| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0027/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/60 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч О.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314002470336 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт байх өөрийн гэрт 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г гэртээ хоноогүй гэх шалтгаанаар хардан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун мөр, бугалганы цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, шуу, цээжний цус хуралт, духны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 26-27/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Миний бие *******тай албан ёсны эхнэр нөхөр учраас дээрх гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Одоо биеийн байдал хэвийн болсон зүгээр байгаа шинжээчийн 520 дугаартай дүгнэлттэй танилцсан ямар нэг санал хүсэлт байхгүй, мөн энэ хэрэгтэй холбоотойгоор ямар нэг гомдол санал, хохирол нэхэмжлэх зүйл байхгүй, мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх- ийн 97-98 /,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16-17 цагийн үед ******* сумын эмнэлгийн сувилагч ******* эгч над руу залгасан. Тэгсэн цаанаас манай дүү би эмнэлэгт байна гэхээр нь би юу болсон талаар нь асуухад дуу нь сайн сонсогдохгүй байсан. Тэгээд би эргээд залгасан чинь ******* эгч аваад юу болсон талаар асуухад ******* шөнө манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн, анх гэрт нь очиход ухаангүй түрүүлгээ хараад хэвтэж байсан. Тэгээд би эндээс найз эгчийн хамт ******* сум руу эмнэлэгт шууд очиход манай дүү ******* танигдахын аргагүй хүчил төрөгч залгаад тархи, толгойд нилээн тусал залгаж эмчилгээ шөнөжингөө хийсэн байсан. ******* аймагт найзындаа хоноод 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө аймгаас ******* сум руу өөрийнхөө машинаар явсан тэгсэн араас нөхөр ******* нь очоод гэртээ зодсон байна. ******* хааяа согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. *******г зодох үедээ эрүүл байсан гэж манай дүү хэлсэн,.....Тухайн үед ******* сумын эмнэлгийн сувилагч ******* эгч над руу залгаад ******* би эмнэлэгт байна бие тааруу байна ухаан алдаад сэргэлээ бие өвдөөд нэг сайн ярьж чадахгүй болохоор нь утсаа салгачхаад ******* эгч руу буцаж залгаад юу болсон гэтэл шөнө ирсэн ******* зодсон байна гэсэн. Би аймгийн төвөөс найз эгчийгээ аваад шууд ******* сум ороод эмнэлэг дээр иртэл манай дүү толгой дээрээ алчуур тавьсан эмнэлгийн орон дээр хүн харахын эцэсгүй зодуулсан нүүр ам нь улаан нялга болсон биеийг нь юмаар ороолгосон байсан. Дүү *******гаас асуухад ******* намайг хардаад зодсон гэж хэлсэн. Би ******* эмчтэй уулзахад ******* зүрх өвдөөд байна гээд эхлээд өөрөө залгасан юм байна лээ сүүлдээ ******* нэлээн зодчихоод хэцүүдээд ирэхэд нь ******* руу өөрөө дуудлага өгсөн байсан. гэрт нь яваад ороход манай дүү сөхрөөд суусан ухаангүй шахуу байсан гэсэн. Тэгээд сумын эмнэлгийн машин байхгүй байхаар нь дүүгээ машинтай нь дуудаад сумын эмч *******ыг суулгаад шууд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр авч ирсэн. Аймгийн эмнэлэг руу дүүгээ аваад явах гэж байхад сумын эмнэлгийн гадаа ******* нь өөрөө ирээд надад нэг л удаа уучилчих та энэ ёстой миний буруу бид хоёр эв зүйгээ ололцсон гэсэн. Тэгэхээр нь чи ийм болсон хүнтэй юу ойлголцдог юм би чамайг цагдаад өгсөн, өмнө нь чи зөндөө асуудал үүсгэж байсан гэр бүлийн араар тавилт арай хэтэрсэн гэдгийг нь хүртэл хэлээд 4-5 эхнэртэй байж манай дүүгээс салчхаач гэхээр салдаггүй байгаад байдаг. Тэгээд шууд шөнө аймгийн эмнэлэгт ирээд би 5 өдөр аймгийн төвд эмнэлэгт сахисан. Энэ хугацаанд эхний 3 өдөр ******* хоол цай барьж орж ирээд би сахья уучлаарай л гээд байсан, би ерөөсөө нүүр түүнд өгөөгүй. Тэгээд эмнэлэгт сахиад сууж байхад дүүгийн баруун мөр хэгзрээд нэлээн яригдсан байхаар нь дүүгээсээ бие нь гайгүй болохоор нь асуутал уртасгагчаар ******* нь ороолгосон тэгэхэд уртасгагчийн хагархай нь таарчихсан байх гээд байсан. Мөн үсийг нь угаахад үс нь туг тугаараа унаад битүү шороо цус өвс байсан. Тэгээд аймгийн эмнэлэгт 7 хоноод гаргаад гэртээ байлгах гэсэн чинь хүүхэд нь шүд нь өвдөөд гэхээр нь буцаад суманд гэрт нь хүргэж өгсөн. Хүүхдүүдтэйгээ байя хэцүүдсэн байна гээд сумын төвд ээжийндээ үлдэхээр болоод тэгээд байж байгаад нэг мэдэхэд эвлэрсэн байсан. Би *******гаас өөрөөс нь асууж байсан, тэгсэн нэг яриан дундаа гэх шиг болсон. Би руу залгаад асуутал би тухайн өдөр *******тай уулзах нь бол уулзсан яг бол хамт хоноогүй гэдгээ хэлсэн, би нас биед хүрсэн хүн юм чинь гээд түүнийг бол лавшруулж яваагүй. Манай дүү ******* шиг гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд яваад байх хүн биш манай удамд ч тийм зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 173-175/, ,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.Тэгээд тухайн иргэнийг үзэхэд нүүр, 2 гарын буглаг, баруун мөр орчим хөхрөлт няцралттай байсан. Тэгээд нарийн шинжилгээ буюу рентген зураг, толгойн компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн. Тухайн шинжилгээнүүд ямар нэгэн өөрчлөлтгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн оройн 19 цаг 23 минутад гэсэн дугаараас иргэн ******* залгаад миний зүрхээр хатгаж өвдөөд бие сонин болоод байна та ирээд үзээдхээч гэсэн. Тэгээд би *******ын гэрт очиход *******, ******* болон 4 хүүхэд нь байсан. *******гийн бие нь нүүр, ам, 2 нүд нь хавдаж, хөхөрчихсөн сөхрөөд сууж байсан. Би Б. гийн биед үзлэг хийхэд зүрхний цохилт хурдан цохилж байхаар нь би шууд эмнэлэг явъя гээд өөрийнхөө машинд суулгаад эмнэлэг аваад явсан... Гэрт байхад нь асуухад надад юм хэлээгүй. Тэгээд эрүүл мэндийн төвд дээр авч ирээд яасан юу болсон болон яагаад ийм байдалд хүрсэн талаар асуухад ******* зодсон гэж ******* надад өөр хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 30-32/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн оношоор нийт 1,154,000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан... буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 122-123/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 23 цаг үед над руу ******* сумын эмнэлэг дээр хүрээд ирээч гэхээр нь эмнэлэг дээр яваад очтол ******* орон дээр хэвтсэн хамрандаа хүчил төрөгч залгуулсан хэвтэж байсан. Тэгээд асуутал ******* эмч ******* зодсон гэж хэлэхээр нь *******д хандаж би эгч, ах нарт чинь хэлэх үү гэхэд ******* би өөрөө хэлнэ гэж хэлсэн,... Тэгээд би гараад явсан маргааш нь ээж, эгчид чинь хэлье гэтэл ******* урдаас яах юм би өөрөө хэлчихье гэсэн. Тэгээд ээж эгчид нь хэлээгүй эгч ******* нь ирээд аймаг руу аваад явсан байсан.. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ үгийн зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. ******* эмч бид хоёрт ******* зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч, ах нарт чинь хэлэх үү гэтэл ******* нь би өөрөө хэлнэ гээд өөрөө гуйгаад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 126-127,168-169/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
....******* залгаад хаана байна гэхээр нь найз ийн гэрт байна гэсэн. Тэгсэн хүрээд ирсэн. Тэгээд ойр зуурын юм яриад салсан. Би 19 цагийн үед тоглолттой байсан тул явсан. Тэгээд тэр өдөр ерөөсөө уулзаагүй. Тэгсэн маргааш нь нөхөр болох ******* над руу 15 цагийн үед байсан байх залгаад ******* та хэд цуг байсан юм уу, тоглож хоносон уу, чамтай цуг байсан гэж байна, үнэн үү гэж асуусан. Тэгэхээр нь өчигдөр орой таарсан гэж хэлтэл ******* хоносон юм уу гээд лавшруулаад асуугаад байхаар нь юм хэлэлгүй утсаа салгаад ******* руу юу гэж хэлэх байсан юм болоо гээд залгатал утсаа аваагүй. Тэгээд хэд хоногийн дараа аймгийн эмнэлэгт ирээд хэвтсэн байхад нь очиж эргээд уулзсан чинь ******* надад ******* намайг хардаад зодсон гэхээр нь чи хэнтэй явж байсан юм гэсэн чинь найзтайгаа явж байсан тээд нээх итгэхгүй байгаа юм шиг юм хэлээд хэнийг нь хэлэхгүй байхаар нь лавшруулж асуулгүй тэгээд орхисон. Тэгээд сүүлд нь нөхөр ******* болон эгчийнх нь ярианаас сонсоход ******* урд шөнө надтай хоносон гээд худлаа ярьсан байсан. Энэ талаар нь би *******г зодуулаад аймгийн эмнэлэгт байхад нь би надтай байгаагүй гэдгийг эгчид нь хэлсэн... Намайг хальт уулзахад тухайн үед *******гийн биед нүүрэнд ямар нэг ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135/,
Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүнд зодуулсан л гэсэн, хаана хэнд гэдгээ хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...*******гийн нүүрийг харахад уруул нь хавдсан, зүүн талын шанаа хэсэгт хөхрөлттэй зодуулсан байдалтай байсан. Эгч нь над руу буцааж залгасан бол ******* өөрөө хэлсэн болоод л ******* эгчид ******* зодсон гэж хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 178-179/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2023 оны 11 дүгээр сард байсан. Намайг ******* суман дээр дуудсан. Тэгэхэд эхнэр нь эмнэлэгт хэвтсэн байсан. Тэгээд яав гээд асуутал өр зээл тавиад хот руу хүүхдүүдээ хаяад алга болсон, өөр хүнтэй явалдсан. Тэгэхээр нь уур хүрээд гар хүрсэн юм гэсэн. Би *******т яах гэж гар хүрч байгаа юм болохгүй гэдгийг нь хүртэл хэлж байсан. Одоо бол тэр хоёр хоорондоо болсон болж бүтэхээрээ амьдаръя гээд явж байгаа. Эхнэр нь болохоор тухайн үед зүгээр гэж байсан. Түүний эгч л ирсэн сүйд болоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 182-183/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 520 дугаартай “шинжээчийн
1.2 *******гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун мөр, бугалганы цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, шуу, цээжний цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд, мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрх тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 59-65/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 13/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 хх-ийн 219-223/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 хх-ийн 38-54/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлаагаа /1 хх-ийн 69/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 70/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /1 хх-ийн 76-86/, яаралтай тусламжийн хуудас /1 хх-ийн 233-247/, депозит дансны хуулгууд /2 хх-ийн 06-13, 22-27/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 28/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 23- ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2 хх-ийн 130-135/, Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2 хх-ийн 38-39/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана...., гэж , мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д ... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..., 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт байх өөрийн гэрт 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г гэртээ хоноогүй гэх шалтгаанаар хардан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун мөр, бугалганы цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, шуу, цээжний цус хуралт, духны зулгаралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч *******гийн .... *******тай албан ёсны эхнэр нөхөр учраас дээрх гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна..., энэ хэрэгтэй холбоотойгоор ямар нэг гомдол санал, хохирол нэхэмжлэх зүйл байхгүй, мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх- ийн 97-98 /,
Гэрч *******ийн... би ******* сум руу эмнэлэгт очиход манай дүү ******* танигдахын аргагүй хүчил төрөгч залгаад тархи, толгойд нилээн тусал залгаж эмчилгээ шөнөжингөө хийсэн байсан,... ******* эгч руу буцаж залгаад юу болсон гэтэл шөнө ирсэн ******* зодсон байна гэсэн,... ******* нэлээн зодчихоод хэцүүдээд ирэхэд нь ******* руу өөрөө дуудлага өгсөн байсан,.... ******* нь өөрөө ирээд надад нэг л удаа уучилчих та энэ ёстой миний буруу бид хоёр эв зүйгээ ололцсон гэсэн,....аймгийн эмнэлэгт сахиад сууж байхад дүүгийн баруун мөр хэгзрээд нэлээн яригдсан байхаар нь дүүгээсээ бие нь гайгүй болохоор нь асуутал уртасгагчаар ******* нь ороолгосон тэгэхэд уртасгагчийн хагархай нь таарчихсан байх гээд байсан. Мөн үсийг нь угаахад үс нь туг тугаараа унаад битүү шороо цус өвс байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 173-175/, ,
Гэрч ын....тухайн иргэнийг үзэхэд нүүр, 2 гарын буглаг, баруун мөр орчим хөхрөлт няцралттай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч *******ын ...*******ын гэрт очиход *******, ******* болон 4 хүүхэд нь байсан. *******гийн бие нь нүүр, ам, 2 нүд нь хавдаж, хөхөрчихсөн сөхрөөд сууж байсан,...эрүүл мэндийн төвд дээр авч ирээд яасан юу болсон болон яагаад ийм байдалд хүрсэн талаар асуухад ******* зодсон гэж ******* надад өөр хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 30-32/,
Иргэний нэхэмжлэгч ын ...******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн оношоор нийт 1,154,000 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан... буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 122-123/,
Гэрч ийн ... эмнэлэг дээр яваад очтол ******* орон дээр хэвтсэн хамрандаа хүчил төрөгч залгуулсан хэвтэж байсан,.... ******* эмч бид хоёрт ******* зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч, ах нарт чинь хэлэх үү гэтэл ******* нь би өөрөө хэлнэ гээд өөрөө гуйгаад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 126-127,168-169/
Гэрч гийн....******* над руу 15 цагийн үед байсан байх залгаад ******* та хэд цуг байсан юм уу, тоглож хоносон уу, чамтай цуг байсан гэж байна, үнэн үү гэж асуусан. Тэгэхээр нь өчигдөр орой таарсан гэж хэлтэл ******* хоносон юм уу гээд лавшруулаад асуугаад байхаар нь юм хэлэлгүй утсаа салгасан,... сүүлд нь нөхөр ******* болон эгчийнх нь ярианаас сонсоход ******* урд шөнө надтай хоносон гээд худлаа ярьсан байсан,... би надтай байгаагүй гэдгийг эгчид нь хэлсэн... Намайг хальт уулзахад тухайн үед *******гийн биед нүүрэнд ямар нэг ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135/,
Гэрч ы.... хүнд зодуулсан л гэсэн, хаана хэнд гэдгээ хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 146-147/,
Гэрч Ж.*******гийн.....*******гийн нүүрийг харахад уруул нь хавдсан, зүүн талын шанаа хэсэгт хөхрөлттэй зодуулсан байдалтай байсан,...******* өөрөө хэлсэн болоод л ******* эгчид Ж. Хатанбаатар зодсон гэж хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 178-179/,
Гэрч гийн .....эхнэр нь эмнэлэгт хэвтсэн байсан,... ******* уур хүрээд гар хүрсэн юм гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 182-183/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 520 дугаартай “шинжээчийн ...1.2 *******гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун мөр, бугалганы цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, шуу, цээжний цус хуралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо,....гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 59-65/ болон хэрэгт хууль ёсны дагуу авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******г гэртээ хоносонгүй гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсэж хоорондоо маргалдаж, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун мөр, бугалганы цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, шуу, цээжний цус хуралт, духны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн /хх-ийн 59-65/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болно.
Шүүгдэгчийн уур бухимдлаа барьж дийлэхгүй хохирогчтой зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байх ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ыг тохилдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 -т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал байхгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч ******* нь *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 1154000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1154000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах... гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Золбаярын... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү....гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна..гэж заасныг үндэслэл болгов.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал/ хувьд ноогдох хөрөнгөтэй /,хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... хоорондоо эвлэрсэн, биед учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн, гомдол саналгүй... гэх мэдүүлэг, прокурор, өмгөөлөгч нарын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т... ...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор…. биелүүлэх үүрэгтэй.., мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т... Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно… гэж тус тус заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЗ/79 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 34 хоног цагдан хоригдсон бөгөөд түүнийн цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь 1 Шүүгдэгч ******* овогт *******ын хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 34 хоног цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 1154000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА