Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

         Улсын яллагч Е.Хулан

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг оны 02 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******  оны  *******  дугаар  сарын  *******-ны  өдөр  *******  аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын дугаар баг Хөх толгойн *******-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:ЗЕ88**************11/.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын -ны өдөр аймгийн сумын дугаар баг “Хадан хошуу” гэх газарт хохирогч “эхнэрээ хардлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа цохих, 1 удаа өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний алимны цус хуралт, дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ цохисон нь үнэн. Түүндээ харамсаж байна” гэв.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би ******* оны ******* сарын *******-ны өдөр аймгийн суманд Бат-Амгалангийн дахь хүүхэд болж төрсөн. Ам бүл , эхнэр хүүхдийн хамт амьдардаг. ...Би энд тэнд хар бор ажил байвал хийчихдэг, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний энэ гэмшлийг минь хүлээн авч бага шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-0/

Хохирогч : “ ... оны сарын -ны орой 19 цагийн орчим сумын төв дээр 1 найзтайгаа таараад 2. литрийн “Нийслэл” нэртэй пиво 4 ширхгийг сумын төв дээрх гэрийнхээ гадаа ууж байгаад сумын соёлын төв дээр эхнэрээсээ машины түлхүүр авч машинаа авч явах санаатай очтол эхнэр согтуу байна гээд надад түлхүүр өгөөгүй. Тухайн үед манай эхнэрийн байгууллагын шинэ жил болж байсан юм. Тэгээд эхнэр машинаа унаад намайг гэр рүү хүргэж өгье гээд хажуудаа суулгаад явсан. Гэрийн гадаа очоод зогстол хажууд нэг жижиг тэрэг ирээд зогсохоор нь хартал Бямба машинтайгаа ирчихсэн зогсож байсан. Тэгээд манай эхнэрийг авч явах гэж байгаа юм шиг байхаар нь чи манай эхнэрийг авч явдаг хэн бэ? гээд хардаж хэлтэл Бямба машинаасаа бууж над руу ирээд шууд миний хамар руу цохиод автал миний хамраас цус гарсан. Тэгээд би хамраа дараад доош суутал миний нүүр рүү өшиглөөд авсан. Сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлага байхгүй. Нааш цааш явсан зардал болон өмгөөлөгчийн мөнгөө гаргуулан авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

    Гэрч : “ оны сарын -ны өдөр ахтай Соёлын төвийн гадаа тааралдаад та намайг гэрийн гаднаас аваад буцаагаад соёлын төвд хүргээд өгөөч би машинаа гэрийн гадаа аваачих гэсэн юм гэж гуйсан. Тэгээд ах намайг дагаад би машинаа бариад гэрийн гадаа ирсэн. Тэгээд би машинаа хашаандаа оруулаад ахын машинд суугаад явах гэтэл манай нөхөр Адилбиш намайг явуулахгүй гээд машины түлхүүр авчихаад өгөхгүй байсан. Нөхөр бид 2 хэсэг маргалдаж байгаад би ахын машинд суугаад явах гэтэл Адилбиш болиулсан. Манай нөхөр согтуу ахын өөдөөс манай эхнэрийг авч явах гэлээ гээд уурласан. Тэр үед ах машинаас буугаад манай нөхрийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэр үед манай нөхрийн хамраас цус гараад доош суусан. Тэгэхэд ах Адилбишийн нүүр рүү нь дахин нэг удаа өшиглөсөн. Би Бямба ахаа боль явъя гээд машинд нь суугаад явсан. Манай нөхөр гэрийнхээ гадаа суугаад үлдсэн. Адилбиш согтуу, ах эрүүл байсан. Тухайн үйл явдал 20 цагийн үед болсон. ” гэх мэдүүлэг /хх-ийн -1/

    аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны сарын 0-ны өдрийн 40 дугаартай: “ биед баруун нүдний алимны цус хуралт, дээд, доод зовхи, зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл тогтогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзлэг хийхээс 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь дангаараа болон гэмтэл нь бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 21-22/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн / болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар Ц.Адилбиш нь оны дугаар сарын -ны орой 20 цагийн орчим бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Ц.Адилбиш нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун нүдний алимны цус хуралт, дээд, доод зовхи, зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл” учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Ц.Аилбишийн эрүүл мэндэд учирсан “баруун нүдний алимны цус хуралт, дээд, доод зовхи, зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* оны дугаар сарын -ны орой 20 цагийн орчим аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэр “Хадан хошуу” гэх газарт “эхнэрээ хардлаа” гэх шалтгааны улмаас хохирогч нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх байдлаар учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

      Шүүгдэгч *******ийн хохирогч эрүүл мэндэд нь нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх байдлаар “баруун нүдний алимны цус хуралт, дээд, доод зовхи, зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун хөмсөгний зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Хохирол төлбөрийн талаар:  

 

Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хөдөө ганцаараа байдаг, хуралд оролцохгүй” гэсэн байх ба шүүгдэгч ******* хохирогч 100.000 төгрөг төлсөн болох нь  хэрэгт авагдсан /хх-ийн 9/ мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

           Харин хохирогч шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй байх тул цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар шүүгдэгч *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

 

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 202 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 0 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч 100.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******ид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******.1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг,  *******.6, *******.7, *******.8, *******.10, *******.1, 8.1, 8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Жонуул  овогт Бат-Амгалангийн ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ид 00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус  оногдуулж шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид   гарах   хохирлоо   Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.УУГАНБАЯР