Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/32

 

  

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


          аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч О.Одончимэг

Хохирогч ******* /цахим/

Иргэний хариуцагч ******* /цахим/ нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 05 оны 01 дүгээр сарын 1-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцээд:

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн Хэрлэн суманд төрсөн, 8 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэн мэргэжилтэй, ХХК-д хүний нөөц ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт хот дүүрэг дугаар хороо 4б-57 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт /РД: СЕ97**************0/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б. нь  тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 04 оны дугаар сарын -ны өдөр аймгийн сумын дугаар баг Цагаан-Овоо гэх газарт Мандалговь-Даланзадгад чиглэлийн асфальтан замаар *******ийн эзэмшлийн /“Мөнх ногоон кредит” ББСБ-ийн нэр дээр байгаа/  1-54УКО улсын дугаартай, сувдан цагаан өнгийн, Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг”, 1.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд “зүүн атгаал ясны /бугалга/ хүзүү хэсгийн далд хугарал, зүүн шилбэ, тавхайд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол, зорчигч эрүүл мэндэд “нуруу, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол, зорчигч эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун дээд, доод зовхи, хүзүү, баруун тохой, бүсэлхий, зүүн өгзөг, нуруунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, зорчигч *******ийн эрүүл мэндэд “оочинд шарх, баруун гуя, зүүн, өвдөг, шилбэнд цус хуралт, доод уруул, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол, *******ийн эзэмшлийн /”Мөнх ногоон кредит” ББСБ-ийн нэр дээр байгаа/  1-54УКО улсын дугаартай, сувдан цагаан өнгийн, Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэлд 13,570,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “04 оны сарын 0-ны өдөр Чек мэд клиник эмнэлэгтэй өөрийн ажилдаг компанийн ажилчдадаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар гэрээ байгуулж Вэлл мартын үүдэнд уулзсан. , Оюунзаяа, Цэрэндолгор Гомбо гэсэн хүмүүстэй явсан. аймагт хоол идчихээд жолоогоо солиод удаагүй байхад замын ховил таарч машин унасан. хотоос явахдаа ажил ихтэй учир жолооны үнэмлэх авч амжаагүй гэж ярьж байсан. Зам заах зорилготой жолоочийн хажууд сууж явсан” гэв.

Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “04 оны сарын -ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сум руу явсан. Өглөө 04 цагт хөдлөөд аймгийн төв дээр хоол идсэн. Арын суудал дээр ганцаараа сууж явсан учир унтсан. Орилохоор нь сэртэл урд талын суудал руу шидэгдсэн байсан. Гар гэмтсэн байсан. Эмнэлгийн байгууллагаас хүмүүс ирээд яс хугарсныг мэдсэн. Одоо эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Б.тай тохиролцсон учир гомдол, саналгүй” гэв.

Иргэний хариуцагч *******ийн: “ хотоос явахдаа жолооны үнэмлэхийн талаар яриагүй. Ард сууж явсан хүмүүс мэдэж байгаа. ******* цагийн үед хоол идсэн. 9 цагийн үед жолоо барих уу? гэхэд тэгье гэж хэлсэн. Замаас гараад зогсох гэж байгаа юм байна гэж бодтол зогсоогүй зам руугаа буцаж орох гэсэн юм билээ. Тэгээд хүмүүсийнхээ эрүүл мэндийг үзээд тусламж дуудан цагдаа, эмнэлгийн хүмүүс ирж анхан шатны тусламж үзүүлсэн. Гомбо, Цэрэндолгор нарт эмрай болон толгойны томограф зургийг авхуулсан тус төлбөрийг бүгдийг нь төлсөн. Дараа нь Оюунзаяа хүндэвтэр гэмтэл учирсан байхаар нь эмчилгээний зардлыг даасан. Одоо машины асуудлыг шийдэж өгөөсэй. Банк бусын зээлийг өдөр бүр төлж байгаа” гэв.

Шүүгдэгч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хүлээн зөвшөөрч байна. Би Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байх “Мандах шинэ хувьсал” ХХК-д хүний нөөцийн мэргэжилтэн ажилтай. Тэгээд эрүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Чек мэйт” ХХК-тай гэрээ байгуулаад уурхайн ажилчдаа эрүүл мэндийн үзлэг хийлгэхээр тус компанийн захирал ******* болон 3 ажилтнынх нь хамт тавуулаа 1-54 УКО улсын дугаартай Эстима маркийн тээврийн хэрэгсэлтэй хотоос 04 оны дугаар сарын 0-ны шөнө 04 цагийн орчимд Гурвантэс сумын чиглэлд гарсан. Машиныг унаад явсан юм. Тэгээд явсаар байгаад өглөөний ******* цагийн орчимд аймгийн төвд ирж хоол идчихээд цааш хөдөлсөн. Тэгээд нилээн явж байгаад ах намайг “чи жаахан машин уначих уу, миний нойр хүрээд болдоггүй гэхээр нь "за за тэгье" гээд би машиныг нь солигдож унаад явсан юм. Тэгээд гэхээр нь сум өнгөрөөд явж байсан чинь урд нэг машин явж байхаар нь гүйцэж түрүүлэх гээд хажууд нь иртэл тэр машин миний өөдөөс жаахан шахахаар нь би зүүн гар тал руугаа дарсан чинь машин замын зүүн  тал руугаа гараад замын хажуу тал руу онхолдсон. Тэгээд хамт явсан хүмүүсийн хамт машинаас гараад 3 дугаарт дуудлага өгсөн. Удалгүй эмнэлэг болон цагдаа ирсэн. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй. Унаж явсан тээврийн хэрэгсэл *******ийн эзэмшлийнх байгаа юм. Банк бусын нэр дээр байдаг. Би ял шийтгэл эдэлж байгаагүй. Би ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн Хэрлэн суманд төрсөн. Эхээс дөрвүүлээ айлын том хүүхэд. ******* аймгийн Хэрлэн, сумын 4-р сургуульд 004-015 онд суралцан төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөөд хотод Дотоод хэргийн их сургуульд 015-017 оны хооронд суралцаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар сургуулиас гарсан. 019 оноос 04 онд хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байна. Одоо дүү нарын хамт хот дүүргийн -р хороо 4 ийн 57 тоотод амьдарч байна. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Мандах Шинэ Хүсэл ХХК-ийн хот дахь офисст хүний нөөцийн мэргэжилтэн хийдэг. Би болон хамт ажилладаг хүмүүсийнх нь хамт хотоос 04 оны дугаар сарын 0-ны шөнийн 04 цагийн үед гарсан юм. Тэгээд тухайн хүмүүстэй уулзаж замдаа юм ярьж байхдаа намайг "чи жолоо барьдаг уу?" гэж асууж байсан, тэгэхээр нь би эрхийн үнэмлэхгүй жолооч болж амжаагүй байгаа гэж хэлсэн тэгтэл "гар амраах хүн байгаа л юм байна, гэж хэлж байсан эрхийн үнэмлэхгүй ч гэсэн надаар машин унуулж магадгүй гэсэн юм яриад байсан. Тэгсэн хэрнээ өөрийн өгсөн мэдүүлэгтээ намайг жолоодох эрхийн үнэмлэхтэй гэж мэдээгүй гэж хэлсэн байна, хотоос гарахдаа л намайг эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдчихсэн байсан” гэх мэдүүлэг (хх-ийн -1*******)

Хохирогч *******гийн: “Би өөрийн байгууллагын захирал *******, эхоны эмч, сувилагч, хүний нөөц нарын хамт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чигллэлд уурхайн ажилчидад урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр тавуулаа байгууллагын Эстима маркийн автомашинтай хотоос 04 оны дугаар сарын 0-ны шөнийн 4 цагийн үед гарсан юм. Тэгээд явж байгаад өглөө нь аймгийн Дэлгэрцогт суман дээр хоол идчихээд цааш хөдөлсөн.   Хөдлөхдөө би машины хамгийн арын суудал дээр хэвтээд явсан юм. Тэгээд удалгүй машин түчигнээд л явчихсан, юу болсон талаар мэдээгүй, нэг мэдэхэд л машин онхолдчихсон миний зүүн гар эвгүй болчихсон байсан. Намайг унтахаас өмнө бол унаж явсан, осол болсны дараа мэдэхэд гэдэг хүний нөөц хийдэг эмэгтэй унаж явсан гэдгийг мэдсэн.Би сэтгэцийн хор уршиг тогтоогоно.” гэх мэдүүлэг (хх-ийн 133,148)

Иргэний хариуцагч *******ийн: “Би тухайн мөрдөгчийн иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. Би Б.г жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдээгүй. Машин барьж чадах уу гэсэн чадна аа гэсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 137)

Гэрч : “Би *******, эмч, сувилагч, хүний нөөц нарын хамт хотоос 04 оны дугаар сарын 0-ны шөнө 04 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд уурхайн ажилчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийх, шинжилгээ авах ажилтай гарсан. Тэгээд ******* цагийн орчимд аймгийн төвд машины зогсоолд зогсоод хоол идчихээд хөдөлсөн. Тэгээд нэлээн явж байгаад урд талын суудалд явсан хүн жолоогоо сольж байсан. Тэгээд сум өнгөрөөд явж байгаад гэнэт машин дайвалзаад замаас гарсан. Тэгэхээр нь би энэ бишидлээ гэж бодоод доошоо толгойгоо дараа суучихсан. Тэгтэл машин онхолдсон. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 4-5)

Гэрч : “Би захирал *******, эхоны эмч, лабораторийн эмч, хүний нөөц нарын хамт хотоос 04 оны дугаар сарын 0-ны шөнө 04 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын чиглэлд уурхайн ажилчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийх, шинжилгээ авах ажилтай гарсан. Тэгээд ******* цагийн орчимд нэг төв газар машины зогсоолд зогсоод хоол идчихээд хөдөлсөн. Тэгээд нэлээн явж байгаад , жолоогоо сольж байсан. Тэгээд сум өнгөрөөд явж байгаад гэнэт л замын хажуу руу гараад онхолсон. Юунаас болж онхолдсон талаар мэдэхгүй байна. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 3-33)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04 оны дугаар сарын 18-ны өдрийн 13300 дугаартай “...*******гийн биед зүүн атгаал ясны /бугалга/ хүзүү хэсгийн далд хугарал, зүүн шилбэ, тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 38-40)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04 оны дугаар сарын 17-ны өдрийн 1381 дугаартай “ биед нуруу, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-4)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04 оны дугаар сарын -ны өдрийн 1383 дугаартай “... биед зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун дээд, доод зовхи, хүзүү, баруун тохой, бүсэлхий, зүүн өгзөг, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 54-55)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04 оны дугаар сарын 14-ний өдрийн 1379 дугаартай “*******ийн биед оочинд шарх, баруун гуя, зүүн, өвдөг, шилбэнд цус хуралт, доод уруул, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 57-58)

“Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 04 оны дугаар сарын 15-ны өдрийн 4891 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 13,570,000 төгрөг...” гэх авто машин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг (хх-ийн 80-8)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/

           аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Б.Насанжаргалын 04 оны дугаар сарын 0-ны өдрийн “...Б. нь Замын хөдөлгөөний дүрмийн дараах холбогдох заалтыг зөрчсөний улмаас 1-54УКО улсын дугаартай, тээврийн хэрэгсэлтэй онхолдож зорчигч *******, биед хүндэвтэр, зорчигч биед хөнгөн хохирол учруулсан байна. Үүнд:

                  1. ЗХД-ийн 3.4б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг,

                  . ЗХД-ийн 1.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна,

      3. ЗХД-ийн 3.7а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...” гэх мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 91-93)

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-1) болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 04 оны дугаар сарын -ны өдөр аймгийн сумын дугаар баг Цагаан-Овоо гэх газарт Мандалговь-Даланзадгад чиглэлийн асфальтан замд Тоёота Эстима маркийн 1-54УКО улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу онхолдсон үйл баримт тогтоогдож байна.

            Уг ослын улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд “зүүн атгаал ясны /бугалга/ хүзүү хэсгийн далд хугарал, зүүн шилбэ, тавхайд цус хуралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол,

зорчигч эрүүл мэндэд “нуруу, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол,

зорчигч эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун дээд, доод зовхи, хүзүү, баруун тохой, бүсэлхий, зүүн өгзөг, нуруунд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол,

зорчигч *******ийн эрүүл мэндэд “оочинд шарх, баруун гуя, зүүн, өвдөг, шилбэнд цус хуралт, доод уруул, хүзүү, баруун шуунд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол,

*******ийн эзэмшлийн /”Мөнх ногоон кредит” ББСБ-ийн нэр дээр байгаа/  1-54УКО улсын дугаартай, сувдан цагаан өнгийн, Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэлд 13,570,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь 13300,1381,1383,1379 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна.

       Зам тээврийн осол гарахад “Тоёота эстима” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч Б. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг”, 1.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийн .-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******д 4.000.000 төгрөг төлсөн,  иргэний хариуцагч *******д 13.570.000 төгрөг олгож, энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б. хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                        

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 3.1, 3. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3., 3.13, 38.1, 38. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч овогт г эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийн .-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дугаар зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар шүүгдэгч овогт гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .5-д зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.гаас 13.570.000 төгрөг гаргуулан иргэний хариуцагч *******д олгосугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Б. энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******д 4.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоол бүхэлд нь, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.УУГАНБАЯР