Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/190

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Лхам нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 11 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ******* аймгийн ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхүүдийн хамт ******* аймгийн Баянжаргалан сумын дугаар баг, Шинэ чулуутын 04-******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗЮ95**************52/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн Баянжаргал сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэрвэнгийн булаг” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч “хов зөөлөө” гэх шалтгаанаар түүний зүүн гарын сарвуу, хурууг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн сарвууны 1 дүгээр хуруунд зулгаралт, 2 хуруу болон сарвууны ар хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би оны дугаар сарын -ны өдөр Баянжаргалан сумын дугаар багийн нутагт “Шинэ чулуут”-ын 04-******* тоотод байх гэрээ буулгаж дулаалж барьсан. Тухайн өдөр эхнэртэйгээ маргалдсан байсан. Тэр өдрийн 21 цагийн үед би гэрээс гарч хүнд юм өгөхөөр явж байтал гэр хорооллын гудамжинд айлын гадаа байх шиг байсан. Би гийн хажуугаар гараад явтал миний фэйсбүүк хаяг руу Б. өөрийнхөө фэйсбүүк хаягнаас видео дуудлагаар залгасан. Тухайн үед над руу 2- удаа залгасан байх. Удалгүй эхнэр миний утас руу залгаад намайг утсаа автал “утсаа авахгүй юугаа хийгээд хаагуур тэнээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнд юм өгөх гэж байна гэж хэлтэл эхнэр Самбуу // залгаад байна гэж хэлсэн. манай эхнэрийн нагац дүү бөгөөд эхнэрт хов зөөсөн байна гэж бодоод руу залгаад “чи яасан их хов зөөдөг юм, чамайг ална” гэж хэлэхэд утсаа тасалсан. руу хэд, хэдэн удаа залгахад утсаа авахаар нь “чи хаана байна” гэхэд”   “Сэрвэнгийн булаг” нэртэй дэлгүүрийн гадна байна гэсэн. Тэгэхээр нь тэр дэлгүүрийн гадаа очиход машинаас бууж ирсэн. Тухайн үед би машин дотор байсан хутгыг аваад буусан байсан ба г айлгая гэж бодож байсан. Би тай уулзаад “чи муу давраад байгаарай, гэр бүлийн дунд хов зөөгөөд” гэж хэлэхэд Б. би хов зөөгөөгүй шүү дээ гэж хэлсэн. Тухайн үед би баруун гартаа хутгаа барьсан байсан. тай зууралдаж байгаад гийн гарыг хутгаараа зүсчих шиг болохоор нь зууралдахаа больсон. гүйгээд явчихаар нь би араас нь эмнэлэг дээр очиход ийн зүүн гарын ар хэсэгт зүсэгдсэн цус гарч байсан. Шарханд 6 оёдол тавьсан. Би гийн хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд нийт 1.50.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Өөрийн Хаан банкны данснаас гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

Хохирогч ийн “... оны дугаар сарын -ны өдөр би ******* аймгийн Баянжаргалан сумын төвийн урд зүгт байрлах “Болор Жонш” ХХК-д шүүгчийн операторын ажил хийж байгаад 21 цагийн үед сумын төв рүү Дөлгөөн гэх хамт ажилладаг залуугийн хамт мотоциклтой дэлгүүр орсон юм. Тэгээд суман дээр ирээд найз Цэрэндэжидтэй гэрийнх нь гадаа уулзаад зогсож байтал ******* нь машинтайгаа урдуур давхиад өнгөрсөн. Тэгээд намайг суманд ирснийг мэдсэн байх. Найзтайгаа уулзаж дуусаад дэлгүүр орох гээд Тэмүүжин, Дөлгөөн, Цэрэндэжид нартай хамт Тэмүүжингийн машинд суугаад “Сэрвэнгийн булаг” гэх дэлгүүрийн гадаа зогсож байтал араас ******* нь машинтайгаа давхиж ирээд Самбуу байна уу? гэж асуухаар нь би байна гээд буугаад очтол чи муу яадаг болчихсон пизда вэ, би дүүтэйгээ ууж болохгүй болсон уу, танайхан давраад байгаа шүү, ална шүү, бүгдийг түвээн гэх мэтээр над руу орилоод байсан. Би юу яриад байгааг нь ойлгоогүй. Гэтэл над руу дайраад байхаар нь би хориод хоёр гарыг нь бариад “та яагаад байгаа юм бэ, яачихсан юм, юу болсон” гээд зогсож байтал миний гар халуун оргиод явчихаар нь би гараа хартал миний зүүн гараас цус гарч байсан. Би *******гийн гар руу нь хартал гартаа хутга барьчихсан зогсож байсан. Тэгээд би та чинь яаж байгаа юм бэ? гэж хэлээд эмнэлэг рүү явсан юм...Тухайн үед миний зүүн гарын дээд хэсэгт нэг удаа хутгаар зүссэн. Зүүн гарын долоовор, эрхий хурууг зүссэн шарх үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-2/

Хохирогч ийн дахин өгсөн: “Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би сэтгэцийн хохирол тогтоолгохгүй. Миний сэтгэцэд хохирол учраагүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн *******/

Гэрч “ ... оны сарын -ны өдөр Б., У.Дөлгөөн, Тэмүүжин бид дөрөв “Сэрвэнгийн булаг” гэх нэртэй дэлгүүрийн гадаа машин дотроо сууж байтал ******* нь өөрийнхөө машинтай хүрч ирээд “Самбуу байна уу” гэж асуухаар нь байна гэтэл Самбууг дуудаад машинаас буулгаад тэр хоёр уулзаад зогсож байсан. Бид хэд юу болсон талаар мэдээгүй. Гадаа харанхуй болчихсон байсан болохоор юм харагдаагүй. Тэгээд бид хэд удалгүй буугаад хартал Б., ******* нар яваад өгсөн байхаар нь бид хэд гэртээ харьсан. Маргааш нь би ийн гарыг ******* ах хутгаар зүсчихсэн гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч “...бид дөрөв дэлгүүр орох гээд Сэрвэнгийн булаг гэх дэлгүүрийн гадаа машин дотроо сууж байтал ******* нь өөрийнхөө машинтай хүрч ирээд “Самбуу байна уу” гэж асуухаар нь  байна гэтэл Самбууг дуудаад машинаас буулгаад тэр хоёр уулзаад зогсож байсан. Тэгтэл намайг нэг харсан чинь Б. нь цаашаагаа гүйж байхаар нь би юу болсон юм бол гээд буугаад очтол ******* ах машин руугаа хутга шиг юм шидэх шиг болсон. Тэгээд бид хэд юу болсон талаар мэдээгүй зогсож байтал Тэмүүжинг ээж нь дуудаад байна гэхээр нь бид гурав гэртээ харьсан. Орой нь би Б. гарандаа хутгалуулсан гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн *******/

******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн оны дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаартай “...ийн биед зүүн сарвууны 1 дүгээр хуруунд зулгаралт, 2 хуруу болон сарвууны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн -9/

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 11/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 1-14/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 16-17

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б. оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн Баянжаргалан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэрвэнгийн булаг” хүнсний дэлгүүрийн гадаа бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

       Хохирогч Б. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн сарвууны 1 дүгээр хуруунд зулгаралт, 2 хуруу болон сарвууны ар хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

       Шүүгдэгч *******гийн “хов зөөлөө” гэх шалтгааны улмаас хохирогч ийн зүүн гарын сарвуу, хурууг хутгаар зүсэж эрүүл мэндэд “зүүн сарвууны 1 дүгээр хуруунд зулгаралт, 2 хуруу болон сарвууны ар хэсэгт шарх” бүхий хөнгөн зэргийн хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Хохирол төлбөрийн талаар:  

 

Хохирогч Б. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй гэж шүүхэд мэдэгджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.д хохиролд 1.50.000 төгрөг төлсөн талаар Хаан банкны дипозит дансны хуулгын баримт хэрэг /хх-ийн 69-71/-т авагдсан байна. Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 1 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 20 см ажлын хэсгийн урттай, мөнгөлөг өнгийн иш нь хугарсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ******* аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг,  6.6, 6.7, 6.8, 6., 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч овогт г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 см ажлын хэсгийн урттай, мөнгөлөг өнгийн иш нь хугарсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ******* аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР