| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0006/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн
Шүүгдэгч Б. нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн *******дугаартай хэргийг 202 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, төрийн захиргааны мэргэжилтэй, ******* аймгийн ,, аврах ажиллагааны зааварлагч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын дугаар баг байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт РД:/ЗЮ92**************6/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 202 оны дугаар сарын 2-нөөс 2-нд шилжих шөнийн 02 цагийн үед ******* аймгийн ******* сумын дугаар багт байрлах Голомт хотхоны 22б байрны зүүн талын автомашины зогсоолд ******* аймгийн Онцгой байдлын газарт хамт ажилладаг *******тай “ийш тийшээ явахад машины бензинийг тааруулж, тулгаж өгдөг...илүү өгдөггүй” гэж хэлэн маргаан үүсгэж, улмаар хохирогч *******ийн нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унаган толгой, нуруу, цээж хэсэгт хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөх зэргээр зодож, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж түүний эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, цээж, 2 шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “..Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 6/
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “202 оны дугаар сарын 2-нөөс 2-нд шилжих шөнө энэ хэрэг болсон. Ажлынхантайгаа “Нитро” баар орчихоод гарч байтал утсаар залгаад 1 шил архи авчих гэсэн. Архи аваад тай хамт байрны гадаа ирсэн. Архиа задалж амжаагүй байхад хэрүүл маргаан эхэлсэн. Бензиний тооцооноос болж маргалдсан. Дуудлаганд явах гэж байгаа бүлгийн дарга, жолооч нар явах километр шатахууны тооцоогоо бичээд надаар баталгаажуулж, даргаар гарын үсэг зуруулах ёстой. Гэмтэл эдгэсэн, сэтгэл санаа тиймэрхүү байгаа. Одоо гомдолгүй.” гэжээ.
Хохирогч *******ийн “...202 оны дугаар сарын 2-нөөс 2-нд шилжих шөнө би ******* аймгийн ******* сумын дугаар багт байрлах "Нитро" нэртэй баарад ажлын хүний хамт орсон. Тэнд бид 1 шил архи болон хүн, хүний нэг пиво авсан. Тэгээд авсан юмаа бүгдийг уулгүй ажлын хүмүүс явцгаасан. Тэгтэл миний утас руу манай байгууллагад ажиллаж байгаад гарсан залгасан байхаар нь эргүүлээд залгахад "хаана байгаа юм" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Нитрод байна, одоо гарах гэж байна" гэж хэлсэн. Тэгэхэд "наанаасаа 1 шил архи аваад байж бай, би очоод авъя" гэж хэлсэн. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан. Тэгэхээр нь би баарнаас 0. литрийн савлагаатай "Velvet" нэртэй архи аваад хүлээж байтал ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд баарнаас гартал өөрийн Приус-0 маркийн машинтай байсан бөгөөд би машины арын хаалгыг нээж суухад жолоочийн суудал дээр , жолоочийн хажуугийн суудалд Баттулга, машины арын суудалд манай ажлын ******* нар сууж байсан. Тухайн үед эрүүл, Баттулга дунд зэргийн согтолттой, ******* бага зэргийн согтолттой байсан байх. Тэгээд бид нар тэндээс хөдөлж гийн гэр болох ******* аймгийн ******* сумын дугаар багт байрлах Голомт хотхоны 226 байрны зүүн талын машины зогсоол дээр очоод зогссон. Миний баарнаас авсан архийг задлах гэж байтал ******* нь надад хандан “ийш, тийшээ явахад машины бензинийг тааруулж өгдөг, илүү өгдөггүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь "би тэрийг чинь мэдэхгүй, газрын даргын цохолтоор ирсэн бензинийг л өгдөг, илүү бензин өгөх эрх мэдэл надад байхгүй" гэж хэлтэл ******* “та нар ингэдэг байхгүй юу” гэж хэлээд миний нүүр хэсэгт 2- удаа цохисон. Тухайн үед би *******тай зууралдаж, барьцалдахад "боль" гээд салгасан. Тэгэхэд ******* машинаас гарья гэж хэлээд ******* машинаас буухаар нь би араас нь буусан. Миний дараа машинаас буусан. Тэгээд машинаас буугаад *******тай юм яриад зогсож байтал ******* миний нүүр хэсэгт цохиход би газар унасан. Тухайн үед машиныхаа хажууд зогсож байсан бөгөөд бид хоёроос орчим метр зайтай байсан. Би газарт унаад толгой, нүүрээ хоёр гараараа хааж хэвтсэн. Тэгэхэд ******* нь миний толгой, нуруу, цээж хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед ******* нь ойролцоогоор - удаа өшиглөсөн. Тухайн үйл явдал маш хурдан болсон бөгөөд гүйж ирээд *******ыг тэвэрч аваад салгасан. Тэгэхээр нь би босоод гэр рүүгээ гүйсэн. Би гэр рүүгээ явж байтал цагдаагийн машин ирээд "дуудлагын дагуу явж байна, машинд суучих гэрт чинь хүргэж өгье" гэж хэлсэн. Тэгэхээр нь "би дуудлага өгөөгүй шүү дээ" гэхэд "дуудлага өгсөн, машинд суучих гэрт чинь хүргэж өгье" гэж хэлэхээр нь би машинд нь суугаад гэртээ хүргүүлсэн. Тухайн үед цагдаа нар хар өнгийн Приус-0 маркийн машинтай байсан бөгөөд машинд 2 цагдаа байсан. Тэр шөнө миний биед ******* халдаж зодсон бөгөөд миний нүүр хэсэгт гараараа удаа цохисон. Тэгээд намайг газар унасан байх үед - удаа хөлөөрөө миний толгой, цээж, нуруу хэсэг рүү өшиглөсөн. Дээрх үйлдлүүдийн улмаас миний уруул сэтэрч хавдсан, хамраас цус гарсан, 2 гарын шуу хөхөрсөн, ахар сүүл, цээж хэсэгт хөндүүрлэн өвдөж байсан. Би тэр шөнө *******аас өөр хэн нэгэнтэй хэрүүл маргаан, зодоон хийгээгүй. ******* нь ******* аймгийн Онцгой байдлын газрын ажилтай бөгөөд би ******* аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч юм. Тэгээд дуудлаганд явах үед нь би бензиний бичиг авдаг юм. Тэгээд намайг бензин өгөхдөө явах километрт тааруулж, тулгаж өгдөг гэж уурлаж байсан. Уг нь ******* дуудлаганд явахдаа зам маршрутаа гаргаж даргаар батлуулаад би түүнийх нь дагуу бензин олгодог юм. ******* бид хоёр хэвийн л харилцаатай. Хамт ажиллаад жил болж байна. Хоёулаа ахлагч бүрэлдэхүүнд ажиллаж байгаад офицер болсон. Бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй. ******* нь 2022 оны 0 сард намайг архи уугаад тасарсан байх үед хөдөө гаргаж байгаад зодсон байсан. Тухайн үед намайг ямар шалтгааны улмаас, яаж зодсон гэдгийг мэдээгүй. Тухайн үед ******* бид хоёр хоёулаа согтуу байсан. Мөн ******* нь маргааш нь ирж уучлалт гуйсан бас эхнэр нь төрөх гэж байсан тул би цагдаад хандаагүй. Харин 1 удаа эмнэлэгт үзүүлж байсан. Тэгэхдээ рентгенд харуулсан. Өөр эмчид үзүүлээгүй. Миний сэтгэцэд хохирол учраагүй тул сэтгэцийн хохирол тогтоолгохгүй. *******ад хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. 2 дахь удаагаа намайг зодож байна. Нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 1-18/
Гэрч “....******* нь манай нөхөр *******тай хамт ажилладаг хүн байгаа юм. Би 202 оны дугаар сарын 2-ны 02 цаг 0 минутын үед гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Тэгэхээр нь би хаалгаа нээтэл 1 цагдаа манай нөхөр 2 байсан. Тэгтэл цагдаа нь "танай нөхөр хүнд зодуулчихсан явж байхаар нь бид нар аваад ирлээ, ажлынх нь 2 хүн гадаа байгаа" гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр юу ч хэлээгүй бөгөөд нөхрийн нүүр хавдсан байдалтай, ам, хамараас нь цус гарсан, согтуу байсан. Тэгээд цагдаа яваад өгсөн, манай нөхрийн утас руу хамт ажилладаг байсан залгаад байхаар нь би утсыг нь автал "байна уу, гэхээр нь би чи манай нөхрийг зодсон байна, манай гэрт хүрээд ир" гэхэд "би зодоогүй, хоёр маргалдаад ******* зодсон" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "чи хүрээд ир" гэж хэлсэн. Тэгтэл дараа нь ******* нөхрийн утас руу залгахаар нь би аваад "чи яагаад манай нөхрийг зодсон юм бэ? бид хоёрт чамд хийсэн гэм байхгүй" гэж хэлтэл ******* "би зодоогүй" гэж хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй болон ******* нар манай гэрт ирсэн. Тухайн үед бага зэргийн согтолттой, ******* согтуу биш байх шиг байсан. Тухайн үед би *******ад хандаж "чи яагаад манай нөхрийг зодсон юм, өмнө нь чамайг *******ийг зодох үед өршөөдөггүй байж” гэж хэлсэн. Тэгэхэд Б. "би зодоогүй" гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр "чи намайг согтсон гэж бодоод байгаа юм уу, чи намайг зодоо биз дээ, би чамайг одоо өгдөг газар нь өгнө, өмнө нь чамайг яршиг гээд өгөөгүй биз дээ" гэж хэлсэн. Тухайн үед би гаас "юу болсон юм бэ, яагаад энэ хоёр маргалдсан юм бэ" гэж асуухад "энэ хоёр бензин, тос яг тааруулж өгдөг" гэж ярьж байгаад маргалдсан гэж хэлсэн. Тэгээд би "за одоо чамтай ярих юм байхгүй, маргааш ажил дээр чинь очоод асуудлыг шийдье" гэж хэлээд болон ******* нарыг гэрээсээ гаргасан. Тухайн үед ******* "уучлаарай" гэж байсан. ******* бид хоёр 202 оны сарын 2-ны өдөр 08 цаг өнгөрч байх үед тус тусын ажил руу явсан. Тухайн үед *******ийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тухайн үед би *******ын гар руу 1-2 удаа цохисон. Тухайн үед хориод цохиулахгүй байсан. Би *******ын биед халдсаны улмаас гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
Гэрч : “Би 202 оны дугаар сарын 2-ний өдрийн 22 цагийн үед ажлын хамт олонтойгоо ******* аймгийн ******* сумын дугаар багт байрлах “Нитро” нэртэй бааранд орсон. Тэгээд тэнд ороод архи, пиво уусан. Тэнд би архи, пиво ууж согтож тасарсан байсан. Нэг сэрэхэд би гэртээ унтаж байсан ба тухайн үед 202 оны сарын 2-ны 06 цаг болж байсан. Анх баар руу ороход ******* хамт орсон ******* араас ирнэ гэж байсан. Бааранд байх үед бидний дунд ямар нэгэн асуудал гараагүй. Би *******, ******* нарыг зодолдсоныг мэдээгүй байж байгаад 202 оны сарын 2-ны өглөө ажил дээрээ очоод мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 2/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 202 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 0 дугаартай “...*******ийн биед дээд урууланд шарх, цээж, 2 шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийх өдрөөс -6 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээд уруулын шарх гэмтэл нь дангаараа бусад гэмтлүүд нь бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28/
Иргэн ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрэл зургууд /хх-ийн 1-/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* 202 оны сарын 2-ны шөнө 02 цагийн орчим ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутагт байх Голомт хотхоны 22б байрны зүүн талын авто машины зогсоолд бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “дээд урууланд шарх, цээж, 2 шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 202 оны дугаар сарын 29-ний өдрийн 81 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан “дээд урууланд шарх, цээж, 2 шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн хохирлыг шүүгдэгч ******* “ийшээ, тийшээ явахад бензин тааруулж өгдөг, илүү бензин өгдөггүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож учруулсан болох нь:
хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн: “202 оны дугаар сарын 2-нөөс 2-нд шилжих шөнө энэ хэрэг болсон. ... Бензиний тооцооноос болж маргалдсан. Дуудлаганд явах гэж байгаа бүлгийн дарга, жолооч нар явах километр шатахууны тооцоогоо бичээд надаар баталгаажуулж, даргаар гарын үсэг зуруулах ёстой. Гэмтэл эдгэсэн, сэтгэл санаа тиймэрхүү байгаа..” гэх,
гэрч : “...******* нь манай нөхөр *******тай хамт ажилладаг хүн байгаа юм. Би 202 оны дугаар сарын 2-ны 02 цаг 0 минутын үед гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Тэгэхээр нь би хаалгаа нээтэл 1 цагдаа манай нөхөр 2 байсан. Тэгтэл цагдаа нь "танай нөхөр хүнд зодуулчихсан явж байхаар нь бид нар аваад ирлээ, ажлынх нь 2 хүн гадаа байгаа" гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр юу ч хэлээгүй бөгөөд нөхрийн нүүр хавдсан байдалтай, ам, хамараас нь цус гарсан, согтуу байсан. ... манай нөхрийн утас руу хамт ажилладаг байсан залгаад байхаар нь би утсыг нь автал "байна уу, гэхээр нь би чи манай нөхрийг зодсон байна, манай гэрт хүрээд ир" гэхэд "би зодоогүй, хоёр маргалдаад ******* зодсон" гэж хэлсэн. ... Тэгтэл дараа нь ******* нөхрийн утас руу залгахаар нь би аваад "чи яагаад манай нөхрийг зодсон юм бэ? бид хоёрт чамд хийсэн гэм байхгүй" гэж хэлтэл ******* "би зодоогүй" гэж хэлсэн. ... Тухайн үед би *******ад хандаж "чи яагаад манай нөхрийг зодсон юм, өмнө нь чамайг *******ийг зодох үед өршөөдөггүй байж” гэж хэлсэн. Тэгэхэд ******* "би зодоогүй" гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр "чи намайг согтсон гэж бодоод байгаа юм уу, чи намайг зодоо биз дээ, би чамайг одоо өгдөг газар нь өгнө, өмнө нь чамайг яршиг гээд өгөөгүй биз дээ" гэж хэлсэн. Тухайн үед би гаас "юу болсон юм бэ, яагаад энэ хоёр маргалдсан юм бэ" гэж асуухад "энэ хоёр бензин, тос яг тааруулж өгдөг" гэж ярьж байгаад маргалдсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлгүүд болон *******ийн эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзлэг хийхээс -6 хоногийн өмнө үүсгэгдсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь ******* аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх,, аврах ажиллагааны зааварлагчаар, хохирогч ******* нь ******* аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчоор тус тус ажилладаг болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, шүүгдэгч, хохирогч нарын болон гэрч Т.Мөнхцэцэг, Б.Баттулга нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг тайлбараас дүгнэхэд шүүгдэгч ******* нь , аврах бүлгийн даргын хувьд аливаа ослын дуудлаганд явахдаа явах километр шатахууны тооцоог хийж, нягтлан бодогч шалгаж баталгаажуулсаны дараа шатахууны тооцоо хийгддэг болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Төрмөндахын нягтлан бодогч *******ийг “ийшээ, тийшээ явахад бензин тааруулж өгдөг, илүү бензин өгдөггүй” гэх шалтгаанаар эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгээс гаргасан шүүгдэгч *******ын холбогдсон хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.
Прокуророос шүүгдэгч *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Төрмөндахыг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирлын талаар баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд гомдолгүй гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, хохирогч гомдолгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч ******* гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******ад энэхүү шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн /хх-ийн 16-18/ хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 202 оны 11 сарын *******-ны өдөр өгсөн мэдүүлгийг мөрдөгч авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн дахь хэсэгт заасан мэдүүлэг авах журмыг зөрчсөн байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , дэх хэсэг, 6.6, 6., 6.8, 6., 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ад 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч ******* гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР