| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0035/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/47 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Е.Хулан
Хохирогч Э., түүний өмгөөлөгч Ч.
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 20******* оны 0 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын дүгээр баг н гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗК99**************7/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 202 оны дугаар сарын -ноос -нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг “н ” гэх газарт байх гэрт хохирогч “газар авч хороо барина” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохих, өшиглөх, хөлийнхөө улаар толгой руу нь тийрэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун эрүү ясны хугарал, баруун доод дүгээр шүдний сулрал, буйлны язарсан шарх, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 202 оны сарын -ны шөнө адууны эрэлд явж байгаад морио авах гэж ирсэн. Тэднийд Э., 2 ирсэн байсан. Би мэнд мэдээд орон дээр суугаад ойр зуурын юм ярьсан. энэ 2 согтуу байсан. хонь хураадаг хороон дээрээ ширхэг 0.75 литрийн архи, ширхэг пиво уусан гэдгийг ярианаас нь сонссон. Гараад дахин морио хайгаад олоогүй. Нилээн ядраад унтах гэтэл унтуулаагүй. Эхэндээ ах нь хороо барьж болох юм уу? сүүлдээ хөөе би хороо барьж болох уу гээд татаад байсан. Тэгэхээр нь нэг өшиглөсөн чинь зуух мөргөж босож ирээд намайг цохиод, өшиглөсөн” гэв.
Хохирогч Э. шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “202 оны сарын -ны шөнө гэх найзтайгаа н гэрт очсон. 2 пиво гаргахаар нь уугаад юм ярьсан. Шөнө хэвтэж амарцгаасан. Гэтэл Дамдинсүрэн алж хядна гээд заамдаж авсан. Дээл, бүс бутрааж хаясан. Би шөнө хээр хоносон. Бүгдээрээ хориход дийлэхгүй байсан. намайг гэртээ харь гэж хэлсэн. Миний эрүү хугарсан, нүүр ам хөхөрсөн байсан. Өглөө нь очоод хэн намайг зодсон гэхэд би зодоогүй гэцгээж байсан. Арай дэндүү зодсон байна хэлдэг газар нь хэлнэ гэсэн. Би эмнэлэгт үзүүлэхэд эрүү чинь 2 хугарсан байна хурдан хот яв гэсэн. Муудсан зүйл байхгүй. Ахтай нь бор шорооны талаар ярьсан болохоос сүйдтэй муудалцсан зүйл байхгүй. Хохирлоо бүгдийг нь төлүүлнэ. 3.300.000 төгрөг болсон. Үүнийг бүгдийг нь төлүүлнэ. Гомдолтой байна” гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “******* аймгийн ******* сумын “н ” гэх газарт байдагынд миний ах болох унаж очсон морийг нь авах гээд би 202 оны сарын -ноос -нд шилжих шөнө очиход ,, нар байсан. Би той хамт ойр хавиар морио эрсэн олоогүй. Тушаатай байсан юм яваад өгсөн байна гэж байсан. Тэгээд морио эрж байгаад шөнө 0 цагийн үедынд эргээд очтол , нар ирсэн нэг том пиво уугаад дуусч байсан. Тэгээд би , нартай мэнд ус мэдсэн. Тэгэхэд , нар согтуу байсан. Тэр үед “Шар цохио” гэх газарт хороо барина гэж ярьж байгаад сүүлдээ манай гадаа хороо барина гээд агсам тавиад байсан. Тэгээд би тэд нартай юм ярьж байгаад газрын алба мэдэх байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд биын баруун талын орон дээр унтаад өгсөн. Тэгээд унтаж байсан чинь Санйжаргал миний унтаж байсан орны хажууд суучихсан намайг чангаагаад хороо барьж болох уу? гээд агсараад байсан. Тэгээд манай ах той хороо барих газрын талаар маргалдаад байсан. Тэгээд маргаан гайгүй намдаж байтал миний бөөр рүү -2 удаа, хөл рүү удаа гараараа цохиод босоод ир хороо барьж болох юм уу? үгүй юм уу? гээд байсан. Тэгээд миний хөлнөөс татаад байхаар нь би д хандан наад идсэн уусан архиа шингээж сур гээд зүүн хөлийн ул хэсгээр ын толгой руу тийрсэн чинь гэрийн голд байсан зуухан дээр ойччихсон. Тэгээд босч ирээд миний эгэм рүү гараараа 2 удаа цохиод гуя руу удаа өшиглөсөн. Тэгэхээр нь ыг зөрүүлээд баруун гараараа удаа нүүр хэсэг рүү нь алгадсан. Тэгтэл бид хоёрыг салгасан. Тэгээд би ах ын хамтынхаас гараад морь руугаа явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/
Хохирогч Э.ын: “202 оны сарын -ны орой манай найз гэрт ирээд байж байтал руу залгаад ынд хүрээд ир гэсэн. Тэгээд шөнийн 2 цагийн үед ******* аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг н гэх газар нутаглах ын гэрт нь очсон. Тэднийд , ын хүү болох , түүний найз гэх залуу байсан. өмнө нь пиво уусан байх шиг байсан. Намайг тай хамт очсоны дараа 2.5 литрийн савлагаатай “Сэнгүр” нэртэй пиво гаргаж ирээд , бид 3 уусан. Гэрийн баруун хойд талд би сууж байсан. Миний хойд талд , гэрийн зүүн талд , 2 хүү зүүн талын орон дээр сууж байсан. Бид юм ярьцгаагаад сууж байсан. 202 оны сарын -ны шөнө 3 цагийн үед байх ын дүү Дамдин гэх залуу мотоциклтой ирсэн. Тэгээд гэрийн баруун орон дээр суусан. Би тай наадмын тухай юм ярьж байтал гэх залуу над руу дайрч миний нүүр рүү цохиод авсан. Тэгсэн миний ухаан балартсан. Намайг хорих шиг болж байсан. Миний нүүр, 2 нүд, толгой шанаа руу өшиглөж зодсон. Тэгээд би тэндээс зугтааж яваад үүрээр гэртээ харьсан. Би зодуулснаас хойш шөнөжингөө толгой нүд эрүү, ам өвдөөд миний ам хамраас цус их гарсан байсан. Би ******* аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Миний эрүү хугарсан, шүд хөдөлчихсөн маш их зовуурьтай, ярихад төвөгтэй, юм идэж ууж болохгүй, толгой нүд өвдөөд дагзаар өвдөж, зүүн талын чихний доогуур өвдөөд байгаа. Яаралтай хот явж эрүүгээ хадуул гэсэн.Намайг гэх залуу зодсон. Би тэр хүнтэй огт муудалцаагүй, яагаад зодсоныг мэдэхгүй байна. , , түүний найз гэх залуу, сүүлд ирсэн. Тэгээд бид хоёр байсан. Би нилээн согтуу байсан. Гэхдээ болсон үйл явдлыг санаж байгаа. Анх намайг нүүр хэсэгт цохисноос хойш ухаан балартаад байсан. Би тай хамт гэртээ нэг том пиво уусан. Дараа нь , бид хэд 3 том пиво уусан. түүний найз 2 нь пиво уугаагүй. эрүүл л ирэх шиг болсон. ын дүү гэх залуу намайг зодсон. д цохиулж ухаан балартсанаас хойш намайг хүн зодсон эсэхийг мэдэхгүй байна. бид 2 нэг хонхорын хүмүүс, Дамдин бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би зодуулснаас болоод 2 нүд хөхөрч хавдсан. Нүүрээр зулгарсан баруун талд эрүүний яс ташуу хугарсан. Зүүн чих эрүүгээр өвдөөд байгаа. Нэг шүд хөдөлсөн. Сэтгэл санааны хохирол гаргуулна. Зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардлаа бүгдийг гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 0-/
Хохирогч Э.ын дахин өгсөн: “ гэх хүнын аав юм., хоёрынх айл байдаг. Би тэдний хот айлыг ынх цээрлэж хэлээд сурчихсан юм. 202 оны сарын -ноос -нд шилжих шөнө хэрэгынд болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн /
Гэрч : “Намайг 202 оны сарын -ны өдөр ******* сумын дүгээр баг “н ” гэх газарт гэртээ байхад манайд , нар 23 цаг 0 минутын үед ирсэн. , нар ирэхдээ юм уусан ирсэн. , нарыг ирэхэд Дамдинсүрэн бид 2 сэрүүн байсан. Тэгээд шөнийн 0 цагийн үед Дамдинсүрэн бид 2 унтсан. Би гэрийнхээ зүүн орон дээр унтаж байсан. Дамдинсүрэн баруун орон дээр унтаж байсан. Тэгээд нь Дамдинсүрэнгийн ах т “Шар цохиод” гэх газарт газар авч хороо барина гэж хэлж байсан. Ер нь бол тэрнээс болж зодоон болсон. Тэгээд Дамдинсүрэнгийн хөл гарнаас нь татаад унтуулахгүй байсан. Дамдинсүрэн баруун орноос босохдоо ыг хөлөөрөө жийсэн чинь зуух мөргөсөн. Тэгээд босч ирээд Дамдинсүрэнг 2 алгадаад нэг өшиглөсөн. Тухайн үед ын хамраас цус гарч байсан. Тэгээд би босч ирээд Дамдинсүрэн, хоёрын голоор орж салгасан. Тэгээд Дамдинсүрэн морио хайж олохоор гараад явсан. Тэгээд нар мотоциклоо би унана, чи унана гэж хоорондоо ярьж байгаад яваад өгсөн. Мотцикл асаж байгаа чимээ гараагүй тэр 2 алхаад явсан байх. Дамдинсүрэн, хоёрын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ын хамраас цус гарч байсан. Дамдинсүрэнг хүмүүс гэж дууддаг. Дамдинсүрэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
Гэрч Г.ын: “202 оны сарын -ны 9 цагийн үед ******* аймгийн ******* сумын дүгээр баг “н ”-ийн адаг гэх газартынд 2 ширхэг том пиво аваад очсон байж байтал 2 цагийн үед над руу залгасан. Тэгэхээр нь би 2 ширхэг том пиво байна. Ирж уухгүй юм уу? ирвэл ганцаараа ирээрэй гэж т хэлсэн. Тэгээдынд байж байтал тай ирсэн. хоёрынд ирэхдээ ынд архи ууж байгаад ирлээ гээд согтуу ирцгээсэн. Тэгээд , бид гурав ширхэг “Нийслэл” нэртэй 2.5 литрийн том пиво хувааж уучхаад 2 дахь пивоо задлаад ууж байтал “Шар цохио” гэх газар би хороо барина гээд байсан. д ямар нэгэн газрын зөвшөөрөл бичиг байхгүй дураараа хороо барина гээд байсан. Тэгээд байж байтал манай дүү Дамдинсүрэн миний унаж ирсэн морийг авах гээд ирсэн. Дамдинсүрэнг морь авах гээд ирэхэд ньын гадаа тушаатай байсан морь алга болсон байсан. Тэгээд Дамдинсүрэн морь эрж байгаад олдохгүй нь гээдын баруун талын орон дээр унтаад өгсөн. Шар цохио гэх газар нь адууны бэлчээр газар юм. Тэгээд би хороо бариулахгүй гээд хороо барина гээд сүүлдээ нь бүр манай хорооны хажууд хороо барина гээд бид хоёр хэрэлдэж байгаад би унтах гэтэл намайг араас боосон. Тэгтэл бид хоёрт хандан та хоёр чинь яагаад байгаа юм болиоч гэсэн. Тэгээд би тай маргалдахаа болиод баруун талын орны зүүн доогуур газар унтах гээд хэвтсэн. баруун орны зүүн талд миний хөлд сууж байсан. Унтаж байтал түчигнээд чимээ гарсан. Тэгээд би босоод иртэл гэрийн зуухны баруун талд газар хэвтэж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Дамдинсүрэнг гэрийн баруун орон дээр унтаж байхад нь нь 2-3 удаа бөөр толгой хэсэг рүү нь цохисон. Тэгэхээр нь Дамдинсүрэн хөлөөрөө түлхээд жийсэн гэж хэлсэн. Дамдинсүрэнг түлхэж жийхэд нүүрээрээ зуух мөргөсөн. Зуухны хүхээний хажууд унасан хэвтэж байсан юм билээ. Тэгэхэд зуух мөргөөд түчигнэж дуугарсан юм билээ. Тэгээд би босоод Дамдинсүрэнг дагуулаадынхаас явсан. Тэгээд Дамдинсүрэн бид 2 гэртээ харьсан. ын биед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй байсан байх би анзаараагүй. Тухайн хэрэг болоход зуух мөргөсөн гээд хэвтэж байсан. 2 хоногийн дараа ын гэрт очиж уулзахад 2 нүд нь хөхөрсөн хавдартай байсан. Эрүү хугарсан байна гэсэн. нбаатар хот руу явж үзүүлнэ гэж хэлж байсан. Дамдинсүрэн надтай л лав ямар ч архи пиво уугаагүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 202 оны дугаар сарын 2-ны өдрийн 267 дугаартай “Э.ын биед баруун эрүү ясны хугарал, баруун доод дүгээр шүдний сулрал, буйлны язарсан шарх, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун эрүү ясны хугарал гэмтэл хохирлын хүндэвтэр, бусад биед үүссэн гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх биед үүссэн гэмтлүүд шинэ гэмтэл байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 22-2/
Монгол Улсын Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 202 оны дүгээр сарын 27-ны өдрийн 290 дугаартай “Э.ын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинж тэмдэг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 38-39/
ын амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар гэрэл зураг /хх-ийн 63-67/
Хохирлын баримтууд /хх-ийн 68-76/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Э. нь 202 оны дугаар сарын -ны шөнө ******* аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг “н ” гэх газарт бусдад зодуулсан үйл явдал болсон байна.
Хохирогч Э. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун эрүү ясны хугарал, баруун доод дүгээр шүдний сулрал, буйлны язарсан шарх, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, баруун нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч ******* 202 оны дугаар сарын -ны шөнө ******* аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэр “н ” гэх газарт байх иргэн гэрт “хороо барина” гэх маргааны улмаас өшиглөж учруулсан болох нь:
Хохирогч Э.ын: “202 оны сарын -ны орой манай найз гэрт ирээд байж байтал руу залгаад ынд хүрээд ир гэсэн. Тэгээд шөнийн 2 цагийн үед ******* аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг н гэх газар нутаглах ын гэрт нь очсон. ... Намайг тай хамт очсоны дараа 2.5 литрийн савлагаатай “Сэнгүр” нэртэй пиво гаргаж ирээд , бид 3 уусан. ... 202 оны сарын -ны шөнө 3 цагийн үед байх ын дүү Дамдин гэх залуу мотоциклтой ирсэн. Тэгээд гэрийн баруун орон дээр суусан. Би тай наадмын тухай юм ярьж байтал гэх залуу над руу дайрч миний нүүр рүү цохиод авсан. ... Намайг хорих шиг болж байсан. Миний нүүр, 2 нүд, толгой шанаа руу өшиглөж зодсон. ... Миний эрүү хугарсан, шүд хөдөлчихсөн маш их зовуурьтай, ярихад төвөгтэй, юм идэж ууж болохгүй, толгой нүд өвдөөд дагзаар өвдөж, зүүн талын чихний доогуур өвдөөд байгаа. Яаралтай хот явж эрүүгээ хадуул гэсэн.Намайг гэх залуу зодсон. Би тэр хүнтэй огт муудалцаагүй, яагаад зодсоныг мэдэхгүй байна.” гэх,
Гэрч : “Намайг 202 оны сарын -ны өдөр ******* сумын дүгээр баг “н ” гэх газар гэртээ байхад манайд , нар 23 цаг 0 минутын үед ирсэн. , нар ирэхдээ юм уусан ирсэн. , нарыг ирэхэд Дамдинсүрэн бид 2 сэрүүн байсан. Тэгээд шөнийн 0 цагийн үед Дамдинсүрэн бид 2 унтсан. Би гэрийнхээ зүүн орон дээр унтаж байсан. Дамдинсүрэн баруун орон дээр унтаж байсан. Тэгээд нь Дамдинсүрэнгийн ах т “Шар цохиод” гэх газарт газар авч хороо барина гэж хэлж байсан. Ер нь бол тэрнээс болж зодоон болсон. Тэгээд Дамдинсүрэнгийн хөл гарнаас нь татаад унтуулахгүй байсан. Дамдинсүрэн баруун орноос босохдоо ыг хөлөөрөө жийсэн чинь зуух мөргөсөн. Тэгээд босч ирээд Дамдинсүрэнг 2 алгадаад нэг өшиглөсөн. Тухайн үед ын хамраас цус гарч байсан. Тэгээд би босч ирээд Дамдинсүрэн, хоёрын голоор орж салгасан...” гэх,
шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “Би 202 оны сарын -ны шөнө адууны эрэлд явж байгаад морио авах гэж ирсэн. Тэднийд Э., 2 ирсэн байсан. Би мэнд мэдээд орон дээр суугаад ойр зуурын юм ярьсан. энэ 2 согтуу байсан. хонь хураадаг хороон дээрээ ширхэг 0.75 литрийн архи, ширхэг пиво уусан гэдгийг ярианаас нь сонссон. Гараад дахин морио хайгаад олоогүй. Нэлээн ядраад унтах гэтэл унтуулаагүй. Эхэндээ ах нь хороо барьж болох юм уу? сүүлдээ хөөе би хороо барьж болох уу гээд татаад байсан. Тэгэхээр нь нэг өшиглөсөн чинь зуух мөргөж босож ирээд намайг цохиод, өшиглөсөн” гэх мэдүүлгүүд болон хохирогч Э. нь 202 оны дугаар сарын -ны шөнө бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун эрүү ясны хугарал, баруун доод дүгээр шүдний сулрал, буйлны язарсан шарх, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, баруун, зүүн нүдний дээд, баруун нүдний доод зовхинд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 202 оны дугаар сарын 2-ны өдрийн 267 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч *******гийн хохирогч Э.ын нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагааны явцад 526.699 төгрөг нэхэмжилсэн талаар баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанд хохирогч болон түүний өмгөөлөгчөөс эрүүл мэндийн зардал 526.699 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 3.330.000 төгрөг, өмгөөллийн хөлс .200.000 төгрөг, нийт 5.026.699 төгрөгийг нэхэмжилж байна.
Хохирогчийн ирүүлсэн баримтуудыг судлахад 70.000 төгрөгийн бензиний баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаатай тохирохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байх тул өмгөөллийн хөлс .200.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн 67.979 төгрөгийн эм худалдан авсан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхилоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны дугаар сарын 3-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2..-2..5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,
2.0-т “Энэ журмын 2..-2..5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус тайлбарласны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202 оны дүгээр сарын 27-ны өдрийн 290 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй байна....” (хавтаст хэргийн 38-39) гэж тогтоосон нь хууль болон журамд нийцсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0. дүгээр зүйлд Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар, мөн Иргэний хуулийн 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2- т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан ба Иргэний хуулийн 5 дүгээр зүйлд оруулсан эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.аас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож өгнө үү гэх санал дүгнэлтийг гаргаж байна. Гэвч Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны сарын 03-ны өдрийн ******* дугаартай тогтоолын хавсралтаар баталсан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалд Сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг .99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоож болохоор, шүүх хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэжээ.
Иймд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч, уг шинж сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202 оны дүгээр сарын 27-ны өдрийн 290 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хувьд мэдэрч байгаа өвдөлт зовиур, цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагагүй гэх шинжээчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг дараах байдлаар тогтоолоо.
Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 0 дугаар сарын 3-ны өдрийн 2 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 202 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу .320.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч *******гээс хохирогчийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардал 388.750 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт .320.000 төгрөг, нийт .7.750 төгрөг гаргуулан хохирогч Э.д олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч Э. нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүйл бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Иймд дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ч.аас шүүгдэгч ******* нь хохирогчийг архи уусан согтуу биеэ хамгаалах чадваргүй байхад нь зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно гэх дүгнэлтийг, хохирогч шүүх хуралдаанд “....Дамдинсүрэн алж хядна гээд заамдаж авсан. Дээл, бүс бутрааж хаясан. Би шөнө хээр хоносон. Бүгдээрээ хориход дийлэхгүй байсан....” гэж мэдүүлж байх боловч хэрэгт хохирогч Э. биеэ хамгаалах чадваргүй байсан талаар баримт авагдаагүй, харин шүүгдэгч *******г унтаж байхад нь “цохиж, хөл гарнаас нь татаад унтуулахгүй байсан” болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзсэн болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36., 36.2 дугаар зүйлийн , 2, 3, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3, 38., 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
. Шүүгдэгч овогт Гантогтохын Дамдинсүрэнг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн . дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Гантогтохын 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6. дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36. дүгээр зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.ын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс .200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, бензиний зардал 70.000 /далан мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, 67.99 /жаран долоон мянга есөн зуун дөчин ес/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97., 505 дугаар зүйлийн 505., 505.2, 5 дүгээр зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс .7.750 /нэг сая долоон зуун найман мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Э.д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э. хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
0. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР