| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/59 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.4.2.2., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Чингис
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414002860346 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн ******* ******* регистрийн дугаартай,
2.Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнийн 2 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Хишиг монгол” караокены баруун талд иргэныг хэл амаар доромжилсон шалтгаанаар олон удаа цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь баруун 7, 8, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар, зүүн 4, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар хугарал, тархи доргилт, шулуун синуст аалзан хальсан доорх цус харвалт, эрүү, баруун гуя, шилбэний шарх, цус хуралт, зулгаралт, зүүн дээд 5 дугаар, баруун 3 дугаар шүдний булгарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбээний цус хуралт, зулгаралт, нуруу, цээж, хэвлийн, бүсэлхий, аюулхай, зүүн бугалга, шууны цус хуралт, дух, баруун, зүүн хацар, шанаа, зүүн хөмсөг, хамар, баруун шууны зулгаралт, зүүн гуя, шилбэ, тавхайн цус хуралт, зулгаралт гэмтэл учруулж, хохирогчын гадуур хувцсыг нь тайлж, “хоноцын шээс” гэдгийг мэдрүүлэх зорилгоор дээрээс нь шээн тохуурхан доромжилж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 125-126/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 125-126/,
Хохирогчын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Би хоёр найзтайгаа гэртээ нэг шил архи уусан. Тэндээсээ гараад Баян караокед ороод 2 шил архи уусан. Би хэдэн цаг болж байсныг одоо сайн мэдэхгүй байна. Тэгээд гараад явсан тэгтэл 2-3 залуу байсан шиг санагдаж байна. Тамхиа өгчих гэсэн шиг санагдаад байгаа юм. Ухаангүй байсан учраас сайн мэдэхгүй байна. Ууц нуруу өвдөөд баруун гуя руу мэдээгүй болоод байгаа. Одоо би 11 сар ажил хийсэнгүй тэр мөнгөө нэхэмжилж авмаар байна. Хавар хот руу явж оношилгоонд орно. Шаардлагатай бол Солонгос улс руу эмчилгээнд явна. Эрүүл мэндээрээ хохирч байна. Өмгөөлөгч авах төлбөрийн чадвар байхгүй. Гэртээ ганцаараа амьдардаг ганц бие хүн байгаа юм гэв.
Хохирогчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр орой 20 цагийн орчимд , гэх найз манай гэрт ирээд бид гурав Дунд зах дотор байдаг “Баян” нэртэй караокед 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад би шөнийн 01 цагийн орчим тэндээс тэр хоёрыг үлдээгээд гарсан. Тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байгаа, эмнэлэгт сэрсэн. Миний халаасанд сул байсан гэрийн 2 ширхэг түлхүүр, миний дээд талын хиймэл шүд 13 ширхэг байсан. Бүгд байхгүй болсон, куртикний халаасанд байсан гар утас алга болсон. Дээгүүрээ саарал өнгийн хавар намрын малгайтай куртик, доогуураа биеийн тамирын хар өнгийн өмд, доогуураа бор табчиктай байсан. Эмнэлэгт ухаан ороод сэрэхдээ хар өнгийн бандааш, ногоон фудволктой сэрсэн. Миний бусад хувцас эд зүйлүүд байхгүй. Дунд зах дээрээс 103 түргэн тусламж ирэхдээ дээгүүрээ ногоон фудволктой, хар бандааштайгаа ирсэн гэсэн, бусад хувцас, гар утас, хиймэл, шүд байхгүй. Цагдаа нар тэр орчмоор хайгаад олоогүй гэсэн... Эмнэлэгт 2 хоног ухаангүй байсан байна лээ. Ямар хүмүүст зодуулсан юу болсон эсэхийг санахгүй байгаа. Одоо миний биед цээжээр өвдөж байна. Зүүн хөл зовуурьтай, толгой руу өвдөж байна. Бусдаар гайгүй, эмч нар намайг бие сайтай тулдаа амьд гарлаа, анх маш хүнд байдалтай ирсэн гэж хэлсэн... *******, ******* хоёр ирж уулзаж эмчилгээний зардал мөнгө хохирлыг өгөх талаар ирж уулзсан үеэс таньдаг болсон. Би Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 750,000 төгрөг надаас гарсан. Тухайн үед би авч хэрэглэсэн эм, тариа, хоол ундны баримтыг үйлчлүүлсэн газруудаасаа аваагүй хэрэг болно гэж мэдээгүй... Би барилга дээр туслах ажилтнаар ажиллаж өдрийн цалин 120,000 төгрөгөөр цалинждаг 6 сар ажлаа хийгээгүй. Энэ хугацаанд ажлаагүй цалин мөнгө *******, ******* нараас гаргуулж авмаар байна. Би Баянхонгор аймгийн мэс заслын тасагт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн, надаас эмчилгээний болон эм тарианы зардалд нийт 750.000 төгрөгийн зардал гарсан, би энэ мөнгийг өөрөөсөө гаргасан, мөн Энх-Нахиа ХХК гэх үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэсэн 40.000 төгрөгийн зардал гарсныг би өөрөөсөө гаргасан, намайг эмнэлэгт хэвтэж байх үед би хоол цайнд 840.000 төгрөг болсон түүнийг би өөрөөсөө гаргасан.Би нийтдээ 30.000.000 төгрөг нэхэмжилж байна, ... Есөн-Эрдэнэ захын хойд талын барилга дээр барилгын туслах ажилтан хийдэг байсан юм, ямар нэгэн компани албан ёсны ажилтан биш зүгээр ярьж тохиролцож байгаад л тэр ажилд ороод хийж байсан юм. Тэгээд зодуулаад хийхээ больсон юм, ...миний сэтгэц хэвийн, зүгээр байгаа, ямар нэг хор уршиг учраагүй, тийм хор уршгийн дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16-17, 139/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... тэндээс ******* нь нэг найзтайгаа хамт түрүүлээд гарсан. Би араас нь гарсан чинь Дунд захын хаалганы ард зодоон болж байсан. Тэгээд би очоод салгах гэсэн намайг тоохгүй нэг ахыг нь ээлжилж зодоод байсан. Би дунд захын Баян зочид буудлын баруун талд цэцэрлэгийн хашааны хажууд мотоциклоо үлдээсэн байсан газраасаа мотоциклоо унаад шууд хөдөө гэр рүүгээ явчихсан... ******* дээгүүрээ цагаан өнгийн бомбортой залуутай нийлээд нэг хөгшин ахыг зодож байсан. Тэгээд тэндээс би тэр хамт хараад зогсож байсан хөгшин ахтай хамт холдоод цэцэрлэгийн довжоон дээр суугаад юм яриад үлдсэн тал шилтэй пивоо уусан. Тэр зодуулж байгаа хөгшин ахыг хаанаас гараад ирсэн эсэхийг мэдээгүй... Буцаж ороод гараад ирсэн чинь зодоон болоод байж байсан. Тэр дээгүүрээ цагаан бомбортой залуу тэр хөгшин ахыг цохиж унагаагаад дээрээс нь өшиглөөд зодоод байсан. Тэгээд тэр ахыг газар уначихсан байхад нь ******* нь тэлээгээ суллаад дээрээс нь шээгээд байсан. Би тэр хоёрыг болихгүй байхаар нь тэндээс яваад өгсөн. Болиулах гээд миний үгэнд ороогүй... Намайг очиход *******, цагаан бомбортой залуу хоёр нийлээд нэг хөгшин ахыг газар унагаачихсан дээрээс нь өшиглөж байсан. Тэр хавьд гэрэл унтарчихсан байсан болохоор тэр зодуулж байгаа хүнийг сайн хараагүй. Тэгээд босоод ирэхээр нь ахиж цохиж унагаагаад гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодож цохиж байсан. ******* нь бас хөлөөрөө өшиглөөд гараараа цохиж зодож байсан. Тэгээд нөгөө ахыг газар хэвтэж байхад нь ******* нь дээрээс нь шээгээд байхаар нь би боль гээд үгэнд орохгүй байхаар нь гай болох юм байна гэж бодоод тэндээс яваад өгсөн.... Би тухайн үед ******* тэр согтуу ахыг цохиод газар унагаасан байсны дараа гар утас нь газар унасан байхаар нь очиж аваад тэр 2 дээр очсон чинь буцаагаад хий гэхээр нь би буцаж очоод өмднийх нь халаасанд нь хийсэн. Би тэр утсыг аваагүй. Би тэр согтуу ахыг газар унасан байхад нь ямар нэгэн зорилгогүй очиж утсыг нь авсан. Гэхдээ буцааж өмднийх нь халаасанд нь хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 24-25/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... иргэний талаарх мэдээллийг шүүж үзэхэд ...эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,630,768 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн... Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 1,630,768 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 145/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...******* нь миний 2 дахь охин хүргэн ******* нарын том хүү нь байгаа юм, ... хүний үгэнд их оромтгой хүн тэгье гэх юм бол за тэгье гээд л гүйж байдаг их хөнгөн хүүхэд байгаа юм, хүн үг хэлбэл уг авахдаа бага зэрэг асуудалгүй бага зэрэг ааштай хүүхэд байгаа юм, хүнээс их зүйл асуудаг, нэг их онгироод байдаггүй алсаараа бол их даруухан хүүхэд гэхдээ найз нөхдөөсөө л их шалтгаалдаг байх даа...гэх мэдүүлэг /хх-ийн 147/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...******* нь миний үеэл дүү байгаа юм. Бага байх үеэсээ эмээтэйгээ өссөн, хөдөө Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантад мал маллаж байсан. Эмээ нь бурхан болоод 9 орчим сар болж байгаа тэгээд аймагт орж ирсэн юм. Одоо ээж болон дүү нартайгаа хамт амьдарч байгаа бөгөөд одоо ээж нь эмнэлэгт хэвтэж байгаа юм. Ер нь бол хүний үгээр, хэлсэн ярьсан үгнээсээ буцдаггүй, ах дүү нарынхаа үгэнд сайн ордог, итгэмтгийн зантай, ажил төрөл хийвэл тууштай сайн хийдэг...гэх мэдүүлэг(хх-ийн 151),
Шинжээч С.Каделын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... биед учирсан гэмтэл олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэд хэдэн удаа давтагдсан, гэмтэл авах дараалал бол тогтоох боломжгүй. Мохоо хүчин зүйлс цохих, цохигдох хүчин зүйлсээс үүсэх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан...гэх мэдүүлэг(хх-ийн 90-91),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 290 дугаартай
1. биед баруун 7, 8, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар, зүүн 4, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар хугарал, тархи доргилт, шулуун синуст аалзан хальсан доорх цус харвалт, эрүү, баруун гуя, шилбэний шарх, цус хуралт, зулгаралт, зүүн дээд 5 дугаар, баруун 3 дугаар шүдний булгарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбээний цус хуралт, зулгаралт, нуруу, цээж, хэвлийн, бүсэлхий, аюулхай, зүүн бугалга, шууны цус хуралт, дух, баруун, зүүн хацар, шанаа, зүүн хөмсөг, хамар, баруун шууны зулгаралт, зүүн гуя, шилбэ, тавхайн цус хуралт, зулгаралт шинэ гэмтэл, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт хуучин гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
3.Дээрх шинэ гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх зүүн дээд 5 дугаар, баруун 3 дугаар шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.
5.Дээрх баруун 7, 8, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар, зүүн 4, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
6.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт(хх-ийн 77-79),
Энх-Нахиа ХХК-ны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 225 дугаартай шинжээчийн
...Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 788,000 төгрөг болохыг тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 156-157/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 108-112, 114-118/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-10/, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримтууд /хх-ийн 46-71/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 130-137/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165-166/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 167-168/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 171, 175/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 176/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 178-179/, депозит дансны хуулгууд /хх-ийн 181-187/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнийн 2 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Хишиг монгол” караокены баруун талд иргэныг хэл амаар доромжилсон шалтгаанаар олон удаа цохих, өшиглөх зэргээр зодож, биед нь баруун 7, 8, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар, зүүн 4, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар хугарал, тархи доргилт, шулуун синуст аалзан хальсан доорх цус харвалт, эрүү, баруун гуя, шилбэний шарх, цус хуралт, зулгаралт, зүүн дээд 5 дугаар, баруун 3 дугаар шүдний булгарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбээний цус хуралт, зулгаралт, нуруу, цээж, хэвлийн, бүсэлхий, аюулхай, зүүн бугалга, шууны цус хуралт, дух, баруун, зүүн хацар, шанаа, зүүн хөмсөг, хамар, баруун шууны зулгаралт, зүүн гуя, шилбэ, тавхайн цус хуралт, зулгаралт гэмтэл учруулж, хохирогчын гадуур хувцсыг нь тайлж, “хоноцын шээс” гэдгийг мэдрүүлэх зорилгоор дээрээс нь шээн тохуурхан доромжилж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
Шүүгдэгч *******ын ...уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 125-126/,
Шүүгдэгч *******гийн ....уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 125-126/,
Хохирогчын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... гараад явсан тэгтэл 2-3 залуу байсан шиг санагдаж байна. Тамхиа өгчих гэсэн шиг санагдаад байгаа юм. Ухаангүй байсан учраас сайн мэдэхгүй байна. Ууц нуруу өвдөөд баруун гуя руу мэдээгүй болоод байгаа. Одоо би 11 сар ажил хийсэнгүй тэр мөнгөө нэхэмжилж авмаар байна.. гэх мэдүүлэг
Хохирогчын ....эмнэлэгт ухаан ороод сэрэхдээ хар өнгийн бандааш, ногоон фудволктой сэрсэн. Миний бусад хувцас эд зүйлүүд байхгүй, ... Эмнэлэгт 2 хоног ухаангүй байсан, ямар хүмүүст зодуулсан юу болсон эсэхийг санахгүй байгаа. Одоо миний биед цээжээр өвдөж байна. Зүүн хөл зовуурьтай, толгой руу өвдөж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16-17, 139/
Гэрч ийн ....цагаан бомбортой залуу тэр хөгшин ахыг цохиж унагаагаад дээрээс нь өшиглөөд зодоод байсан. Тэгээд тэр ахыг газар уначихсан байхад нь ******* нь тэлээгээ суллаад дээрээс нь шээгээд байсан,...намайг очиход *******, цагаан бомбортой залуу хоёр нийлээд нэг хөгшин ахыг газар унагаачихсан дээрээс нь өшиглөж байсан, босоод ирэхээр нь ахиж цохиж унагаагаад гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодож цохиж байсан. ******* нь бас хөлөөрөө өшиглөөд гараараа цохиж зодож байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 24-25/
Иргэний нэхэмжлэгч ын... эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,630,768 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан тул буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 145/
Шинжээч С.Каделын ... биед учирсан гэмтэл олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,...мохоо хүчин зүйлс цохих, цохигдох хүчин зүйлсээс үүсэх боломжтой, уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан...гэх мэдүүлэг(хх-ийн 90-91),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 290 дугаартай...1. биед баруун 7, 8, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар, зүүн 4, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар хугарал, тархи доргилт, шулуун синуст аалзан хальсан доорх цус харвалт, эрүү, баруун гуя, шилбэний шарх, цус хуралт, зулгаралт, зүүн дээд 5 дугаар, баруун 3 дугаар шүдний булгарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбээний цус хуралт, зулгаралт, нуруу, цээж, хэвлийн, бүсэлхий, аюулхай, зүүн бугалга, шууны цус хуралт, дух, баруун, зүүн хацар, шанаа, зүүн хөмсөг, хамар, баруун шууны зулгаралт, зүүн гуя, шилбэ, тавхайн цус хуралт, зулгаралт шинэ гэмтэл, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт хуучин гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 77-79/ Энх-Нахиа ХХК-ны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 225 дугаартай шинжээчийн ...Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар гар утас 380000 төгрөг, хиймэл шүд 248000 төгрөг, куртик 120000 төгрөг, өмд 30000 төгрөг, тавчик 10000 төгрөг нийт 788,000 төгрөг болохыг тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 156-157/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчын биед халдаж цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хохирогчыг зодож түүний биед баруун 7, 8, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар, зүүн 4, 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар хугарал, тархи доргилт, шулуун синуст аалзан хальсан доорх цус харвалт, эрүү, баруун гуя, шилбэний шарх, цус хуралт, зулгаралт, зүүн дээд 5 дугаар, баруун 3 дугаар шүдний булгарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбээний цус хуралт, зулгаралт, нуруу, цээж, хэвлийн, бүсэлхий, аюулхай, зүүн бугалга, шууны цус хуралт, дух, баруун, зүүн хацар, шанаа, зүүн хөмсөг, хамар, баруун шууны зулгаралт, зүүн гуя, шилбэ, тавхайн цус хуралт, зулгаралт шинэ гэмтэл, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэргийн /хх-ийн 77-79/, талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол, шүүгдэгч нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” гэж,
2.2-т “...хохирогчийг тохуурхан доромжилж...” үйлдсэн бол гэж тухайн гэмт хэргийг үйлдсэн аргын шинжээр хүндрүүлэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бүлэглэн гүйцэтгэх”-ийн талаар тодорхой заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах, эсхүл хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл байдгаараа энэ хуулийн дээрх зохицуулалтад тусгасан.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байгааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан “бүлэглэж” үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөрт шилжих шөнийн 2 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Хишиг монгол” караокены баруун талд иргэныг хэл амаар доромжилсон шалтгаанаар олон удаа цохих, өшиглөх зэргээр зодож, биед эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн гадуур хувцасыг нь тайлах, түүний биеийн толгой болон хөл хэсэг рүү шээх зэргээр хохирогчоор тохуурхсан шинжтэй буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны эсрэг үйлдэл хийж, хохирогчийн эрүүл мэнд, бие махбодид халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 , 2.2-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу “хохирогчийг тохуурхан доромжилж”, “бүлэглэж” үйлдсэн зэрэг шинжүүдийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж гэмтэл учруулж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Шүүгдэгч *******ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгч *******д хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Чингис, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогчын эзэмшлийн зүйлд болох алдагдсан гэх гар утас 380000 төгрөг, хиймэл шүд 248000 төгрөг, куртик 120000 төгрөг, өмд 30000 төгрөг, тавчик 10000 төгрөг нийт 788,000 төгрөг болохыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчын гар утсыг аваагүй талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас хохирогчын эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн болно.
Хавтас хэрэгт авагдсан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчын нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээний зардал 750000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 788000 төгрөг, цалин өдрийн 120000 төгрөг буюу 6 сарын ажилгүй байсан хугацааны цалин 30000000 төгрөг, нийт 31538000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага нэхэмжилсэн бөгөөд хохирогчд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******гээс 300000 төгрөг, шүүгдэгч *******аас 810000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Харин шүүхээс шүүгдэгч *******, ******* нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс хохирогчд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зардлуудыг шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулж шийдвэрлэсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу шүүгдэгч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж, шүүгдэгч *******аас хохирогчд өгсөн 810000 төгрөгийг эрүүл мэндийн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан 815000 төгрөгийг төлж барагдуулсанд тооцож, харин шүүгдэгч *******аас эд хөрөнгөд учирсан хохиролд 3944000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 20000 төгрөг нийт 416000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэм хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх хуралдааны завсарлага авсан хугацаанд төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогчын эд хөрөнгөд учирсан хохиролд шүүгдэгч *******гийн өгсөн 300000 төгрөгийг хасч тооцож, шүүгдэгч *******гээс 94400 төгрөгийг гаргуулж хохирогчд олгож,
Хохирогч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1,630768 төгрөгийг чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 815000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т.... хохирогч...., .....шинжээч,......төлөх зардал...гэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч *******, ******* нараас хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд болох шүүгдэгч *******гээс 20000 төгрөгийг гаргуулж, шинжээч Г.Наранцэцэгт олгож шийвэрлэв.
Харин хохирогч нь нэхэмжлэлийг шаардлагаас эмчилгээ хийлгэсэн 750000 төгрөг, цалин өдрийн 120000 төгрөг буюу 6 сарын ажилгүй байсан хугацааны цалин 30000000 төгрөг нийт 30750000 төгрөгийг талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, эмчилгээ хийлгэсэн болон цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар Шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах... дүгнэлтийг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Уранчимэг, Г.Чингис нар нь шүүхийн хэлэлцүүлэгт... торгох ял оногдуулж өгнө үү ... гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийг тохуурхан доромжлох үйлдлийн арга нь тэдгээрийн нийгэмд аюултай зан төлөвийн бодит илрэл гэж дүгнэж, улсын яллагч, өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлт зэргийг харгалзан үзэж шүүхээс тэдгээрт хорих ялыг сонгон оногдуулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч тайж овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******гээс 815000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал болох шүүгдэгч *******гээс 20,000 төгрөгийг гаргуулж, шинжээч Л.Наранцэцэгт олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******гээс 94400 төгрөгийг гаргуулж, хохирогчд олгосугай.
7. Хохирогчын нэхэмжлэлийг шаардлагаас эмчилгээ хийлгэсэн 750000 төгрөг, цалин өдрийн 120000 төгрөг буюу 6 сарын ажилгүй байсан хугацааны цалин 30000000 төгрөг нийт 30750000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА