| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/07 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Одончим |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Гэрч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******0*******4 оны 1******* дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* сарын *******-ны өдөр ******* аймгийн Адаацаг суманд төрсөн, 4******* настай, эрэгтэй, боловсролгүй, сантехникч мэргэжилтэй, Тэмүүжин зочид буудалд галч ажилтай, ам бүл *******, хүүхдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг Малчины *******-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн *******009 оны 01 сарын 0-ны өдрийн 0******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.*******-т зааснаар сарын хугацаагаар баривчлах ялаар,
******* аймаг дахь сум дундын шүүхийн *******013 оны 08 сарын 09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.*******-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 0******* сарын 09-ний өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар,
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 04 сарын *******9-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил сарын хорих ял,
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 0 сарын 05-ны өдрийн 7******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан овогтой /РД:ЗА8*********************1/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь *******0*******4 оны 08 дугаар сарын *******7-ны өдөр ******* аймгийн сумын дугаар баг тоот буюу хашаанд хохирогч эзэмшлийн Оппо А51 загварын гар утас, утастай хамт байсан виза карт, хохирогчийн эзэмшлийн Хаан банкны 5*******5358 дугаарын данстай картаас 900.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад нийт 1.*******5.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ гэрт нь очиж нэг шил архи хувааж уучхаад ус авах гээд явтал хашааных нь урд талын гудамжинд том машинтайгаа зогсож байсан. Өмнө нь замын кемп дээр ажиллаж байхдаа тай танилцаж байсан. Намайг ус аваад ирэхэд Б. нэг шил архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд машинаа хашаанд тавьчхаад надтай хамт мотоциклтой дэлгүүр ороод юм авахаар нь *******00.000 төгрөгийн хэрэг байна боломжтой бол зээлэх үү гэхэд болно байх гэсэн. Дэлгүүрээс 1 литрийн Эдэн нэртэй архи авч ууж сууж байгаад утас, визагаа надад өгсөн. Би *******00.000 төгрөг картнаас нь авъя гэж бодож байгаад 900.000 төгрөг авхуулсан байсан. Хайрхан дэлгүүрийн баруун талын засмал дээр тааралдаад надаас утас визагаа аваад явсан. 900.000 төгрөгийг маргааш нь буцааж өгье гэж бодоод явж байтал таньдаг 3 хүнтэйгээ тааралдаад 1 шил архи авч манайд очиж уусан. Гэнэт нойр хүрээд байхаар нь 00.000 төгрөгийг дэрэн доороо хийгээд унтаад өглөө бостол байхгүй болсон байсан. Маргааш нь нөгөө 3 залуутай тааралдаад 00.000 төгрөг хэн авсан бэ? гэхэд мэдэхгүй гэсэн. Цагдаа дээр тай тааралдаад мөнгийг чинь өгнө 00.000 төгрөгийг чинь алдчихаад байна гэж хэлсэн. Мөрдөнд 41 хоног хоригдож гарч ирээд ажил хийх гэж хайж үзэхэд олдоогүй. *******0*******4 оны 10 сарын үед манай хүү Улаанбаатар хотоос аймагт аавтайгаа хамт амьдарч сургуульд сурна гээд хүрээд ирсэн. Манай эхнэр надаас салаад 1 жил болж байна. Хүний мөнгө авсандаа гэмшиж байна. Надад алдсан зүйл байна уу? гэхээс оносон зүйл байхгүй. Мөрдөнгөөс гарч ирээд өөртөө дүгнэлт хийж архи уухаа болиод хүүдээ анхаарал тавих ёстой гэж зорилго тавьсан. Тэмүүжин буудалд 1 гарахад 80.000 төгрөгийн цалин авдаг. Хохирлыг цувуулж өгөөд барагдуулна. Хүүхдээ шүүх хуралтай учир ээж рүүгээ явах уу? гэхэд аавтайгаа цуг байна гэж хэлсэн. Ээжтэй нь ярьж учраа хэлэхэд хүүг чинь хүлээн зөвшөөрч авахгүй гэсэн. Өөр нөхөр авсан гэсэн. Одооноос би архи уудаг хүмүүсээс хөндийрч байгаа. Чи хэзээ ийм болсон юм гэж хэлдэг. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэв.
Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Төвд явж байгаад тааралдаад манайд толгой шийр хуйхлах гэж очсон байсан. бид хоёр гэрээс гарч толгой хуйхлах газанд явж байгаад том тэрэг жолооддог Цэдэндамбатай тааралдсан. Гудамжинд машин нь эвдэрсэн гээд зогсож байсан. Машин тавих газар байна уу гэхээр нь хашаандаа тавиулсан. Нэг шил архи хувааж уугаад дахин дэлгүүр рүү тэй мотоциклоор сундлаад явсан. Машиных нь сүүдэрт ууж сууж байгаад утсаараа надад зураг үзүүлэх гэтэл утас нь байхгүй болсон байсан. Утас руу нь залгатал авахгүй байсан. рүү миний утаснаас ******* дахь удаагаа залгахад утсаа аваад төвд явж байна гэсэн. Тэгээд Цэдэндамбын утас хаана байна гэхэд надад байгаа гэсэн. Тэгэхээр нь эхнэрийг дуудаж машинтай Хайрхан дэлгүүрийн хажуунаас утсыг нь очиж авсан. Манайд байхад Цэдэндамба д гар утсаа өгсөн эсэхийг хараагүй” гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ Би хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй. Тухайн үед нь надад гар утас болон виза картаа өөрөө өгсөн юм. Би тухайн өдөр Цэдэндамбаас *******00.000 төгрөг байвал зээлчих гэж гуйж байсан. Намайг мөнгө гуйх үед болон надад гар утас виза картаа өгөхдөө их согтуу байсан. Би Цэдэндамбын гар утас виза картыг аваад ХААН банк руу очсон бөгөөд тухайн үед манарч их согтсон байсан. Нэг мэдэхэд би банкнаас гарч “Хайрхан” дэлгүүрийн орчимд явж байсан ба миний халаасанд их мөнгө байсан. Тэгтэл Цэдэндамбын гар утас дуугарч автал Санзай байсан. Утсыг нь автал Санзай хаана байна гэхээр нь Хайрханы хажууд явна гэж хэлсэн. Тэгээд би хойшоо засмалын хажуугаар алхаж явтал Цэдэндамба, Санзай ******* машинтай ирээд Цэдэндамба машинаас бууж ирээд “чи ямар өөдгүй пизда вэ?” гэж хэлээд намайг *******,3 удаа цохисон. Тэгэхэд нь би чи намайг яагаад цохиж байгаа юм гэж хэлсэн. Цэдэндамба надад гар утсаа өөрөө өгсөн, тэрийгээ мэдэхгүй намайг хулгайлж авсан гээд байгаа юм. Би мөнгийг нь өгөх гэж байтал Цэдэндамба нь намайг цохисон тул миний гэдэн хөдлөөд мөнгийг нь өгөөгүй юм.Тэр өдөр Санзай, Цэдэндамба бид 3 хашаанд архи уусан. Тухайн үед би Цэдэндамбаас *******00.000 төгрөг зээлчих гэж асуух үед болох байлгүй дээ гэж байсан. Тэгээд архи ууж байх үед Цэдэндамба надад гар утас, виза картыг өгч картныхаа нууц кодыг хэлэхээр нь надад *******00.000 төгрөг зээлж байна гэж бодоод банк орсон. Би тухайн үед согтуудаа *******00.000 төгрөг авалгүй 900.000 төгрөг авсан байна. Тэгээд би сэргээд Цэдэндамбад мөнгийг нь өгөх гээд алхаж байтал Цэдэндамба нь ирээд намайг цохиж аваад байхаар нь би мөнгийг нь өгөөгүй. нь надад гар утас, виза карт, картныхаа нууц дугаарыг хэлээд яв, яв гэж хэлсэн. Би аймгийн төв ХААН банкин дээр очиж байснаа санаж байна. Тухайн үед архи уусан их согтуу байсан. Би 900.000 төгрөгийн заримаар нь архи уусан, яг хэдэн төгрөгөөр архи ууснаа мэдэхгүй байна. Мөн архи ууж байхдаа хүнд мөнгө зээлсэн, тэгээд одоо хэнд хэдэн төгрөг зээлснээ санахгүй байгаа. Тухайн үед Санзайдорж, Цэдэндамба бид 3 архи уугаад газар сууж байсан. Надад Цэдэндамба гар утас виза карт, картынхаа нууц кодыг хэлэх үеийг Санзайдорж харсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед Цэдэндамба миний баруун хацар руу цохисон, тэгэхэд миний баруун хацар шалбарсан байсан. Өөр гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5*******-53/
Хохирогч : “Би хувийнхаа ачааны тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг юм. *******0*******4 оны 08 сарын *******7-ны өдөр би машиндаа засвар хийхээр ******* аймгийн төвд ирсэн. Тэгээд таньдаг залуу болох д машинаа янзлахаар очсон. Очиход тэднийд эхнэр хүүхдүүд нь, Санзай өөрөө, гэх залуу нар байсан. Тэгээд би машинаа байрлуулчхаад эргээд тухайн айлд юм авахаар дэлгүүр орсон. Тухайн үед мотоциклтой байсан ба намайг сундлаад дэлгүүр оруулж өгсөн. Дэлгүүрт ороод би гээс "айлд юу авч өгвөл зүгээр вэ" гэж асуухад энийг ав, тэрийг ав гэж зааж өгөөд бид хоёр тэндээс идэж уух юм худалдаж аваад эргээд д очсон. Тэгээд гэрт оруулж эхнэр хүүхдэд нь авсан юмаа өгчхөөд гэрээс нь гарч машиныхаа хажууд Санзай, бид 3 хамт 1 шил архи хувааж ууж эхэлсэн. Тухайн үед би гар утсаа хажуудаа тавьсан байсан ба гар утасны хавтсанд Хаан банкны карт байсан юм. Тэгээд сууж байтал Санзай г "маргааш өглөө ажилтай юм чинь чи одоо яв" гэж хэлэхэд яваад өгсөн. Тэгээд юм яриад сууж байгаад гар утаснаасаа зураг үзүүлэх гэтэл гар утас алга болсон байсан. Тэгтэл Санзай надад " аваад явчихсан байх" гэж хэлэхээр нь утаснаас нь гийн дугааp руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд Санзай бид хоёр гадуур г хайгаад олоогүй. Тэгж байгаад орой нь “Хайрхан” дэлгүүрийн баруун талын засмал зам дээр явж байхад нь таараад "утсаа авъя" гэж хэлтэл "юун утас" гээд байхаар нь би "чи яасан хөгийн эр вэ" гэж хэлтэл миний гар утсыг гаргаж ирээд надад өгсөн. Тухайн үед Санзай машин дотроо сууж байсан. Тэгээд би утсаа авчхаад эргээд машин дээрээ ирээд утсаа асаагаад үзтэл миний картнаас 900.000 төгрөг АТМ-ээс бэлнээр гарсан байсан. Дэлгүүрт орж юм авахдаа миний картны нууц дугаарыг сонссон учраас мэдэж байсан ба утасны хавтсанд буцаагаад картыг маань хийсэн байсан. Энэ асуудлаас болж Цагдаагийн байгууллагад хандсан. хашаан дотор машиныхаа хажууд газар тавьсан байсан юм. Тухайн үед Санзай, бид гурваас өөр хүн байгаагүй. миний картны нууц дугаарыг мэдсэн. Санзай мэдээгүй. Гар утасны хавтсанд карт байсан. Өөр зүйл алга болоогүй. Ард тал нь хар өнгөтэй, ОРРО гэсэн бичигтэй, ******* камертай, бор өнгийн тунгалаг кейстэй утас байгаа юм. *******0*******3 оны 09 сарын үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 850.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авч байсан ОРРО Α51 маркийн утас байгаа юм. Карт маань ногоон өнгөтэй, "Tsedendamba Byaruuzana" гэx миний нэрийг англиар бичсэн байгаа. 949*******84303051*******4 гэсэн дугаартай, Хаан банкны 5*******5358 гэх миний дансны карт байгаа юм. гээс өөр миний картны нууц дугаарыг мэдэх хүн байхгүй. Гар утсаа 700.000 төгрөгөөр, Хаан банкны картыг 5000 төгрөгөөр үнэлнэ. л авсан. Өөр хүн авах боломжгүй. АТМ-ээс мөнгө бэлнээр авсан байсан. Гар утсаа авах үедээ мөнгө гарсныг мэдээгүй учраас гээс асуугаагүй юм. Тэрнээс хойш тэй уулзаагүй. Гомдолтой байна. Гар утас болон картаа авсан хэдий ч алдагдсан 900.000 төгрөгөө авмаар байна. Би ******* гэх хүнд өөрийн эзэмшлийн Оппо А-51 загварын гар утсыг өгч явуулаагүй надад хэлэлгүйгээр миний утсыг аваад явсан байсан. Тухайн утасны ар талд Хаан банкны карт байсан. Би *******тэй цагдаа дээр очихдоо үүдэнд таарсан тэр үед надад хэлэхдээ мөнгө чинь байхгүй болсон би *******-3 хоногоос олоод өгнө гэж хэлж байсан. Надад гомдол саналгүй гэсэн бичгээ хийгээд өгчих гээд хэлж байсан. Тухайн мөнгийг ******* юунд зарцуулсан талаар надад огт юу ч хэлээгүй. Хүнээс дам яриа сонсоход такси бариад архи уугаад яваад байсан гэж хэлж байсан. Тухайн асуудлаас болж миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул хохирол тогтоолгохгүй. Би мөнгөө буцааж авмаар байна, гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15,*******1/
Гэрч : “*******0*******4 оны 08 сарын *******7-ны өдөр таньдаг хүн болох Цэдэндамба нь том оврын ачааны машинтайгаа манайд ирсэн ба машинаа засахаар ирсэн гэж байсан. Тэгээд манай хашаанд машинаа оруулаад байрлуулсан. Тухайн үед манайд байсан. Тэгээд байж байгаад Цэдэндамба нь дэлгүүр орох гэсэн юм гээд тэй хамт дэлгүүр яваад идэж уух юм аваад ирсэн. Тэгээд гэрийн гадаа хашаан дотор , Цэдэндамба бид гурав 1 шил архи хувааж уугаад сууж байтал гэнэт яваад өгсөн байсан. Тэгтэл Цэдэндамба "утас хааччихав аа, хажуудаа тавьсан байсан юм" гэхээр нь хаашаа явчхав аа, аваад явчихсан байж магадгүй гээд бид хоёр араас нь залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд аймгийн төвөөр хайгаад олоогүй. Тэгээд байж байгаад дахиад хайж байтал Хайрхан дэлгүүрийн зүүн талд явж байхад нь таараад Цэдэндамба очоод гар утсаа авъя гээд ярьж байтал Цэдэндамбын утсыг нь гаргаж өгсөн. Тэгээд Цэдэндамба бид ******* манайх руу явж байтал Цэдэндамба утсаа асааж үзсэнээ "миний картанд байсан бүх мөнгийг авчихсан байна, түрүүн надтай хамт дэлгүүр орохдоо миний картны нууц дугаарыг сонссон, карт маань утасны хавтсанд байсан юм" гэж байсан. Манай хашаан дотор , Цэдэндамба бид 3 байсан. Өөр хүн байгаагүй. Бид гурав тойрч суугаад архи уугаад сууж байх үед л авсан байх. Цэдэндамба утсаа хажуудаа тавьсан байсан гэсэн. Надад зураг үзүүлэх гээд утсаа хайгаад олоогүй юм. Гар утас болон банкны картаа алдсан гэж байсан. Өөр зүйл алдаагүй байх. Картнаас нь 900.000 төгрөг авсан байна гэж байсан. Тухайн үед муудалцсан зүйл огт болоогүй. Ярьж сууж байгаад л нэг мэдэхэд яваад өгсөн байсан. Яг яах гэж авсныг нь мэдэхгүй байна. Тухайн өдөр , ******* бид гурав 0.75 литрийн савлагаатай архи ******* шилийг уусан. Бид нар их согтоогүй байсан. Тухайн үед бид нар архи уусан байсан ч өөрийн хэлж буй үг, хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан. Би тэр өдөр болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа. Архи уугаад сууцгааж байж байх үед ******* гар утсыг аваад явчихсан байсан. надад гар утсан дээрээсээ зураг үзүүлэх гээд утсаа хайхад гар утас нь байхгүй байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн *******4-*******,*******7/
Гэрч : “Би Хур харцага гэрээт харуул хамгаалалтын компанид *******0************** оноос хамгаалагчаар ажиллаж байгаа ба, одоо ******* аймгийн төв Хаан банканд харуулаар ажиллаж байгаа. Би тухайн өдөр ээлжтэй, ажиллаж байсан. Тухайн өдөр мөнгө авч өгсөн. Хүмүүс гуйхаар нь аваад өгчихдөг юм. Тухайн үед ямар хүнд, хэдэн төгрөг авч өгснөө санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
Иргэн ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 1/
Хаан банкны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэг бүхий сиди /хх-ийн 7-8/
Арвижих эстимейт үнэлгээ ХХК-ний хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайланд: “Оппо А51 маркийн гар утас 350.000 төгрөг, Хаан банкны виза карт 5.000 төгрөг, нийт 355.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 38-39/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/
******* аймаг дахь сум дундын шүүхийн *******013 оны 08 сарын 09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-1/
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 0******* сарын 09-ний өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн *******-4/
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 04 сарын *******9-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 5-7*******/
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 0 сарын 05-ны өдрийн 7******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-79/
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол 100.000 төгрөг төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь *******0*******4 оны 08 сарын *******7-ны өдөр ******* аймгийн сумын дугаар баг тоот хашаанд , ******* нартай архи ууж байгаад өөрийн эзэмшлийн ОППО 51 маркийн гар утас, утастай хамт байсан виза карт, Хаан банкны 5*******5358 дугаарын данстай картаас 900.000 төгрөгийг хулгайд алдсан үйл явдал болсон байна.
Шүүгдэгч ******* нь ******* аймгийн сумын дугаар баг тоот хашаанд байхдаа хохирогч өөрийнхөө хажууд газар тавьсан байсан ОППО 51 маркийн гар утас, утастай хамт байсан виза карт зэргийг авч, улмаар *******1 цагийн үед Хаан банкны АТМ-ээс түүний эзэмшлийн 5*******5358 дугаарын данстай картаас 900.000 төгрөгийг эд зүйлийн эзэмшигч, өмчлөгч болох д мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
хохирогч : “Би хувийнхаа ачааны тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг юм. *******0*******4 оны 08 сарын *******7-ны өдөр би машиндаа засвар хийхээр ******* аймгийн төвд ирсэн. Тэгээд таньдаг залуу болох д машинаа янзлахаар очсон. ... Тухайн үед мотоциклтой байсан ба намайг сундлаад дэлгүүр оруулж өгсөн. Дэлгүүрт ороод би гээс "айлд юу авч өгвөл зүгээр вэ" гэж асуухад энийг ав, тэрийг ав гэж зааж өгөөд бид хоёр тэндээс идэж уух юм худалдаж аваад эргээд д очсон. Тэгээд гэрт оруулж эхнэр хүүхдэд нь авсан юмаа өгчхөөд гэрээс нь гарч машиныхаа хажууд Санзай, бид 3 хамт 1 шил архи хувааж ууж эхэлсэн. Тухайн үед би гар утсаа хажуудаа тавьсан байсан ба гар утасны хавтсанд Хаан банкны карт байсан юм. ...Тэгээд юм яриад сууж байгаад гар утаснаасаа зураг үзүүлэх гэтэл гар утас алга болсон байсан. ... орой нь “Хайрхан” дэлгүүрийн баруун талын засмал зам дээр явж байхад нь таараад "утсаа авъя" гэж хэлтэл "юун утас" гээд байхаар нь би "чи яасан хөгийн эр вэ" гэж хэлтэл миний гар утсыг гаргаж ирээд надад өгсөн. Тухайн үед Санзай машин дотроо сууж байсан. Тэгээд би утсаа авчхаад эргээд машин дээрээ ирээд утсаа асаагаад үзтэл миний картнаас 900.000 төгрөг АТМ-ээс бэлнээр гарсан байсан. Дэлгүүрт орж юм авахдаа миний картны нууц дугаарыг сонссон учраас мэдэж байсан ба утасны хавтсанд буцаагаад картыг маань хийсэн байсан...” гэх
гэрч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... бид хоёр гэрээс гарч толгой хуйхлах газанд явж байгаад том тэрэг жолооддог Цэдэндамбатай тааралдсан. Гудамжинд машин нь эвдэрсэн гээд зогсож байсан. Машин тавих газар байна уу гэхээр нь хашаандаа тавиулсан. Нэг шил архи хувааж уугаад дахин дэлгүүр рүү тэй мотоциклоор сундлаад явсан. Машиных нь сүүдэрт ууж сууж байгаад утсаараа надад зураг үзүүлэх гэтэл утас нь байхгүй болсон байсан. Утас руу нь залгатал авахгүй байсан. рүү миний утаснаас ******* дахь удаагаа залгахад утсаа аваад төвд явж байна гэсэн. Тэгээд Цэдэндамбын утас хаана байна гэхэд надад байгаа гэсэн. ...” гэх,
гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*******0*******4 оны 08 сарын *******7-ны өдөр таньдаг хүн болох Цэдэндамба нь том оврын ачааны машинтайгаа манайд ирсэн ба машинаа засахаар ирсэн гэж байсан. Тэгээд манай хашаанд машинаа оруулаад байрлуулсан. Тухайн үед манайд байсан. Тэгээд байж байгаад Цэдэндамба нь дэлгүүр орох гэсэн юм гээд тэй хамт дэлгүүр яваад идэж уух юм аваад ирсэн. Тэгээд гэрийн гадаа хашаан дотор , Цэдэндамба бид гурав 1 шил архи хувааж уугаад сууж байтал гэнэт яваад өгсөн байсан. Тэгтэл Цэдэндамба "утас хааччихав аа, хажуудаа тавьсан байсан юм" гэхээр нь хаашаа явчхав аа, аваад явчихсан байж магадгүй гээд бид хоёр араас нь залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд аймгийн төвөөр хайгаад олоогүй. Тэгээд байж байгаад дахиад хайж байтал Хайрхан дэлгүүрийн зүүн талд явж байхад нь таараад Цэдэндамба очоод гар утсаа авъя гээд ярьж байтал Цэдэндамбын утсыг нь гаргаж өгсөн. Тэгээд Цэдэндамба бид ******* манайх руу явж байтал Цэдэндамба утсаа асааж үзсэнээ "миний картанд байсан бүх мөнгийг авчихсан байна, түрүүн надтай хамт дэлгүүр орохдоо миний картны нууц дугаарыг сонссон, карт маань утасны хавтсанд байсан юм" гэж байсан. Манай хашаан дотор , Цэдэндамба бид 3 байсан. Өөр хүн байгаагүй. ... Архи уугаад сууцгааж байж байх үед ******* гар утсыг аваад явчихсан байсан. надад гар утсан дээрээсээ зураг үзүүлэх гээд утсаа хайхад гар утас нь байхгүй байсан юм.” гэх мэдүүлгүүд болон хохирогч Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.
Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:
Прокуророос шүүгдэгч *******г *******0*******4 оны 08 дугаар сарын *******7-ны өдөр ******* аймгийн сумын дугаар баг тоот буюу хашаанд хохирогч эзэмшлийн Оппо А51 загварын гар утас, утастай хамт байсан виза карт, хохирогчийн эзэмшлийн Хаан банкны 5*******5358 дугаарын данстай картаас 900.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад нийт 1.*******5.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүгдэгч *******гийн эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар хохирогч эзэмшлийн Оппо А51 загварын гар утас, утастай хамт байсан виза картыг авч улмаар түүнтэй хамт дэлгүүр орохдоо мэдсэн хохирогчийн Хаан банкны виза картын нууц үгийг ашиглан мөн өдрийн *******1 цагийн орчим хохирогчийн данснаас /Хаан банкны харуулын ажилтнаар авхуулж/ 900.000 төгрөгийг бэлнээр авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Түүнчлэн шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “... *******00.000 төгрөгийн хэрэг байна боломжтой бол зээлэх үү гэхэд болно байх гэсэн. ... хохирогч архи ууж сууж байгаад утас, визагаа надад өгсөн. Би *******00.000 төгрөг картнаас нь авъя гэж бодож байгаад 900.000 төгрөг авхуулсан байсан. ... 900.000 төгрөгийг маргааш нь буцааж өгье гэж бодоод явж байтал таньдаг 3 хүнтэйгээ тааралдаад 1 шил архи авч манайд очиж уусан. Гэнэт нойр хүрээд байхаар нь 00.000 төгрөгийг дэрэн доороо хийгээд унтаад өглөө бостол байхгүй болсон байсан” гэх агуулга бүхий мэдүүлэг, тайлбар гаргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч д /Оппо маркийн гар утас 350.000 төгрөг, Хаан банкны виза карт 5.000 төгрөг, картнаас бэлнээр авсан 900.000 төгрөг/ 1.**************.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Арвижих эстимейт үнэлгээ ХХК-ийн *******0*******4 оны 09 сарын *******-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч 5*******5358 дугаартай Хаан банкны дипозит дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Хохирогч нь шүүгдэгч *******гээс *******0*******4 оны 08 сарын *******7-ны өдөр Оппо маркийн гар утас, Хаан банкны виза карт зэргийг буцаан авсан болох нь хохирогчийн мэдүүлгээр, мөн шүүгдэгч хохирогчид учруулсан хохирлоос 100.000 төгрөгийг *******0******* оны 01 сарын 1-ны өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******гийн хохирогч д учруулсан 1.**************.000 төгрөгийн хохирлоос хохирогч буцаан өгсөн гар утас / 350.000 төгрөг/, виза карт /5.000 төгрөг/, *******0******* оны 01 сарын 1-ны өдөр хохиролд төлсөн 100.000 төгрөгийг тус тус хасаж тооцон үлдэх 800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч д олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамаас шүүгдэгчид сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал дүгнэлтийг тус тус гаргаж байна.
Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял онгогдуулах тухай санал, тайлбар гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч ******* нь Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн *******009 оны 01 сарын 0-ны өдрийн 0******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.*******-т зааснаар сарын хугацаагаар баривчлах ялаар, ******* аймаг дахь сум дундын шүүхийн *******013 оны 08 сарын 09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.*******-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 0******* сарын 09-ний өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******019 оны 04 сарын *******9-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил сарын хорих ял, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 0 сарын 05-ны өдрийн 7******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь урьд удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, шүүхээс баривчлах болон зорчих эрхийг ялаар шийтгүүлсэн боловч дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа нь шүүхээс оногдуулсан ял, шийтгэлийн бодлого тохироогүй гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, сэдэлт зорилго, хохирол хор уршигт тохирно гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэмжээ болон хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг эрүүгийн ******* дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч *******д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд “*******011 онд төрсөн хүү С.Алтансоёмбын хамт хоёул амьдарч байгаа” гэх мэдүүлэг, тайлбарыг гаргаж нотлох баримтаар С.Алтансоёмбын төрсний гэрчилгээний хуулбар, ******* аймгийн сумын дугаар багийн засаг даргын тодорхойлолт, ЕБ-ын Хүмүүнлэг сургуулийн тодорхойлолт зэргийг ирүүлсэн байна. Эдгээр баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлгээр С.Алтансоёмбын эх Сарантогтох нь Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд хүү С. асран хамгаалах боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч *******гийн хүү Сарантогтохын эх асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.******* дугаар зүйлийн 1, *******, 3, 4 дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.10, 3.1*******, 3.13, 38.1, 38.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч д олгосугай.
. Шүүгдэгч *******гийн хүү Сарантогтохын эх асрамжид үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 1 ширхгийг эрүүгийн ******* дугаартай хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
-
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР