| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
Улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 241 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2407000000292 дугаартай хэргийг 2025 оны 0******* сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 2, найз охины хамт Налайх дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овгийн *******ийн ******* /РД:*******2/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.******* нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт Т.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж “чиний эцэг, эхийг урт наслахыг харна аа” гэсэн үгэнд уурлан Т.*******ийг тээврийн хэрэгсэл дотроос үснээс татаж буулган бие, нүүр, толгой, гуя хэсэгт гараараа цохиж хөлөөрөө өшиглөн олон удаа халдаж зодон эрүүл мэндэд нь баруун зулайд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, ууцанд зулгаралт, зүүн, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, гарын 4-н хумсны хугарал, зүүн, баруун зулайд үс халзрал, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/, хохирогч Т.*******ийн мэдүүлэг/хх-ийн 5-7 дахь тал/, гэрч Т.ийн мэдүүлэг /хх-ийн 9-11 дэх тал/, гэрч Г.ын мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/, гэрч О.н мэдүүлэг /хх-ийн 20-21 дэх тал/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 14- ний өдрийн №50тай дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дахь тал/, яллагдагч Ч.*******ын хувийн байдалтай холбоотойгоор /хх-ийн 45-49 дэх тал/,
шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тухайн үед Т.*******, Г. нарыг машиндаа хүлээгээд унтаж байсан. Тэгээд хүрээд ирэхээр нь би тэр хоёрыг “” гэх амралтын газар луу ороод г аваад гараад ирээч гэж хэлсэн. Бид хэд дэлгүүр орж пиво авсан. Тэгээд амралтад амарч машинуудаа тавья гээд амралтын гадаа тавьсан. Буцаад юм идэхээр Мэлхий хадны хоолны газар луу явсан боловч хаалттай байхаар нь луу явсан. Намайг та яагаад ийм сонин сонин охидуудтай яваад байгаа юм гэхээр нь чамд хамаагүй гэхэд миний нүүр лүү пиво шидсэн. Би “яасан чамд таалагдахгүй байгаа юм уу” гэхэд “тийм таалагдахгүй байна” гэсэн. Тэгэхээр би “чи бид 2 зүгээр ах, дүүгийн харилцаатай” гэж хэлээд бид 2 машинаас бууж маргалдсан. Тэгээд буцаж машинд суугаад явж байтал “эцэг эхийг чинь урт наслахыг харнаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад г түлхсэн алгадсан. Миний цамцнаас зулгаахдаа хумс нь урагдчихсан байсан. Би машинаас хөөгөөгүй, алгадсан, цохисон. Миний үснээс ч гэсэн зулгаасан. Тэгээд машинаас буулгаад үлдээсний дараа Г. залгаад “бид хоёрыг ирээд авчих, одоо эндээс машин олдохгүй яаж явах юм бэ” гэж хэлсэн. Буцаад очиж авахад , ******* үгээр идээд яваад байсан. Нэг мэдсэн чинь байхгүй байсан. Тэгээд эгчийгээ дуудчихсан байгаа манай эгч ирээд та нарыг ална гэсэн. Машин нь онгорхой байсан, машинд нь утас зэрэг бүх зүйл нь байсан. Тэгээд , *******, бид хэд ажилтай болохоор хот руу явж байтал араас цагдаа залгаад дуудсан. Тийм л зүйл болсон” гэв.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Ч.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үлдээх саналтай байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт Т.*******тэй “чиний эцэг, эхийг урт наслахыг харнаа гэж хэллээ” гэх шалтгаанаар тээврийн хэрэгсэл дотроос үснээс нь татаж буулган бие, нүүр, толгой, гуя хэсэгт гараараа цохиж хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь баруун зулайд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, ууцанд зулгаралт, зүүн, баруун гуя, зуун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт, гарын 4-н хумсны хугарал, зүүн, баруун зулайд үс халзрал, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ын өгсөн: “...Би ******* гэх хүнтэй хамт ажилладаг. Бид хоёр тийм дотно харилцаатай хүмүүс биш. Сүүлийн гурав, дөрвөн сарын өмнөөс хамт ажилладаг болсон. Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 06 цагийн үед ажлаа тараад ******* намайг “салхинд гарах уу, Тэрэлжид миний таньдаг хоёр ах байна гэнэ, хоёулаа тийшээ явчхаад ирэх үү” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр өөрсдийн машинтайгаа тус тусдаа явцгаасан. Өглөөний 08 цагийн үед ******* ирээд Тэрэлж рүү явсан. Тэгээд нөгөө хоёр ах гээд байсан хоёр залуу дээр ирэхэд тухайн хоёр залуу амралтын газар байсан. Би яг ямар нэртэй амралт байсныг нь санахгүй байна. Тэгээд тэр хоёр залуугийн байсан амралт дээр очоод машинаа зам дээр үлдээгээд амралтын газар луу нь ******* бид хоёр алхаад очиход гэх залуу нь хоёр танихгүй эмэгтэйтэй хэвтэж байсан чинь ******* намайг чи гийн найз охин юм шиг жүжиглээд г гаргаад ир гэхээр нь би орох гэсэн чинь ******* өөрөө ороод тэр гэх хүнийг сэрээгээд бид нар хамтдаа цааш амралтын газарт орох гээд тусдаа машинтай явцгаасан. Тэгээд бид нар ямар амралтын газар байсныг нь сайн санахгүй байна. Гэрээ авчаад бүгдээрээ ганц ганц, пиво задлаад ууж байсан чинь бүгд өлсөөд хоол идье гэж ярилцаад “” руу хоол идэхээр хөдөлсөн. Тухайн үед ******* жолоо бариад явж байхад нь ******* өмнө амралтад харсан хоёр эмэгтэйг ярьж эхлээд “та ийм хүмүүстэй уулзаад байхдаа яадаг юм” гээд уурлан үгээр идээд байхад нь сүүлдээ ******* залхаад уурлаад “больчхооч” гэж байсан. Тэгсэн чинь ******* ууж байсан пивоо ******* руу шидсэн чинь ******* гэнэт машинаа зогсоогоод арын суудлаас *******ийг буулгаж ирээд шууд үснээс нь зулгаагаад нүүр лүү нь алгадаад эхэлсэн. Тэгээд баахан тэгж зодолдож байгаад бид нар хоолоо идэхээ болиод буцаад авсан амралт руугаа явж байх замд, машин барьж байхад би гийн хажуугийн суудалд суугаад *******, ******* хоёр арын суудалд муудалцаад бие биеийгээ хараагаад явж байсан. Тэгээд ******* *******ийг “эцэг эхгүй” гээд хэлсэн чинь зөрүүлээд ******* *******ыг “чиний эцэг эхийг урт наслахыг харнаа” гэж хэлсэн. ******* бүр их уурлаад тэгээд ахиж машинаа зогсоогоод Бямбааг буулгаад дахиж зодож эхэлсэн. Тэгээд *******ийг жалга руу шидсэн. Тэгээд би машинаас буух гэж байтал цаанаас нэг ах, эгч хоёр бид нарыг хараад “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь *******, нар машинтайгаа шууд хөдлөөд явчихсан. ******* бид хоёрыг үлдээгээд зугтчихаар нь би эргүүлж залгаад “бид хоёрыг аваач ээ, энэ хүн болохоо байлаа” гэхэд *******, нар эргэж ирээд ******* бид хоёрыг аваад явсан. Тэгээд ******* замдаа явж байхад уйлаад байгаад байсан. Тэгээд авсан амралт дээрээ очиход *******ийн утас болон машины түлхүүрийн аваад нуусан байсан юм шиг байсан. Гэтэл ******* машинаас буугаад тэр хавийн айлуудаас тусламж гуйгаад эгч рүүгээ утсаар ярина гэж байсан. Тэгээд би орой нь ажилтай байсан болохоор яваад өгсөн чинь надад ******* уурлаад буруугаар ойлгосон юм шиг байсан, ийм зүйл л болсон...” гэх мэдүүлэг /хх-16-17 дугаар тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.гийн өгсөн: “…2024 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед манай найз ******* утсаар залгаад нэг үл таних эмэгтэй хүнийг машин бариад өгөөч гээд Тэрэлжийн амралтын газарт дуудсан. Тэгээд нөгөө эмэгтэй нь удалгүй согтуу нэг найзын хамт ирсэн. Тэгээд машин барих хүн байхгүй байсан тул дахин амралтын газар түрээслээд архиа хэсэг гаргаж байгаад оройхондоо явъя гээд өөр амралтын газар авсан. Тэнд байсан хүмүүс болон би нэлээн согтоцгоосон байсан. Тэгээд хоол идэхээр болоод хоолны газар хайгаад явж байсан чинь нэг мэдсэн *******, үл таних эмэгтэй хоёр хоорондоо маргалдаж байгаад үл таних эмэгтэй нь *******ын хойноос ууж байсан лаазтай пиво шидсэн чинь ******* замын хажуу тал руу машинаа зогсоогоод нөгөө эмэгтэйг машинаас татаж буулгаад дахин маргалдаж, маргаан дундаа нөгөө эмэгтэй *******ыг “эцэг эхийг чинь хэр удаан наслахыг харна” гэх утгатай зүйл хэлэхээр нь ******* нөгөө үл таних эмэгтэйг түлхээд унагачихсан. Тэгээд би нөгөө эмэгтэй дээр очоод зүгээр үү гээд асуутал “зайлцгаа та нарыг цагдаад өгнө” гэх мэтээр хараагаад байсан. Тэгээд бид хэд нөгөө эмэгтэйг орхичхоод хэсэг явж байгаад ойролцоогоор 4-5 км орчим яваад ярилцаж байгаад очоод хэсэг байж байгаад салаад явсан. Би яг ямар шалтгаанаар маргалдсан талаар мэдэхгүй байна. Юм ярьж байснаа гэнэт л нөгөө эмэгтэй лаазтай пиво шидсэн. Тэгээд бууж ирээд эцэг эхийнх нь талаар яриад, тэгээд тухайн эмэгтэйг түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг /хх-20-21дүгээр тал/,
5. Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 50: “ийн Батдэлгэрийн биед баруун зулайд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, ууцанд зулгаралт, гарын 4-н хумсны хугарал, зүүн, баруун зулайд үс халзрал, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Хатуу мохоо зүйлийн цохих, үрэх, нидрэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,
/хх-25 дугаар тал/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хх-67 дугаар тал/
7. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-70-75 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр буюу хохирогчийн хэлсэн үгэнд дургүйлхэн түүний эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.******* нь тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Т.*******ийн үснээс нь зулгаан татаж буулган бие, нүүр, толгой, гуя хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Налайх дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 50тай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Т.ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, мөн хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ аваагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч Ч.*******т торгуулийн ял оногдуулах боломжтой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд болон бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ