| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0029/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/53 |
| Огноо | 2025-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ оролцуулан нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414007040012 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн хэргээ хялбаршуулсан журмаар түргэн хугацаанд шийдүүлэх хүсэлтэй байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 11 сарын 21-ний өдөр би Цагдаагийн дэд ахлагч *******ын хамт өглөөний 08 цаг 30 минутаас оройн 18 цаг хүртэлх хугацаанд томилгоот хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийх явцад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг “Молор” худалдааны төвийн урд талд засмал зам дээр 14 цаг 40 минутын орчимд 62-04 БНХ улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч иргэн *******ын амнаас болон машинаас архи согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан тул түүнийг 14 цаг 48 минутад , АНКМ-0006 серийн дугаартай согтуурал шалгах багаж буюу драйгер багаж үлээлгэж согтуурлын зэргийг шалгахад 2,49% согтолттой гарсан юм. Тэгээд тухайн иргэн унаж явсан тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байршуулж иргэн *******ыг ар гэрт нь хүлээлгэж өгч, цагдаагийн байгууллагын гэмт хэргийн бүртгэлд оруулсан юм. Тухайн иргэний мэдээллийг буюу регистрийн дугаарыг жолооч *******аас асууж торгуулийн багаж дээр шалгаж үзэхэд түүний жолооны эрх хязгаарлагдсан төлөвтэй байсан. Тухайн иргэнээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар асууж тодруулахад тус иргэн "Би архи уусан, гэхдээ ямар нэртэй архи уусан гэдгээ мэдэхгүй байна, би Баянхонгор сумын 3-р баг, 21 гудамжинд архи уучхаад тэгээд машинаа зарах гээд явж байна" гэсэн тайлбарыг хэлж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... “...2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би Цагдаагийн ахлагч *******ын хамт өглөөний 08 цаг 30 минутаас оройн 18 цаг хүртэлх хугацаанд томилгоот хуваарийн дагуу өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийх явцад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг “Молор” дэлгүүрийн урд засмал зам дээр Приус-11 маркийн, 62-04 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дохиж зогсооход жолооч нь ******* гэх иргэн байсан бөгөөд түүний тээврийн хэрэгсэл болон өөрөөс нь архи согтууруулах ундааны зүйл ихээр үнэртэж байсан тул түүнийг драйгер багаж үлээлгэж согтуурлын зэргийг шалгахад 2,49% гарч байсан юм. Түүнээс архи согтууруулах ундааны төрлийн уусан, машинаа эсэх талаар асууж тодруулахад тухайн ******* гэх хүн архи уусан машинаа зарах гээд явж байна гэж хэлсэн бөгөөд жолооч нь танихгүй 2 хүнтэй хамт явж байсан бөгөөд тэр хүмүүстээ машинаа зарах гэж байгаа гэж хэлж байсан, тэгээд тэр 2 хүн нь буугаад яваад өгсөн юм. Тэгээд тухайн жолоочийн унаж явсан тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд түр саатуулж, жолоочийг ар гэрт нь хүлээлгэж өгч явуулсан юм. Тухайн жолоочийн мэдээллийг торгуулийн багажаараа шалгаж үзэхэд эрх хязгаарлагдаж хасагдсан төлөвтэй байсан тул гэмт хэргийн бүртгэлд оруулсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 11/ болон эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 3/, Баянхонгор аймгийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч *******ын илтгэх хуудас /хх-ийн 7/ шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ 3 хуудас шинээр нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 936 дугаартай шийтгэврээр 2025 оны 08 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2,49 хувийн промильтой үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 21-12 тоот өөрийн гэрээсээ Номгон 1 дүгээр баг дөрвөн замын уулзвар “Молор төв” хүртэл асфальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус (Toyota pruis) XW10 загварын 62-04 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь гэрч *******ын өгсөн “...2024 оны 11 сарын 21-ний өдөр би Цагдаагийн дэд ахлагч *******ын хамт өглөөний 08 цаг 30 минутаас оройн 18 цаг хүртэлх хугацаанд томилгоот хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж хяналт шалгалт хийх явцад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг “Молор” худалдааны төвийн урд талд засмал зам дээр 14 цаг 40 минутын орчимд 62-04 БНХ улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч иргэн *******ын амнаас болон машинаас архи согтууруулах ундааны зүйл илт үнэртэж байсан тул түүнийг 14 цаг 48 минутад , АНКМ-0006 серийн дугаартай согтуурал шалгах багаж буюу драйгер багаж үлээлгэж согтуурлын зэргийг шалгахад 2,49% согтолттой гарсан юм. Тэгээд тухайн иргэн унаж явсан тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байршуулж иргэн *******ыг ар гэрт нь хүлээлгэж өгч, цагдаагийн байгууллагын гэмт хэргийн бүртгэлд оруулсан юм. Тухайн иргэний мэдээллийг буюу регистрийн дугаарыг жолооч *******аас асууж торгуулийн багаж дээр шалгаж үзэхэд түүний жолооны эрх хязгаарлагдсан төлөвтэй байсан. Тухайн иргэнээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар асууж тодруулахад тус иргэн "Би архи уусан, гэхдээ ямар нэртэй архи уусан гэдгээ мэдэхгүй байна, би Баянхонгор сумын 3-р баг, 21 гудамжинд архи уучхаад тэгээд машинаа зарах гээд явж байна" гэсэн тайлбарыг хэлж байсан юм...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэршлээр / 2024 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 936 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 нэгжээр тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 2.49 хувийн согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 21-12 тоот өөрийн гэрээсээ Номгон 1 дүгээр баг дөрвөн замын уулзвар “Молор төв” хүртэл асфальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус (Toyota pruis) XW10 загварын 62-04 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.
Шүүгдэгч *******ад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотоос Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв, багийн өрхийн эмнэлэг “Баян-Байдраг хүнсний дэлгүүр” “Төв зах” Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн “МБ” хүнсний дэлгүүр зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотоос Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв, багийн өрхийн эмнэлэг “Баян-Байдраг” хүнсний дэлгүүр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн “МБ” хүнсний дэлгүүр Төв зах зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ