Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/21

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч Е.Хулан

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Лхам нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Трилион Рөүд ХХК-д жолооч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг Цагаан Овоо 1- тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:КК81**************1/.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 202 оны дугаар сарын -ноос -нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын дугаар багийн нутагт байрлах “дэн буудал”-ын гадаа хохирогч “хүргэнтэй хэрэлдлээ” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт 2 удаа мөргөж, эрүүл мэндэд нь “баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүдний алимны салстын цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрнө. 202 оны сарын -ны өдөр хамаатны хүмүүсийн хамт ******* аймгийн сумаас Дундговь аймгийн суманд ирж бэр гуйсан. Тэр орой 19 цагийн үед буцаад явж байтал хамт явсан машины 2 дугуй хагарсан. Тэгээд цааш явж чадахгүй болж сумын төв дээр буудалд хонохоор өрөө авцгаасан. Би хэсэг хүмүүсийн хамт дугуй нь хагарсан машин дээрээ очиж дугуйг нь солих зорилготой явахаар буудлын гадаа машин дотор сууж байтал хамт явсан Мөнгөн гэх хүн танихгүй эрэгтэй хүнтэй муудалцаж байх шиг байсан. Тэгэхээр нь машинаас бууж очоод тэр танихгүй эрэгтэйн нүүр хэсэгт 1 удаа мөргөсөн. Тухайн үед тэр хүний баруун хөмсөг хэсгээс нь цус гарч эхэлсэн. Тэгээд цагдаа ирсэн. Би Батхуягт 202 оны сарын 2-ний өдөр 500.000 төгрөг өгсөн. Өөрийнхөө Капитрон банкны данснаас түүний Хаан банкны дансанд шилжүүлсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн -7/

Хохирогч “Би сумын төвд буудал ажилуулдаг юм. 202 оны дугаар сарын -ны орой 19 цаг өнгөрч байх үед манай сумын Наранханд гэх хүн утсаар буудал байгаа юу хүмүүс хонуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би буудлын гадаа хүрээд иртэл 2 машинтай хүмүүс ирсэн байсан. Наранханд гэх хүн 10-аад хүн байгаа гэхээр нь хүн хонох боломжтой бусдыг нь өөр буудалд хонуулахгүй бол багтахгүй гэж хэлээд ЗДТГ-ын буудлыг ажиллуулдаг хүний дугаарыг өгчихөөд гэр рүүгээ явсан. Гэртээ очоод байж байтал 22 цаг өнгөрч байхад буудлын 2 давхарт амьдардаг манай эгчийн хүүхэд Энхномуун танай буудалд буусан хүмүүс муудалцаад байгаа юм уу, яагаад байгаа юм, түчигнээд юм нүдээд байна гэж чат бичсэн. Би буудалд иртэл нэг залуу цонхоор харахаар нь та хэд зодолдоод байгаа юм уу? гэтэл үгүй, хаалга онгойхгүй байна гэсэн. Тэгээд би гэрээс түлхүүр авч ирээд онгойлгох гээд байж байтал машинаас хүн бууж ирээд онгойлгосон. Гаднаас нь түгжчихсэн байсан юм билээ. Буцаад гэр рүүгээ явах гэж байтал машинд хүн сууж байхаар нь очиход өндөр настай өвгөн сууж байсан. Тэр хүнтэй уулзчихаад машины хажууд хүн зогсож байхаар нь та нар чимээ шуугиан бага гаргаарай 2 давхартаа айлтай шүү гэж хэлчихээд зогсож байтал танихгүй залуу ирээд заамдаад авсан. Тэгэхээр нь зөрүүлээд заамдаад автал өндөр залуу ирэхээр нь намайг заамдсан залууг салгаж авах нь гэж бодоод зогсож байтал дуугүй ирээд миний нүүрэн тус газар мөргөсөн. Тэгтэл миний хөмсөгнөөс цус гараад байх шиг байсан. Тухайн хүнд мөргүүлсний дараа хацар дагаад шингэн зүйл урсаад байх шиг болохоор нь гэрэлд эмнэлэг дээр очоод толинд хартал баруун нүдний дээд зовхи язарчихсан нүдэнд цус хурсан байсан. Миний эрүүл мэндэд хохирол учирсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй тул хохирол тогтоолгохгүй.Тухайн хүмүүс надаас уучлалт гуйсан, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Гэрч “Манай том хүү суманд хүргэн болж байгаа юм. 202 оны сарын -ны өдөр суманд очиж бэр гуйсан. Сумын төв дээр ирээд буудалд байрлаад гарах гээд хаалгаа онгойлгож чадахгүй байж байтал цонхоор хүн ирж байгаа харагдсан. Нөгөө ах цонхон дээр ирэхээр нь хаалгаа онгойлгож чаддаггүй гэж хэлтэл би үзье гэж хэлээд алга болсон. Хэсэг хугацааны дараа буудлаас гараад иртэл миний машины хаалгыг онгойлгочихсон зогсож байхаар нь хулгай хийх гэж байгаа юм байх гэж бодоод чи хүний машин дураараа онгойлгодог юун хүн бэ? гэтэл би хулгай хийдэг хүн биш шүү гээд маргалдаад зогсож байтал машин дотор байсан манай ах надтай уулзаж байсан юм гэж хэлсэн. Тэгээд бид 2 хэрэлдээд байж байтал хамт явж байсан ах машинаас бууж ирээд нөгөө ахыг нүүрэн тус газар нь мөргөчихсөн. Батхуяг нь ахад зодуулсны улмаас баруун нүдний дээд зовхи нь язарсан, нүдэнд нь цус хурсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-*******/

Гэрч “... Батхуяг ахын буудалд хүмүүс байрласан байсан. Гэртээ ороод байж байтал чанга, чанга дуугараад удалгүй юм нүдээд байхаар нь Батхуяг ахад чат бичсэн. ...Тэгтэл цэнхэр дээлтэй хүн буудлын гадаа Батхуяг ахтай юм яриад согтуурхаад маргалдаад байх шиг байсан. Би үүдний блок дээр гараад иртэл приус машинаас өндөр биетэй хүн бууж ирээд Батхуяг ахын нүүрэн тус газар мөргөсөн. Буугаад иртэл 2 залуу Батхуяг ахтай зууралдаад зогсож байсан. Батхуяг ах тухайн буудалд байгаа хүмүүст чимээ шуугаанаа аяд гэж хэлж байгаа сонсогдсон. Тэгтэл машинаас хүн бууж ирээд мөргөчихсөн. Батхуяг ахын баруун нүднийх нь дээд зовхи язарч, нүдэнд нь цус хурж хөхөрч хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-/

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 202 оны дугаар сарын 19-ний өдрийн 0 дугаартай “... биед баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүдний алимны салстын цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийхээс 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүдний алимны салстын цус хуралт нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хамрын нурууны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-2/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч  202 оны дугаар сарын -ны шөнө Дундговь аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт  байрлах “Дэн буудал”-ын гадаа бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

       Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүдний алимны салстын цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч ******* хохирогчийн биед халдаж учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

       Шүүгдэгч *******ийн “хүргэнтэй хэрэлдлээ” гэх шалтгааны улмаас хохирогч нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь “Баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, нүдний алимны салстын цус хуралт” бүхий хөнгөн зэргийн хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

         Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Хохирол төлбөрийн талаар:  

 

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй гэж шүүхэд мэдэгджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч т хохиролд 500.000 төгрөг төлсөн талаар прокурорын тэмдэглэл хэрэг /хх-ийн 71/-т авагдсан байна. Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ., .1, .2 дугаар зүйлийн 1, 2, , дэх хэсэг,  ., .7, .8, .10, .1, 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогтийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдолгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     З.УУГАНБАЯР