Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 87

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж  

Шүүгдэгчийн өмгөөлөгч  

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох 201711000093 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн  Булган суманд 1972 оны 10 сарын 02-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой,  худалдагч мэргэжилтэй, ам бүл 4, 9-25 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл ******* овогт .  / РД: *******/

 Шүүгдэгч ******* овогт нь 2017 оны 01 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” хилийн боомтоор нэн ургамлын жагсаалтанд орсон 47,5 кг хуш модны самрыг хөлдөөсөн загасанд нууж, улмаар иргэн ******* эзэмшлийн ДОР улсын дугаартай Истана маркийн суудлын авто машинаар зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлсэний улмаас 2380000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллаа дүгнэлтээр/

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* овогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Би гэмт хэрэг үйлдсэндээ их харамсаж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.     Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би энэ талаар мэдэх зүйл байхгүй. Манайд гомдол санал, нэхэмжлэх зүйл бахгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29/       

            Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхад миний төрсөн дүү гэх залуу миний гар утас руу залгаад 1 тонн загас хил рүү ачих ачаа байна, та ачих юм уу? гээд надад 89141007 дугаарыг өгөөд залгаарай гэж хэлэхээр нь би тухай дугаар руу залгаад  ачаа ачуулна гэсэн юм уу? гэхэд бид нар хил рүү гараад явж байна гээд надад тээвэрчний хороололд нэг хашаа зааж өгсөн, би хаягийг нь тодорхой сайн мэдэхгүй байна, би өөрийн эзэмшлийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад очиход нэг өвгөн, нэг залуу 2 байсан...би ачаагаа 10 цагийн орчимд ачиж дуусаад /89141007/-тэй холбогдож ачаагаа аччихлаа, одоо яах юм бэ? гэж асуухад бид нар түрүүлээд гараад явж байна, очоод бичиг баримтаа бүрдүүлээд байж байя гэж хэлэхээр нь би удалгүй хавирга хилийн боомт руу хөдөлсөн. 2017 оны 01 сарын 23-ны өдөр 05 цагийн орчимд , гэх Хятад эмэгтэй, жолооч нартай хамт Хавирга хилийн боомт руу хөдлөөд 8 цаг өнгөрч байхад очоод би машин үлдээсэн газраа бууж үлдээд , жолооч нартай хамт бичиг баримтаа бүрдүүлэх гээд түрүүлээд явсан. Би удалгүй машинаа асаагаад араас нь очоод Монгол хилээр ороход Мэргэжлийн хяналтын байцаагч ачааг чинь жинлэж үзнэ гээд ачаагаа буулгачих гэхээр нь бүх ачаагаа буулгаад, ачаанд үзлэг хийхэд дотроос нь мах, тэмээн тавхай, самар зэрэг гарч ирээд цагдаа сэргийлэх болж, тагнуулын ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, гаалийн байцаагч нарт бүгд хараад материалжуулаад тэр өдөртөө аймгийн төвд ирсэн юм. Ачаа ачиж байхдаа загаснаас өөр зүйл байсныг би огт мэдээгүй. Самар, мах, тэмээн тавхай зэргийг уутлаад загасны дунд хийсэн байсан, шуудайны амыг бүгд төмөр утсаар уясан байсан. Шуудайг нь задалж үзэхэд загасны дунд гялгар ууттай самар хийсэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 32/

 

Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Өглөө 09 цаг өнгөрөөгөөд Истана маркийн ДОР улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл Буйр нуур ХХК-ний нэр дээр хөлдөөсөн загас ачсан, экспортлох зөвшөөрөлтэй гаалийн хяналтын талбай дээр орж ирж зогссон. Жолооч нь гэж хүн байсан. Би ахлах байцаагч хамт уг тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтыг хийсэн. Уг тээврийн хэрэгсэлд улаан бичигтэй, цагаан өнгийн шуудайтай амыг нь зангидсан байхаар нь задалж үзэхэд дотроос нь самар, хөлдөөсөн мах /юуны махыг мэдэхгүй/ тэмээний тавхай гарсан юм. Тэмээний тавхай нь 10 ширхэг гарсан, жингийг нь үзээгүй шуудайтай загаснуудтай хамт хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ний 34-р хуудас хуудас/

 Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/

            Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд  зүйлийн үнэлгээ /хх-ийн 19-21/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22/

            Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23/

            Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 56/

Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бодис, бараа бүтээгдэхүүний жагсаалт /хх-ний 59-71/

Эд зүйл устгасан тухай тэмдэглэл /хх-ийн 110/

Дорнод аймгийн Авто тээврийн төвийн даргын 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 73 тоот лавлагаа / хх-ийн 87/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны Засаг даргын шүүгдэгч *******гийн  ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 88/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/  зэрэг нотлох баримтууд болно.  

Шүүгдэгч  ******* овогт  нь нь 2017 оны 01 сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” хилийн боомтоор нэн ургамлын жагсаалтанд орсон 47,5 кг хуш модны самрыг шуудайнд хийсэн хөлдөөсөн загасанд нууж, иргэн ******* эзэмшлийн ДОР улсын дугаартай Истана маркийн суудлын авто машинаар зохих зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэний улмаас 2380000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.Бямбадорж, гэрч А., Ч.Энхжаргал нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүүлгүүд болон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд  зүйлийн үнэлгээ /хх-ийн 19-21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 23/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 24/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 56/, Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бодис, бараа бүтээгдэхүүний жагсаалт /хх-ний 59-71/, эд зүйл устгасан тухай тэмдэглэл /хх-ийн 110/ зэрэг нотлох баримтуудаар  батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, зохих зөвшөөрөлгүйгээр, шуудайнд хийсэн загасан дотор нуух аргаар үйлдэж, нийт 2380000 төгрөгийн хохирол учруулжээ.   

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 сарын 25-ны өдрийн 153 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан  “Ховор ургамал”-ын жагсаалтад Нарсны төрлийн модны үрийг Засгийн газрын 2004 оны 08 сарын 05-ны өдрийн 165 тоот тушаалаар нэмж оруулсан бөгөөд Засгийн газрын 2015 оны 10 сарын 19-ний өдрийн 410 тоот тогтоолоор “Нарсны төрлийн модны үр” гэдгийг “Ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ” гэж тодотгосон байна. Иймд хуш модны самрыг ховор ургамлын жагсаалтад орсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Мөрдөн байцаалтад Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хуш модны самрыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны 07 сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалаар Нарсны төрлийн модны үр /ойн нарс,одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийн экологи эдийн засгийн үнэлгээг нэг килограммыг нь 50000 төгрөгөөр тогтоосон үнэлгээгээр 47,5 кг самрыг 2380000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүгдэгч *******гийн 47,5 кг хуш модны самартай хамт тэмээн тавхай 10 ширхэг, 45 кг нохойн махыг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар зүйлчилж, хэргийг шалгасан боловч 10 ширхэг тэмээн тавхай, 45 кг нохойн махыг Хэрлэн сумын үнэ тогтоох комиссоос үнэлэхгүй гэсэн учир хохирлын бага бус хэмжээнд хүрээгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 47,5 кг хуш модны самрыг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох ДОР улсын дугаартай, Истана маркийн суудлын авто машин нь ******* эзэмшлийн машин мөн болох нь гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 32/, Дорнод аймгийн Авто тээврийн төвийн даргын 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 73 тоот лавлагаа /хх-ийн 87/ зэргээр нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийг буцаан олгох нь зүйтэй байна. Учир нь тээврийн хэрэгслийн эзэмшигч А. нь Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл тээвэрлэж яваа гэдгээ  мэдээгүй байна.    

Иймд гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэлийг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэсэн тул ******* эзэмшлийн эд хөрөнгөнөөс 7000000 төгрөгний үнэ бүхий ДОР улсын дугаартай, саарал өнгийн Стана маркийн авто машиныг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 03-ны өдрийн, мөн эд хөрөнгө хурааж болзошгүй нэмэгдэл ялтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үйлдэл, холбогдол нь Прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 100000 төгрөгийг  битүүмжилсэн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.    

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд баримт бичгээр ирсэн түүний ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг буцаан олгох нь зүйтэй байна.    

Шүүгдэгч ******* нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.    

Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн зан төлөв, ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт г Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, ховор ургамлын жагсаалтанд орсон хуш модны самрыг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар шүүгдэгч г 1/нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******гийн эдлэх 1/нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ялтан *******д оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг орон нутгийн Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 47,5 кг хуш модны самрыг хурааж улсын орлого болгосугай.

6. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний  ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг буцаан олгосугай.  

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******гийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 100000 төгрөгийг  битүүмжилсэн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн, ******* эзэмшлийн эд хөрөнгөнөөс 7000000 төгрөгний үнэ бүхий ДОР улсын дугаартай, саарал өнгийн Стана маркийн авто машиныг битүүмжилсэн 2017 оны 03 сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг  тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******д урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                         Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ