| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0025/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/48 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: Ю.******* нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414007280013 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, /РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ю.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн яллагдагчаар татсан 2414007280013 дугаартай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би тухайн хэргээ түргэн шуурхай шийдүүлмээр байна, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ахин ийм буруу үйлдэл гаргахгүй байх болно....гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө би Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч *******ын хамт шөнийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг, 5 дугаар сургуулийн орчимд согтуу жолоочтой машин замын хажуу талын брожур мөргөсөн байна гэх дуудлага мэдээлэл дамжуулсан бөгөөд цагдаагийн дэд ахлагч *******ын хамт тухайн дуудлага мэдээлэл дээр түргэн шуурхай очиж ажиллахад 09-59 БНР улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл урд талын хэсгээрээ замын брожур мөргөсөн байдалтай байсан бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн жолооны хүрд дээр Ю.******* гэх хүн байсан юм. Тухайн Ю.******* гэх хүнээс юу болсон талаар асууж ярилцахад тэрээр би Хөх толгойд айлд очиж архи уучхаад өөрөө машинаа жолоодоод гэр лүүгээ явж байгаад ийм зүйл болчихлоо одоо би Баян-Овоо явах гэж байна гэж хэлж байсан юм. Тухайн үед осол гаргасан тээврийн хэрэгслийн урд талын хэсэг эвдрэлтэй байсан бөгөөд замын брожур эвдрээгүй байсан машинаас өөр зүйл эвдэрч хэмхэрсэн зүйл болоогүй байсан юм. Тэгээд тухайн жолоочийг цагдаагийн газарт авч ирэн согтуурал шалгах багаж буюу драйгер багаж үлээлгэж шалгахад согтолтын зэрэг 1,16% байсан, тухайн тээврийн хэрэгслийн жолооч Ю.*******аас архи, согтууруулах ундааны төрлийн зүйл илт үнэртэж байсан мөн тэрээр өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2 шил “Ерөөл” гэх нэртэй архи уусан талаараа хэлж байсан юм. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг журамлах гэсэн боловч тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан юм. Тухайн үед жолооч Ю.******* нь ганцаараа явж байсан өөр хүн байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26/
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө би цагдаагийн дэд ахлагч *******ын хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас Баянхонгор сумын 9 дүгээр баг, 5 дугаар сургуулийн хажуу талын Арвай караокены орчимд согтуу жолоочтой машин замын брожур мөргөөд байна гэсэн дуудлага ирсэн юм. Тухайн дуудлагыг хүлээн авч түргэн шуурхай очиж шалгахад 09-59 БНР улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын брожур мөргөсөн байдалтай зогсож байсан бөгөөд очиход Ю.******* гэх хүн жолоонийхоо рүүл дээр байж байсан тэр машинд өөр хүн байхгүй байсан юм. Тухайн Ю.******* гэх хүнээс болон машинаас нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл илт үнэртэж байсан. Тухайн 09-59 БНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хэсэг эвдэрсэн, машин нь асахгүй бензин нь дууссан байдалтай зогсож байсан бөгөөд жолооч Ю.*******аас болсон зүйлийн асууж ярилцахад би архи уучхаад гэртээ харих гээд өөрөө машинаа унаж явж байгаад ийм зүйл боллоо гэж хэлээд байж байсан юм. Тухайн газарт машины урд талын хэсэг эвдэрсэн байсан бөгөөд замын брожур бол эвдэрч хэмхэрээгүй дээгүүр нь давчихсан л байсан юм. Тэгээд тухайн жолоочийг цагдаагийн газарт авч ирж согтуурал шалгах багаж буюу драйгер багаж үлээлгэж согтолтын зэргийг шалгахад 1,16% гарч байсан юм. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн журмын хашаанд түр саатуулах боломжгүй байсан тул түр саатуулаагүй, жолоочийг ар гэрт нь хүргэж эхнэрт нь хүлээлгэж өгсөн юм....гэх мэдүүлэг /хх-ийн 28/ болон эрх бүхий албан тушаалтын зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЗШ/2282 дугаартай шийтгэвэр /хх-ийн 16-18/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ю.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2282 дугаартай шийтгэвэр 2025 оны 12 дугаар сарын 05-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 1,16 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг Хөх толгойгоос 9 дүгээр багийн 5 дугаар сургууль хүртэл асфальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус (Toyota prius) 20 загварын 09-59 БНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь гэрч *******ын өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө би цагдаагийн дэд ахлагч *******ын хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд жижүүрийн шуурхай албанаас Баянхонгор сумын 9 дүгээр баг, 5 дугаар сургуулийн хажуу талын Арвай караокены орчимд согтуу жолоочтой машин замын брожур мөргөөд байна гэсэн дуудлага ирсэн юм. Тухайн дуудлагыг хүлээн авч түргэн шуурхай очиж шалгахад 09-59 БНР улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын брожур мөргөсөн байдалтай зогсож байсан бөгөөд очиход Ю.******* гэх хүн жолоонийхоо рүүл дээр байж байсан тэр машинд өөр хүн байхгүй байсан юм. Тухайн Ю.******* гэх хүнээс болон машинаас нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл илт үнэртэж байсан. Тухайн 09-59 БНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд хэсэг эвдэрсэн, машин нь асахгүй бензин нь дууссан байдалтай зогсож байсан бөгөөд жолооч Ю.*******аас болсон зүйлийн асууж ярилцахад би архи уучхаад гэртээ харих гээд өөрөө машинаа унаж явж байгаад ийм зүйл боллоо гэж хэлээд байж байсан юм. Тухайн газарт машины урд талын хэсэг эвдэрсэн байсан бөгөөд замын брожур бол эвдэрч хэмхэрээгүй дээгүүр нь давчихсан л байсан юм. Тэгээд тухайн жолоочийг цагдаагийн газарт авч ирж согтуурал шалгах багаж буюу драйгер багаж үлээлгэж согтолтын зэргийг шалгахад 1,16% гарч байсан юм. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн журмын хашаанд түр саатуулах боломжгүй байсан тул түр саатуулаагүй, жолоочийг ар гэрт нь хүргэж эхнэрт нь хүлээлгэж өгсөн юм...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ю.******* 2024 оны 11 дүгээр сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ний 2282 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2024 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 1.16 хувийн согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг Хөх толгойгоос 9 дүгээр багийн 5 дугаар сургууль хүртэл асфальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус (Toyota prius) 20 загварын 09-59 БНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Ю.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч Ю.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ю.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч Ю.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Ю.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ю.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Харин Шүүх шүүгдэгч Ю.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ю.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ю.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ю.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ю.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ю.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ю.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ