| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/73 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0049/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,
улсын яллагч Ч.Мядагбадам,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаарархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000011 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,****************************, (РД:СВ74110215), 1974 оны дүгээр сарын*******-ны өдөр Хэнтий аймгийн Баянадарга суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамтархан-Уул аймгийнархан сумын 15 дугаар багийн 9 дүгээр хэсгийн 4-185 тоотод оршин суух хаягтай
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан боловч дахин 1.93 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөрархан-Уул аймаг,архан сум 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлахархан Номин худалдааны төвийн уулзвар асфальтан зам дээр*******-02 УНТ улсын дугаартай Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн орчим Дархан-Уул аймаг,архан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлахархан Номин худалдааны төвийн уулзвар дээр*******-02 УНТ улсын дугаартай Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгслийг 1.93 хувийн согтолттой жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчин, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...согтуу жолооч миний машиныг мөргөчихлөө” гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 12 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв.” (хавтаст хэргийн 7 дахь тал),
2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “... хэргийн газарт буюу замын ертөнцийн зүгээр хойд зүгт-22АА улсын дугаартай сувдан цагаан өнгийн Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгсэл хойш харсан байдалтай зорчих хэсгийн 2-р эгнээнд хөндлөн зогссон, автомашины зүүн урд хойд хаалга эвдэрч чихэгдсэн, баруун хойд дугуйны өндгөн тулгуур мултарч унасан байдалтай. Харин хэрэг болсон гэх газрын ертөнцийн зүгээр урд хэсэгт зорчих хэсэг дээр*******-02 УНТ улсын дугаартай Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгсэл урагш харсан байдалтай автомашины зүүн урд буфер хагарсан, урд нүүрэвч урагдсан байдалтай жолооч нь ******* жолоодох эрхээ хасуулсан жолоочийн согтуурлыг хэмжихэд 1.93 хувийн согтолттой байв.” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 8-14 дэх тал),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.93 хувийн үзүүлэлт илэрч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийнархан-Уул аймаг,архан сум 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тамхины цэг” дэлгүүрийн гадна тусгалтай хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 25-27 дахь тал),
Гэрч******* өгсөн: “...би өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн орчимархан сум 16 дугаар баг Мобикомын тойргоос шулуун замаар ШУТИС-руу явж байхад эсрэг урсгалаас Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгсэл намайг тухайн машинтай зөрж өнгөрөх үед хөдөлж таараад миний машины зүүн талын хаалга руу мөргөөд би миний машин цаашаагаа мөргүүлсэн энерцэндээ боржур хойд дугуйгаараа мөргөөд цааш гулгаж явсаар эсрэг урсгал ороод хойд зүг рүү хараад зогссон. Ингээд машинаасаа буугаад машинаа ямар болсныг харчхаад надтай мөргөлдсөн машин руу гүйж очоод жолоочийн хажуу талын хаалгыг татаж харахад нэг ах жолоон дээр сууж байсан бөгөөд тэр ахаас архи үнэртэж байсан. Тэгээд би шууд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
*******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн: “...би өчигдөр гэртээ өөрийн найз болохагийгийн хамт 1 шил архи хувааж уусан. Ингээд ууж дуусаадагий гэр рүүгээ харина гээд явсан. Би 13 цагийн орчим охины эзэмшлийн*******-02 УНТ улсын дугаартай Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгслийг хашаанаасаа жолоодоод гараад явсан. Ингээд бателон явах зам дагууагийг буулгачхаадархан Номин худалдааны төв рүү эргэж ордог гарц руу эргэх гэж байгаад өөдөөс ирж байсан цагаан өнгийн Toyota Prius-30 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдчихсөн. Тэгээд би машинаасаа буухгүй сууж байтал миний мөргөлдсөн машины жолооч гэх нэг эрэгтэй хүүхэд хажууд орж ирж суугаад машиныг маань унтраагаад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд намайг эрүүл согтуу эсэхийг шалгахад 1.93 хувийн согтолттой гарч байсан. Би 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөрарханд шүүхээр орж нэг жил эрхээ хасуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),
Иргэний нэхэмжлэгч*******: “...түрүү жил нөхөр маань надад худалдаж авч өгсөн юм. Уг машин нь миний өөрийн эзэмшлийн машин. Осол гардаг өдөр өөрийн үеэл дүү Буян-Өрнөх шалгалттай гэхээр нь машинаа өгч явуулсан юм. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийншид билгүүн ХХК-ийн нийт дүн 3,990,000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 41-44 дэх тал),
Шинжээч С.Бямбасүрэнгийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 48/31, 24/430 дугаартай “...хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Prius маркийн*******-02 УНТ улсын дугаартай автомашины жолооч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 15.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Toyota Prius маркийн-22АА улсын дугаартай автомашины жолооч Б.Буян-Өрнөхийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад шинжээч миний тусгай мэдлэг, шинжилгээнд ашиглаж буй арга хэрэгслээр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Toyota Prius маркийн*******-02 УНТ улсын дугаартай автомашины жолооч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 52-54 дэх тал),
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/389 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар *******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.” гэх шийтгэврийн хуулбар (хавтаст хэргийн 60-62 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ч.Мядагбадам: “...Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах саналтай. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна.” гэх саналыг гаргаж,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь “...хэлэх зүйл байхгүй.” гэх тайлбарыг хэлсэн болно.
Шүүгдэгч ******* өмнө нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/389 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэгдсэн байна.
Дээрх хугацаа дуусаагүй үед шүүгдэгч ******* нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ЗШ/389 шийтгэврийн хуулбар зэргээр нотлогдсон.
Иймд шүүгдэгч *******ын дээрх тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******ыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг:
Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ч.Оюунбилэгтшид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 3,990,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 5119377036 дансанд 3,990,000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах санал.” дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч нь шүүхэд өөрийгөө төлөөлж оролцсон бөгөөд гэм буруу, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72-75 дахь тал) болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаарархан-Уул аймгийнархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн 2518000000011 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч****************************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8 (найм) сарын хугацаагаарархан-Уул аймгийнархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн доторархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.ээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН