| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/22 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг 13-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймгийн сум дундын шүүхийн 2005 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
******* аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 0 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэгдсэн овогт РД:/ЗЮ85**************18/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2 оны дугаар сарын -ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2 оны ******* дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан /амьсгал дахь спиртийн агууламж 3.11хувь/ үедээ 20-5 УАУ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2 оны 09 дүгээр сарын 2-ний өдрийн 19 цагийн үед ******* аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан /цусан дахь спиртийн агууламж 2.2 хувь/ үедээ 20-5 УАУ улсын дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би ******* сарын 20-ны өдөр хашаанаас машинаараа ухарч гарахдаа приус 1 маркийн машин мөргөсөн. Хашааны хаалга нээхэд машин харагдаагүй. Толиндоо харалгүй машины ухрахын камераа хараад ухартал түс гээд дуугарсан. Машинаас 2 хүн бууж ирээд тохирох уу? гэсэн. Би дугуйг чинь мөргөсөн. Айраг уусан нь үнэн гэж маргалдаад хуулийн байгууллагаар шийдүүлье гэсэн. 09 сарын 2-ний өдөр аймагт барилга дээрх ажлаа дуусгачхаад хөдөө гэр рүүгээ явж байгаад замын хагархай дээр том машин шахахаар нь доогуур нь ороод яах вэ гээд хажуу тийш нь дартал өнхрөөд унасан. Өөр зүйл болоогүй” гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2 оны 09 дүгээр сарын 2-ний өдөр ******* аймгийн сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байх барилга дээр өглөө 07 цагийн үеэс 1 цагийн хооронд мужааны ажил хийчхээд ******* аймгаас 17 цаг өнгөрч байхад ******* километрт байх хөдөө гэртээ очихоор 20-5УАУ улсын дугаартай /Toyota Prius-30/ маркийн тээврийн хэрэгслээ унаж явсан. ******* аймгаас 15 км орчимд явж байхад миний урд /улсын дугаарыг нь би мэдэхгүй байна тухай үед харж амжаагүй/ урт чиргүүлтэй том тэрэг явж байхаар нь гүйцэт түрүүлэх гээд зүүн гар талаар нь ороод том тэрэгний чиргүүл нь өнгөрөөд толгой хэсэгтэй яг зэрэгцэж байх үед миний гүйцэж түрүүлж байсан том тэрэг, миний гүйцэж түрүүлж байсан тал болох зүүн гар тийшээ гэнэт дарсан. Тэгээд би том тэрэгний доогуур орох нь гэж бодоод зүүн гар тийшээ замын хажуу талын шороо хэсэг рүү машиныхаа жолоог дартал миний унаж Явсан 20-5УАУ улсын дугаартай /Toyota Prius-30/ маркийн тээврийн хэрэгсэл шууд хөлбөрсөн. Тэгээд би тухай үед ухаан алдсан байсан. Тэгээд нэг мэдэхэд замын хажуу руу машин унасан миний толгой хэсгээс цус гараад байсан, миний баруун талын гар даагдахгүй эвгүй байгаад байсан. Нүүр бас урагдсан байсан. Тэгээд байж байтал Эмнэлэг болон Цагдаа нар ирсэн. Би 2 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө айраг болон архи уусан байсан. 2 оны 09 дүгээр сарын 2-ний өдөр бол архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт гэмтэл байхгүй учир би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй ээ. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би ******* оны *******-р сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд 2 дахь хүүхэд болон төрсөн. 1993 онд байхаа ******* аймгийн ******* суманд 1-р ангиа төгсөөд шилжиж ******* аймгийн -р сургуульд 2- р ангиасаа суралцан -р ангиа төгсөөд хөдөө малчин болж мал дээр гарсан. Цэргийн алба хаагаагүй. 200 оноос эхлэн барилгын мужааны ажил хийж эхэлсэн одоо бас хийж байгаа. Одоо би ам бүл , эхнэр, хүүхдийн хамт сум -р баг 13-1 тоотод амьдарч байна. Эхнэр болох Мөнх-Адъяа бид хоёр 200 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Одоо гэрлэлтийн баталгаатай. Би буруутай үйлдлээс болон гарсан хэргийнхээ хариуцлагыг хүлээн зөвшөөрч, хариуцлагаа хүлээнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 199-200/
Хохирогч “...2 оны ******* дугаар сарын 20-ны өдөр ... 13-1 тоот хашаанаас приус-30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ухарч гарч ирээд миний унаж явсан *******-8 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн. Би буугаад очтол приус-30 тээврийн хэрэгслийн согтуу машины жолоон дээрээс бууж ирсэн. Би тэр жолоочид хандан болгоомжтой ухрахгүй яасан юм гэхэд тэр жолооч юу яриад байгаа юм, чи өөрөө ирээд мөргөчих юм гээд согтуурхаж ярьж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 15)
Гэрч “...Би 13-1 тоотод Сайхан-Овоо сум руу явах гээд дэлгүүр орох гээд той цуг машинд нь суугаад явж байтал хажуу талын хашаанаас нь нэг машин гарч ирээд шууд ын машиныг мөргөсөн. согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19),
Гэрч “...******* аймгийн сум -р баг 13-1 тоотод 2 оны ******* дугаар сарын 20-ны өдөр, дуудлага мэдээллийн дагуу дэд ахлагч , ахмад , Кримниластикийн шинжээч д/ч нарын хамт очиход иргэн гэх хүн согтуу 20-5 УАУ улсын дугаартай “Prius-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хашаанаасаа ухарч гарахдаа гудамжаар баруун тийшээ чиглэлтэй явж байсан *******-8 УАУ улсын дугаартай “Prius-1” маркийн тээврийн хэрэгслийг жолооч талын урд талын дугуй хэсэг рүү мөргөсөн байдалтай байсан. ...хэргийн газар дээр нь драйгер багажаар шалгахад ******* 3.11%-ийн согтолттой, У. нь 0.00%-ийн тус тус согтолттой байсан. Тэгээд хэргийн газрын үзлэг хийж дуусаад *******г, 20-5УАУ улсын дугаартай “Prius-30” маркийн тээврийн хэрэгслийн хамт Цагдаагийн газарт авчирч тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулж, тээврийн хэрэгслийг түгжүүлж, *******д тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгч явуулсан” гэх мэдүүлэг (хх-ийн 23)
Гэрч “...2 оны 09 дүгээр сарын 2-ний өдөр бэлэнтэй ээлжтэй байсан. Орой 19 цагийн үед ******* аймгаас баруун тийш засмал замын хажуу талд машин онхолдсон байна гээд дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд ******* аймгаас баруун тийш 15 километрт засмал зам дагуу дуудлага мэдээлэлд очсон. Засмал замын ертөнцийн зүгээр урд талд 20-5 УАУ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл нь замын урд тал руу унасан байдалтай байсан. Очиход ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх магадлалтай өөрөө 20-5 УАУ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийн хажуу талд зогсож байсан. Тэгээд очиж хэргийн газрын үзлэг хийсэн ******* нь тухайн үед ганцаараа 20-5 УАУ улсын дугаартай Toyota Prius-30 маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг унаж явж байхдаа гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ засмал замын хажуу тал руу орж онхолдсон гэж байсан. Тэгээд хэргийн газрын үзлэг хийж дуусаад *******г Цагдаагийн газарт авчирч драгер багаж үлээлгэж согтуурлын зэргийн шалгах гэтэл шаардлага эсэргүүцэж үлээхээс татгалзсан. Тэгээд *******гийн өөрийнх нь хүсэлтийн дагуу эмнэлгийн байгууллагад очиж *******гийн цусыг зориулалтын хуруу шилэнд авхуулж Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилон дүгнэлт гаргуулсан. Б гийн цуснаас 2.2 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарах дүгнэлтээр Мөрдөн байцаах тасаг руу хэргийг нь шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг,
Ашид Билгүүн” ХХК-ийн 2 оны ******* дугаар сарын 21-ний өдрийн 1291 дугаартай “...*******-8 УАУ тоёота приус-1 ...1,80,000 төгрөг” гэх хохирлын үнэлгээний тайлан (хх-ийн 35-37)
Мөрдөгчийн 2.09.03-ны өдрийн: “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг тул 20-5 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь "******* аймгийн сумын дугаар баг 1-137 тоот хашааны үүдэнд 20-5 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7.а, *******.1, 12.3 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэх шалтгаант холбоотой байна” гэх дүгнэлт /хх-ийн 58-59/
Цагдаагийн ерөнхий газрын “... овогтой ...жолооны үнэмлэхийн төлөв: эрх хасагдсан...” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 188)
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 оны дугаар сарын -ны өдрийн 787 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 00,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэх шийтгэвэр (хх-ийн 99-*******1)
2 оны 09 дүгээр сарын 2-ний өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 128)
2 оны 09 дүгээр сарын 2-ний өдөр зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 129-13)
******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "" гэж хаягласан хуруу шилтэй цуснаас 2,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,2 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 15-15)
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Согтуурлыг багжаар шалгасан тэмдэглэлд: “******* 3.11 хувь согтолттой” гэжээ /хх-ийн 2-3/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -8
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2 оны ******* дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт 3.11 хувийн согтолттойгоор “приусс-30” маркийн 205 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2 оны дугаар сарын -ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, мөн Зөрчлийн тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн /23 оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.******* дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч *******гийн “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2 оны ******* дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт 3.11 хувийн согтолттойгоор “приус-30” маркийн 205 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жил саын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 3.3, 3., 3.8, 3.*******, 3.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар овогт гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.00.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР