох нь Говь-Эко ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.
Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 280 дугаар тогтоолоор Хэрэг бүртгэлтийн 201505000347 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон үндэслэлээр хааж, хэрэгт хураагдсан 31.99 грамм, 10.7 грамм хэмжээтэй алтыг улсын орлогод оруулж, байгаль орчинд учирсан 8837122 төгрөгийг иргэн *******, , , , , нараас гаргуулан улсын орлогод оруулах-аар шийдвэрлэсэн.
Ийнхүү прокурорын тус тогтоолоор *******, , нарт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй буюу гэмт хэрэгт тооцогдохгүй болсон үндэслэлээр хаасан, байгаль орчинд хохирол учруулсан болохыг тогтоогоогүй, үүнээс өөрөөр хариуцагч нарын байгаль орчинд хохирол учруулсан эсэх гэм буруугийн асуудлыг эрх бүхий этгээдээс шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, тэдгээрийн үйлдэл хууль зөрчсөн, гэм буруутай эсэхийг тогтоосон шийдвэр байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Нөгөө талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон дээрх баримтуудыг хариуцагч талаас эс зөвшөөрч маргадаг бөгөөд шүүхийн шатанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг гаргах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд ...эрүүгийн хэргийг хаасан ч байгаль орчинд учирсан 8837122 төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн гэх боловч байгаль орчинд хохирол учруулсан үйлдлийг шалган тогтоогоогүй, үүнд гэм буруутай эсэхийг шийдвэрлээгүй атлаа прокурорын тогтоолоор хохирлыг гаргуулахаар заасныг иргэний хэргийн шүүхээс үнэлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм буруу нотлогдсон гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно..гэснийг зөрчиж хариуцагч нарыг байгаль орчинд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай мэтээр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзнэ.
Түүнчлэн хэрэгт авагдсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргуулсан Говь-Эко ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд Газрын хэвлийд 2945707 төгрөгийн хохирол учруулсан гэж тодорхойлсон байх боловч тус дүгнэлтээр хохирлын үнэлгээг тооцсон болохоос байгаль орчинд хохирол учруулсан болохыг тогтоогоогүй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна, 2 дахь хэсгийн 6-д газрын хэвлийд учруулсан хохирол гэж, мөн зүйлийн 3-т Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна гэж зааснаар байгаль орчинд хохирол учруулсан эсэхийг байгаль орчны хяналтын улсын байцаагч шалган тогтоож, нөхөн төлбөрийг тогтоон гаргуулах байсан боловч энэ ажиллагааг явуулаагүй байна.
Дээрх үндэслэлээр ариуцагч *******, , нар нь нэхэмжлэлд дурдсан байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй, тэдгээрийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан урьдач нөхцөл хангагдаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Прокурорын газраас хариуцагч *******, , нарт холбогдуулан гаргасан Байгаль орчинд учруулсан гэм хорын хохиролд 8 837 122 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧ О.БАТДОРЖ