| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/28 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны ******* дүгээр сарын 2-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, -Ус ОНӨААТҮГ-т галч ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
аймаг дахь сум дундын шүүхийн 200 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,
аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2*******2 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж хянан харгалзаж байсан овогт /РД:СЗ6*********************/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 202 оны дугаар сарын 2-ны өдөр аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Биеийн тамирын спорт заал”-нд хохирогч Монгол Ардын Намын шинэ жилийн үйл ажиллагаанд оролцож байхад нь сандал дээр байсан түүний эзэмшлийн шаргал өнгийн куртик, Самсунг А52, Самсунг А маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 202 оны сарын 2-ны өдөр Монгол Ардын намын бүжигт орсон. Эхнэртээ куртикээ өгчихөөд буцааж авахаар хайж явсан. Жаахан юм амссан байсан. Үүдэнд байсан куртикийг өмсөөд гарсан. Дотор нь 2 утас байсан юм билээ. Миний буруу” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 202 оны дугаар сарын 2-ны өдөр сумын дугаар баг 2-37 тоотод байх гэрээсээ гараад ойролцоо байдаг “Амар” дэлгүүр ороод "Хараа” нэртэй 100 граммын 1 шил архи авч ганцаараа уусан. Тэгээд аймгийн төвийн спорт зааланд болж байсан шинэ жилд оролцохоор эхнэр хамт очсон. Спорт зааланд бүжиглэж байгаад үйл ажиллагаа дуусах үед Сумъяа гараад явчихсан юм шиг байхаар нь хайх гээд сандал дээр байсан эмэгтэй хүний шар өнгийн куртикийг өмсөөд заалнаас гарч яваад спорт заалны баруун талд очтол тухайн куртикны баруун талынх нь халаасанд 2 ширхэг гар утас байхаар нь заалны баруун талын хашаанд куртиктэй нь хамт тавиад эргээд спорт заал руу яваад ортол зааланд байсан хүмүүс куртик болон утас алга болсон гээд бөөн яриа болсон байсан. Тэгтэл спорт заалны жижүүр ах "чи тэр куртикийг өмсөж гарсан биз дээ гаргаж өг" гээд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би авсан куртик, гар утсаа хаана байгааг нь цагдаа нарт зааж өгсөн. Би ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн. Эхээс гурвуулаа айлын том хүүхэд. Өсвөр насандаа аймагт шилжиж ирсэн. аймгийн сумын 1-р сургуульд 1 жил суралцаж байсан. Эхнэр 3.Сумъяатай 2******* онд танилцаж гэр бүл болсон, дундаасаа 2 болон 9 настай хоёр охинтой. Эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй 2 хүүхдээ хараад гэртээ байдаг, би аймгийн Ус сувагт галч ажилтай.” гэх мэдүүлэг /хх-ийн 60/
Хохирогч : “Манайх сумын 9 дүгээр багт оршин суудаг. 202 оны дугаар сарын 2-ны орой 1 цагийн үед Монгол Ардын намын шинэ жилд орохоор спорт зааланд нөхөр хамт очсон. Очоод өөрийн өмсөж явсан куртикны халаасанд Самсунг А-, Самсунг А-53 маркийн гар утаснуудаа хийгээд өгсөн. Тэгээд бүжиглэж байгаад 23 цаг өнгөрч байхад үйл ажиллагаа тарах болоод спорт заалны урд хэсэгт сандал дээрээ очоод куртикээ өмсөх гэтэл куртик байхгүй байсан. Тэгээд нөхөр дуудаад куртик хаана байна гэхэд сандал дээр тавьсан гэсэн. Тэгээд тавьсан газраа байхгүй байсан тул спорт заалны үүдний жижүүрт куртик алга болсон талаар хэлэхэд сая нэг залуу бор шаргал өнгийн эмэгтэй хүний куртик өмсөөд гарсан гэсэн. Нилээн удаж байгаад улаан өнгийн куртиктэй намхандуу залуу орж иртэл спорт заалны жижүүр энэ хүн мөн байна гэсэн. Тэгээд улаан куртиктэй нэрийг нь мэдэхгүй хүнд “эгч нь сая куртикээ алга болгочихлоо, чи харсан уу” гэхэд мэдэхгүй гэхээр нь үүдний жижүүр чамайг өмсөөд гарч байхыг харсан байна гэхэд тэр залуу би аваагүй гээд байсан. Тэгтэл тэр улаан куртиктэй залуутай хамт явсан эхнэр болох хүн нь манай хүн аваагүй гээд уурлаад цагдаагаа дууд гэсэн. Тэгээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр залууг Шинээ гэх нэрээр дуудаад байсан. Тэгээд миний утсыг олж өгөөд Цагдаагийн газар нөгөө Шинээ гэх залуутай хамт очиход Шинээ гэх залуу эгчээ уучлаарай би авсан байсан юм та гомдолгүй гээд хэлээд өгчих гээд гуйгаад байсан. Би шаргал өнгийн куртикээ 2023 оны 0 сард найзаасаа шинээр нь 350.000 төгрөгөөр авсан. Самсунг А-53 маркийн гар утсаа 2022 оны 10 сард 1.669.000 төгрөгөөр авсан. Самсунг А- маркийн гар утсаа 2020 оны 09 дүгээр сард 1.5.000 төгрөгөөр авч байсан. Надад сэтгэцийн хохирол учраагүй тул тогтоолгохгүй. Би гомдолгүй, гэхдээ буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-*******/
Гэрч : “202 оны дугаар сарын 2-ны орой 1 цагийн үед Монгол ардын намын шинэ жилд өөрийн худ болох , түүний нөхөр хамт спорт зааланд очоод бүжгэнд орсон. Тэгээд 23 цаг өнгөрч байхад үйл ажиллагаа тарах болоод явах гэтэл куртикээ олохгүй байсан. Куртик алга болчихож халаасанд нь 2 гар утас байсан гээд байсан. Тэгээд спорт заалны жижүүртэй уулзахад сая нэг залуу шаргал өнгийн эмэгтэй куртик өмсөөд гарсан. Буцаж орж ирэхдээ улаан куртик өмсөөд эхнэртэйгээ хамт зааланд орж ирсэн гэсэн. Тэгээд тэр улаан куртиктэй Шинээ гэх залуутай очиж уулзаад чамайг миний куртикийг өмсөөд заалнаас гарсныг хүн харсан байна чамаас гарцаа байхгүй би куртикээ авъя би хүний юм аваагүй өөрийнхөө куртикийг авъя гээд нилээн удаан гуйсан. Тэр Шинээ гэх залуу аваагүй гээд байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл Шинээ гэх залуу би куртикийг нь авсан эхнэртээ утсыг нь өгөөд куртикийг нь хашаа давуулаад шидчихсэн гээд байсан. Тэгээд тэр газрыг нь заалгаад хайж байтал цагдаа нар ирээд куртик утас олж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
Гэрч : “Би аймгийн Цагдаагийн газарт 202 оны 02 сараас эхлэн эргүүлийн цагдаагаар томилогдон ажиллаж байна. 202 оны дугаар сарын 2-ны шөнийн 23 цагийн үед /төв/ спорт зааланд байсан хүний 2 ширхэг гар утас, куртик хулгайд алдагдсан талаар дуудлага ирсний дагуу эргүүлийн цагдаа О.Сүхбатын хамт очсон. Утсаа хулгайд алдсан гэх хүн энэ залуу миний куртикийг өмсөж гарсан гэсэн гээд дагуулаад ирсэн. Тэгээд куртик авч гарсан байж болзошгүй гэх залуугаас чи куртикийг нь авсан юм уу гэхэд би аваагүй гээд байсан. Тэгээд нилээн удаан чи авсан бол өгчих чамайг авч гарсныг спорт заалны жижүүр харсан байна гээд ярилцсан. Тэгтэл зааж өгье гээд спорт заалнаас баруун тийш намайг дагуулж яваад айлын хашаан дотор байх амбаарны урд хэсэгт куртикийг нь газар хаясан байсан. Тэгээд куртикийг аваад үзтэл халаасанд нь 1 ширхэг гар утас байсан. Тэгэхээр нь би өөс дахиад 1 утас нь хаана байгаа талаар асуухад хашааны баруун урд талын булангаас 1 ширхэг гар утсыг гаргаж өгсөн. Тэгээд ийг цагдаагийн газар хүргэж өгөөд драгерь багаж үлээлгэн шалгахад 0.75%-ийн согтолттой байсан. Тухайн куртик нь шаргал өнгийн нимгэн материалтай эмэгтэй хүний урт загвартай куртик байсан. Харин 2 ширхэг гар утас нь дэлгэцээ хаадаг хар болон улаан хүрэн өнгийн гэртэй гар утаснууд байсан. Маркийг нь мэдэхгүй байна. гэх хүн миний гар утас куртик мөн байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-25/
Гэрч : “Би 202 оны 07 дугаар сарын *******-ний өдрөөс эхлэн аймгийн биеийн тамир спортын газрын жижүүрээр ажиллаж байна. 202 оны дугаар сарын 2-ны орой 1 цагаас Монгол ардын намын шинэ жил спорт зааланд болсон. Тэр өдөр би жижүүртэй орж гарах хөдөлгөөнд нь хяналт тавин үүдний хэсэгт ажиллаж байтал нэг цагаан эрээн цамцтай намхан залуу байнга орж гараад байсан. Тэгээд 23 цаг болж байхад нөгөө намхан залуу эмэгтэй хүний шаргал өнгийн урт куртик өмсөөд хажуугаар гүйгээд гарсан. Тэгээд удалгүй нөгөө эмэгтэй хүний шаргал өнгийн куртик өмсөж гарсан намхан залуу эрэгтэй хүний улаан куртик өмсөөд спорт зааланд ороод ирсэн. Тэгээд байж байтал Мөнхжаргал гэх эмэгтэй миний куртик алга болсон байна халаасанд нь миний 2 ширхэг гар утас байгаа гээд байсан. Би тэгээд тэр хүнд хандаж урт шаргал өнгөтэй куртик мөн үү гэхэд тийм гэсэн. Тэгээд би тэр улаан куртиктэй залуу эмэгтэй хүний шаргал куртик өмсөж гарсан гэж хэлсэн. Тэгээд тэр залуутай очиж уулзсан байх би өөр зүйл мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 2-29/
Гэрч : “Би 202 оны дугаар сарын 2-ны өдөр 1 цагт нөхөр *******ийн хамт аймгийн төв спорт зааланд очиж Монгол ардын намын шинэ жилийг үзсэн. Тэгээд байж байтал миний нөхөр ******* орж гараад байсан. Би спорт заалны баруун хэсэгт сууж байтал нөхөр ******* явъя гэсэн. Тэгээд заалнаас гартал би утас олсон гээд байсан. Би эзэнд өг гэхэд өгөхгүй гэсэн. Тэгээд буцаад спорт зааланд ороход нэг эмэгтэй хүн танай нөхөр миний куртикийг өмсөөд заалнаас гарсан байна гэсэн. Би мэдэхгүй гэхэд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирсэн. ******* цагдаа нарыг дагуулж яваад куртик гар утсыг хаана хийснээ зааж өгсөн. Би нөхрөө загнасан. Бид хоёр 2*******3 оноос эхлэн амьдарч байна дундаасаа хоёр хүүхэдтэй гэрлэлтийн баталгаа байхгүй. Би хэдэн оныг нь мэдэхгүй. ******* өмнө нь хулгайн хэрэгт холбогдож шалгагдаж байсан. ******* гар утас, куртик хаана хийснээ хэлээд цагдаа нартай очиж үзэхэд шаргал өнгийн эмэгтэй хүний нилээн урт куртик байсан. Хар болон улаан өнгийн гэртэй 2 ширхэг гар утас байсан. Би маркийг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Гэрч : “202 оны дугаар сарын 2-ны орой 1 цагийн үед эхнэр худ болох Д.Мөнгөнчимэг нарын хамт спорт зааланд очоод Монгол ардын намын шинэ жилийн бүжгэнд орсон. Тэгээд би эхнэрийнхээ өмсөж явсан куртикийг заалны урд хэсгийн сандал дээр тавиад бүжиглэж байгаад 23 цаг өнгөрч байхад үйл ажиллагаа тарах болоод явах гэтэл миний эхнэр надаас куртик хаана байна гэсэн. Тэгээд би энэ сандал дээр тавьсан гээд үзтэл миний тавьсан газар байгаагүй. Эхнэр халаасанд нь миний хоёр гар утас байсан гээд байсан. Тэгээд спорт заалны жижүүртэй уулзахад сая нэг залуу шаргал өнгийн эмэгтэй куртик өмсөөд гарсан. Тэгээд буцаж орж ирэхдээ улаан куртик өмсөөд эхнэртэйгээ хамт зааланд орж ирсэн гэсэн. Тэгээд тэр улаан куртиктэй Шинээ гэх залуутай эхнэр очиж уулзаад чамайг миний куртикийг өмсөөд заалнаас гарсныг хүн харсан байна, чамаас гарцаа байхгүй би куртикээ авъя, би хүний юм аваагүй өөрийнхөө куртикийг авъя гээд нилээн удаан гуйсан. Тэр Шинээ гэх залуу аваагүй гээд байсан. Тэгээд Д.Мөнгөнчимэг цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Шинээ гэх залууг дагуулж яваад спорт заалны баруун талын айлын хашаанаас эхнэрийн куртик, 2 ширхэг гар утсыг нь олж ирсэн. Миний эхнэрийн куртик нимгэндүү материалтай шаргал өнгийн урт куртик байсан. Харин гар утас нь хар болон улаан өнгийн гэртэй самсунг А- болон А-53 маркийн гар утаснууд байсан. Хоёулаа миний эхнэр гар утас.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -7/
Гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11/
Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ компаны 2025 оны ******* сарын 02-ны өдрийн: “Шаргал өнгийн куртик-150.000 төгрөг, Самсунг А-53 маркийн гар утас-350.000 төгрөг, Самсунг А- маркийн гар утас-160.000 төгрөг, нийт 660.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 5-/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/
аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 06 сарын 22-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-75/
аймаг дахь сум дундын шүүхийн 200 оны 07 сарын 30-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-77/
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2*******2 оны 0 сарын 09-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 7-79/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь 202 оны дугаар сарын 2-ны өдөр аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биеийн тамирын спорт заал”-нд болсон Монгол Ардын намын шинэ жилийн бүжигэнд орж байхдаа өөрийн эзэмшлийн шаргал өнгийн куртик, Самсунг А52, Самсунг А маркийн гар утас зэргийг хулгайд алдсан үйл явдал болсон байна.
Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биеийн тамирын спорт заал”-ны сандал дээр байсан хохирогч шаргал өнгийн куртик, Самсунг А52, Самсунг А маркийн гар утас зэргийг эзэмшигч болох д мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
хохирогч : “...сая нэг залуу бор шаргал өнгийн эмэгтэй хүний куртик өмсөөд гарсан гэсэн. Тэгээд нилээн удаж байгаад улаан өнгийн куртиктэй намхандуу залуу орж иртэл спорт заалны жижүүр энэ хүн мөн байна гэсэн... тэр Шинээ гэх залуу эгчээ уучлаарай би авсан байсан юм та гомдолгүй гээд хэлээд өгчих гээд гуйгаад байсан...” гэх,
гэрч : “...спорт заалны жижүүртэй уулзахад сая нэг залуу шаргал өнгийн эмэгтэй куртик өмсөөд гарсан. ... буцаж орж ирэхдээ улаан куртик өмсөөд эхнэртэйгээ хамт зааланд орж ирсэн гэсэн. Тэгээд улаан куртиктэй Шинээ гэх залуутай очиж уулзаад чамайг миний куртикийг өмсөөд заалнаас гарсныг хүн харсан байна, чамаас гарцаа байхгүй би куртикээ авъя би хүний юм аваагүй өөрийнхөө куртикийг авъя гээд нилээн удаан гуйсан. ... Тэгтэл Шинээ гэх залуу би куртикийг нь авсан эхнэртээ утсыг нь өгөөд куртикийг нь хашаа давуулаад шидчихсэн гээд байсан. Тэгээд тэр газрыг нь заалгаад хайж байтал цагдаа нар ирээд куртик утас олж өгсөн...” гэх,
гэрч : “... утсаа хулгайд алдсан гэх хүн энэ залуу миний куртикийг өмсөж гарсан гээд дагуулаад ирсэн. Тэгээд куртик авч гарсан байж болзошгүй гэх залуугаас чи куртикийг нь авсан юм уу гэхэд би аваагүй гээд байсан. ... Тэгтэл зааж өгье гээд спорт заалнаас баруун тийш намайг дагуулж яваад айлын хашаан дотор байх амбаарын урд хэсэгт куртикийг нь газар хаясан байсан. Тэгээд куртикийг аваад үзтэл халаасанд нь 1 ширхэг гар утас байсан. Тэгээд би өөс дахиад 1 утас нь хаана байгаа талаар асуухад хашааны баруун урд талын булангаас 1 ширхэг гар утсыг гаргаж өгсөн...” гэх,
гэрч : “... Монгол Ардын намын шинэ жил спорт зааланд болсон. Тэр өдөр би жижүүртэй орж гарах хөдөлгөөнд нь хяналт тавин үүдний хэсэгт ажиллаж байтал нэг цагаан эрээн цамцтай намхан залуу байнга орж гараад байсан. Тэгээд 23 цаг болж байхад нөгөө намхан залуу эмэгтэй хүний шаргал өнгийн урт куртик өмсөөд хажуугаар гүйгээд гарсан. ... Тэгээд байж байтал Мөнхжаргал гэх эмэгтэй хүн миний куртик алга болсон байна халаасанд нь миний 2 ширхэг гар утас байгаа гээд байсан. ... тэр хүнд хандаж урт шаргал өнгөтэй куртик мөн үү гэхэд тийм гэсэн...” гэх,
гэрч : “...цагдаа нар ирээд Шинээ гэх залууг дагуулж яваад спорт заалны баруун талын айлын хашаанаас миний эхнэрийн куртик, 2 ширхэг гар утсыг нь олж ирсэн. ...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр нотлогдож байна.
Прокуророос шүүгдэгч *******ийг 202 оны дугаар сарын 2-ны өдөр хохирогч шаргал өнгийн куртик, Самсунг А52, Самсунг А маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүгдэгч *******ийн эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар хохирогч шаргал өнгийн куртик, Самсунг А52, Самсунг А маркийн гар утас зэргийг авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч д нийт 660.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч д Самсунг А-53, Самсунг А- маркийн гар утаснууд болон куртикийг биет байдлаар нь хүлээлгэн өгсөн болох нь мөрдөгчийн тэмдэглэл хэрэг /хх-ийн 11/-т авагдсан, мөн хохирогч “гомдолгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан санал, шүүгдэгчийн урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, хохирогч гомдолгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ял оногдуулсан хугацаанд аймгийн сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******өд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.6, 36.7, 36., 36.10, 36., 36.13, *******.1, *******.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт өд 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд 10 /арав/ сарын хугацаанд аймгийн сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР