| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0223/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/55 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Уламбаяр
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2214000000344 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Овоот бараа” гэх газраас иргэн *******ийн 9 тооны ямааг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн *******т 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 13-наас 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Гозгор 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ийн олон тооны мал буюу 2 үхрийг машин механизм ашиглаж хулгайлан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдөр шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сарын гэзэг” гэх газраас иргэн ийн 1 тооны адуу, иргэн *******гийн 1 тооны адуу, нийт 2 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн ид 4.000.000 төгрөг, иргэн *******д 1.500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Би өөрийн гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр намайг Бөмбөгөр суманд гэртээ байж байтал гэх дугаараас нь миний дугаар руу залгаад “Баянхонгор аймагт хүрээд ир, уулзах хэрэг байна” гэхээр нь тухайн өдрөө замын унаанд суугаад аймагт ирээд уулзаад “мөнгө төгрөг олдох арга байна уу” гэхээр би “надад мөнгө төгрөг байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би манай хүргэн мөнгөний хэрэг болбол манайхаас ирж мал аваарай гэж байсан талаараа д хэлээд бид хоёр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед гийн приус 11 маркийн хэрэгслээр Бөмбөгөр сумын 3 дугаарт багт байдаг манай хүргэн болох ийн гэр лүү яваад 18 цагийн үед очсон чинь гэр нь эзэнгүй хотондоо бог мал нь хэвтэж байсан. бид 2 хүлээгээд ирэхгүй болохоор нь хотонд байсан бог малаас нь 9 тооны ямаа барьж аваад машиндаа хийгээд замдаа явж байтал ямаанууд шахалдаад байхаар нь 4 тооны ямааг Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн Бом гэх газарт хөдөө хээр нядалж, гэдэс дотрын нядалсан газраа орхиод мах арьсыг нь машиныхаа багажид хийсэн. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн хогийн цэг дээр ирээд үлдсэн 5 ямааны голыг тасалж нядлаад мах арьсыг нь ачаад аймгийн төвд гийн хашааны амбаарт хийгээд махнаас нь арьсыг салгаж сэврээсэн. Тухайн өдрөө 13 цагийн үед уулзаад Дунд зах дээр махны лангуун дээр очоод дунд орчим насны эмэгтэй хүнд махаа зарахаар болоод махны үнэ ханш тохиролцоод тухайн ченжийн дугаарын аваад гийн гэрийн хаягийн аваад үлдсэн. Удалгүй 14 цагийн үед над руу тус ченж эмэгтэй залгаад “очиж байна” гэж хэлсэн. Тэгээд махаа үзүүлсэн чинь тус махнаас 5 ямааны махыг нь аваад 4 ямааны махыг авахгүй голоод явсан ба удалгүй тус ченж дахиж залгаад 4 ямааны махнаас чинь 2 ямааны махыг нь авъя гэж хэлсэн ба үлдсэн 2 махнаас 1 махыг өөрөө аваад үлдсэн нэг мах нь баас шээстэйгээ холилдсон байхаар хаясан. бид 2 нийт 7 ямааны мах зарсан ба нийт 800.000 төгрөг болсон. Бид хоёр 400.000 төгрөгөөр нь 2 хувааж авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 237-239 /
…. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сумандаа буюу гэртээ байж байхад ******* аймагт хүрээд ир гэж дуудахаар нь ирэхэд мөнгөний хэрэг байна 2-уулаа үхэр хулгайлъя Өлзийтийн цаанаас ирж байхад үхэр хээр хонож байсан, тийшээ явъя” гэхээр нь ярилцаад 2 хоноод 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өлзийт сумаар дайраад явж байхад засмал замын хойд талд хорооны урд хэсэгт 10-аад тооны үхэр байхаар нь замаас гараад барааг нь харж байгаад харанхуй болгоод хороон дээр очиход үхрүүд хороон дотор ороод хэвтсэн байхаар нь хар зүсмийн болон улаан тарлан үхрийг барьж аваад нядалж гаргаад 2 үхрийн махыг *******гийн улсын дугаартай машинд ачаад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шөнийн 05 цагийн үед Баянхонгор аймагт *******гийн байшинд махаа буулгаж сэврээсэн. Тэгээд 2 үхрийн мах нийлээд 830.000 төгрөг болоод бид 2 тэнцүү хувааж авсан. т үхрийн махыг хулгайн мах гэдгийг хэлээгүй, зүгээр мах зарах гэж байна гэж ярьсан, гарал үүслийн бичиг асуухаар нь дараа авчирч өгье гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 66- 67/,
…. 2022 оны 11 сарын 04-ний өглөө гэртээ байж байхад ******* утсаар залгаад “уулзъя, аймаг ороод ир” гэхээр нь замын унаад суугаад аймагт 12 цагийн үед ирээд уулзахад “мөнгөний хэрэг байна, хүнд адуу өгөхөөр ярьчихлаа, тухайн хүнтэйгээ уулзана, чи адуу зарж байгаа юм болоод уулзаадах” гээд театр дээр гэдэг хүн дээр очиж уулзаад Б.Чойжисүрэн намайг адуу зарах хүн гэж эд хэлсэн. Маргааш нь ******* 200.000 төгрөг авлаа гээд зах дээр уулзаад надад 50.000 төгрөг өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед *******гийн хамт улсын дугаартай приус-10 маркийн тээврийн хэрэгслээр Баянхонгор аймгийн Жинст сумын 1-р багийн нутаг морьтой хөшөөний ард 30 гаран тооны адуу байхаар нь харчхаад тэрүүгээр эргэлдэж харанхуй болгоод 19 цагийн үед өдөр адууг эхэлж машинаар туугаад хойд талын хороо руу дөхүүлж байгаад би машинаас буугаад адууг тууж хооронд оруулаад эхлээд зээрд зүсмийн , дараа нь халзан хүрэн зүсмийн адууг барьж мяндсан уяагаар барьж аваад эхлээд зээрд зүсмийн адууг нугасалж. гаргасан, дараа нь хүрэн, халзан адууг нугасалж гаргаад, адууны махнуудыг чулуун хороон дээр гаргаж тавьж байгаад *******гийн эзэмшлийн улсын дугаартай, Приус 10 маркийн тээврийн хэрэгсэлд ачаад Баянхонгор аймагт 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өглөөний 04 цагийн үед ирээд *******гийн хашаанд ирээд амбаарт нь хийсэн. Өглөө нь ийн гэрт нэг адууны махыг хүргэж өгсөн, тэр үед Гансүх байгаагүй, ах гэх хүнд махыг аваачиж өгөхөд ирсэн юм. Ттэгээд зээрд зүсмийн адууны махаа зарах гээд ******* авч явж байгаад цагдаад баригдсан. Тухайн үйл явдлаас хэд хоногийн дараа ээс дахин 200,000 төгрөгийг, ******* бид хоёр 2 очиж аваад надад 70,000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг / 1 хх-ийн 170-171/,
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өглөө хөдөө гэртээ очсон чинь гэрийн гадаа жижиг машин гэмээр тээврийн хэрэгслийн мөр гарчихсан байхаар нь малаа бүртгэсэн 9 тооны эр ямаа дутсан. Би гэрийнхээ ойр орчмоор тухайн тээврийн хэрэгслийн мөрийг дагаад сум руу ордог замтай нийлүүлээд алдсан. Миний алдсан ямаанууд хоёр талын чихэндээ сам имтэй, 1 хөх ямаа, халзан ямаа, улаан хүрэн ямаанууд байсан. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ишигнүүд тасарч явчхаад байхаар нь ямаагаа бүртгэхэд манай алдсан 9 ямаанууд байсан... .******* надад 600.000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин үлдэгдэл мөнгийг *******гээс нэхэмжилж байна. Хохирлыг барагдуулбал ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 204-205/
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Манайх Өлзийт сумын Байн ам 2 дугаар багийн ширээ гэдэг газар намаржиж байгаа юм. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед өөрийн үхрүүдээ бүртгээд Байн ам 2 дугаар багийн Бүдүүн гэх газарт орхиод гэр лүүгээ явсан. Тэгээд өвөлжөө хороогоо засаад үхрээ хяналтгүй 3 хоног хаячихсан. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үхрүүдээ бүртгэх гээд Бүдүүн дээр яваад очтол манай үхрээс 2 тооны үхэр байхгүй байхаар нь ойр хавийн айлын үхрээр ороод 3 хоног хайгаад явсан боловч олдохгүй. Манай алдсан монголын үхрүүд хоёулаа хязаалан насны үхрүүд байгаа. Хар зүсмийн хязаалсан насны эр үхэр, улаан тарлан зүсмийн хязаалан насны үнээ, эр үхэр нь хоёр чих шоргоолжин имтэй, эм үхэр нь им байхгүй. Миний үхэр үлдээсэн газар бол манай үхрийг туусан ямар нэгэн тээврийн хэрэгслийн ул мөр бол байгаагүй. Манай үхэр Бүдүүн гэх газрын урд байж байсан. Би өмнө үхрээ Бүдүүний ард үлдээсэн юм. Манай үхэр миний үлдээсэн газраас хол яваад байдаггүй.Би Өлзийт сумын Байн ам 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр хоёр үхрээ эрж хайж байгаад Гозгорын өвөлжөө гэдэг газраас алдсан үхрийнхээ ширийг олсон. Манай алдсан үхэр хар болон улаан тарлан зүсмийн үхрүүд байсан, 2 ширний зүс нь алдсан 2 хүхрийн зүстэй таарсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 20-21, 24-25/
Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад манай адууг хардаг найз утсаар яриад зээрд даага болон халзан үрээг хороон дээр нядлаад арьс, толгой, туурайг нь үлдээгээд машинаар ачаад аваад явсан байна уржигдар буюу 2022 оны 11дүгээр сарын 06-нд өдөр усанд орж ирэхэд байсан, 2022 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө нядалж гаргасан юм шиг байна гэж хэлэхээр нь нядлагдсан газар нь очиж үзэхэд миний зээрд дааганы толгой, шир туурайг үлдээгээд махыг нь машинаар ачаад явсан байсан. Миний зээрд зүсмийн даага нь Дорнод аймгийн Баянтүмэн сумаас худалдаж авсан, Сарт гэх улс, бүсэд 5 удаа айрагдсан хурдан удмын азарганы төл байгаа юм. Бие томтой даага байгаа юм. Би 4000000 төгрөгөөр 2022 оны 05 сард худалдаж авч ирсэн юм. Духан дээрээ жижиг сартай, зээрд зүсмийн, зүүн гуя дээрээ онгин тамгатай 2 настай адуу байгаа юм... Адууны махыг зарж борлуулсан, нийт 106 кг, 1 кг-ийг 4.800 төгрөгөөр бодоод 510.000 төгрөг болсон юм. Адууны үнэ болох 4000000 төгрөгөөс адууны адууны махыг зарсан 510.000 төгрөг хасаад 3.490.000 төгрөг, мөн үнэлгээний 50.000 төгрөг, нийт 3.540.000 төгрөг нэхэмжилж байна ...гэх мэдүүлэг /1 хх-ийн 116- 117, 119/,
Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..... 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 12 цагийн үед адуугаа услах гээд хураахад 2 тооны адуу алга болсон байхаар нь тэр хавиар явж байгаад хүрэн ухмалын хороон дээр очиход зээрд зүсмийн даага, хүрэн халзан зүсмийн хязаалан үрээг гаргаж нядлаад шир, туурай толгойнуудыг үлдээгээд махыг нь ачаад явсан байсан тул найз ид утсаар хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр адуугаа услахад бүрэн байсан. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө услахад адуу байхгүй байхаар нь хайж байгаад хороон дээр нядлагдсан байсныг олсон. Манай найзын зээрд даага нь духан дээрээ бүдэг сартай, зүүн талын гуя дээрээ онгин тамгатай, 2 настай, минийх хүрэн халзан зүсмийн хязаалан, зүүн талын гуя дээрээ саран тосгууртай, А үсгэн тамгатай. Манай 2 үрээг гаргаж нядлаад машинд ачсан байсан. Тухайн машины мөр хорооны зүүн талаар гарсан зам руу нийлээд явж байгаад хорооны зүүн талаар явсан төв замаар нийлээд аймаг руу явсан байсан юм гэх мэдүүлэг /1 хх-ийн 119, 123-124/,
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Миний нэр дээр Приус 11 маркийн 86-02 улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. ******* гэдэг хүнтэй 20 жил амьдарч байгаад 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхээр орж албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Би улсын дугаартай тээврийн хэрэгслээ *******гийн нэр дээр шилжүүлж өгч чадаагүй явсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч миний салсан нөхөр *******гийн тээврийн хэрэгсэл юм. Тээврийн хэрэгслийг ******* өөрөө унаж ашиглаж байгаа. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 11-12/
Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2022 оны 09 дүгээр сард би *******гээр машины цахилгааныг янзлуулсан. Тэр үед би идэшний үеэр жижгэвтэр адуу авч иднэ гэж ярьж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний үеэр ажил дээрээ байхад 15 цагийн үед *******, *******тай цуг ирээд *******, *******ийг заагаад энэ хүн адуугаа зарж байгаа, чи ямар адуу авах вэ гэхээр нь би бага настай адуу авна гэж хэлэхэд ******* нь шүдлэн адуу байгаа, 700.000 төгрөг чи *******гийн таньдаг хүн, найз нь юм чинь 600.000 төгрөгөөр ав, одоо бэлэн мөнгийг нь авна гэж хэлэхээр нь надад 200.000 төгрөг байна, үлдсэн мөнгийг нь махаа авчирч ирээд аваарай гэж хэлээд 200.000 төгрөгөө өгөөд явуулсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед ******* мах аваад ирсэн гэрт аваачаад тавьчих гэж хэлээд гэрт аваачиж тавиулсан. Тухайн адууны махны талыг Улаанбаатар хот руу хүүхэд рүүгээ явуулсан, үлдэгдэл махыг өөрөө хүнсэндээ хэрэглэсэн. Манайд дан адууны мах авчирсан ямар нэг шир, толгой зэрэг авчраагүй болохоор ямар зүстэй адуу байсан талаар мэдэхгүй байна. Адууны мах өгсний дараа нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үлдэгдэл 400.000 төгрөгийг ******* ганцаараа ирээд бэлэн аваад явсан. Миний хувьд тухайн адууны махыг хулгайн мах гэдгийг нь мэдээгүй, мэдсэн бол худалдаж авахгүй байсан, *******, ******* нь адуу зарж байгаа гэж надад байна гэж итгүүлж, хулгайн мах зарсан байна. Миний хувьд ямар нэг гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг /1 хх-ийн 126-127/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...туранхай 50 орчим насны хүнээс 8 тооны ямааны мах авсан, 6 ямааны махыг нь эхлээд нэг килограммыг нь 5000 төгрөгөөр авч сүүлд нь буцаж очоод 2 ямааны махыг нь нэг килограммыг нь 3500 төгрөгөөр авч нийт 800.000 төгрөгөөр 8 ямааны мах худалдаж авсан. Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 3 дугаар халуун уснаас хойш Хөх толгойн голоод замаар өгсөөд 6 дугаар гудамжны 3 тоот гудамжиндаа худагтай гудамжинд очиж мах худалдаж авсан. Хулгайн мах гэж мэдээгүй...гэх мэдүүлэг/1 хх-ийн 216-217/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2022 оны 10 дугаар сарын 16-ны үед Есөн-Эрдэнэ зах дээр өдөр 13 цагийн үед явж байтал урд өмнө зүс таних Бөмбөгөр сумын иргэн ******* таараад мэнд мэндлээд зөрөөд явтал араас дуудаад "танай дэлгүүр мах авах уу, надад үхрийн мах байна" гэхээр нь *******т өөрийн гар утасны дугаарыг өгсөн. ******* над руу холбогдоод “нөгөө махаа ирж үзэх үү, би мах байгаа газраа ирчихлээ” гээд хаягаа зааж өгөхөөр нь Баянхонгор сумын 3 дугаар халуун усны ард байдаг "Чандмань" дэлгүүрийн ойролцоо засмал талаасаа 3-4 хавьцаа хашааны үүдэнд очоод хашаа байсан, байшинд орж махыг нь үзтэл жижгэвтэр, дундын таргатай мах байхаар нь би голоод шулаад өгвөл гайгүй үнээр авъя гэтэл ******* шулаад өгье гэсэн. Би гэртээ хариад байж байтал ойролцоогоор 2-3 цагийн дараа ******* залгаад махаа шулчихлаа, авах уу гэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй очиж авсан. Тэр үед Бөмбөгөр сумын иргэн *******тэй хамт байсан. Бид гурав машины ард хэлээ тавьж байгаад шуудайнд хийж хэллээд миний машинд ачаад би *******т 830,000 төгрөг бэлнээр өгсөн. Намайг анх очиход 6 мөчөөр нь эвдсэн ойролцоогоор 1 бүтэн 1 тал үхрийн мах байсан, намайг очоод мах худалдан аваад явах үед үхрийн хаа бүтнээрээ, наагуур нь ганц нэг мах үлдсэн. Би тухайн үед махны гарал үүслийн бичиг баримт нь хаана байна, авъя гэтэл ******* гэртээ орхисон байна, араас чинь аваад очъё гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 28- 29/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
…2022 оны 11 сарын 07-ны үеэр гадуур ажлаар явж байхад эхнэрийн төрсөн дүү утсаар залгаад хөдөөнөөс мах ирчихлээ очоод буулгаж аваад гэрт оруулчих гэхээр нь ийн гэрт буюу 3-8-4 тоотод очиход хашааны гадаа саарал өнгийн приус-11 маркийн машинтай 2 хүн байсан. Тухайн хүмүүс машины араас адууны махыг буулгаад ийн гэрт оруулж тавьчхаад яваад өгөхөөр нь гэрийг нь цоожлоод яваад өгсөн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 129-130/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2022 оны 05 сарын эхэн үеэр нь миний адуунууд дундаас хүрэн даагийг минь онцолж надаас худалдаж авахаар болсон. Миний хүрэн дааганы хувьд бол эцэг нь 2017 оны улс, бүсийн наадамд 5 удаа айрагдсан. Иймдээ ч удам сайтай гэдэг утгаараа хүрэн зүсмийн даагыг 4000000 төгрөгөөр үнэлж ид зарж байсан. Одоо бол той ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй, надаас хүрэн даагыг авахаар тохирсон 4000000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан. Өөрөөс чинь худалдаж авсан даагыг хулгайд алдчихлаа гэж байсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 91-92/,
Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 349 дугаартай шинжээчийн “...нас гүйцсэн эр ямааны нэг бүрийн үнэ 120.000 төгрөг, нийт 1.080.000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1 хх-ийн 222/,
Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн “...Монголын хязаалан насны эр үхрийн үнэ 1.000.000 төгрөг, Монголын хязаалан насны гунжин үхрийн үнэ 800.000 төгрөг, нийт үнэ 1.800.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 43-44/
“Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 338 дугаартай “...хурдан удмын дааганы үнэ 4.000.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 148/,
Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 339 дугаартай “...хурдан удмын хязаалан үрээний үнэ 1.500.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 156/,
Энх-Нахиа" ХХК-ийн 2022 оны 11 сарын 24-ний өдрийн 355 дугаартай “...8602 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.800.000 төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 160/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 06, 99, 188/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 07-15, 101-105/,- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 54-58, 228-231/, шүүгдэгчийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1 хх-ийн 79/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа / 1 хх-ийн 80/, эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 106-110/, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх-ийн 172/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 190-200/, шүүгдэгчийн депозит дансны хуулганууд / 2 хх-ийн 20-25/,шүүгдэгчийн оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / 2 хх-ийн 33/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх-ийн 35-40/, Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 267 дугаартай тогтоолын хуулбар /2 хх-ийн 41-46/, прокурорын хэргийг нэгтгэх тогтоол / 2 хх-ийн 1-4/ болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Овоот бараа” гэх газраас иргэн *******ийн 9 тооны ямааг буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн *******т 1.080.000 төгрөгийн хохирол учруулсан
Мөн шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 13-наас 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Гозгор 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн *******ийн олон тооны мал буюу 2 үхрийг машин механизм ашиглаж хулгайлан авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 11 сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдөр шилжих шөнө Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Сарын гэзэг” гэх газраас иргэн ийн 1 тооны адуу, иргэн *******гийн 1 тооны адуу, нийт 2 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлан авч иргэн ид 4.000.000 төгрөг, иргэн *******д 1.500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ийн....хотонд байсан бог малаас нь 9 тооны ямаа барьж аваад машиндаа хийгээд замдаа 4 тооны ямааг Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн Бом гэх газарт хөдөө хээр нядалж, гэдэс дотрын нядалсан газраа орхиод мах арьсыг нь машиныхаа багажид хийсэн,.... аймгийн хогийн цэг дээр ирээд үлдсэн 5 ямааны голыг тасалж нядлаад мах арьсыг нь ачаад гийн хашааны амбаарт хийсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 237-239 /
….. Өлзийт сумаар дайраад явж байхад засмал замын хойд талд хорооны урд хэсэгт 10-аад тооны үхэр байхаар нь замаас гараад барааг нь харж байгаад харанхуй болгоод хороон дээр очиход үхрүүд хороон дотор ороод хэвтсэн байхаар нь хар зүсмийн болон улаан тарлан үхрийг барьж аваад нядалж гаргаад 2 үхрийн махыг *******гийн улсын дугаартай машинд ачсан,…2 үхрийн мах нийлээд 830.000 төгрөг болоод бид 2 тэнцүү хувааж авсан....гэх мэдүүлэг /1 хх-ийн 66- 67/,
…*******гийн хамт улсын дугаартай приус-10 маркийн тээврийн хэрэгслээр Баянхонгор аймгийн Жинст сумын 1-р багийн нутаг морьтой хөшөөний ард 30 гаран тооны адуу байхаар нь болгоод эхэлж машинаар туугаад хойд талын хороо руу дөхүүлж байгаад адууг тууж хооронд оруулаад эхлээд зээрд зүсмийн , дараа нь халзан хүрэн зүсмийн адууг барьж мяндсан уяагаар барьж аваад зээрд зүсмийн, хүрэн халзан адууг нугасалж гаргаад махнуудыг чулуун хороон дээр гаргаж тавьж байгаад тээврийн хэрэгсэлд ачаад *******гийн хашаанд ирээд амбаарт нь хийсэн....гэх мэдүүлэг / 1 хх-ийн 170-171/,
Хохирогч *******ийн...гэртээ очсон чинь гэрийн гадаа жижиг машин гэмээр тээврийн хэрэгслийн мөр гарчихсан байхаар нь малаа бүртгэсэн 9 тооны эр ямаа дутсан, алдсан ямаанууд хоёр талын чихэндээ сам имтэй, 1 хөх ямаа, халзан ямаа, улаан хүрэн ямаанууд байсан...” гх мэдүүлэг /1 хх-ийн 204-205/
Хохирогч *******ийн ...миний үхэр үлдээсэн газар бол манай үхрийг туусан ямар нэгэн тээврийн хэрэгслийн ул мөр бол байгаагүй,....Өлзийт сумын Байн ам 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр хоёр үхрээ эрж хайж байгаад Гозгорын өвөлжөө гэдэг газраас алдсан үхрийнхээ ширийг олсон. Манай алдсан үхэр хар болон улаан тарлан зүсмийн үхрүүд байсан, 2 ширний зүс нь алдсан 2 үхрийн зүстэй таарсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 20-21, 24-25/
Хохирогч ийн.... зээрд даага болон халзан үрээг хороон дээр нядлаад арьс, толгой, туурайг нь үлдээгээд машинаар ачаад аваад явсан нядалж гаргасан юм шиг байна гэж хэлэхээр нь нядлагдсан газар нь очиж үзэхэд миний зээрд дааганы толгой, шир туурайг үлдээгээд махыг нь машинаар ачаад явсан байсан ...гэх мэдүүлэг /1 хх-ийн 116- 117, 119/,
Хохирогч *******н ....адуу байхгүй байхаар нь хайж байгаад хороон дээр нядлагдсан байсныг олсон,...тухайн машины мөр хорооны зүүн талаар гарсан зам руу нийлээд явж байгаад хорооны зүүн талаар явсан төв замаар нийлээд аймаг руу явсан байсан... гэх мэдүүлэг /1 хх-ийн 119, 123-124/,
Иргэний нэхэмжлэгч гийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээ *******гийн нэр дээр шилжүүлж өгч чадаагүй явсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч миний салсан нөхөр *******гийн тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгслийг ******* өөрөө унаж ашиглаж байсан...гэх мэдүүлэг /2 хх-ийн 11-12/
Иргэний нэхэмжлэгч ийн....******* мах аваад ирсэн гэрт аваачаад тавьчих гэж хэлээд гэрт аваачиж тавиулсан,... дан адууны мах авчирсан ямар нэг шир, толгой зэрэг авчраагүй болохоор ямар зүстэй адуу байсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1 хх-ийн 126-127/
Гэрч ын...туранхай 50 орчим насны хүнээс 8 тооны ямааны мах авсан, 6 ямааны махыг нь эхлээд нэг килограммыг нь 5000 төгрөгөөр авч сүүлд нь буцаж очоод 2 ямааны махыг нь нэг килограммыг нь 3500 төгрөгөөр авч нийт 800.000 төгрөгөөр 8 ямааны мах худалдаж авсан. Хулгайн мах гэж мэдээгүй...гэх мэдүүлэг/1 хх-ийн 216-217/,
Гэрч ын…Бөмбөгөр сумын иргэн ******* таараад танай дэлгүүр мах авах уу, надад үхрийн мах байна" гээд хаягаа зааж өгөхөөр нь Баянхонгор сумын 3 дугаар халуун усны ард байдаг "Чандмань" дэлгүүрийн ойролцоо засмал талаасаа 3-4 хавьцаа хашааны үүдэнд очоод хашаа байсан, байшинд орж махыг нь үзтэл жижгэвтэр, дундын таргатай мах байсан,…6 мөчөөр нь эвдсэн ойролцоогоор 1 бүтэн 1 тал үхрийн мах байсан, намайг очоод мах худалдан аваад явах үед үхрийн хаа бүтнээрээ, наагуур нь ганц нэг мах үлдсэн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 28- 29/,
Гэрч ийн…тухайн хүмүүс машины араас адууны махыг буулгаад ийн гэрт оруулж тавьчхаад яваад өгөхөөр нь гэрийг нь цоожлоод яваад өгсөн...гэх мэдүүлэг /1 хх-ийн 129-130/
Гэрч ийн …хүрэн зүсмийн даагыг 4000000 төгрөгөөр үнэлж ид зарж байсан,…өөрөөс чинь худалдаж авсан даагыг хулгайд алдчихлаа гэж байсан... гэх мэдүүлэг /2 хх-ийн 91-92/,
“Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 349 дугаартай шинжээчийн “...нас гүйцсэн эр ямааны нэг бүрийн үнэ 120.000 төгрөг, нийт 1.080.000 төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1 хх-ийн 222-223/,
“ Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн “...Монголын хязаалан насны эр үхрийн үнэ 1.000.000 төгрөг, Монголын хязаалан насны гунжин үхрийн үнэ 800.000 төгрөг, нийт үнэ 1.800.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 43-44/
Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 338 дугаартай “...хурдан удмын дааганы үнэ 4.000.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 148-149/,
“Энх-Нахиа” ХХК-ийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 339 дугаартай “...хурдан удмын хязаалан үрээний үнэ 1.500.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 156-157/,
“Энх-Нахиа" ХХК-ийн 2022 оны 11 сарын 24-ний өдрийн 355 дугаартай “...8602 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.800.000 төгрөг болохыг тодорхойлов...гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 160-161 / болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох ба мал хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл юм.
Мал хулгайлах гэмт хэрэг зөвхөн шунахай сэдэлтээр буюу бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “...бусдын малыг хулгайлсан...” үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашигласан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
“Мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж, “олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус хуульчлан тайлбарласан. Харин “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх малын бэлчээрт зорьж очих, малыг хөөж туух зэрэгт хэрэглэснийг хамааруулан үздэг.
Шүүгдэгч ******* бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж иргэн *******ийн 9 тооны ямаа, иргэн *******ийн 2 тооны үхэр, иргэн ийн 1 тооны адуу, иргэн *******г1 тооны адууг хулгайлан авсан үлдэл, эс үйлдэхүй нь үйлдлээрээ нэгдэж хамтран үйлдэж байгаа нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь нууцаар хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Түүнчлэн шүүгдэгчийн дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар ашиг олох санаа зорилгоор бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр , нууц, далд аргаар, машин механизм ашиглан эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсэж үйлдсэн, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдлүүд нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой гэж үзэж шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг тухайн зүйлд ангид хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул тухайн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчилсан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь үгүй бол хуульд заасан бусад хүндрүүлэх шинжийг харгалзан хүнд гэмт хэрэгт багтаан зүйлчлэх талаар зохицуулсан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан ял оногдуулж шийдвэрлэх шаардлагагүй болно.
Иймд шүүгдэгч *******ийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын олон тооны малыг, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******т холбогдуулан гаргасан Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.
Эрүүгийн 2214000000344 дугаар хэрэгт шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан прокурорын 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн № 233 дугаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд аймгийн Ерөнхий прокурорын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн № 25 дугаар тогтоолоор хяналтын прокурор Ж.Энхбатын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн № 233 дугаар яллах дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн / 2 хх-ийн 91-92/ байна.
Аймгийн Ерөнхий прокурорын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн № 25 дугаар тогтоолд шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан , одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэх үндэслэлээр эрүүгийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэх, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-т зааснаар эрүүгийн 2214000000344 дугаартай яллагдагч *******, ******* нарт холбогдох хэргээс *******гийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэхээр үндэслэл тогтоогдсон талаар дүгнэсэн байна.
Аймгийн ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн № 01 дугаартай ... эрүүгийн хэрэг үүсгэж яллаглагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тогтоолоор *******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллаглагчаар татсан 344А дугаартай тогтоолыг хүчингүй болгож, *******д холбогдуулан 241400164 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч *******т 1.080.000 төгрөг, хохирогч *******ид 1.800.000 төгрөг, хорхирогч ид 4.000.000 төгрөг, хохирогч *******д 1.500.000 төгрөг болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан бөгөөд хохирогч нарын эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгч *******, ******* нар нараас тэнцүү хуваан гаргуулж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн болно.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******т 1.080.000 төгрөгийг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч ийн... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /1 хх-ийн 126-127/, иргэний нэхэмжлэгч гийн...тээврийн хэрэгслийг ******* өөрөө унаж ашиглаж байгаа, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлгээс /2 хх-ийн 11-12/ шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч , , хохирогч *******т нарт төлөх төлбөргүй болно.
Харин шүүгдэгч *******аас өөрт ноогдох хохирол болох нийт 3395000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******ид 900000 төгрөг, хохирогч ид 1745000 төгрөг, хохирогч *******д 750000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т.... хохирогч...., .....шинжээч,......төлөх зардал...гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч *******т холбогдох хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд болох шинжээчийн зардал 90000 төгрөгнөөс шүүгдэгч *******аас 45000 төгрөгийг гаргуулж, шинжээч Г.Наранцэцэгт олгож шийвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******т 6 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах... дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээгийн шүүхийн хэлэлцүүлэгт...хорих ялыг бага хэмжээгээс оногдуулж өгнө үү ... гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байсан, хувийн байдалтай байна.
Шүүхээс шүүгдэгч О.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан байхад шүүхийн шатнаас оргон зайлж шүүн таслан ажиллагаанд саад учруулсан бөгөөд тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн № 657 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч О.*******ийг олж илрүүлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн № 102 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч О.*******ийг олж илрүүлсэн, хэргийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, зорилго, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцсон оролцоо зэргийг харгалзан ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал буюу ******* нь хэд, хэдэн удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өмнө шүүхээр шийтгүүлж байсан, дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн шатанд оргон зайлж шүүн таслан ажиллагаанд саад учруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэж байсан, улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******т холбогдох хэргээс *******д холбогдох үйлдлийг тусгаарлаж хэрэг бүртгэлийг хэрэг нээсэн байгаа тул уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр урттай уяа 1 ширхэг, 4 метр урттай уяа 1 ширхэг, ажлын хэсэг 15.5 см, 11 см урт модон бариултай хутга 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд дээрх зүйлс нь уг хэрэгт ач холбогдолтой тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлийг устгаж шийдвэрлэх боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв техник хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, бусдын өмчлөлийн зүйл байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлсэн үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ноогдох эд хөрөнгөөс албадан гаргуулахаар заасан байдаг .
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ *******гийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн ашигласан бөгөөд энэ шийтгэх тогтоолоор уг тээврийн хэрэгслийг шийдвэрлэх боломжгүй, уг тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхой, мөн *******д холбогдох хэргийг тусгаарласан ба түүний холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай тул 2022 оны 11 дүгээр сарын 24-ниы өдрийн № 95 дугаар прокурорын ... иргэний нэхэмжлэгч гийн өмчлөлийн Приус-11 маркийн 86-02 БНХ улсын дугаартай ....тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг / 1 хх-ийн 140-141/ хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/620 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно.
Мөн шүүгчийн захирамжийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч *******ийг олж илрүүлж тухайн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан тул 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 24 хоног ялтны элдэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж,
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ийг 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 24 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас нийт 3,395,000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******ид 900,000 төгрөг, хохирогч ид 1,745,000 төгрөг, хохирогч *******д 750000 төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метр урттай уяа 1 ширхэг, 4 метр урттай уяа 1 ширхэг, ажлын хэсэг 15.5 см, 11 см урт модон бариултай хутга 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 45,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, шинжээч Л.Наранцэцэгт олгосугай
8. Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч , , хохирогч ******* нарт төлөх төлбөргүй, түүний эзэмшлийн хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгч гийн өмчлөлийн Приус-11 маркийн 86-02 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн , эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА