| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2020/00392/И |
| Дугаар | 132/ШШ2020/00855 |
| Огноо | 2020-09-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 132/ШШ2020/00855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын ******* -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ын ******* -д холбогдох,
А.*******ы хүүхдийн 20,000 төгрөгний дансыг Д.*******ын данстай холбуулах, 2019 оны 04 сараас 2020 оны 04 сарыг хүртэлх хугацааны хүүхдийн мөнгө болох 440,000 төгрөгийг гаргуулах, хүүхдийн асрамж толгоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00392/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.*******тэй 2012 оноос хойш танилцаж, дотносож хамтран амьдарч эхэлсэн. Түүнээс хойш 2013 онд хүү А.******* төрсөн. Н.******* нь хамт амьдарч байх хугацаандаа түүний зан чанар танигдаж хамтран амьдрах боломжгүй болсон. Хамт амьдарч байх хугацаандаа хүү А.*******ы улсаас олгодог 20,000 төгрөгийг өөрийн данстай холбуулж авдаг байсан. Н.******* хамт амьдрахаа болсноос хойш хүүхдийн мөнгийг өөрт нь зарцуулахгүй өөрөө юунд хэрэглэж, зарцуулж байгаа нь мэдэгдэхгүй байна.
Иймд хүү болох А.*******ы 20,000 төгрөгийн дансыг Д.******* миний данстай холбуулж мөн 2019 оны 04 сараас 2020 оны 04 сарыг хүртэл хугацааны хүүхдийн мөнгө болох 240,000 төгрөгийг Н.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Хүүхдийн мөнгийг 200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 440,000 төгрөгийг Н.*******гээс гаргуулж, хүү А.*******ы асран хамгаалагчаар эх Д.*******ыг тогтоолгохоор нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.******* Д.******* нар нь 2012 онд танилцаж, 2013 оны 12 сарын 12-ны өдөр хүү А.******* төрсөн. Энэ хугацаанд тусдаа гараагүй манайхаар амьдарч байсан. Н.******* Д.******* нар нь 2018 оноос таарамжгүй харилцаатай болж, амьдрахад хэцүү, таарч тохирохгүй байна гээд хүү Э.*******д хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Хүү А.*******ы хүүхдийн 20,000 дансыг аав Н.******* өөрийн нэр дээр нээлгэсэн. Н.******* охиныг маань байнга дарамталдаг, хүүхэд хэлэхгүй аваад явчихдаг байсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хүү А.*******ыг эх Д.*******ын асрамжинд үлдээж, 2019 оны 04 сараас 2020 оны 04 сар хүртэлх мөнгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* бид хоёр 2011 онд танилцаж, 2013 оны 12 сарын 12-ны өдөр хүү А.******* төрсөн. Би хүү А.*******ы хүүхдийн мөнгө болох 20,000 төгрөгийг Төрийн банкинд хадгаламжийн данс нээлгэж, хадгалуулсан байгаа. Тухайн үед Д.******* нь оюунтан байсан ба асуудал тулгарах бүрт асуудлыг шийдвэрлэх гэхээр Д.*******ын ээж Ч.******* нь дундуур орж ирж асуудал үүсгэдэг байсан. Одоо шүүхийн шатанд хүндрэл учруулмааргүй байна. Хүү А.*******ыг эх Д.*******ын асрамжид үлдээж, 440,000 төгрөгийг шилжүүлж, хадгаламжийн дансыг хамтран эзэмшигчээр Д.*******ыг нэмнэ гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан *******ы хүүхдийн 20,000 төгрөгний дансыг Д.******* миний данстай холбуулах, 2019 оны 04 сараас 2020 оны 04 сарыг хүртэлх хугацааны хүүхдийн мөнгө болох 240,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 200,000 төгрөгөөр, хүү А.*******ы асран хамгаалагчаар эх Д.*******ыг тогтоолгохоор нэмэгдүүлсэн байна.
Нэг: А.*******ы хүүхдийн 20,000 төгрөгний дансыг Д.******* миний данстай холбуулах, 2019 оны 04 сараас 2020 оны 04 сарыг хүртэлх хугацааны хүүхдийн мөнгө болох 440,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүх хуралдааны явцад хариуцагч Н.******* нь А.*******ы хүүхдийн 20,000 төгрөгний дансыг Д.*******ын данстай холбуулах, 2019 оны 04 сараас 2020 оны 04 сарыг хүртэлх хугацааны хүүхдийн мөнгө болох 440,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хоёр: Хүү А.*******ы асран хамгаалагчаар эх Д.*******ыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Д.*******, Н.******* нар нь 2012 онд танилцаж, тэдний дундаас 2013 оны 12 сарын 12-ны өдөр хүү А.******* төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 10-ны өдрийн 132/ШШ2020/00188 дугаар шийдвэрээр Гэр бүл тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн хүү А.*******д тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Н.*******гээс тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.*******д даалгаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нь 2020 оны 06 сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2013 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн хүү А.*******ы асран хамгаалагчаар эх Д.*******ыг тогтоолгохоор нэмэгдүүлж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч Н.*******д гардуулсан.
Нэхэмжлэгч хариуцагч нар хүүхдийн асрамж дээр маргаантай байсан тул хариуцагч Н.******* хүүхдийн асрамж дээр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 132/ШЗ2020/02063 дугаар шүүгчийн захирамжаар Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудынг хөгжлийн газрыг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудынг хөгжлийн газраас 2020 оны 09 сарын 10-ны өдрийн 01/88 дугаар албан тоотоор шинжээчийн дүгнэлт ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Н.******* нь хүү Э.*******ыг эх Д.*******ын асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн тул хүү А.*******ыг эх Д.*******ын асрамжинд үлдээх нь хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 12 сарын 13-ны өдөр төрсөн хүү А.*******ыг эх Д.*******ын асрамжинд үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ос гаргасан А.*******ы хүүхдийн 20,000 төгрөгний дансыг Д.*******ын данстай холбуулах, 2019 оны 04 сараас 2020 оны 04 сарыг хүртэлх хугацааны хүүхдийн мөнгө болох 440,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж 6,650 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78,050 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гээс 154,900 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д 78,050 төгрөг, Төрийн санд 76,850 төгрөгийг тус тус олгосугай.
4. Тус шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 132/ШЗ2020/01780 дугаар шүүгчийн захирамжаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ авсан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ