Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Хохирогч: Д. / онлайн /

Шүүгдэгч: Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 214000000026 дугаартай эрүүгийн хэргийг 202 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянхонгор аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ иргэн Д.г “эхнэр ******* руу архи цацлаа” гэх шалтгаанаар нүүр хэсэгт 1 удаа гараа цохиж, улмаар гэрийн гадаа толгой хэсэгт хөлөөрөө цохисны улмаас биед доод үүдэн баруун 1, зүүн 1 дүгээр шүдний булгарал, дээд, доод уруулын шарх, зүүн нүдний алимын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Х.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Д. нь манай эхнэр болох *******г хэл амаар өдөж өөдөөс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор би эхнэрээ өмөөрч Д.гийн биед халдсан. Би Д. гэх хүний 2 шүдийг янзлуулж өгсөн 1 шүдийг нь 20,000 төгрөгөөр хийлгэсэн, би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 0-1 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 03 цагийн үед Баянхонгор аймгийн сум дугаар багт ******* овогтой *******ын гэрт би найз болох гийн хамт орсон. Тэгэхэд *******ын гэрт эхнэр болох Сүглэгмаа, болон танихгүй 3 хүн байсан. Бид хоёрыг *******ын гэр лүү ороход тэр хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Би *******ын гэрт ороод мэнд ус солиод жоохон юм ярьж сууж байгаад бид нам яриад маргалдаж байтал ******* надад архи хийж өгөхөөр нь би бариад сууж байтал эхнэр болох Сүглэгмаа нь намайг “чи үр хүүхэдгүйдээ ингэж яваа биз дээ” гэж намайг хэл амаар доромжлохоор нь би гартаа барьж байсан архиа Сүглэгмаа руу цацахад ******* босож ирээд миний нүүр хэсэг рүү эхлээд 1 удаа цохисон. Тэгээд миний хамар хэсгээс цус гараад *******ын гэрээс нь гараад цусаа гоожуулаад доошоо тонгойгоод байж байтал миний толгой хэсэг рүү өшиглөөд эхэлсэн. Тэгээд арай ядан тэндээс зугтааж гараад цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан. Гэхдээ биеэ авч явах чадвартай байсан. Миний зүүн нүд хэсэг хөхөрсөн, дээд уруулын дотор тал хавдаж ялзарсан, доод хэсгийн үүдний 2 шүд хөдөлсөн. Би биедээ шинжээч томилуулна. Одоогоор миний толгой хэсэг өвдөж байна өөр өвдөж байгаа зүйл байхгүй.Миний 2 шүд хөдөлсөн бараг унах гэж байгаа би гомдолтой байна. 2 шүдээ хийлгэж эм тарианы мөнгө болон эмчлүүлж хэвтэх мөнгө төгрөгөө гаргуулна..гэх мэдүүлэг / хх-ийн 17-19 /,

.... Миний бие нь Эрүүл мэндийн даатгалын улсаас төлдөг тул ямар нэгэн хөнгөлөлт үйлчилгээ аваагүй. Тухайн хэргийн улмаас миний 2 шүд хөдөлсөн нь үнэн ******* гэгч нь миний үүдэн хоёр шүдийг янзлуулж өгсөн. Надад ямар нэгэн нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 4-/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д. мэдүүлэхдээ: Би тухайн үед жаахан уусан байсан. Тэгээд ам мурийж хэрэлдээд намайг хоёр гурвуулаа нийлээд зодсон. Өмнө нь бид хоёр багийн даргад өрсөлдөж байсан хоёр хүн байгаа юм. Надад ялагдаад тэрнээс болоод намайг хоёр гурван удаа барьж авч байсан. Тэгээд сая гэрт нь ороход ийм асуудал болсон. Үүдний хоёр шүд хийлгэх болон эм тарианы мөнгө, ирж очих шатахууны зардал нэхэмжилнэ гэв. 

. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед гэртээ унтах гээд байж байтал , гэх 2 хүн согтуу ороод ирсэн. Тэгэхээр нь ахыг таньдаг болохоор нь 0,33 грамм “Хараа” гэх архи согтууруулах ундааны зүйлийг гаргаж өгөөд , , манай нөхөр ******* нар уусан. Тэгээд архиа ууж байгаад гэх хүн манай нөхрийг хэл амаар өдөөд байсан хөөе Баагий бандиа чи амжихгүй ш дээ гээд байхаар нь би та болиоч ээ адилхан үр хүүхэдтэй хүмүүс байж хүүхэд амарч байхад нь сэрээх гээд байна гэхэд миний өөдөс гартаа барьж байсан архи согтууруулах ундааны зүйлээ нүүр хэсэг рүү цацсан. Тэгээд манай нөхөр болох ******* босож ирээд зүүн нүд хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тэгээд ах салгаад гэх хүнийг аваад явсан. Өөр нэмж ярих зүйл, гомдол санал байхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 03 цагийн үед гэх хүнтэй ******* гэх айл руу жоохон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ороход ******* гэх айлд *******, эхнэр болох Сүглэгмаа, дүү болох хамт байсан. Тэгээд ******* гэх хүн намайг ороход ах наашаа суу гээд 0,33 граммын “Хараа” гэх нэртэй архи согтууруулах ундааны зүйл гаргаж ирээд миний бие, *******, , бид 4 хувааж ууж байхад нам яриад *******, 2 хоорондоо муудалцаад байсан. Тэгээд эхнэр болох Сүглэгмаа нь ахаа хүүхдүүд унтаж байхад одоо хоорондоо хэрэлдээд яах юм бэ гэхээр нь чи үр хүүхэдгүй ингэж явж байгаа биз дээ гээд буруу сонсоод Сүглэгмаа гэх хүний нүүр хэсэг рүү гартаа барьж байсан архиа цацахад нөхөр болох ******* нь эхнэрээ өмөөрч босож ирээд гэх хүний зүүн нүд хэсэг рүү нь цохиод нуруу хэсэг рүү нь өшиглөхөөр нь би голоор нь орж салгаад цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,

7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний шөнийн 03 цагийн үед нөхөр болох ийн хамт Надмид гэх айлаас ******* гэх айл руу ороход *******ын гэрт эхнэр болох Сүглэгмаа, 3 дугаар багийн засаг дарга , Сүглэгмаагийн дүү болох Батжаргал, гэх хүн хараа нэртэй 0,33 гэх архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээж байсан тухайн архи гэх хүний урд байсан. Тэгээд ороод хүмүүс ирсэн юм уу гэхэд өөдөс гэх би илүүдсэн юм уу гээд миний өөдөөс хэрүүл нэхээд байсан. Намайг ИТХ-аар өөр намд ажилласан гэж над руу хэл амаар дайраад байхаар нь би ялж ялагдаж сур гээд нөхөр болох ийн хамт гараад гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш болсон асуудлын талаар би сайн мэдэхгүй байна. гэх хүний биед ил харагдах шарх сорви үүсээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-3/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 37  дугаартай шинжээчийн:......1. биед доод үүдэн баруун 1, зүүн 1-р шүдний булгарал, дээд, доод уруулын шарх, зүүн нүдний алимын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх 2 шүдний булгарал, зүүн нүдний алимын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд, доод уруулын шарх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх 2 шүдний булгарал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 6.42.1-т зааснаар хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд тогтмол 10% нөлөөлнө.

. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 40-41/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянхонгор аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ иргэн Д.г “эхнэр ******* руу архи цацлаа” гэх шалтгаанаар нүүр хэсэгт 1 удаа гараа цохиж, улмаар гэрийн гадаа толгой хэсэгт хөлөөрөө цохисны улмаас биед доод үүдэн баруун 1, зүүн 1 дүгээр шүдний булгарал, дээд, доод уруулын шарх, зүүн нүдний алимын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт болсон нь  хохирогч мэдүүлэг, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 37 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч шөнийн 03 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгдэгч Х.*******ын гэрт очиж улмаар хамт архидан согтуурах явцдаа бусдыг амраах талаар шаардлага тавьсан гэрийн эзэгтэй эхнэр ******* руу архи цацсаны улмаас гэх шүүгдэгч Х.******* нь хохирогч *******г нүүр хэсэгт 1 удаа гараа цохиж, улмаар гэрийн гадаа толгой хэсэгт хөлөөрөө цохиж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Х.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6. дугаар зүйлийн 1.4-д заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсаныг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Харин хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүдээ эмчлэх цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэх талаар илэрхийлсэн боловч холбогдох нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг зургаан зуун тавин / 60 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган / 60.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******н цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.-д зааснаар шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Д.БАТЦЭНГЭЛ