Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2020/00388

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 155/2019/00997/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын .... дугаар багт оршин суух, ................. регистрийн дугаартай, Хөхнүүд овогт Ганзоригийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн ........... тоотод оршин суух, ......................... регистрийн дугаартай, Эрүүтэн овогт Зандраагийн*******ид холбогдох хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч З.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ганзориг овогтой ******* нь 2013 онд З.Даваадоржтой танилцаж, үерхэж байгаад 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин П.Сийлэнг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлээгүй. З.Даваадоржтой охин*******г төрснөөс хойш холбоогүй болсны дараа Ганболд овогтой*******той танилцан хамтран амьдарч охин*******г Ганболдын*******оор овоглосон юм. Одоо Ганболдын*******той хамааралгүй гэрлэлтийн баталгаа байхгүй. Тус тусынхаа амьдралаар амьдарч байна. 2019 оноос З.Даваадоржтой эргэн холбоо тогтоож ярилцаж тохиролцсоны үндсэн дээр П.Сийлэнг З.Даваадоржийн охин мөн болохыг тогтоолгох шаардлагатай болсон учраас*******ийн*******г Зандраагийн*******ийн охин мөн болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагч З.Даваадорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие З.Даваадорж нь*******гийн эцэг мөн эсэхдээ эргэлзэж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Эцэг тогтоолгох шинжилгээгээр П.Сийлэн нь миний охин мөн болох нь тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч З.Даваадоржид холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.******* нь 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр охин Үүрийнтуяаг төрүүлж,*******оор овоглосон болох нь Үүрийнтуяагийн төрсний бүртгэлийн лавлагаа, Үүрийнтуяагийн нэрийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 91 дүгээр захирамжаар******* болгон өөрчилсөн нь нэр өөрчилсөн тухай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгч Г.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбаруудаас нэхэмжлэгч Г.*******, хариуцагч З.Даваадорж нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас охин*******ийн******* төрсөн болох нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6332 дугаар: ... 1. ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателитын D3S1358, THO1, D21S11, D5S818, D13S317, D7S820, D16S539, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар З.Даваадорж нь П.Сийлэнгийн биологийн эцэг байх боломжтой байна.

2. З.Даваадорж нь П.Сийлэнгийн эцэг байх магадлал нь 99.99% байна. гэсэн ДНХ-ийн шинжээч, БУ-ны доктор С.Ганболдын дүгнэлт,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 115/004943 дугаар: Эцэг: Шарнууд овогт Ганболдын*******, регистрийн дугаар РГ89010537, Эх: Хөхнүүд овогт Ганзоригийн ******* регистрийн дугаар РК86082608, нарын гэр бүлд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Үүрийнтуяа төрснийг*******оор овоглон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 6734000095 дугаарт бүртгэсэн. тухай төрсний бүртгэлийн лавлагаа,

2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Шарнууд овогт*******ийн Үүрийнтуяагийн нэрийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 91 дүгээр захирамжаар Шарнууд овогт*******ийн******* болгон өөрчилж, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэр өөрчилсний бүртгэлийн 04 дүгээрт бүртгэсэн тухай нэр өөрчилсөн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 115/004952 дугаар РК86082608, Хөхнүүд овогт Ганзоригийн ******* гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1дэх хэсэгт: Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, ... хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно. гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж тус тус заасан байх тул 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, регистрийн дугаар РК14281901, охин регистрийн дугаар РК14281901, охин Шарнууд овогт*******ийн*******гийн төрсөн эцэг нь Эрүүтэн овогт Зандраагийн******* мөн болохыг тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Даваадоржоос 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, регистрийн дугаар РК14281901, охин Шарнууд овогт*******ийн*******гийн төрсөн эцэг нь Эрүүтэн овогт Зандраагийн******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Даваадоржоос 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА