Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414005781114 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян Овоо сумын 2 дугаар баг Ар улааны шанд гэх газарт 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 00 минутын орчимд “Тоёота Харрер” маркийн 22-23 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар зүйл: Жолоочийн үүрэг, 3.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна"-ийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэсэн заалттай мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож улмаар зорчигч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:....Тогтоолыг уншиж танилцсан. Санал хүсэлт байхгүй. Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн цагдаагийн газарт болсон асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Нэмж ярих зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаатай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 116 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумаас манай төрсөн дүү ын эхнэр *******ийн 22-23 УББ улсын дугаартай “Харрер” маркийн тээврийн хэрэгсэлд 3 хүүхдээ авч суугаад явж байгаад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Ар улааны шанд гэх газар явж байтал гэнэт машин дайвалзаад явчихаар нь харсан чинь жолооч ******* жолооны хүрдээ 2 тал руугаа дараад машин огцом эргээд байхаар нь хүүхдүүдээ суудал дээр дараад хэвттэл машин баруун талаараа унаад миний зүүн эгэм хугарсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай бэр болох ******* жолоо барьж явсан. 3 хүүхэд 3 том хүн нийт 6 хүн явж байсан. Баруун урд буюу жолоон дээр ******* түүний зүүн урд суудал дээр нөхөр нь болох сууж явсан жолоочийн харалдаа  ард буюу баруун хойд талд би сууж байсан өвөр дээрээ охин болох авч явсан миний зүүн талд , түүний цаана сууж явсан. Миний авч явсан 3 хүүхдийн биеийн байдал хувийн байгаа ямар нэгэн гэмтэл авсан зүйл байхгүй. Харин миний зүүн талын эгэм хугарсан байна гэсэн. Би болон 3 хүүхэд бид нар шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

4. Иргэний нэхэмжлэгч    мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна.

Баянхонгор аймгийн Баян овоо сумын 2 дугаар баг Ар улааны шанд гэх газарт 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 00 минутын орчимд Toyota harrier маркийн 22-23 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдож, тээврийн хэрэгслийн зорчигч, жолооч нарын эрүүл мэндэд хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.165.864 төгрөгийн зардал гарсан болох нь Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах мөрдөгчийн тогтоолоор гаргуулан авсан Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэв.

5.  Иргэний нэхэмжлэгч, хариуцагч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:...Би тухайн ослын талаар бол мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд эхнэр *******ээр тээврийн хэрэгслээ жолоодуулаад зорчигчийн суудалд унтаж явсан юм. Би энэ талаараа тухайн осол гарсны дараа Баянхонгор аймгийн цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 96/,

6. Иргэний хариуцагч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ:...Би 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумаас Баянхонгор аймгийн чиглэлд эхнэр ******* эгч болон 3 хүүхдийн хамт хөдөлсөн. Тэгээд би Жинст суманд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор эхнэр *******т машинаа унуулаад хөдөлсөн. Тэгээд би замдаа унтчихсан байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй. Нэг мэдсэн уначихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 482 дугаартай:...*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 36-37/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 484 дугаартай:... биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 47-48/,

9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 485 дугаартай:...*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 47-48/,

10. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 487 дугаартай:...1. *******гийн биед зүүн эгэм ясны хугарал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.....гэх дүгнэлт /хх-ийн 31/,

11. Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09 дугаартай:

... Суудлын зориулалттай / Toyota harrier / маркийн автомашин нь баруун хойд талын подпар нь асахгүй, бусад гэрэлтүүлэх хэрэгсэл болон, шил арчигч, дуут дохио нь хэвийн ажиллаж байв.

Уг автомашины хойд шил нь хагарсан байхгүй , зүүн, баруун урд талын крлан нь цөмөрсөн, баруун урд талын хаалга нь цөмөрч гажсан шил нь хагарсан.зүүн талын урд хойд хаалга нь мөн адил цөмөрч гажсан, хойд зорчигчийн хаалганы шил нь хагарсан байв, мөн баруун, зүүн талын хойд их бие багана руугаа орсон цөмрөлт ихтэй байна. Уг тээврийн хэрэгслийн тээвэр буюу тааз нь цөмөрч баруун талын багана руугаа орсны улмаас баруун талын хаалганууд гажсан цөмөрсөн байв, мөн баруун, зүүн талын толинууд нь байхгүй байв, Уг гэмтлүүд нь ослоос үүдэлтэй гэмтлүүд байна.

2. / Toyota harrier / маркийн 22-23 УББ улсын дугаартай автомашиныг Е\Л/392200 Дани улсад үйлдвэрлэсэн тоормос тэнхлэг шалгагч суурин багажан дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтыг хэмжиж үзэхэд 22,6 мм буюу тэнхлэг тохиргоо нь их алдагдалтай байна. /заасан хэмжээ 5мм/Уг автомашины урд хойд тэнхлэг дахь дугуйнууд нь 225.65.Р17 гэсэн размерын дугуйтай байв. Зөв талын урд дугуй нь аваарын шар дугуйтай байв. Хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 2-3,5 мм замын хөдөлгөөний дүрэмд заасан 1.6 мм -с их буюу элэгдэл багатай дугуйнууд байв.

Урд тэнхлэг дахь ажлын тоормосны хүч нь зүүн талдаа 2,8 кН баруун талдаа 3,2 кН зөрүү нь 14 хувь заасан хэмжээ 20 хувиас бага, хойд тэнхлэг дэх тоормосны хүч нь зүүн талдаа 1,9 кН баруун талдаа 2,4 кН зөрүү нь 21 хувь заасан хэмжээнээс 30 хувиас бага, тоормосны идэвхжил сайтай бүрэн гүйцэт зогсож байв, дугуйнуудад үйлчилж буй хүчний хэмжээ их, идэвхжил сайтай, тоормосны стенд дээр бүрэн зогсож байв. Зогсоолын тоормосны идэвхжил нь стандартад заасан 23 хувиас их тоормосны стенд дээр бүрэн зогсож байна. Тус төвд ашиглаж байгаа БНСУ-д үйлдвэрлэсэн МСЮ- ЗС загварын багажаар гэрлийн хүчийг шалгахад зүүн талын гэрлийн хүч нь 71600 сб буюу стандартад заасан 10000 сб их буюу тусгал хэвийн байна. Баруун талын гэрлийн хүчийг шалгахад 75800 сб буюу стандартад заасан 10000 сб их буюу гэрлийн тусгал сайтай байна.

Жолооны хурдны сул явалт нь стандартад заасан 10 градусаас хэтрээгүй сул явалт багатай байв.

Уг тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээг сайтар хийсний дараа ашиглах боломжтой гэж үзэж байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаан-баатар хотын Чингэлтэй дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвд орж тэнцсэн байна.

/ Toyota harrier / маркийн 22-23УББ улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр техникийн ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ мөн урд, хойд тоормос, зогсоолын тоормосны хэмжээ, их гэрлийн тусгалын хэмжээг шалгасан.

Уг автомашины техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр техникийн байдлыг шалгасныг нотолсон “хэмжилтийн хуудас”, автомашины ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийг тус тус хавсаргав...гэх дүгнэлт /хх-ийн 64-66/ ,

12. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн.....Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.

2. ******* овогт *******ын ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь тогтоогдож байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар зүйл: Жолоочийн үүрэг, 3.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна"-ийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй)  гэсэн заалттай байна.

3. ******* овогт *******ын ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай байна.

4. Мөн дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх магадlалтай байна.

5. Магадлагааг Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирогч болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.

8. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой ******* би магадлагаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж дипломын хуулбар, жолоочийн унэмлэхийн хуулбар зэрэг баримт бичгийг магадлагаанд хавсаргав....гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 82-83/ болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны  хуудас /хх-ийн 02-03/, тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-11/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян Овоо сумын 2 дугаар баг “Ар улааны шанд” гэх газарт 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг 00 минутын орчимд “Тоёота Харрер” маркийн 22-23 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар зүйл: Жолоочийн үүрэг, 3.1. “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна"-ийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэсэн заалттай мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж хурд хэтрүүлж явсаны алмаас  тээврийн хэрэгсэл онхолдож машинд зорчиж явсан зорчигч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болсон айна.

Уг үйл баримт болсон нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч  иргэний нэхэмжлэгч болон  хариуцагч *******ын мэдүүлэг, шинжээчийн 482, 484, 485, 487 дугаартай, мөрдөгчийн магадалгаа, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хөдөө орон нутгийн замын онцлог байдлыг харгалзан үзэлгүй тээврийн хэрэгслийг хурдыг хэтрүүлж явсаны улмаас авто машинаа онхолдуулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, эрүүгийн хариуцлага ял шийтгэлийг тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь эмчилгээний зардлын талаар нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хэрэгт хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хохирлыг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон мөрдөгч маягт үйлдсэн байх бөгөөд хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж гараар бичсэн байх тул шүүгдэгч *******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэр бүлийн эзэмшлийн буюу нөхөр *******ын Тоёота Харрер” маркийн 22-23 УББ улсын дугаартай авто машиныг унаж яваад онхолдсон бөгөөд уг авто машины хохирлыг нэхэмжлэхгүй талаар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ******* мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул шүүгдэгчийг авто машины талаар төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь ослын улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.165.864 төгрөг гаргасан талаар иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар буруутай этгээд болох *******ээс 3.165.864 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр биелүүлэх газарт даалгалаа.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан тул уг нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс эхэлж тоолж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ийн ******* дугаартай жолоочийн үнэмлэхийг хураан ирүүлсэн тул уг үнэмлэхийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг тэврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан  хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.-д зааснаар шүүгдэгч *******ээс гурван сая нэг зуун жаран таван мянга найман зуун жаран дөрвөн / 3.165.864 / төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан ялыг торгох ялыг оногдуулсан үеэс эхэлж тоолж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ийн ******* дугаартай жолоочийн үнэмлэхийг хураан ирүүлсэн тул уг үнэмлэхийг хээгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.БАТЦЭНГЭЛ