Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/14

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

        Улсын яллагч Е.Хулан

        Хохирогч *******

        Хохирогчийн өмгөөлөгч И.Түвшинжаргал

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр

        Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг *******4 оны 1 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл , эцэг, эх, дүүгийн хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг Нарлагийн 111-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 130 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, овогт /РД: ЗК*******19/.

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ *******4 оны 0 дугаар сарын -ний шөнө ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Нитро" баарны гадна хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараар хэд, хэдэн удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстын урагдсан шарх, цус хуралт, зүүн дээд дугаар шүдний сулрал, шүдний цөгцний хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 мөн согтуурсан үедээ *******4 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Нитро" бааранд хохирогч *******тай "мөрлөлөө" гэсэн шалтгааны улмаас түүний зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

           

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар:

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “*******4 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө “Нитро” бааранд үйлчлүүлж байсан. -3 пиво уугаад байж байтал үл мэдэх залуу ирээд -3 удаа над руу заналхийлсэн байдалтай байсан. Тэрнээс хойш санахгүй байгаа. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Эмч нь яаралтай хагалгаанд ор гээд маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлээд хот ортол ор байхгүй гээд хоног коридорт хэвтсэн. -3 сар эмнэлгээр явсан. Одоо зовуурь арай дээр болж байгаа. Эмч ямар ч байсан 3 сар ажилд явж болохгүй. 6 сараас 1 жилийн дараа дахин хагалгаанд орж хадаасыг чинь авна гэсэн. Эмнэлэгт байхад ******* над руу яриагүй, уулзаагүй. Үл тоосон шинжтэй байсан. Тэрэнд нь гомдсон. Миний хувьд ажилгүй байсан хугацааны болон эмнэлгийн төлбөр тооцоог гаргуулж авмаар байна. Эмчилгээнд 1.3.11 төгрөг зарцуулсан. Би Салхитын мөнгөний ордод сард ээлжид явдаг машин хариуцаж 1 ээлжид явдаг байсан. Намайг гэмтэл авснаас хойш жолооч нар машинаа эвдээд ажилгүй байгаа. 14 хоногт .000.000 гаран төгрөг авдаг байсан. Ирээд нэг уулзчих байх гэж харсан” гэв.

        Шүүгдэгч *******ий мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “*******4 оны 06 сарын 13-аас 14-нд шилжих шөнө найзтайгаа ******* аймгийн ******* сумын дугаар багт байрлах "Нитро” бааранд орсон. Ороод уух юм авчхаад бөөндөө ОО орсон. ОО орох замд нэг шорт, фудволктой ах надтай зөрөхдөө миний зүүн талын мөрийг мөрлөсөн. Тэгээд ОО орчихоод эргээд Нитрогийн талбай руу гараад бүжиглэж байсан. Тэгэхэд тэр ах бас тэнд хэдэн эгч нартай хамт бүжиглэж байсан. Тэгэхээр нь би дунд нь орж бүжиглэж байхад намайг тэр ах "зайлаач" гэж хэлсэн. Тэгээд би ширээн дээрээ суух гээд явж байхдаа тэр ахыг "яагаад байгаа юм бэ? ах аа" гэж хэлчхээд явах гэтэл миний бөгс рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би эргэж хараад зүүн талынх нь шанаа хэсэг рүү нь цохисон. Би Ууганбаатар гэдэг хүнийг огт танихгүй. Тэр өдөр л анх удаа уулзаж маргалдсан. Тэр өдөр 4- ширхэг лаазтай пиво уусан байсан. Гэхдээ тэр ахтай маргалдах үедээ нэг пиво л уусан байсан. Би ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Би ******* аймгийн Говийн ирээдүй сургуульд 1 жил суралцсан. Тэгээд Улаанбаатар хотод байрлах Олон Улсын Улаанбаатар Их сургуульд жил сураад, одоогоор чөлөө авсан гэртээ байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Өөр ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би *******4 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* сумын дугаар багт байрлах "Нитро" бааранд цаг өнгөрч байхад найз Мөнхбаатартай хамт орсон. Би бааранд 0. литрийн лаазтай пиво гурвыг уусан. Тэр хооронд би бааранд талбай дээр нь гарч бүжиглэсэн. Тэгж байхад Мөнхбаатар гарчхаад ирье гээд гараад явсан би ганцаараа үлдсэн. Тэгээд би баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь нэг танихгүй хар фудволктой залуу шууд ирээд мөрлөсөн тэгснээ намайг шууд л гараараа зүүн талын шанаа руу цохисон. Юунаас болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрэхэд эхнэр хажууд байсан. Тэр залуу намайг цохих үед *******4 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн цаг болж байсан байх. Эхнэр Ичинхорлоо надад хэлэхдээ "нэг эмэгтэй хүн залгаад намайг эмнэлэг дээр хүргэж өгч байна" гэхээр нь эмнэлэг дээр ирсэн гэж хэлсэн. Намайг цохисон залууг би огт танихгүй. Тэр залуу хар өнгийн фудволк, өмдтэй байсан биеийн өндөр нь 180 см орчим өндөртэй байх, туранхай ч биш тарган ч биш залуу байсан. Одоо харвал тэр залууг танина. Намайг цохисон залуу баарны баруун талын ширээн дээр 3-4 залуутай хамт байсан. Би тэр залуучуудаас нэг залууг нь зүс танина "Номин"-д зохион байгуулагч хийдэг залуу байсан. Нэрийг нь мэдэхгүй. Миний зүүн талын шанаа хэсэг хөндүүр, толгой өвдөнө, дотор муухайрна, баруун талын эгэм хугарсан гэмтэл учирсан. Сэтгэл санааны хувьд хохиролтой л байна. Гомдолтой байна. Би машин барьдаг болохоор одоо хэсэгтээ машин барьж чадахгүй болсон. Маш их гомдолтой. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-13/

Гэрч : “Би *******4 оны 06 сарын 13-ны өдөр 18 цаг өнгөрөөгөөд ажлаасаа тарах болоод нөхрөөр авхуулах гээд утас руу нь залгасан чинь холбогдохгүй болохоор нь хөдөө явсан юм байх гэж бодсон. Тэгсэн *******4 оны 06 дугаар сарын 14-ний шөнийн цаг 30 минутын үед 9190 дугаараас залгаад Мандах багшийн охин байна гээд "Ууганаа ах яаралтай тусламж дээр байна. “Нитро” бааранд байхад нь нэг хүн мөрлөөд дэгээдэх шиг болоод унасан. Тэгээд таньдаг ах байхаар нь орхиод явж чадаагүй эмнэлэг дээр аваад ирлээ" гээд намайг хүрээд ирэх үү. Утасны чинь дугаарыг Ууганаа ахаас авсан гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Тэгээд л би эмнэлэг дээр очсон нөхөр Ууганбаатар сууж байсан. Тэгэхэд яаралтай дээр гарч байсан эмч Лувсандагва Ууганбаатарын эгэм нь хугарсан байна гэж хэлсэн. Би нөхөр Ууганбаатараас юу болсон талаар асуусан чинь "нэг хүн мөрлөөд цохиулсан эмнэлэг дээр сэрсэн" гэж хэлсэн. Тэр мөрлөөд цохисон залууг огт танихгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 1/

Гэрч : “Би *******4 оны 06 сарын 13-ны өдөр ******* цаг өнгөрөөгөөд ******* сумын дугаар багт байх “Нитро” бааранд найз , Доржпүрэв нарын хамт орсон. Тэнд ороод пиво ууцгаасан. Тэгээд байж байхад таньдаг дүү нар нь гээд гурван залуу ирсэн. Тэр хэд болохоор машин барина гээд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бид хэд *******4 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн ******* цаг гээд "Нитро" баар хаалгаад гараад тарцгаасан. Намайг бааранд байхад хүмүүс хэрэлдэж маргалдсан, зодолдсон асуудал огт болоогүй. Би бичлэгийг үзлээ. Хүн цохиж байгаа нь надтай хамт явсан гэдэг залуу байна. Харин цохиулж байгаа залууг нь бичлэг муу болохоор танихгүй байна. Уг нь намайг бааранд байхад ийм зодоон цохион болоогүй юм. Намайг гадаа байх хугацаанд ийм асуудал болсон юм байлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 1/

            ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн *******4 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн 19 дугаартай “*******ын биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.  Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн *******-4/

            Монгол улсын шүүх шинжилгээний Ерөнхий газрын *******4 оны 08 дугаар сарын 1-ны өдрийн 80 дугаартай: “*******ын сэтгэцэд *******4 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй байна. Шинжилгээ хийх явцад шинээр ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 9-31/

            Иргэн *******ын ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3/

            “Нитро” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн /

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8/

            Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн /

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48, 146/

            Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 10 сарын *******-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 0-4, 148-1/

            Хохирлын баримтууд /8-3, 8-93, 96/

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар:

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*******4 оны 0 дугаар сарын -ний 00 цаг өнгөрч байх үед ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутагт байрлах "Нитро" нэртэй бааранд найз Мөнгөнцоож, Эрдэмдалай, Энхтуул, Цоожоосүрэн нарын хамт орсон. Анх баар руу орох үед бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл орсон. Бааранд ороод хүн тус бүр 1 ширхэг лаазтай пиво аваад тэрийг уунгаа юм ярьж суусан. Тухайн үед Цоожоосүрэн гарчхаад орж ирэхгүй байхаар нь араас гартал Цоожоосүрэн танихгүй залуутай юм яриад зогсож байсан. Тэр хоёр баарны үүдэнд зогсож байсан ба би тэр танихгүй залуугийнх нь араар гарах гэтэл тэр залуу эргэж хараад миний нүүр, толгой хэсэг рүү 6- удаа гараараа цохисон. Тухайн үед тэр залуугийн найзууд нь салгахаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед ******* нь миний нүүр, толгой хэсэг рүү 6- удаа гараа атгаж байгаад цохисон. Тухайн үйлдлийн улмаас миний зүүн дээд үүдэн шүд хөдөлж, үзүүр нь эмтэрсэн, уруул язарсан, зүүн нүд, хөхөрсөн, зүүн хөмсөг хавдсан, дагзны зүүн тал хэсэгт хавдсан байсан. Мөн зүүн мөр хөдөлгөхөөр өвдөөд байсан. Араар нь зөрөх үед л эргэж хараад зодоод эхэлсэн. Тухайн үед би *******ий биед халдаагүй. Би бараг эрүүл байсан. Нитро баар руу ороод 1 ширхэг лаазтай 0. литрийн савлагаатай пиво авч уусан ба тэрийгээ дуусгаагүй байсан. Харин ******* нилээн согтуу байх шиг байсан. Миний бие зодоон болохоос өмнө зүгээр байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг ******* *******4 оны 0 сарын -ний 00 цагийн үед миний биед халдаж зодон 6- удаа гараа атгаж байгаад цохиж учруулсан. Би гомдолтой байна. Өөрийн биед учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Би сэтгэцийн хохирол тогтоолгохгүй. Миний сэтгэцэд хохирол учраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-113/

Гэрч : “Би *******4 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0 цагийн үед уулзаад салсан. Тэгээд дахин ******* цаг өнгөрч байх үед уулзсан. Тухайн үед найзууд гэх 3 хүний хамт явж байсан. Тэгээд бид нар бөөндөө баар оръё гэж ярилцаад "Нитро" баар руу *******4 оны 0 сарын -ний 00 цаг өнгөрч байх үед орсон. Тухайн үед бааранд 10-0 тооны хүмүүс байсан. Бид баар ороод хүн тус бүр нэг, нэг ширхэг 0. литрийн савлагаатай пиво захиалж авсан. Тэгээд ширээнд суугаад хэсэг юм ярьж байгаад бүжгийн талбай руу гарч орчим минут бүжиглэсэн. Тэгээд дахин ширээндээ сууцгааж юм ярилцаж байгаад би тамхилахаар баарнаас гарсан. Тэгээд тамхилж байтал баарны гадна би танил *******тэй таарч 10 орчим минут юм яриад зогсож байтал гарч ирсэн. Тэгээд надад хандан "явах уу" гэж хэлсэн. Тэгтэл надтай юм яриад зогсож байсан ******* гэнэт барьж аваад 3-4 удаа нүүр рүү нь цохисон. Тухайн үед би ийн араас таттал ******* дахин -3 удаа цохисон. Тэр нь нэг их хүчтэй оноогүй. Тэгэхээр нь би болон *******ий найзууд нь тэр хоёрын дундуур ороод салгасан. Тэгж байтал цагдаа ирээд тэнд хэсэг байж байгаад *******, хоёрыг цагдаа руу авч явсан. Тухайн үед ******* Гүнчин-Ишийн нүүр хэсэгт -6 удаа гараа атгаж байгаад цохисон. ийн амнаас цус гарсан байсан. Мөн зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Бас ийн шүд хөдөлсөн байна гэж хэлж байсан. Тухайн үед *******ий биед халдаагүй. *******ийг цохингуут барьцалдаж авсан. ийн биед зодоон болохоос өмнө ил харагдах гэмтэл байгаагүй. Тухайн үед би огт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин бааранд авсан пивоо задалж уусан. Гэхдээ эрүүл байсан. Харин ******* нилээн согтолттой байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******4 оны 0 сарын *******-ны өдрийн 1 дугаартай: “ийн биед дээд уруулын дотор салстын урагдсан шарх, цус хуралт, зүүн дээд дугаар шүдний сулрал, шүдний цөгцний хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруулын дотор салстын урагдсан шарх, цус хуралт, зүүн дээд дугаар шүдний сулрал, шүдний цөгцний хугарал гэмтэл нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 1-1*******/

Шүүгдэгч *******ий мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би *******4 оны 0 дугаар сарын сарын -ний 00 цаг өнгөрч байх үед найз Буян-Эрдэнэ, Бат-Орших, Содномдаржаа, Дашням нарын хамт ******* аймгийн ******* сумын дугаар багт байрлах "Нитро" нэртэй бааранд орсон. Бид "Нитро" бааранд орж 0. литрийн савлагаатай "Эдэн" нэртэй архи авсан. Тухайн үед бааранд манай сургуулийн доод ангид байсан Чойжоосүрэн байсан ба Чойжоосүрэнтэй таараад баарны гадна үүд хэсэгт юм ярьж байгаад би буцаж баар руу орох үедээ баарны коридорт танихгүй 0 орчим насны залуутай мөрлөлцөөд зөрсөн. Мөн тухайн залуу бааранд байхдаа над руу муухай хараад байх шиг байсан юм. Тухайн үед би тэр залууд хандан "чи яагаад байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу буюу Гүнчин-Иш "яасын яачхаад байгаа юм" гэж хэлсэн. Тэгээд л бид хоёр барьцалдаж аваад нэг, нэгнээ ээлжлэн 1- удаа цохисон. Тэгэхэд тэнд байсан манай найз Буян-Эрдэнэ бид хоёрыг салгасан. Тэгээд би "чи яагаад над руу муухай хараад байгаа юм" гэж асуухад Гүнчин-Иш "чи өмнө нь манай найзад новширсон, одоо би чамд адилхан новширно, надад шүүх эмнэлэгт танил бий” гэж хэлсэн. Тухайн үед би Гүнчин-Ишээс уучлалт гуйчхаад байж байтал цагдаа нар ирсэн. Гүнчин-Иш нь “Нитро” баарны коридорт надтай зөрөхдөө намайг мөрлөсөн. Тэрнээс болж Гүнчин-Иш бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тухайн үед би ийн нүүр хэсэгт 1- удаа гараараа цохисон. Мөн нь бас миний нүүр хэсэгт 1- удаа цохисон. Гүнчин-Ишийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Тухайн үед би дунд зэргийн согтолттой байсан байх. Харин ямар байсныг мэдэхгүй байна. Би ид хохирол төлбөр өгөөгүй байгаа. Баримтаар нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 136-13/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 106/

Хохирлын баримтууд /хх-ийн 18-163/

“Мон кинг констракшн” ХХК-ны тодорхойлолт /хх-ийн 164/

******* аймгийн Прокурорын газрын *******4 оны 11 сарын 14-ний өдрийн 39 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 8-9/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь *******4 оны 0 дугаар сарын -ний шөнө ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” баарны гадаа  бусдад зодуулсан,

Хохирогч ******* нь *******4 оны 06 дугаар сарын 14-ний шөнө ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нитро” бааранд бусдад зодуулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Бусдад зодуулсны улмаас хохирогч ийн эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстын урагдсан шарх, цус хуралт, зүүн дээд дугаар шүдний сулрал, шүдний цөгцний хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч ******* мөрлөлөө гэх шалтгааны улмаас хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохих байдлаар зодож учруулсан болох нь:

хохирогч ийн: “*******4 оны 0 дугаар сарын -ний 00 цаг өнгөрч байх үед ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутагт байрлах "Нитро" нэртэй бааранд найз Мөнгөнцоож, Эрдэмдалай, Энхтуул, Цоожоосүрэн нарын хамт орсон. ... Тухайн үед ******* нь миний нүүр, толгой хэсэг рүү 6- удаа гараа атгаж байгаад цохисон. Тухайн үйлдлийн улмаас миний зүүн дээд үүдэн шүд хөдөлж, үзүүр нь эмтэрсэн, уруул язарсан, зүүн нүд, хөхөрсөн, зүүн хөмсөг хавдсан, дагзны зүүн тал хэсэгт хавдсан байсан. Мөн зүүн мөр хөдөлгөхөөр өвдөөд байсан. Араар нь зөрөх үед л эргэж хараад зодоод эхэлсэн...” гэх,

гэрч : “... Тухайн үед найзууд гэх 3 хүний хамт явж байсан. Тэгээд бид нар бөөндөө баар оръё гэж ярилцаад "Нитро" баар руу *******4 оны 0 сарын -ний 00 цаг өнгөрч байх үед орсон. ... Тэгээд тамхилж байтал баарны гадна би танил *******тэй таарч 10 орчим минут юм яриад зогсож байтал гарч ирсэн. Тэгээд надад хандан "явах уу" гэж хэлсэн. Тэгтэл надтай юм яриад зогсож байсан ******* гэнэт барьж аваад 3-4 удаа нүүр рүү нь цохисон. Тухайн үед би ийн араас таттал ******* дахин -3 удаа цохисон. ... Тухайн үед ******* Гүнчин-Ишийн нүүр хэсэгт -6 удаа гараа атгаж байгаад цохисон. ийн амнаас цус гарсан байсан. Мөн зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан. Бас ийн шүд хөдөлсөн байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлгүүд болон ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******4 оны 0 сарын *******-ны өдрийн 1 дугаартай хохирогч ийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар,

мөн хохирогч А. Ууганбаатарын эрүүл мэндэд “баруун эгэм ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирлыг шүүгдэгч ******* араас өшиглөлөө гэх шалтгаанаар гараар цохиж зодох байдлаар  учруулсан болох нь:

хохирогч *******ын: “Би *******4 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* сумын дугаар багт байрлах "Нитро" бааранд цаг өнгөрч байхад найз Мөнхбаатартай хамт орсон. ... Тэгээд би баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байсан чинь нэг танихгүй хар фудволктой залуу шууд ирээд мөрлөсөн тэгснээ намайг шууд л гараараа зүүн талын шанаа руу цохисон. ... Тэр залуу намайг цохих үед *******4 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн цаг болж байсан байх. ..Миний зүүн талын шанаа хэсэг хөндүүр, толгой өвдөнө, дотор муухайрна, баруун талын эгэм хугарсан гэмтэл учирсан...” гэх,

гэрч : “...*******4 оны 06 дугаар сарын 14-ний шөнийн цаг 30 минутын үед 9190 дугаараас залгаад Мандах багшийн охин байна гээд "Ууганаа ах яаралтай тусламж дээр байна. “Нитро” бааранд байхад нь нэг хүн мөрлөөд дэгээдэх шиг болоод унасан. Тэгээд таньдаг ах байхаар нь орхиод явж чадаагүй эмнэлэг дээр аваад ирлээ" гээд намайг хүрээд ирэх үү. Утасны чинь дугаарыг Ууганаа ахаас авсан гэж хэлсэн. .. Тэгээд л би эмнэлэг дээр очсон нөхөр Ууганбаатар сууж байсан. Тэгэхэд яаралтай дээр гарч байсан эмч Лувсандагва Ууганбаатарын эгэм нь хугарсан байна гэж хэлсэн...” гэх,

гэрч : “Би *******4 оны 06 сарын 13-ны өдөр ******* цаг өнгөрөөгөөд ******* сумын дугаар багт байх “Нитро” бааранд найз , Доржпүрэв нарын хамт орсон. ... Би бичлэгийг үзлээ. Хүн цохиж байгаа нь надтай хамт явсан гэдэг залуу байна...” гэх мэдүүлгүүд болон ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн *******4 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн 19 дугаартай “*******ын биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой болохыг тогтоосон  шинжээчийн дүгнэлт, Нитро баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч *******ий хохирогч ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж хөнгөн хохирол, хохирогч *******ын шанаа хэсэгт гараараа цохиж хүндэвтэр хохирол тус тус учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

     Иймд шүүгдэгч *******ийг хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ээс эрүүл мэндтэй холбогдон гарсан зардал /эм тариа/ 1.3.11 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөг гаргуулах, сэтгэцэд учирсан хохирлыг шүүхээр шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна.

Хохирогч ******* шүүхэд эрүүл мэндтэй холбогдон гарсан зардал 1.3.11 төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд  93.1 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ээс эрүүл мэндийн хохиролд 1.9.6******* төгрөг гаргуулан хохирогч *******т олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин хохирогч ******* ажилгүй байсан 3 сарын цалин 6.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж нотлох баримтаар түрээсийн гэрээ, өөрийн Хаан банкны дипозит дансны хуулга зэргийг ирүүлсэн боловч эдгээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар хохирогчийн цалингийн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн дансны хуулгаар ******* тээвэр, ажлын хөлс гэх гүйлгээний утгатай орлого, зарлагын гүйлгээ хийсэн байх боловч үүнийг хохирогчийн цалингийн мэдээлэл гэж дүгнэх боломжгүй байна. Иймд хохирогч *******ын нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Мөн хохирогч ээс ажиллаагүй 10 өдрийн цалин 1.00.000 төгрөг, Улаанбаатар болон ******* аймаг хооронд зорчсон зардал 399.800 төгрөг, нийт 1.899.800 төгрөгийг шүүгдэгч *******ээс нэхэмжилж, нотлох баримтаар дансны хуулга, “Мон кинг констракшн” ХХК-ийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн байх боловч хохирогчийн нотлох баримтаар ирүүлсэн дансны хуулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй, мөн өдрийн 10.000 төгрөгийн цалин авдаг гэх тодорхойлолт нь хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Иймд хохирогч ийн нэхэмжилсэн 1.899.800 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон болно.

Хохирогч *******, нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэв.

        Түүнчлэн хохирогч ******* болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: Сэтгэцэд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна.

       Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын *******3 оны 0 дугаар сарын 31-ний өдрийн  А/68, А/ дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын .-т “Энэ журмын .1.1-.1.-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын .1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,

.10-т “Энэ журмын .1.1-.1.-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус тайлбарласны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******4 оны 8 дугаар сарын 1-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “*******4 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй байна....” (хавтаст хэргийн 1- тал) гэж тогтоосон нь хууль болон журамд нийцсэн байна. 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны *******3 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар, мөн Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Энэ хуулийн *******0.- т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан ба Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.    

Шүүгдэгч *******ий гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч, уг шинж сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын *******4 оны 08 дугаар сарын 1-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хувьд мэдэрч байгаа өвдөлт зовиур, гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрсэн, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг дараах байдлаар тогтоолоо. 

       Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны *******3 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг *******4 оны дүгээр сарын -ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.30.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэлээ.

      Дээрхээс дүгнэвэл хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хохирол 1.9.6******* төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр 1.30.000 төгрөг нийт .9.6******* төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан хохирогч *******т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцож, хохирогч *******т .9.6******* төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсний дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс 1 цагийн завсарлага авч энэ хугацаанд шүүгдэгч ******* өөрийн данснаас хохирогч *******ын дансанд  .80.000 төгрөг шилжүүлжээ. Энэ хохирогч *******ын .80.000 төгрөг авсан гэх мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

        Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

        Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч *******т .80.000 төгрөг төлснийг  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

        Дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хохирогч нарт учруулсан хохирол хор уршиг, Улаанбаатар хотод ахтайгаа хамтран чулуу, хөөргөний хэлбэр өнгөлгөө хийж орлого олдог гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, оногдуулсан торгох ялыг  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шүүгдэгч *******ий эдлэх торгох ялыг 1.600.000 төгрөгөөр тогтоож, 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.

       Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

        Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******т .80.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхгийг шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг,  36.6, 36., 36.8, 36.10, 36.13, 38.1, 38. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Шүүгдэгч овогт д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан Эрүүгийн хуулийн Тусгай агийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх торгох ялыг 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч *******ын нэхэмжлэлээс 93.1 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 6.000.000 төгрөг, хохирогч ийн нэхэмжилсэн 1.899.800 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч *******, нар нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******т .80.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди 1 ширхгийг шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.УУГАНБАЯР