Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000339 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,  ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай,

  Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн ******* тоот иргэн *******гийн гэрт 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөрт шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд хамт амьдрагч иргэн *******гийн биед халдсан шалтгаанаар 11 жил хамт амьдарч байгаад салсан эхнэр болох иргэн*******гийн нүүр тус газар 2-3 удаа цохиж, биед нь хамарт зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамар, дух, зүүн, дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тэгээд ороод сууж байсан чинь манай хуучин эхнэр болох******* манай хамт амьдарч байгаа хүн болох *******г янхан минь юу хийж яваа юм гээд өшиглөөд намайг бас өшиглөсөн. Тэгэхээр нь би босож ирээд нүүр хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгсэн чинь ******* бид хоёрын дундуур орж ирээд г салгаж аваад нөгөө өрөө рүү аваад орсон... Би*******тай очиж уулзсан. Одоогоор хохирол барагдуулсан зүйлгүй байна. Би хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100/,

Хохирогч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би гэртээ байхад манай найз хүрээд ир манай хүүхдийн багадсан хувцас байна ирээд ав гээд очсон. Очоод бид хоёр 2 литр пиво хувааж уусан. Очсон айлын хүн ******* руу ганц пиво аваад ир гээд залгасан. Тэгтэл *******, *******тай хоёр литр пиво авч орж ирээд хувааж уугаад сууж байсан. ******* руу яах гэж ирсэн юм гэж дайрахад ******* намайг зодсон гэв.

Хохирогч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр найз манай хүүхдийн багадсан хувцас байна ирж аваад хүүхдэдээ өмсүүлэх үү гэхээр нь би нэг ширхэг 2,5 литрийн сэрүүн гэх пиво аваад очоод пиво уугаад байж байсан чинь манай салсан нөхөр болох нэг пиво аваад ир гээд дуудчихсан юм. Тэгсэн чинь ******* одоо хамтран амьдарч байгаа эхнэр гэх хүнийг дагуулаад ирэхээр нь би гэх хүүхнийг нь чи юу хийж яваа янхан гээд цохих гээд дайрсан чинь салсан нөхөр ******* урдуур нь орж ирээд миний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон. Би цохих гэсэн чинь гар хүрэхгүй бид хоёр зууралцаад авсан байсан чинь гэрийн хүн болох салгах гээд дундуур орж ирээд намайг аваад нөгөө өрөө рүүгээ аваад орсон чинь ******* араас орж ирээд миний нүүр хэсэгт дахин нэг удаа цохисон, миний хамар болон хацарнаас цус гарсан. Би *******той 2012 оноос хойш хамтран амьдраад дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Манай 2 хүүхэд нэг нь миний нэрээр 1 нь нэрээр овоглож явдаг. Бид хоёр 2024 оны 02 дугаар сараас хойш манай нөхөр ******* гэр бүлийн гадуурх харилцаа үүсгээд тэрнээс болж тусдаа амьдарч эхэлсэн. Одоо ******* тухайн үед харилцаа үүсгэж байгаа хүнтэйгээ хамтран амьдарч байгаа юм. ******* бид хоёр 2012 оноос хойш хамтран амьдрах хугацаандаа гэр бүлээ батлуулж байгаагүй. Тухайн үед хүүхэдтэйгээ байсан. Тэгээд ******* одоо хамтран амьдарч байгаа хүн болох гийн хамт ирсэн,... Миний хамар, дух хэсэг хавдсан, зүүн нүд, шанаа орчим хавдаж хөхөрсөн байна. бид хоёр ганц ширхэг пиво уусан байсан. Харин *******, нар гаднаас орж ирэхдээ согтуу орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...хамтран амьдаргч ******* надад дуудаад байна очих уу гэхээр нь  хамт Баянхонгор сумын дуурсах 3 дугаар багийн ******* тоотод байх гийнд очсон. Тэгээд гэрт нь ороод сууж байтал хамтран амьдрагч салсан эхнэр болох******* цаад талын өрөөнөөс гарч ирээд намайг янхан минь юу хийж яваа юм гээд над руу дайраад миний гуя руу өшиглөөд нүүр рүү цохисон ******* босож ирээд*******г цааш нь аваад надаас холдуулаад явсан.  Би *******той 2024 оны 03 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа. Би*******г хэн цохисон талаар хараагүй. Би гарч утсаар ярьчхаад буцаж гэрт ороход*******гийн хамар нүүр хэсэг нь цус болчихсон байсан. , *******, , Болон гийн хүүхэд бид нар байсан. Миний биед баруун талын гуя хөхөрсөн бас баруун хөмсөг орчим хавдартай байна. Би шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 32-33/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...******* манайд ирээд бид хоёр 1 ширхэг 2,5 литрийн Сэрүүн гэх пиво хамт хувааж уучхаад байж байтал*******гийн салсан нөхөр болох ******* хамтран амьдрагч гаа дагуулаад манайд ороод ирэхэд нь руу янхан минь чи юу  хийж яваа гээд очоод өшиглөх гэсэн чинь дундуур нь ******* орж ирээд г өшиглүүлэхгүй*******г нүүр хэсэгт нь цохиод авсан. Би дундуур нь орж салгасан чинь дахин зодолдоод манай жижиг өрөө рүү ******* г чирээд орсон. Тэгээд байшингийн жижиг өрөөнд ******* г зодоод байхаар нь би г гэрээс авч гарсан. *******, нар манайд ирэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай нилээн согтсон байсан. Бид хоёр бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. *******,*******гийн нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. Манайх 2 настай хүүхэд, , *******, бид нар байсан. г *******ос өөр хүн халдаж цохисон зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 501 дугаартай

1.Н.гийн биед хамарт зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамар, дух, зүүн, дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 42-43/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1  хх-ийн 13/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх-ийн 15-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 52-57/, депозит дансны хуулгууд / 1 хх-ийн 74-81, 241-248/,гар утасны дуудлага гарсан, хүлээн авсан мэдээлэл/хх-ийн 82-90/, шүүгдэгч гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 117/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1  хх-ийн 126-139/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /167-172/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 209-210/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа / 1 хх-ийн 233/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / 1 хх-ийн 234/, мал тооллогын лавлагаа /2 хх-ийн 56-69/,зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...,  3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн ******* тоот иргэн *******гийн гэрт 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөрт шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд*******гийн нүүр тус газар 2-3 удаа цохиж, биед нь хамарт зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамар, дух, зүүн, дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч ...би босож ирээд нүүр хэсэгт нь 1 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/,

Хохирогч*******гийн...салсан нөхөр ******* урдуур нь орж ирээд миний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон.******* араас орж ирээд миний нүүр хэсэгт дахин нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Гэрч *******гийн...намайг гэрт ороход*******гийн хамар нүүр хэсэг нь цус болчихсон байсан..гэх мэдүүлэг/хх-ийн 32-33/,

Гэрч *******гийн..******* орж ирээд г өшиглүүлэхгүй*******г нүүр хэсэгт нь цохиод авсан, ...дахин жижиг өрөө рүү ******* г чирээд орсон. ******* нь*******гийн нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 501 дугаартай..Н.гийн биед хамарт зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамар, дух, зүүн, дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо....хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 42-43/, болон хэрэгт хууль ёсны дагуу авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч ******* нь хохирогч*******гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Ц. гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэргийн хохирогч*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******,  хохирогч******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч*******гийн биед биед хамарт зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, хамар, дух, зүүн, дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 42-43/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

  Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж  заасөн бөгөөд шүүгдэгч ******* , хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.

Учир нь Шүүгдэгч  ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн ******* тоот иргэн *******гийн гэрт 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөрт шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчимд хамтран амьдрагч *******гийн биед халдсан шалтгаанаар маргалдахдаа цохьсны улмаас*******гийн биед хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, хохирогч******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн бөгөөд уг хуулийн үйлчлэлд хамаарх этгээдийн эрүүл мэндэд хохирол учруулсан бол бие махбодидийн хүчирхийлэлд үйлдсэнд тооцож дүгнэлт хийх боломжгүй, мөн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчаалсан... үйлдэл  нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэг хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.

Энэ хэргийн хувьд шүүгдэгч  ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр хамтран амьдарч байсан*******д хөнгөн хөнгөн гэмтэл учруулсан буюу шүүгдэгч ******* нь хохирогч*******гийн нүүрэн тус газарт  гараараа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь урьд нь хамтран амьдрагч байсан*******г  зодож, драмтлах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл хийж байгаагүй, тухайн өдөр  Н.гийн эрх чөлөөнд  нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон гэж  үндэслэлээр Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Мөнгөнсоёмбыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч Н. нь үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1,000,000 торгох шийтгэл оногдуулах... дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагаас .... дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450,000 торгох шийтгэл оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал,  шүүгдэгчийн хувийн байдал / хувиараа авто засвар ажиллуулдаг, сарын 2,000,000-3,000,000 төгрөгийн орлоготой/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчин дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц. нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Ц. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц. нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.БАЙГАЛМАА