Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/44

 

 

 

      

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


              аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

       Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

       Улсын яллагч Е.Хулан

       Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг 04 оны 0 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

        Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхийн хамт аймгийн сумын дугаар баг Холбоо гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт РД:/ЗЙ054*******11/.

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 04 оны 1 дугаар сарын 0-ноос -нд шилжих шөнө аймгийн сумын дугаар баг Бөхтийн 6- тоотод хохирогч “хэл амаар доромжиллоо” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт - удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд 1, , баруун доод 1 дүгээр шүдний сулрал, баруун хацрын дотор салстын язарсан шарх, цус хуралт, баруун хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хөдөөнөөс 08 цагийн үед ирээд , нартай хамт байж байтал ах согтуу орж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. яах гээд байгаа юм гээд ахыг аваад гарсан. Куртикээ мартсан байхаар нь би араас нь куртикийг нь авч гарахад нойлд бие засаж байхаар нь куртикийг нь хашаан дээр тавьчхаад буцаад орох гэтэл дуудаад куртик өмсөг гээд байсан. Тэгэхээр нь би цохисон, намайг зөрүүлж цохисон. , нар салгасан. Удалгүй , нар ирээд намайг нүүрэнд өшиглөж, алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

Хохирогч ийн: “04 оны 0 сарын 0-нд би сумын төвийн зоогийн газраас 1:00 цаг гэж гараад рүү утсаар залгаад намайг ирээд авчих гэсэн. Тэгээд гэрт хүргэж өгсөн гэсэн. Өөр юм санахгүй байна. Тухайн үед би их согтуу байсан. ийг цохисон гэж надад хэлсэн. , Баасанцэрэн нар манай дүүгийн найзууд, бид хоёр үеэлүүд байгаа юм. Миний үүдний шүд хөдөлсөн. Дээд, доод уруул хавдсан. Баруун талын эрүү хавдсан. Толгойны арын дагз хэсэг хавдсан. Тухайн гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Намайг согтуу байхад зодсонд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

Гэрч Н.: “ 04 оны 0 сарын 0-ны орой гэртээ найзтайгаа байж байхад шөнийн 1 цаг 10 минутын үед ах орж ирээд манай найз рүү томроод хэл амаар доромжлоод хоёулаа үзэх үү гээд байсан. Найз чимээгүй суугаад байсан. Тэгээд “би та яагаад байгаа юм би таныг хүргэж өгье” гээд гэрээсээ аваад гарсан. Тэгсэн найз Төгөлдөр ахын куртикийг гэрээс аваад гараад ирсэн. Тухайн үед нойлд биеэ засаж байсан. Тэгсэн куртикийг нь хашаан дээр тавьчхаад гэр рүү буцаад явж байхад нь ах дуудаад куртик өмсгө гээд дээрэлхээд байсан. Тэгээд тэр хоорондоо зодолдсон. Манай найз ахыг нүүрэн тус газар нь гараараа удаа цохисон. Төгөлдөр ах бас манай найз ийг нүүрэн тус газар нь гараараа удаа цохисон, би голоор нь орж салгаад Төгөлдөр ахыг гэрт хүргэж өгсөн. Тэр хоорондоо маргалдаж байгаад ахын нүүрэн тус газар гараараа удаа цохисон. Зодолдсоныхоо дараа ахын хамраас нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн *******-1/

Гэрч : “04 оны 1 сарын 0-ны орой гэртээ байж байхад залгаад намайг ирээд авчих би тоглоомын талбайн урд алхаж байна гэсэн. Тэгэхээр нь очиж аваад д хүргүүлсэн. д ороход Баасанцэрэн, , нар пиво уугаад сууцгааж байсан. Тэгээд би гэрт машин хүргэж өгөх гээд ийг тэр айлд үлдээгээд явсан. Гэртээ очоод байж байхад Баасанцэрэн над руу залгаад тэй муудаад байна гэсэн. Тэгэхээр нь би авч ирээд өгчих гэсэн удалгүй Баасанцэрэн хүргэж ирэхэд зодуулчихсан хамраас нь цус гарсан, уруул нь хавдчихсан танай дүүгийн найзад зодуулчихсан гэж ирсэн. Тэгээд ах руу ирээд авчих гэж утсаар ярьсан. Төд удалгүй ах ирээд д очье гээд ах бид хамт очсон. Гэрт нь ороод ах яасан юу болсон юм гэж асуусан. Тэгсэн ах ийг нүүрэн тус газар нь удаа алгадсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-6/

Гэрч Т.ий: “04 оны 1 сарын 0-ны орой над руу залгаад зодуулчихлаа хашааны үүдэнд байна гэж ярьсан. Намайг очиход ийн нүүр нь хавдсан уруулаас нь цус гарсан уруул нь хавдсан байдалтай байсан. Тэгээд би , нарын хамт д очиход , , Баасанцэрэн нар байсан. Ороод ийн нүүрэн тус газар нь удаа алгадаж өшиглөсөн. Тэгээд бид гэрээс нь гараад явсан. надад хэлэхдээ эд зодуулсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-1/

Насанд хүрээгүй гэрч С.ын: “04 оны 1 дугаар сарын 0-ны орой хөдөө гэрээсээ сумын төвд найз д очиход , Баасанцэрэн нар пиво уугаад сууж байсан. Удалгүй гаднаас ах орж ирээд ийг өдөөд агаагаа чи мэдэх үү Дэнжийн мянгаас асуугаарай гэхэд чимээгүй суугаад байсан. Баасанцэрэн ах ахыг хүргэж өгөх гээд гэрээсээ дагуулаад гараад явсан. Тэгсэн Төгөлдөр ах куртикээ мартсан байна гээд араас нь аваад гарсан. Гадаа муудалцаад байхаар нь би гараад очсон чинь , нар муудсан байсан. Би ийг аваад гэр рүү орсон. Баасанцэрэн ийг хүргэж өгөх гээд явсан. Удалгүй ийн ах Дөгөө нарыг дагуулж ирээд ийг орон дээр сууж байхад Дөгөө нүүрэн тус газар нь удаа гараараа цохиж өшиглөсөн. гаднаас орж ирэхдээ  согтуу, царай төрх нь зүгээр ил харагдах шарх байгаагүй. тэй зодолдоод уруул нь хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7/

аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 04 оны 1 сарын 09-ний өдрийн дугаартай: “ийн биед тархи доргилт, баруун дээд 1,, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, баруун хацрын дотор салстын язарсан шарх, цус хуралт, баруун хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 40-4/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/

       Хохирогч ийн аймгийн Цагдаагийн газарт гаргасан “Сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй” гэх хүсэлт болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

         Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч нь 04 оны 1 дугаар сарын -ны шөнө бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, баруун дээд 1,, баруун доод 1 дүгээр шүдний сулрал, баруун хацрын дотор салстын язарсан шарх, цус хуралт, баруун хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч ******* 04 оны 1 дугаар сарын -ны шөнө аймгийн сумын дугаар баг Бөхтийн 6- тоотод байх Н. гэрийн гадаа хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж  учруулсан болох нь:

 хохирогч ийн: “ийг цохисон гэж надад хэлсэн. Миний үүдний шүд хөдөлсөн. Дээд, доод уруул хавдсан. Баруун талын эрүү хавдсан. Толгойны арын дагз хэсэг хавдсан” гэх,

гэрч Н.: “Манай найз ахыг нүүрэн тус газар нь гараараа удаа цохисон” гэх,

гэрч : “Баасанцэрэн над руу залгаад тэй муудаад байна гэсэн. Тэгэхээр нь би хүргээд авч ирээд өгчих гэсэн удалгүй Баасанцэрэн хүргэж ирэхэд зодуулчихсан хамраас нь цус гарсан, уруул нь хавдчихсан танай дүүгийн найзад зодуулчихсан гэж ирсэн.” гэх,

гэрч Т.ий: ийн нүүр нь хавдсан уруулаас нь цус гарсан уруул нь хавдсан байдалтай байсан. ... надад хэлэхдээ эд зодуулсан гэж хэлж байсан” гэх,

насанд хүрээгүй гэрч С.ын: “Гадаа муудалцаад байхаар нь би гараад очсон чинь , нар муудсан байсан” гэх мэдүүлгүүд болон

аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 04 оны 1 сарын 09-ний өдрийн  дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

       Шүүгдэгч *******ийн “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч ийн нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх бөгөөд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

     Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй ба түүнд 05 оны 0 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнээд хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзэв.

           Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

           

        Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

        Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

        Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

       Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч шүүхэд хохирлын талаарх баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******эд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6. дугаар зүйлийн 1, , , 4 дэх хэсэг,  6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 8.1, 8. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч овогт эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.УУГАНБАЯР