| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/40 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,
улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/,
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 199 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2407000000210 дугаартай хэргийг 2024 оны ******* сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 26тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж , уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, ******* зүйлийн 12.8-д зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* сарын 04-ний өдрийн 633 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 сарын 29-ний өдрийн 1010 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгж буюу 850,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
Бор Шувуу овогт *******гийн ******* /РД:1/;
Урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1870 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 617 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 212 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* сарын 28-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
Бор Шувуу овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.*******, Б.******* нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт А.гийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, пивоны лаазаар хоолойг нь зүсэж эрүүл мэндэд “хүзүүнд шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, бугалга, бугуй, цээжинд цус хуралт, хүзүү, зүүн шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдрийн өмнөх өдөр нь А., , тэгээд манай төрсөн ах бид хэд Сансарт уулзаад орой 12 цагийн үед буудалд ууж байгаад өглөө эгч ирээд тэнд байсан бүгдээрээ амралтад явсан. Амралтад яваад 1-2 цагийн үед ирсэн. Амралт дээр ирээд гэрт ороод 3-4 цагийн үед хоол хийж идээд бөөндөө суугаад пиво ууцгааж байсан. Орой нь А. гээд хохирогч нь хажуу талын гэрийн хүмүүстэй маргалдаад байсан. Хажуу талын гэр лүү ороод янз бүрийн юмнаас нь аваад архи дарсыг нь авч уугаад хоолноос нь авч идээд байсан. Хажуу талын гэрийн хүмүүстэй муудалцаад салгасан чинь нийлж тэр хүмүүстэй зодолдсонгүй гээд уурлаад байсан. Тэгээд манай ах руу дайраад байсан. Өмнө нь манай ахыг зодож байсан болохоор би хажуу талаас нь цохичихсон. Тэгээд А. газар уначихсан тэгэнгүүт би цаашаагаа машин руугаа явсан. Уг нь тиймэрхүү юм болсон А. өөрөө хэт их согтчихсон байсан. Тэгээд ах нарыгаа дуудаж та нарыг алуулна гээд байхаар нь зугтаагаад явчихсан.” гэв.
Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн үед А. гэдэг хүнд би өмнө нь удаа дараа ямар ч шалтгаангүй зодуулж байсан. Би багаасаа 2 хөлөө хугалаад бие муутай байсан. Тэгээд хүний өөдөөс зодолдох чадвар ер нь байхгүй. Тэр өдөр Сансарт А. хэдэн хүүхдүүдтэй мөн гээд Жуковт байдаг таньдаг дүүтэй хамт уучихсан байсан. Ганц хоёр пиво ууя гээд бид хоёрын гэр Ургах наранд байдаг болохоор хол байна тийм болохоор уух боломжгүй гэсэн чинь зүгээр ээ юутай ч ингээд уучихъя гээд уулзсан. Орой нь явчихдаг юм уу гэсэн согтолтын зэрэг өндөр байсан болохоор Сансарт буудал аваад буудалд уугаад хоночихъё гэдэг шийдэлд хүрсэн. Өглөө нь байж байсан чинь эгч хоёулаа нэг амжуулах ажил байна гээд хэлсэн. Би архи үнэртээд машин барьж болохгүй байх гэсэн чинь эгч нэг каргоноос хэдэн бараа аваад гэрт нь хүргэж өгөөд буцаж ирээд өнөөдөр гоё байгаа юм чинь танайх Ургахнаран юм чинь цаашаа хэдүүлээ агаарт гарах уу гэдэг шийдэлд хүрээд агаарт гарахаар болсон. Мөнгө төгрөгийн хувьд боломж бололцоо байхгүй өмнөх өдөр нь А. байсан мөнгөөрөө уучихсан байсан болохоор эгч бид гурав мөнгөө нийлүүлээд ууж идэх юм аваад тэндээ ууж идчихээд наашаа хот оръё гэж байгаад тэндээ хонохоор болсон. Тухайн үед очсон цагаасаа хойш тоглож наадаад унтаж амраагүй байсан. А. нь ийг дагуулаад хажуу гэрээс архи, пиво, виски хулгайлаад эгчийн зөвшөөрөлгүйгээр машиныг нь авч яваад дэлгүүр ороод осолдуулах шахсан байна гээд тухайн үед уурлаад байсан. Ууж идээд болсон учир унтахаар болтол А. орныхоо дээд талын цагаан даавууг нөмрөөд гараад ирсэн тэр амралтын газрын ресейпшн наадхаа оруулж тавь орны цагаан хэрэглэл гаргадаггүй юм гэсэн чинь тэрнээс болоод хэрүүл үүсээд хажуу айлын ах, эгч нар наад жоохон дүүгээ аваад явчих гэсэн. Манай саадад суучхаад явахгүй байна гээд тэрнээс болоод больчих гэсэн чинь ын данснаас картынх нь кодыг мэднэ тэр мөнгөнөөс ад хэлэлгүйгээр эгчтэй тохиролцоод дахиж нэмж дэлгүүр явж ууж идэх юм авсан. Тэгээд сэрээд бид нар байж байсан чинь орж ирээд унтлаа гээд унтаад өгсөн. Би мах чаначихсан гэр халуун байсан болохоор унтах гээд байж байсан чинь гаднаас А. орж ирж хиам идээч чи уух юм уу гэхээр нь уухгүй ээ гэсэн чинь юун сүртэй юм бэ гэхээр нь би уухгүй гээд байна шүү дээ гээд муудалцаад өөдөөс дайраад байхаар нь зүгээр оръё гээд биеэ хамгаалсан чинь намайг цохиод унагаачихсан. Ор дуугарсан чинь манай дүү босоод ирсэн. За чи ингээд байгаа юм чинь бид нар бүгд явлаа гээд явсан юм. Хоолойг нь юмаар хэрчсэн гээд байсан. Манай гэрт нэг ч лаазтай пиво байгаагүй дээр нь , хоёр өмнөх өдөр нь бааранд хүн амьтантай зодолдсон гээд ийн нүд нь хөхөрчихсөн байдалтай байсан. Цагдаагийн хэлтсээс явахад ийн нүдний хөх, мөн миний цохисон нүдний хөх арилаагүй байдалтай байсан. Тухайн үед болсон процессоо мэдэхгүй бүгд өөрсдийгөө өмгөөлөөд мэдүүлгээ өгсөн. А.г зодсон нь бид хоёрын буруу. Бид хоёр буруугаа хүлээж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч А.гийн мэдүүлгүүд /хх-ийн 5-7, 144-145-р хуудас/, гэрч А.гийн мэдүүлэг/хх-ийн 8-9-р хуудас/, гэрч Г.ы мэдүүлэг/хх-ийн 13-15-р хуудас/, гэрч О.ийн мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/, Шүүх шинжилгээний газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 378 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 32-33-р хуудас/, Шинжээч Р.Ням-Осорын мэдүүлэг /хх-ийн 140-141-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******, Б.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний шилжих шөнө Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх амралтын газарт шүүгдэгч Б.******* нь хохирогч А.г “би чамайг ална” гэх шалтгааны улмаас муудалцаж пивоны лаазаар хоолойг нь зүсэж хүзүүнд нь шарх, дүү болох шүүгдэгч Б.******* нь ах Б.*******ыг өмөөрч хохирогчийн нүүрэн тус газарт 3 удаа цохиж, мөн шүүгдэгч нар нь бүлэглэн толгой нүүрэн тус газарт нь цохиж зодон хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, бугалга, бугуй, цээжинд цус хуралт, хүзүү, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.гийн өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед найз , *******, ******* болон түүний найз , гэх хүмүүстэй уулзаж, бид нар Налайх дүүргийн хороо, “Тэрэлжийн Шугуй” гэх газарт байх амралтын газарт 16 цаг 30 минутын үед амрахаар очсон. Бид нар хоол, унд хийж идэж, хоорондоо гадаа хөгжөөнт тоглоом тоглож байгаад би 21 цаг өнгөрөөгөөд унтаж амарсан. Гэтэл 23 цаг 30 минутын үед бидний амарч байсан Монгол гэрийн гадна хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь би сэрж гараад очиход манай найзууд хажуу талын гэрт амарч байсан хүмүүстэй маргалдаж байхаар нь би “маргалдахаа боль” гэж хэлээд маргааныг нь зогсоож найзуудаа авч явсан. Бид нар саравчинд шөнийн 03 цаг хүртэл пиво ууж сууж байгаад ******* бид хоёр үлдэж, харин нөгөө хэд маань унтаж амрахаар гэр рүүгээ орсон. Ингээд 04 цаг 30 минутын орчимд ******* бид хоёр гэр рүүгээ амрахаар орж, би баруун талаасаа 2 дахь орон дээр очоод хэвттэл ******* над дээр ирээд “хоёулаа дахиад нэг том пиво ууя” гэж хэлээд гартаа 2.5 литрийн савлагаатай “Сэнгүр” пиво барьчихсан байсан ба намайг босгосон. Тэгээд тэр гэр дотроо гэрлээ асаагаад хоорондоо юм ярингаа пиво хувааж уугаад сууж байхад гэнэт ******* хэрүүлийн чанартай зүйл ярьж хэрүүл үүсгэж “Би чамайг ална шүү” гэж хэлсэн...Түүний дүү нь болох ******* орноос босож ирээд миний нүүр рүү 3 удаа гараараа цохисон. Тэр үед би шууд нүүрээ гараараа дарж хамгаалахад ******* нөгөө миний хоолойд тулгаж байсан пивоны тал сэргээр миний баруун гарын шууны орчимд нэг удаа зүсэж гэмтээгээд дүү *******тэйгөө нийлж миний үснээс зулгааж гэрээс гаргасан... ” гэх мэдүүлэг,
/хх 5-7 тал /
2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ы өгсөн: “...Тухайн өдөр А., Б.*******, Б.*******, бид нар миний улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгсэлтэй амралтад явахаар болж Улаанбаатар хотоос 14 цагийн үед хөдөлсөн. Бид 16-17 цагийн үед Налайх дүүргийн хороонд байх монгол гэртэй амралтын газарт очсон. Бид нар хоол унд хийж идчихээд архи болон пиво ууж сууж байгаад шөнө 01 цагийн үед би унтаж амарсан...Гадаа хүмүүс маргалдаад байх шиг болохоор нь гэрээс гарахад А., Б.*******, Б.*******, нар гадаа зогсож байсан ба А., Б.*******, Б.******* нар хоорондоо маргалдаад байсан тул би “та нар яасан бэ, юу болсон бэ” гэж асуухад Б.******* надад “та машиндаа сууж бай, одоохон” гэж хэлж, би машин руугаа явсан. Удалгүй 10 орчим минутын дараа Б.*******, Б.*******, нар ирээд “шууд явъя, А. хажуу талын гэр рүү орно гээд бид нартай маргалдаад байна. Хажуу талын хүмүүсийн ууж идэх юмыг авчихсан байна” гэж хэлээд бид нар Улаанбаатар хот руу явсан. Харин А. үлдсэн...” гэх мэдүүлэг,
/хх 13-15 дугаар тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.ийн өгсөн: “...07 дугаар сарын 03-ны өдөр 16 цаг өнгөрөөд Тэрэлжид байх нэгэн амралтын газарт ирсэн. Тэндээ бид мах чанаж идчихээд архи, дарс, пиво ууж, юм ярьж байгаад би 03 цагийн үед унтаж амарсан. Намайг нэг сэрэхэд Б.******* нь А.гийн нүүр рүү гараараа цохиж байсан ба тэр үед амралтын газрын ажилчин эмэгтэй гаднаас орж ирээд “цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхээр нь би орноосоо босоод шууд машинд суухад Г. эгч ганцаараа сууж байсан. Удалгүй араас Б.*******, Б.******* хоёр ирээд шууд явъя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
/хх 18-20 дугаар тал/
4. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмчээр Р.Ням-Осорын өгсөн: “...А.гийн хүзүүний дээд хэсэгт 0,4х0,2 см хэмжээтэй зах ирмэг тэгш хүрэн улаан өнгийн шарх нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах зүсэх үйлдлээр үүснэ. Баруун, зүүн, дээд, доод зовхины цус хуралт, баруун хацар, бугуй, бугалга, цээжинд учирсан цус хуралтуудыг дүгнэлт хэсэгт тусгаагүй байна. Мөн хамрын таславчийн муруйлт хамар ясны хугарал зэрэг гэмтлүүд нь тус тусдаа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Ир үзүүртэй зүйл гэдэг нь зохиомлоор ирлэсэн, үзүүрлэсэн /хутга, хайч, төмөр эдлэл, хагарсан шил/ зэргийг ойлгоно...” гэх мэдүүлэг,
/хх 140-141 дүгээр тал/
5. Налайх дүүргийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмчийн 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 378 дугаар: “...гийн гийн биед хүзүүнд шарх, хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, бугалга, бугуй, цээжинд цус хуралт, хүзүү, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хүзүүнд учирсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгах үйлдлээр, бусад хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун хацар, бугалга, бугуй, цээжинд учирсан цус хуралт, хүзүү, зүүн шуунд учирсан зулгаралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, зурах үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,
/хх 32-33 дугаар тал/
6. Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,
/хх 62, 63 дугаар тал/
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь хохирогч А.гийн биед халдсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Налайх дүүргийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмчийн 378 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Шүүгдэгч Б.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйл, 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж шүүгдэгч Б.*******, Б.******* нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.*******т 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Б.*******өд 750 нэгж буюу 750,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Прокуророос шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн, мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ, үйлчилгээ аваагүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэв
Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ