Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

         Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

         Улсын яллагч Е.Хулан

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 0******* оны 0 дугаар сарын -ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  *******  оны  *******  дугаар  сарын  *******-ны  өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , ******* аймгийн ******* сумын дугаар баг Зүрхэн Хар гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗЙ0*******9/.

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 05 оны 0 дүгээр сарын *******-ноос -нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг “” гэх газарт байх гэртээ хохирогч “адуу мал хөөж туудаг” гэсэн шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний алимны салст, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хурал, зүүн нүдний дээд, доод хана, зүүн гайморын хөндийн урд болон гадна хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны нум, эрүүний зүүн талын булангийн хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “ Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 05 оны 0 дүгээр сарын *******-ны өдөр ах, ын эхнэр болох бид хэд хоршооны бичиг баримт бүрдүүлэх гээд Говь-Угтаал сум орсон. Тэгээд бид хэд бичиг баримтаа Говь-Угтаал сумын захиргаанд хүргэж өгчхөөд Говь-Угтаал сумаас гарахдаа хүнсний дэлгүүр орж 3 шил 750 граммын “Хараа” нэртэй архи аваад Говь-Угтаал сумаас гараад ******* сумын дугаар багийн нутагт байх “” гэх газар манай гэрт 0 цагийн үед ирсэн. Тэгээд бид хэд манайд ороод , бид гурав Говь-Угтаал сумаас авсан 3 шил архиа хуваагаад уусан. Тэгээд ******* цагийн үед гэр рүүгээ явсан. Тэгтэл гээд манай саахалт айлын залуу ганцаараа ирсэн. г манайд ирэхэд , нар гэр рүүгээ явсан. нар манай гэрт 0 орчим минутын дараа буцаж ирээд ыг эхнэр гэрийн гадна буулгаж үлдээгээд явсан. Тэгээд бид хэд юм ярьж сууж байгаад ахыг адуу мал хөөсөн гээд би ахтай маргалдсан. Тэгсэн би явлаа гээд манай гэрээс гарсан. Тэгээд би ахын араас гараад буцаад гэр рүү оръё гэсэн. орохгүй гээд бид хоёр маргалдсан. Бид хоёр маргалдаад би ахын нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж, гэдэс хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл гэрээс гарч ирж салгаад намайг гэр рүү оруулчхаад ахыг гэрт нь хүргэж өгөх гээд аваад явсан. Би ахын нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохисон, мөн гэдэс хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Би болон ах бид хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн. Бид хоёр их согтолттой байсан. Би урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Би ******* оны ******* сарын *******-нд ******* аймгийн ******* сумын дугаар баг “Бөхт” гэх газарт төрсөн. Би эхээс 4-үүлээ айлын ууган хүүхэд. Говь-Сүмбэр аймгийн ЕБС-д 9 жил суралцаад бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиас гараад ******* сумандаа мал дээр гарч мал маллаж амьдарч байгаад -09 онд Төв аймгийн Сэргэлэн суманд 06-р ангид цэргийн алба хаасан. Цэргээс ирээд ******* сумандаа мал маллаж амьдарч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би хохирогч ын хохирлыг барагдуулж бүх талаас нь тусалж дэмжинэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-5/

            Хохирогч С.ын: “05 оны 0 сарын *******-ны өдөр манай эхнэр саахалт айлын бид хэд хоршоо байгуулах гээд Говь-Угтаал сум орж бичиг баримт бүрдүүлж өгөхөөр хамт явсан. Тэгээд Говь-Угтаал сум орж бичиг баримт бүрдүүлж өгчхөөд Говь-Угтаал сумаас өдөр буцаад бид хэд гийн гэрт ирж архи ууцгаагаад сууж байхад орой гээд манай сумын залуу гаднаас орж ирсэн. Тэгээд байж байгаад эхнэр бид хоёр харьж амарлаа гээд гэрээс гараад машинд сууж байгаад би тай юм яръя гээд буугаад үлдсэн. Манай эхнэр харилаа гээд яваад өгсөн. Тэгээд би гэрт ороод , бид 3 юм яриад сууж байсан чинь та манай адууг хөөдөг гэж надад хэлсэн. Бид хоёр гэрт муудсан зүйл байхгүй. Тэгээд бид хоёр адуу мал хөөж барьсан дээрээс л болж муудсан. Би тэгэхээр нь хоёулаа согтуудаа учраа олохгүй юм байна харилаа гээд гараад явсан. Миний араас гүйж ирээд миний баруун мөрөн дээрээс татаж унагаагаад дээрээс хөлөөрөө дэвсчихсэн. Юмаар бол цохиогүй байх. Тэгээд би нэг мэдсэн газар хэвтэж байсан. Гэрээс гарч ирээд салгаад г гэрт нь оруулж өгөөд намайг гэрт хүргэж өгсөн. Гэрт очиход миний хамраас цус гарсан зүүн талын нүд хацар нэлэнхийдээ хавдчихсан байсан. Тэгээд гэрээсээ энхэртэйгээ буцаж очоод г авч сумын эмнэлэгт ирж үзүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би г танина нэг орон нутаг хонхорийн хүмүүс байгаа юм. Хүүхэд байхаас нь л мэднэ. тай муудсанаас болж миний зүүн талын нүд юм харьж болохгүй хөхөрч хавдсан хамраас цус гарч хавдсан, зүүн талын хавирга хэсэг хөндүүр зүүн талын хацар шанаа битүү хавдсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед Д. бид их согтолттой байсан. Тухайн гэмт хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй би сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Өөрт учирсан хохирлоо төлүүлчихвэл надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-0/

            Гэрч Г.гийн: “05 оны 0 сарын *******-ны шөнө гэртээ байж байгаад найз тай уулзах гээд гэрт нь очиход , ын эхнэр нар байсан. Гэрт нь ороод байж байхад надад агсам тавих гээд байсан. Тэгээд ыг эхнэр нь аваад явсан. Тэгсэн төд удалгүй иргээд ороод ирсэн. Эхнэр нь хүргэж өгчхөөд явсан байх. Тэр хоёрыг юунаас болж муудсан талаар мэдэхгүй. Би утсаар тоглоод утсаар яриад байж байсан нэг харсан , хоёр гэрээс гараад явчихсан байсан. Тэгээд гэрийн гадаа чанга яриад байхаар нь гараад очсон чинь зодолдчихсон байсан. Намайг салгахад ын хамраас нь цус гарчихсан байсан. Би г гэр рүү нь оруулж өгөөд ахыг гэр рүү нь хүргэж өгсөн. ахыг гэрт нь хүргэж өгөхөд нүд нь хөхөрч хавдчихсан байсан. нарыг юун дээрээс болж муудсаныг нь сайн мэдэхгүй байна.  Би гэрт байсан  болохоор хаана нь юугаар цохисныг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 3-5/

            ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 05 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 67 дугаартай: “С.ын биед хийсэн үзлэг болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн зүүн нүдний алимны салст, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд, доод хана, зүүн гайморын хөндийн урд болон гадна хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны нум, эрүүний зүүн талын булангийн хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс - хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хацар яс, эрүү ясны хугарал гэмтэл нь дангаараа болон тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 5-6/

      Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

      Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 8-30/

      Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

      Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

      Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

      Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч С. нь 05 оны 0 дүгээр сарын -ны шөнө ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг “” гэх газарт бусдад зодуулсан үйл баримт болсон байна. Хохирогч С. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн нүдний алимны салст, дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн нүдний ухархайн дээд, доод хана, зүүн гайморын хөндийн урд болон гадна хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны нум, эрүүний зүүн талын булангийн хугарал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл учирсан болох нь шинжээчийн 05 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 67 дугаартай дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч С.ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч *******  05 оны 0 дүгээр сарын -ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “адуу мал хөөдөг” гэх шалтгаанаар хохирогч С.ын нүүрэн тус газар нь гараараа цохих, баруун мөрөн дээрээс татааж газар унаган хөлөөрөө өшиглөх байдлаар учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

      Шүүгдэгч *******гийн хохирогч С.ын нүүрэн тус газар нь гараараа цохих, баруун мөрөн дээрээс татааж газар унаган хөлөөрөө өшиглөх байдлаар эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

     Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

       Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч С.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй байна.

       Шүүгдэгч ******* нь хохирогч С.ад .500.000 төгрөг төлсөн болох нь хэрэг /хх-ийн 68/-т авагдсан прокурорын тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

       Харин хохирогч С. цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

 

        Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол /.500.000 төгрөг/-ыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 05 оны 0 дугаар сарын -ний өдрийн дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

        Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

       

      Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.ад  .500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

      Шүүгдэгч *******д торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 36., 36. дугаар зүйлийн , , 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3, 38., 38. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

. Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

. Эрүүгийн хуулийн  Тусгай ангийн .4 дүгээр зүйлийн дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.ад .500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч С. цаашид өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  З.УУГАНБАЯР