| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/15 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/15
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунаа,
Улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/
Хохирогч Ж.,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Лхагваагын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 244 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2407000000302 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Налайх дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суудаг, урьд:
Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 02-ны 15/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
******* ******* овгийн ы ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн ******* хороо, ******* тоот гэртээ Ж.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, “манай дүүгийнд юутай ирсэн юм” гэх утга бүхий үгэнд уурлаж Ж.гийн нүүр хэсэгт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь дээд зовхи, дух, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дотор салстад шарх, цус хуралт, зүүн гарын 5 дугаар хурууны төгсгөлд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-5/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээж авсан хохирогч Ж.гийн гаргасан гомдол /хх-9-13/, хохирогчоос авсан мэдүүлэг, хохирогчоос дахин авсан мэдүүлэг /хх-16-17/, гэрч Ж.ийн мэдүүлэг /хх-24/, 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 537 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, шүүгдэгч М.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед маргаан гарахад баз буюу бэр эгч намайг манай дүүгийнхээс гар гэсэн. Хэсэг маргаж байгаад би гаръя гэхэд гаргахгүй чи яахаараа гардаг юм гээд байсан. Гараад зугтах гэхэд хаалга түгжиж аваад намайг үсдээд байхаар нь үснээс тавь гээд би цохчихсон. Хохирол барагдуулъя гээд 500,000 төгрөгөөр тохирсон гэтэл намайг 500,000 төгрөг биш 5,000,000 төгрөг өг гэж нэхэж өдөр болгон утсаар дарамтлаад байнгын залгаад байхаар нь энэ хүнийг блоклоод хаашдаа хэрэг болчихсон гэхдээ 5,000,000 төгрөг өгч чадахгүй гэдгээ хэлсэн гэв...” гэв.
Хохирогч Ж. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч эхлээд авгайтайгаа хэрэлдээд байсан. Та 2 битгий хоорондоо хэрэлд гэсэн чинь авгай нь гараад яваад өгсөн. Гэтэл гэнэт намайг цохиод авсан. Чи намайг цохчихлоо шүү дээ гэхэд би таныг цохиогүй гэж байна гэсэн. Босоод ирэхэд эрүү хавдчихсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирээд урдаас нь тосох гэж гарахад зугтаагаад алга болчихсон. Авгай нь болохоор нойлоос гарч ирсэн. Би эмнэлэг руу хүргүүлж тариа хийлгүүлээд эгчийндээ очиж хоносон...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М М.******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн ******* хороо, ******* тоот гэртээ Ж.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, “манай дүүгийнд юутай ирсэн юм” гэх утга бүхий үгэнд уурлаж Ж.гийн нүүр хэсэгт гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь дээд зовхи, дух, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дотор салстад шарх, цус хуралт, зүүн гарын 5 дугаар хурууны төгсгөлд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. 1.Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл
/хх-5 дугаар тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж. өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар 25-ны өдөр Налайх дүүргийн ******* хороо, ******* тоот болох нөхрийнхөө төрсөн дүү ийн гэрт очсон. Орой очсон учир гэрт нь очоод унтаад өгсөн. Тэгээд хагас сайн өдөр манай хадам дүү “салхинд гарах уу” гэхээр нь зөвшөөрөөд Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлж рүү явахаар болцгоож хамт явсан. Манай хадам дүүгийн нөхөр гэх залуугийн ажил дээр нь очсон. Тэрэлжид нэг газар байшин барьж байгаа гээд байж байсан, би ямар газар гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр гийн ажил дээр 0.5 литрийн “Агар” нэртэй архийг хоёулаа хувааж уусан. Тэгээд тэр газраас явахаар болоод орой 19 цагийн үед буцаад тоот гэрт нь очсон. Гэрт нь очоод байж байтал гэх хүнтэй би муудаад, намайг хараагаад надтай муудсан. Гэтэл эхнэр нь “чи эмэгтэй хүнтэй яаж яриад байгаа юм” гээд намайг өмөөрсөн чинь эхнэр лүүгээ дайраад байхаар нь би дундуур нь орсон чинь эхлээд миний зүүн шанаа хэсэг рүү 2 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд ахиад миний дух хэсэг рүү 2 удаа цохисон. Аймар их өвдөөд, хавдаад эхэлсэн. Би цагдаа дуудсан чинь гэх хүн гэрийнхээ хаалгыг түгжээд зугтаад яваад өгсөн. Би эмнэлэг рүү очиж үзүүлээд эгчийнхээ гэрт очиж хоноод өнөөдөр цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна....” гэх мэдүүлэг, /хх-9-10 дугаар тал/
3.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед манай төрсөн ахын эхнэр болох ирсэн. Тухайн өдөр би нөхөртэйгөө Тэрэлж рүү ажил руу нь цуг явна гээд ярьсан байсан юм. Маргааш нь бид гурав 6 дугаар хороо, Тэрэлжийн ямар газар гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Бид гурав өглөө очсон. 11 цагийн үед манай нөхөр бид хоёрыг “дэлгүүр ороод ирэх үү” гэхээр нь хүнсний зүйл аваад “Хараа” нэртэй 0,5 архи 1 ширхгийг аваад удалгүй бид хоёр машинд хувааж уусан. Манай нөхрийн ажил нь 19 цагийн үед тараад бид гурав Налайх руу гэртээ ирсэн. Замдаа явж байгаад би “маргааш амрах юм чинь дахиад 1 ширхэг архи авах уу” гэхэд нөгөө хоёр зөвшөөрсөн. Гэртээ орохдоо бид гурав дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,5 архи 1 ширхгийг аваад орсон. Тухайн үед бид гурав маргалдаагүй хэвийн байсан. Удалгүй би 00 ороод ирье гээд гараад явсан. Ороод ирэхэд манай нөхөр тай маргалдаад байсан. Юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна, “болиоч та хоёр, яагаад маргалдаад байгаа юм” гэхэд манай нөхөр лүү дайраад манай “дүүгийнд юутай ирсэн юм” гээд “гар зайл" гээд хөөгөөд байсан. Хоол хийж өгөх гээд эргээд хартал эгч “намайг цохичихлоо” гэхэд “таны хаашаа чинь цохисон юм" гэж асуусан. Манай нөхөр “намайг гүтгээд байна, намайг цохичихлоо гээд байна, би бичлэг хийнэ" гэхээр нь нөхрийгөө “яахын бэ” гээд утсыг нь булааж болиулсан. Утас булаацалдаж байх хооронд манай нөхөр г нэг удаа зүүн шанаа хэсэг рүү нь цохичихсон. Та хоёр одоо боль гээд би маргаанд чинь оролцохгүй гээд гараад явчихсан. Удалгүй ороод иртэл эгч цагдаа дуудсан байсан....”гэх мэдүүлэг,
/хх-16-17 дугаар тал/
4. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 31- ний өдрийн №537 дугаар: “гийн гийн биед баруун дээд зовхи, дух, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дотор салстад шарх, цус хуралт, зүүн гарын 5 дугаар хурууны төгсгөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,
/хх-24-25 дугаар тал/
5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хх-43 дугаар тал/
6. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-39-42 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагчаас: “...Яллагдагч М.******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн ******* хороо ******* тоотод гэртээ Ж.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, манай дүүгийнд юутай эрсэн юм гэх үгэнд уурлаж Ж.гийн нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...”гэх тайлбар, дүгнэлтийг гаргав.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М. нь хохирогч Ж.гийн биед нүүр хэсэгт гараараа цохиж, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 537 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М. нь хохирогч Ж.гийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...Хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал буюу Ж.д 300,000 төгрөгийн хохирол төлсөн. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь мөн нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “....*******ын үйлдсэн гэм буруугийн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.*******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч М.*******ийн хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч М.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч М. нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг 650 /зургаан зуу тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч М.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ