Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 307/2025/0045/Э

Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

улсын яллагч Б.Наранмөнх,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг (1282) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн18000000012 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг 2025 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авсныг, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өгөөдэй овогт**************, (РД:******* ),******* оны 02 дугаар сарын 13-ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн,******* настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, ХХК-нд ажилтай,  ам бүл, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг-17 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч ******* нь оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө  02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын-р баг, дүгээр хэсэг,-135 тоотод согтуурсан үедээ хохирогч маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, хөмсөгт шарх, хэвлийд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, эрүү, хацар, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн5056343 дугаарын харилцааны холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан “Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт эрүү нь хугарсан хүн ирлээ” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

Хохирогчийн өгсөн: “...би оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш өөрийн найз болох гэр буюу Дархан-Уул аймгийн Дархан сум дугаар баг дүгээр хэсэг дугаар гудамж тоотод хамт хэд хоносон. оны 11 дүгээр сарын 26-ны орой цагийн орчимд гаднаас ******* гэх залуу ганцаараа орж ирсэн., ******* бид гурав хөзөр тоглож суунгаа ойр зуурын юм яриад сууж байхад гаднаас Билгүүн ширхэг Сэнгүр гэх нэртэй хоёр литрийн пиво авч ирсэн бөгөөд, *******, бид 4 уусан бөгөөд би удалгүй тасарчихсан байсан. Маргааш өглөө нь сэрэхэд миний доод эрүү нэлээн өвдөж байсан бөгөөд ******* гэх залуу “ахаа намайг уучлаарай” урьд шөнө би таныг зодчихсон” гэж хэлсэн. Ингээд би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очиж үзүүлэхэд миний доод эрүү хоёр хугарчихсан байсан. Намайг цохиж унагасны дараа нь нүүрэн хэсэгт өвдөглөсөн гэж ярьсан. Би юм идэж чадахгүй байгаа. Шингэн хоолоор хооллож байгаа. Миний биед гэмтэл учирснаас болж би 10 кг орчим тураад байна. Миний хувьд үүнээс болж унтахад хүндрэлтэй зовуурьтай, ар гэрийнхэн буруу ойлгож, ажил төрөл хийж чадахгүй байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн, 11, 13 дахь тал),

Гэрч өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр манай гэрт найзууд болох *******, бид гурав хөзөр тоглоод сууж байхад гаднаас найз 1 шил 0,75 литрийн архи болон ширхэг 2,4 литрийн Сэнгүр пиво оруулж ирээд бид нар ууцгаасан. манай хутганы комноос хутга аваад халаасандаа хийгээд суугаад байхаар нь би уг хутгыг аваад шүүгээндээ нуусан, удалгүй дахиад хутганы комноос арай том хутга аваад Э.Ган-Эрдэнийг “бацаан аа хоёулаа нэгэлчих юм уу” гэх мэтээр хэлээд томроод байсан чинь ******* хутгыг нь булааж аваад 1 удаа цохиход нь газар унасан. ******* дээрээс нь нүүрний орчим 2 удаа өвдөглөх үед очиж салгасан. Тэгэхэдийн амнаас цус гарсан байдалтай байсан. Тэр хоёр хоорондоо эвлэрээд эмнэлэг явлаа гээд гарахад нь бид нар унтаад байж байхад цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн дахь тал),

Гэрчий өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 26-ны орой******* цагийн орчим би найз гэрт очиход, *******, гурав хөзөр тоглоод сууж байсан. Би 1 шил 0,75 литрийн архи болон ширхэг 2,4 литрийн Сэнгүр пиво авч очоод бид нар ууцгаасан. Бид нар тамхи татаад зогсож байгаад харсан чиньийн халаасанд төмс арилгаад байдаг жижиг хутга байхаар нь аваад шкафтаа авч хийсэн. Нэлээн хугацааны дараа миний зүүн гар талд *******ийн урдаас хараад сууж байсан. бие засахаар босоход нь халаасанд нь том хутга харагдсан. ******* хутгыг нь гуйж аваад надад өгөхөд нь би хутгыг нь далд хийгээд яаж гэж хутга авч байгаа юм хэлээд маргалдсан. нь Э.Ган-Эрдэнийг “бацаан энэ тэр гээд анхнаасаа хоргоогоод муудалцаад байсан. Тэгж байгаад ******* ньийн шанааны орчим цохиход нь газар унасан. Түүнийг унахад нь толгойны орчим нэг удаа цохиод, нүүр орчим 2 удаа өвдөглөсөн. Тэр үед би Э.Ган-Эрдэнийг татаж салгасан. Тэр хоёрыг эвлэрэхээр нь би унтаад өгсөн.ийг хэзээ гарч явсныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн******* дахь тал),

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн оны 12 дугаар сарын 11-ний өдрийн******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ийн биед...эрүү ясны хугарал, хөмсөгт шарх, хэвлийд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, эрүү, хацар, зүүн доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Яаралтай тусламжийн хуудас, Саран элит эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн-26 дахь тал),

Шинжээч эмч Б.Намсрайгийн өгсөн: “...Б.Зэвийн биед учирсан эрүү ясны хугарал гэмтэл нь дангаараа хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” Гэх мэдүүлэг (хавтаст хэргийн1-32 дахь тал),

 Шүүгдэгчхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: “...Би оны 11 дүгээр сарын 26-ны өдөр цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар гудамж тоот гэрээсээ гараад өөрийн зүс таних ах гэр рүү нь очих үед гэрт нь, нар байсан бөгөөд бид нар хоорондоо хөзөр тоглоод сууж байтал гаднаас ах ганцаараа орж ирсэн. ах гартаа ширхэг Сэнгүр гэх нэртэй 2 литрийн пиво бариад орж ирсэн. Бид нар хоорондоо юм ярьж суунгаа уг пивыг хувааж уугаад сууж байтал оны 11 дүгээр сарын 26-27 шилжих шөнө 02 цагийн орчим гэх залуу нь намайг “мангар бацаан” гэх зэргээр хэл амаар доромжлоод  байсан. гал тогооны шүүгээнд байсан хутга бариад “намайг сонин бацаан” гэж хэлээд байхаар нь миний дургүй хүрээд “Зэвийн гартаа барьсан байсан хутгийг булааж аваад ахад өгөөд нуусан. нь дахин0 орчим минутын дараа гал тогооноос хутга аваад гартаа бариад над руу томроод байхаар нь “биээс “ахаа больё” гэж хэлэхэд намайг тоохгүй байсан. Тэгээд би хутгыг нь булааж аваад гэрийн эзэнд өгөх үед “Б.Зэв нь намайг хэл амаар доромжлоод чи яагаад миний гарт байсан хутга авдаг юм бэ” гэж хэлээд намайг цохих гээд дайраад байхаар нь би “ахаа намайг уучлаарай” гэж хэлээд өөрөөсөө түлхээд холдуулаад том өрөөнд байх сандал дээр сууж байхад нь хүрч ирээд миний “толгойны ар хэсэг 1 удаа баруун гараараа алгадсан болохоор нь би баруун гараарааийн зүүн шанаа хэсэг рүү нь 1 удаа цохиод, дараа нь толгойг нь доош нь дарж байгаад би баруун өвдгөөр нүүр хэсэг рүү нь 2 удаа өвдөглөсөн юм. Тухайн үедийн амнаас нь цус гараад эхэлсэн. Намайг уучлаарай гэж хэлэхэд “Б.Зэв намайг тоохгүй байж байгаад өглөө эмнэлэг рүү явчихсан” байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн*******,8 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан ба хохирогч нь шүүгдэгч *******эс 10,000,000 төгрөгийг хүлээж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчхүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан торгох ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.4 дүгээр зүйлийн 5,6.1 дүгээр зүйл,6.2 дугаар зүйлийн 1, 4,6.6 дугаар зүйл,6.7 дугаар зүйл,6.8 дугаар зүйл,6.10 дугаар зүйл,7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт******* Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг прокурорын саналын хүрээнд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд сар бүр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Б.БАТ-АМГАЛАН