Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 146/ШТ2017/00020

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Улсын яллагч Д.Бат-Өлзий,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд /Үнэмлэхийн дугаар 0704/

Шүүгдэгч Ж.А,

Нарийн бичгийн дарга А.Батцог нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогтой Ж-н Ат холбогдох эрүүгийн 201715010017 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн ........ суманд төрсөн, 28 настай, ........й, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ......... сумын .........ажилтай, ам бүл 4, . хамт Өвөрхангай .......аймгийн ....... сумын ..........баг, Өлийн 06-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Я овогтой Ж-н А /РД:........../

Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Ж.А нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн .........сумын ....... багийн нутагт байх “......... гудамж” гэх төв засмал замд өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А дахь заалт “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.2 дахь заалт “...жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, 2.2.А дахь заалт “...Замын хөдөлгөөний тухай олон улсын конивенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, зам тээврийн осол гарган, хохирогч Л.Аы бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ:

Би 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн “Ниссан экстрал” авто машинтайгаа 15 цагийн үед соёлын төвд очиход Л.А хоёулаа “Дашваанжил газ” ороод баллон цэнэглүүлээд ирье гээд хамт явсан. Тэр өдөр “Аз жаргал” гээд уран сайхны кино ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр замдаа 0.5 граммын “Нутгийн буян” нэртэй нэг шил архи аваад явсан. Тэр архиа баллоноо цэнэглүүлж байхдаа хувааж уусан. Буцаад соёлын төвд ирсэн байхад 18 цагийн үед У.Доржгочоо ирсэн. Бид гурав хамт соёлын төвөөс гарч “Баялаг” дэлгүүрээс “Хараа” нэртэй 0.75 граммын архи, бидний ундаатай зээлээд Ц.Отгончимэг гэж айлд очиж дөрвүүлээ хамт уусан. У.Доржгочоо, Ц.Отгончимэг хоёр гэртээ үлдээд Л.А бид хоёр тэндээс явсан. Бид хоёр соёлын төв ороод бүх тоног төхөөрөмжөө унтраагаад Л.А багшийг хүргэж өгөх гээд Морин жимийн хажууд явж байтал “Баялаг” дэлгүүрээс Л.А багш тамхи авна гэхээр нь эргэтэл зам халтиргаатай байсан учраас шарваад машинтайгаа унасан. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Миний буруу гэв.

Хохирогч Л.Аы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Соёлын төв дээр ажил дээрээ байхад Анхбаяр ......... улсын дугаартай “Nissan X-Trail” маркийн автомашинтай ирсэн. Тэгээд 17 цагийн үед Анхбаяр бид хоёр хамт зах орсон. Зах дээр Доржгочоо, Анхбаяр бид гурав 0.5 литрийн “Нутгийн буян” архи уусан. Орой 18 цагийн үед Анхбаяр, Доржгочоо бид хоёрыг Соёлын төв хүргэж өгөөд буцаад зах орж ээжийгээ гэрт хүргэж өгнө гээд явсан. Удаагүй Анхбаяр буцаад Соёлын төв дээр ирсэн. Тэгээд Доржгочоо, Амарсайхан бид гурав 0.75 литрийн “Хараа” архи, бидний ундаа аваад Отгончимэг гэдэг айлд очсон. Амарсайхан, Доржгочоо, Отгончимэг бид дөрөв архи уусан. Отгончимэгийн гэрт Доржгочоо үлдсэн. Амарсайхан бид хоёр буцаад Соёлын төв ороод удаагүй намайг гэрт хүргэж өгөх гээд Морин жимийн уулзвар дээр явж байхад тамхи авна гэж хэлсэн. Тэгээд буцаад “Баялаг” дэлгүүр орох гээд төв засмал замаар явсан нэг мэдэхэд онхолдсон байсан. Намайг Өвөрхангай аймаг явах үед Анхбаяр 61 000 төгрөг өгсөн. Сүүлд нь 721 000 төгрөг бэлэн өгсөн. Миний хохиролыг бүрэн барагдуулсан тул одоо надад гомдол санал байхгүй. Би баримт бүрдүүлж чадаагүй. Шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

Яллагдагч Ж.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Соёлын төв дээр ажил дээр ......... улсын дугаартай Nissan X-Trail  маркийн автомашинтайгаа очсон. Тэгээд Амарсайхантай 0.5 литрийн “Нутгийн буян” архи уусан. Би урд нь мэдүүлэг өгөхдөө Доржгочоотой зах дээр архи уусан гэж андуурч хэлсэн байна. Доржгочоо, Амарсайхан бид гурав 0.75 литрийн “Хараа” архи, бидний ундаа аваад Отгончимэг гэдэг айлд очсон. Отгончимэгийн гэрт Доржгочоо үлдсэн. Амарсайхан бид 2 буцаад Соёлын төв ороод удаагүй Амарсайханг гэрт нь хүргэж өгөх гээд Морин жимийн уулзвар дээр явж байхад Амарсайхан тамхи авна гэж хэлсэн. Тэгээд буцаад “Баялаг” дэлгүүр орох гээд төв засмал замаар явж байгаад онхолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/

Гэрч У.Доржгочоогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед би Өвөрхангай аймгийн ...............сумын Соёлын төв дээр очиход Анхбаяр, Амарсайхан хоёр байсан. Анхбаяр, Амарсайхан 2 архи уусан байсан. Анхбаяр нэг юм аваад өг гээд байсан. Би Отгончимэг гэдэг найзтайгаа утсаар яриад нэг юм аваад очий гэж хэлсэн. Отгончимэг дэлгүүрээс зээлээд аваад ир би мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Анхбаяр өөрийнхөө ......... улсын дугаартай Nissan X-Trail  маркийн автомашинаа унаад би дэлгүүрээс 0.75 литрийн “Хараа” архи, бидний ундаа аваад Отгончимэгийн гэрт очсон. Амарсайхан, Анхбаяр, Отгончимэг бид 4 архи уусан. Отгончимэгийн гэрт би үлдсэн. Амарсайхан, Анхбаяр 2 яваад өгсөн. Автомашиныг Анхбаяр жолоодож явсан. Маргааш нь Анхбаярыг автомашинтайгаа онхолдсон гэдгийг мэдсэн. Би Анхбаярыг согтуу тээврийн хэрэгсэл жолоодож болж байгаа юм уу гэж хэлэхэд Отгончимэг, Анхбаярын автомашины түлхүүрийг булаагаад авсан. Гэтэл Анхбаяр өөр түлхүүр гаргаж ирээд автомашинаа асаагаад Амарсайхантай яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Гэрч Ц.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн орчим Доржгочоо над руу залгаад ганц шил архи аваад өг гэж хэлэхээр нь би дэлгүүрээс миний нэрийг хэлээд зээлээд аваад ир гэж хэлсэн. Тэгээд Доржгочоо, Анхбаяр, Амарсайхан 3 Анхбаярын улаан өнгийн Nissan X-Trail маркийн автомашинтай 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг авчирсан. Тэгээд манайд 0.75 гр-ийн архи хувааж уусан. Тэгээд явах гэхээр нь би Анхбаярыг чи архи уучихсан байж машин барьж яах гээд байгаа юм бэ машинаа манай хашаанд тавьчихаад яв гээд машинынх нь түлхүүрийг авсан. Тэгээд Анхбаяр илүү түлхүүр гаргаж ирээд машинаа асаагаад Амарсайхантай цуг явсан. Харин Доржгочоо манай гэрт үлдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Техникийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт :

“... 1.Ж.А нь ......... улсын дугаартай Nissan X-Trail маркийн автомашины жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Замын хөдөлгөөний дүрмийн 2.2.А “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

3. Тогтоолд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2151 дүгээр дүгнэлт:

 “... 1. Автомашины тогтворжилт алдагдаж шарвасан нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 6 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 дугаар хуудас/

Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 4-5 дугаар хуудас/

Цагдаагийн ерөнхий газрын хайлтын лавлагаа /хх-ийн 12 дугаар хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Машины гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-52 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ж.А нь согтуугаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ........сумын ............н багийн нутагт байх “.................. гудамж” гэх төв засмал замд өөрийн эзэмшлийн ......... улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А дахь заалт “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 9.2 дахь заалт “...жолооч аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, 2.2а дахь заалт “...Замын хөдөлгөөний тухай олон улсын конивенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, зам тээврийн осол гарган, хохирогч Л.Аы бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Л.Аы мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч У.Доржгочоо, Ц.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Техникийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт “... 1.Ж.А нь ......... улсын дугаартай Nissan X-Trail маркийн автомашины жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Замын хөдөлгөөний дүрмийн 2.2.А “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 3. Тогтоолд тусгагдаагүй нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2151 дүгээр дүгнэлт “... 1. Автомашины тогтворжилт алдагдаж шарвасан нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүх дээр шинжлэн судалсан баримтуудыг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй гарсан, шүүгдэгч Ж.А нь гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

Иймд Я овогтой Ж-н Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Хохирогч Л.А нь “...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн тул шүүгдэгч Ж.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Ат ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан баривчлах ял оноох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Аын цагдан хоригдсон 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн автомашин шүүхэд ирээгүйг дурдаж, Ж.Аын зэмшлийн 5 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ......... улсын дугаартай Nissan X-Trail маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

Хохирогч Л.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн тул шүүх хуралд суухгүй оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул түүнийг байхгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Я овогтой Ж-н Аыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар Ж.Аыг тээврийн хэрэгсэл жолодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 04 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар Ж.Ат  оногдуулсан 04 /дөрвөн/ сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Ж.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Ж.Аын цагдан хоригдсон 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Ж.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Ж.Аын эзэмшлийн 5 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ......... улсын дугаартай Nissan X-Trail маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.

8. Ж.Аын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ж.Ат тогтоол биелүүлэх хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА