| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойгийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 242 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******д холбогдох эрүүгийн 240700143028тай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын 01-ний өдөр ******* аймагт төрсөн, тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр 3 хүүхэд, нөхөрийн дүү нарын хамт Налайх дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй
******* овгийн *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 31-нд шилжих шөнийн 04 цагийн үед Налайх дүүргийн хороо, тоот гэртээ амарч байсан А.ийг "манай нөхөртэй харилцлаа" гэх эр эмийн хардалтын улмаас гэрийн хаалгыг хүчээр онгойлгон дотогш нэвтэрч, зодож, цохин эрүүл мэндэд нь цээжний баруун талын 9-р хавирга, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, эрүү, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хүзүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2024 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 31-нд шилжих шөнийн 04 цагийн үед Налайх дүүргийн хороо, тоот гэртээ амарч байсан А.ийг "манай нөхөртэй харилцлаа" гэх эр эмийн хардалтын улмаас гэрийн хаалгыг хүчээр онгойлгон оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр дотогш нэвтрэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, хохирогч А.ийг зодож дураар авирласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... 03 дугаар сарын 31-ний өдөр манай нөхрийн үеэл Н. болон гэрч Н.гийн гэрт шөнө обой нааж байгаад шөнийн 03 цагийн үед гэртээ ирсэн. Нөхрийнхөө чатаар орсон чинь А.тэй чаталсан чат нь гараад ирсэн. Өмнө нь 3 удаа явалдаж байгаад надад баригдаж байсан. Тэгээд миний уур хүрээд бэр дүү болон Н.тай хамт гэрт нь яваад очсон. Хашааны хаалгыг нь онгойлгоод гэр лүү нь яваад орсон. Ээж, охинтойгоо гурвуулаа байсан. Орсон чинь А. ээж цагдаа дуудаарай нөгөө балай авгай чинь ирж байна гээд байсан. Тэгээд би цохиж аваад нүүр хэсэг рүү нь 2-3 алгадаж, өшиглөсөн. Тэгээд би А.д би чамаас зөндөө гуйсан биз дээ яагаад ингээд явалдаад байдаг юм бэ гэхэд би уулзаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь чатыг нь гаргаж ирж үзүүлсэн. А. юу ч дуугараагүй. Тухайн үед манай хоёр охин эмнэлэгт хэвтэж байсан. Нөхөр бага охиныг хараад эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд А.тэй хамт нөхрийгөө эмнэлгээс аваад зөрлөгийн тэнд байдаг цайны газрын тэнд очоод юм ярьж сууж байгаад А.г тэнд нь буулгаад үлдээсэн. Тэгээд нөхөртэйгөө гэртээ ирээд байж байсан чинь араас цагдаа ороод ирсэн...”гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч А.ий мэдүүлэг, гэрч н.гийн мэдүүлэг, гэрч н.н мэдүүлэг, гэрч н.гийн мэдүүлэг, гэрч н.гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Б.*******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд, эрүүл мэндийн даатгалын санд төлсөн баримт,
Шүүгдэгчийн зүгээс хохирогч А.ий чат зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. ******* овгийн *******ийн ******* нь 2024 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 31-нд шилжих шөнийн 04 цагийн үед Налайх дүүргийн хороо, тоот гэртээ амарч байсан А.ийг “манай нөхөртэй харилцлаа” гэх эр эмийн хардалтын улмаас гэрийн хаалгыг хүчээр онголгон дотогш нэвтэрч, зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр гэрт нь нэвтрэн орж халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Б.******* нь эрүүл мэндийн даатгалын санд 245,000 төгрөг төлсөн, хохирогч А.ий зүгээс хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлд зааснаар нийт 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг нийт 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 31-нд шилжих шөнийн 04 цагийн үед Налайх дүүргийн хороо, тоот гэртээ амарч байсан А.ийг "манай нөхөртэй харилцлаа" гэх эр эмийн хардалтын улмаас гэрийн хаалгыг хүчээр онголгон дотогш нэвтэрч, зодож, цохин эрүүл мэндэд нь цээжний баруун талын 9-р хавирга, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, эрүү, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, хүзүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2024 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 31-нд шилжих шөнийн 04 цагийн үед Налайх дүүргийн хороо, Өвершандын 3-4 тоот гэртээ амарч байсан А.ийг "манай нөхөртэй харилцлаа" гэх эр эмийн хардалтын улмаас гэрийн хаалгыг хүчээр онголгон оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр дотогш нэвтрэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, хохирогч А.ийг зодож дураар авирласан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2. Хохирогч А.ий 2024 оны 0******* сарын 19-ний өдөр дахин өгсөн “...******* гэх эмэгтэйтэй 2023 оны 10 дугаар сард Налайх дүүргийн хороо ад цуг ажилладаг байхад *******гийн нөхөр орой ирж авдаг байсан юм. Тэр үед *******гийн нөхөр нь над руу “уулзъя учиръя” гээд мессеж бичиж байхыг ******* хараад надтай хардаад 2024 оны 03 дугаар сарын 30-аас 31-ний шилжих шөнө 04 цагийн үед гэрт Ээж болон охин бид нарыг байж байх үед ******* хоёр хүнтэй орж ирээд шууд юм хэлэлгүй намайг зодсон. тай бичиж байсан мессеж одоо байхгүй устгасан. Би Улаанбаатар хот руу нүүхдээ тэр шанагыг хаясан....” гэх мэдүүлэг, /хх-5-6 дугаар тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.гийн өгсөн:“... 2024 оны 03 дугаар сарын 31-ний шөнө Налайх дүүргийн хороо, тоот охиныхоо гэрт охин, зээ нарын хамтаар унтаж байтал нэг хүн хаалга нүдэж байгаад хаалга хүчээр онгойлгоод Цэцэгээ гэх эмэгтэй нөхрийнхөө үеэл болон нөхрийнхөө дүүгийн эхнэртэй орж ирээд манай охин ийг Цэцэгээ нь үсдэж дараад, хөлөөрөө өшиглөөд, нүүр рүү нь цохиод байсан. Би хамт явж байсан хүмүүсээс нь “манай охины буруу байж болно оо, гэхдээ ингэж болохгүй та хоёр салгаад өгөөч" гэхэд тэр *******тэй хамт явж байсан 2 эмэгтэй "та хойшоо байж бай” гээд ойртуулахгүй байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрч ******* манай охин ийг зодохоо болих үед нь би *******д аяганд хүйтэн ус хийж өгтөл усаа уучхаад манай охин рүү аягаа шидчихээд манай охиныг гэрээс аваад гарсан би зээгийн хамт гэртээ үлдсэн. Учир зүггүй л зодоод байсан. Би сайн хараагүй ямар ч байсан үсдэж дараад өшиглөөд байсан, нүүр рүү олон удаа гараараа цохисон, харин сүүлд шидсэн аяга нь манай охиныг оноогүй зөрөөд явчихсан. Тэр хоёр хүн нь манай гэрт байх хугацаандаа манай охин д гар хүрээгүй гэхдээ бас салгаад өг гэж гуйхад салгаж өгөхгүй байсан харин гэрээс авч гараад зодсон үгүйг нь мэдэхгүй байна....”гэх мэдүүлэг /хх-23-24 дүгээр тал/,
4.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр дахин С.гийн өгсөн:“... гурван эмэгтэй орж ирээд хар куртиктэй, шар царайтай эмэгтэй шууд манай охин ийг өшиглөөд дэвсээд үсдээд зодоод байхаар нь би салгаад тэр хоёр эмэгтэй нь болохоор салгахгүй хараад байсан. Тэгээд учир байдлыг нь сонссон чинь манай охин нөхөртэй нь явалдсан юм шиг байна лээ. Тэгээд манай охиныг хувцсыг нь өмсгөөд авч явсан. Тэр хоёр эмэгтэй манай охинд гар хүрээгүй, хараад зогсоод байсан....”гэх мэдүүлэг /хх-26 дугаар тал/
5.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гийн өгсөн:“... Налайх дүүргийн хороо буюу ий гэрийн гадаа очоод хаалгыг нь тогшсон чинь онгойлгохгүй болохоор нь ******* эгч хашааны хаалгыг нь түлхсэн чинь онгойсон. Тэгээд гэрт нь орсон чинь ээжтэйгээ охинтойгоо байсан. Тэгээд ******* эгч ийг “чи яагаад манай нөхөртэй явалдаад байгаа юм бэ, би боль гэж хэлээ биз дээ” гэсэн чинь “би биш” гээд гүрийгээд байхаар нь ******* эгч ахын фейсбүүк хаягаар ий чат руу залгасан чинь дуудлага ирээд хэлэх үггүй болоод ах тэр хоёрын чатласан мессежийг харуулаад ******* эгч ий нүүр хэсэгт алгадаад үсдэн нүүр хэсэгт дахиж цохиж байгаа харагдсан....”гэх мэдүүлэг /хх-34-35 дугаар тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.гийн өгсөн:“... Тэгээд тэр айлын гадаа очоод би орохгүй гээд үлдээд тэгсэн тэр айлд орилолдоод байхаар нь би тэр айлын хаалгыг шагайхад ******* тэр танихгүй эмэгтэй хоёр барьцалдаж аваад алгадсан билүү сайн санахгүй байна. Тэр айлд нэг эмээ охинтойгоо байсан, би шагайгаад машинд суусан. Тэгээд цаашаа юу болсныг сайн санахгүй байна....”гэх мэдүүлэг /хх-37-3******* тал/,
7.. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №4495 дугаартай: “А.-н биед цээжний баруун талын 9-р хавирга, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, эрүү, зүүн чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн сарвууны 1-р зэргийн түлэгдэлтийн шарх, хүзүү, баруун бугалга, баруун шилбэ, зүүн, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-58-59 дүгээр тал/,
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-7 тал/
9. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-75-79 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэм буруутайд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.*******г үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Б.Цэцэгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Цэцэгээд нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн ба улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ