| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/26 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
Улсын яллагч Г.Ганзориг,
Хохирогчийн хууль төлөөлөгч Б.*******
Хохирогч *******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 1******* сарын 19-ний өдрийн 25*******тай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 240700419031*******тай хэргийг 2024 оны 1******* сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү, хүүхдийн хамт, Налайх дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Налайх дүүргийн ******* хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй
******* овогт *******ы ******* (РД:);
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн хороо, тоотод насанд хүрээгүй хохирогч Б.тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу түүний эгчийг хэл амаар доромжилсноос шалтгаалан маргалдаж, улмаар насанд хүрээгүй хохирогчийн толгой, нүүр хэсгийг нь гараараа болон гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Б. нь манай хүүгийн аавтай нууцаар уулздаг байснаас болж асуудал үүссэн. Би тухайн өдөр Б.ийн утас руу залгахад найз луу нь утсыг нь авч надтай маргалдсан учраас би Б.ийн гэрт нь явж очсон. Тэгээд гэрт нь очтол н. гэртээ байгаагүй. Харин Б. гэрээсээ гарч ирээд эгчийгээ өмөөрч надтай маргалдсан. Б. надад хэлэхдээ “чи зүгээргүй байсан болоод манай эгч танай нөхөртэй чинь уулзсан биз дээ” гэж хэлсэн. Тэгээд би уурлаад хохирогч бид 2 нэг нэгнийхээ үснээс зулгааж, зодолдсон...”гэв
Хохирогч Б. шүүхийн хэлэлцүүлэгт: "...Шөнө унтаж байхад гэрт орж ирсэн. Тэгээд ах дагуулаад гэрээс гарсан. Шүүгдэгч нь зүгээр байхгүй манай гэр бүлийнхнийг доромжлоод байсан. Тэгээд би уурлаад үснээс нь зулгаасан. Б.******* нь намайг зодож миний үснээс зулгаасан, утасныхаа булангаар миний толгой руу цохисон. Манай ах салгах гэсэн боловч *******тай хамт явж байсан залуучууд нь манай ахыг хашаа руу шахаад байсан. Тэгээд би зодуулсныхаа дараа гэмтлийн эмнэлэг явсан...”гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс:Насанд хүрээгүй хохирогч Б.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8-р тал, Гэрч Э.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30-р тал), Гэрч Г. мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22-р тал), Гэрч Э.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26-р тал), Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 530 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35-р тал), Насанд хүрээгүй хохирогч Б.ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 61-р тал), Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 77-р тал), Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 1******* сарын 10-ны өдрийн 29/79 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 78-79-р тал), Мөрдөгчийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 91-95-р тал), Яллагдагч Б.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72-р тал), Яллагдагч Б.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 -р тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн хороо, тоотод насанд хүрээгүй хохирогч Б.тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу түүний эгчийг хэл амаар доромжилсноос шалтгаалан маргалдаж, улмаар насанд хүрээгүй хохирогчийн толгой, нүүр хэсгийг нь гараараа болон гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө 01 цагийн үед би Налайх дүүргийн хороо, тоот гэртээ аав *******, өвөө гийн хамтаар байж байсан. Миний зүс таних , ******* бас нэг танихгүй эрэгтэй хүн гурав гэрт орж ирээд манай аав *******тай юм ярья гээд гэрээс дагуулаад гарсан. Гэрт хоорондоо бага зэргийн маргаан үүсээд гарсан. Би цагдаад дуудлага өгчхөөд тухайн хүмүүсийн араас гэрээс гараад “Та нар юу яриад байгаа юм бэ” гэхэд гэх залуу “Гичий” гээд намайг хараахад манай аав ******* д хандаж “Чи охин хүүхдийг ингэж хэлж болохгүй” гэхэд нь ааваас бага зэргийн зайнд *******тай юм ярьж маргалдсан. ******* манай эгчтэй маргалдсан бололтой надад “Танай эгч чинь манай нөхөртэй явалдсан, манай аавыг бас хүнтэй явалддаг байсан. Миний ээжийг үхэхээсээ өмнө яасан ч гэсэн билээ сонин, сонин юм” яриад байсан. Тэгээд маргалдаж байгаад миний хацар хэсэгт ******* цохисон. Би зөрүүлээд түлхэж бид хоёр үсдэлцээд намайг газар унагааж гар утасныхаа ирмэгээр миний толгойд хэд, хэдэн удаа цохиж миний хамар, толгойноос цус гарч мөн гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд цус гарсны дараа салж хэрүүл хийж байгаад тэр гурав яваад өгсөн. Аав бид хоёр цагдаад дуудлага өгч Налайх дүүргийн эмнэлэг орж үзүүлсэн...******* миний толгой, нүүр, дух хэсэгт өөрийнхөө барьж байсан гар утасны ирмэг хэсгээр хэд хэдэн удаа цохисон гэдэс рүү өшиглөсөн....” гэх мэдүүлэг,
/хх-7- тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.*******ын өгсөн:“... 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө гэртээ охин , манай хамаатны ах , бид нар байсан. Шөнийн 01-02 цагийн үед манай гэрт гаднаас гэх охин хажуудаа хоёр танихгүй залуу дагуулаад ороод ирсэн. Би “юун хүн бэ, яах гэж яваа” талаар асуухад эмэгтэй гэх хүн “надтай уулзана” гэж хэлсэн. Ямар уулзаа байдаг талаар асуухад “Танай охин чинь миний нөхрийг булаасан” гэж ярьсан. Би тэгээд “надад ямар хамаатай юм бэ” гээд бага зэрэг ууртай хариулсан чинь хажуу талд нь байсан нэг эрэгтэй нь намайг “Өвгөн минь ална шүү” гэж хэлсэн. Манай гэрт байдаг ах 78 настай хөгшин настай хүн байдаг унтаж байсан сэрээчих юм болов уу гэж бодоод “гадаа гарья” гээд гарахдаа охин ийг цагдаа дуудчих гэж хэлээд гэрийн гадна гарсан. Тэгээд тухайн үед намхан, өндөр хоёр эрэгтэй байсан. Өндөр залуу нь намайг барьж авсан чинь намхан залуу нь ирээд намайг өшиглөсөн. цагдаа дуудчихаад миний араас гарч ирсэн. Гарч ирээд “Та нар болиоч” гэж хэлтэл гэх эмэгтэй ийг гар утсаараа түс тас гэтэл чанга цохиж ийг газар унагааж дээр нь гарч нүүр толгой хэсэгт олон удаа цохисон. Тухайн өндөр эрэгтэйг би “болиоч салгаач ээ” гэж хэлтэл очиж салгасан. Тухайн үед ийн толгой хагарч нэлээн их цус гарсан....” гэх мэдүүлэг,
/хх-29-30 дугаар тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г. өгсөн:“... Аав нь бид гурвын араас гарч ирээд ******* дахиад танай хоёр хүүхэд чинь хаана байна гэхэд аав нь дахиж би хаана байгааг нь мэдэхгүй байна гэсэн. Удалгүй араас нь ийн дүү гэх охин гарч ирээд, *******тай муудалцсан. Хоорондоо “янхан гичий” гээд бие биенийгээ хэлээд байсан. Хажуу талд аавтай нь муудалцаад ийн талаар ярилцаад байсан...Би тэр хоёрыг салгаад эргээд арсан чинь ийн дүү гэх охин *******ыг үстээд дараад хөл рүү нь өшиглөсөн. ******* эргээд гэх охины дүүг үстээд толгой руу нь цохиод байсан... гэх охины дүү рүү харахад толгойноос нь цус гарч байсан...ийн дүү, ******* хоёр бие биеийнхээ толгой руу гараараа цохиод байсан....” гэх мэдүүлэг,
/хх-21-2******* тал
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.ын өгсөн: "*******, бид нар Налайх дүүргийн хороо, ид ******* гэрийг нь мэдэж байсан хашааны хаалгыг нь тогшоод хүн гарч ирэхгүй байхаар нь гэрт яваад ороход аав нь бас нэг охин, настай өвөө гурав байсан. байхгүй байж таарсан аавыг нь ‘Тараад ир" гэж хэлээд гэрийнх нь гадна гаргаж уулзаад зогсож байхад нэг жоохон охин гарч ирээд *******ыг “Чи ч гэсэн янхан шүү дээ” гэж хэлээд *******ыг үсдээд дарсан. Тэгээд аав нь намайг хоолойноос боогоод харилцан заамдаж авсан. Хашааных нь үүд хэсэгт байсан. ******* тухайн жоохон охинтой маргалдаж, барилцаж авсан байсан....” гэх мэдүүлэг,
/хх-25-26 дугаар тал
5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 530 дугаар: “******* ийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх үрэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт,
/хх-34-35 дугаар тал/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хх-81 дүгээр тал/
7. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-82-86 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагчаас: “... шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Налайх дүүргийн хороо, тоотод насанд хүрээгүй хохирогч Б.тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу түүний эгчийг хэл амаар доромжилсноос шалтгаалан маргалдаж, улмаар насанд хүрээгүй хохирогчийн толгой, нүүр хэсгийг нь гараараа болон гар утсаараа цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн тухайд хохирогч Б. мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй...” гэх тайлбар, дүгнэлтийг гаргав.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.ийн биед халдаж толгой, нүүр хэсгийг нь гараараа болон гар утсаараа цохиж, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 530 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн тухайд хохирогч Б. мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй. Эрүүл мэндийн даатгалын санд 35,396 төгрөгийг төлсөн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналтай байна...” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Б.*******ыгЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ