Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/54

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг оны 02 дугаар сарын -ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Шинэ Өгөөмөр ХХК-д тогооч ажилтай, ам бүл *******, хүүхдүүдийн хамт ******* хот Баянзүрх дүүрэг 2******* дугаар хороо Гурвансаарал *******-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЕП88**************/.

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч ******* нь оны дугаар сарын -ны өдөр Зөрчлийн тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу оны дүгээр сарын 1*******-ны өдрийн цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн *******-*******1 УЕБ улсын дугаартай “Ниссан адван” маркийн автомашиныг жолоодож, улмаар согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан  асуултад хариулна.” гэв.

            Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуун сухайт боомтод "Шинэ өгөөмөр" ХХК-д тогооч хийдэг юм. оны дүгээр сарын 1*******-ны өглөө ээлжнээсээ буугаад 09 цаг өнгөрч байх үед ******* хот руу гэр рүүгээ явахаар өөрийн эзэмшлийн **************1 УЕБ улсын дугаартай “Ниссан Адван” маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд бид хоёр явсаар байгаад Дундговь аймгийн төвд 17 цагийн орчимд орж ирээд "Өндөр ээж" гэх зоогийн газарт танил Отгоо гэдэг эмэгтэйтэй таараад Отгоо бид хоёр тус бүр 2 ширхэг 0.5 литрийн "Сэнгүр” нэртэй пиво уусан. Тэгээд , Отгоо хоёр дэлгүүр ороод 0.5 литрийн "Агар" нэртэй архи аваад машин дотор хувааж уусан. Би түүнээс нь нэг удаа жижиг аягаар уусан. Тэгээд Отгоог үлдээгээд бид хоёр "Өндөр ээж" зоогийн газраас харанхуй болчихсон байх үед би **************1 УЕБ улсын дугаартай “Ниссан Адван” маркийн тээврийн хэрэгслийг унаад Уянгын хамт ******* руу хөдөлсөн. Тэгээд Дундговь аймгийн хойд талд байх цагдаагийн постоор гарах гэж байхад цагдаагийн алба хаагч зогсоогоод намайг шалгаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй байна гээд аймгийн цагдаагийн газар авч ирсэн. Тэгээд тухайн цагдаагийн алба хаагч Ууганбаатар намайг драгерь багажаар шалгахад нь би үлээлгэж шалгуулаагүй. Бид хоёрын унаж явсан тээврийн хэрэгслийг журмын хашаанд оруулж журамласан. бид хоёр “Өндөр ээж” зоогийн газрын ойролцоо очиж буудалд хоносон. Би жолоодох эрхийн “В” ангиллын үнэмлэхтэй байсан. оны дугаар сард ******* хотод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жолоодох эрхээ хасуулсан байсан. Цагдаагийн алба хаагч жолоочийн бичиг баримтыг болон архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих ёсоор шалгасан. Хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн асуудал гаргаагүй, драгерь багаж үлээж шалгуулаагүй юм. Би ял шийтгэл эдэлж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн -28/

            Гэрч : “ оны дүгээр сарын 1*******-ны өглөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багаас хамт ажилладаг гийн хамт *******-*******1 УЕВ улсын дугаартай “Ниссан адван” маркийн тээврийн хэрэгслээр гарсан. тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Бид 2 Дундговь аймгийн төвд орой 18 цагийн үед орж ирсэн. Тэгээд танил Отгоотой уулзаад 0.5 литрийн “Агар” нэртэй архийг *******-уулаа хувааж уусан. Мөн 2, 2 ширхэг 0.5 литрийн лаазтай “Сэнгүр” нэртэй пиво уусан. Тэгээд Отгоогоос салаад машинаа унаад бид 2 ******* хот руу 22 цагийн орчимд хөдөлсөн.  Дундговь аймгийн Цагдаагийн постон дээр цагдаа зогсоож шалгаад г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахаар аймгийн цагдаа дээр авч очин  автомашиныг нь журамласан. г багаж үлээлгэж согтуурлыг нь шалгах гэсэн боловч үлээлгэж шалгуулаагүй. Тэгээд бид 2 “Өндөр ээж” зоогийн газрын ойролцоо буудалд очиж хоносон. гийн унаж явсан *******-*******1 УЕВ улсын дугаартай “Ниссан адван” маркийн тээврийн хэрэгслийг 2022 онд дундаа худалдан авсан. Одоо Нет капитал банк бус санхүүгийн байгууллагын  нэр дээр байдаг. Төлбөр нь төлөгдөөд дуусч байгаа, бид 2 төлбөрийг нь хувааж төлдөг юм. жолоодох эрхийн “В” ангиллын үнэмлэхтэй байсан. оны дугаар сард ******* хотод согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодож байгаад жолоодох эрхээ хасуулсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/

            Гэрч : “Би Дундговь аймгийн цагдаагийн газарт зохицуулагч цагдаа ажилтай. оны дүгээр сарын 1*******-ны өдөр Сайнцагаан сумын ******* дугаар баг  Замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байх үед *******-*******1 УЕВ улсын дугаартай “Ниссан адван” маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож явсныг зогсоож шалгахад жолооч ******* гэдэг хүн байсан бөгөөд тухайн жолоочоос холбогдох бичиг баримтыг нь лавлаж асуухад “би жолоодох эрхээ хасуулсан” гэж хэлсэн. Тухайн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь илт харагдаж байсан. Тэгээд Цагдаагийн газар дээр аваачин драгерь багаж үлээлгэн шалгах гэтэл шалгуулахаас зайлсхийж үлээхгүй байсан. Дахин шаардлага тавихад эсэргүүцээд үлээхгүй шалгуулахгүй байсан тул тээврийн хэрэгслийг журамлаж, өөрийг нь найзад нь хүлээлгэж өгсөн. Би энгэрийн камераар баримтлуулж авсан. ...Би *******д хуульд заасан үндэслэл журмын дагуу шаардлага тавьсан, драгерь багаж үлээхгүй байсан. ******* хүч хэрэглэн эсэргүүцсэн болон хүч хэрэглэхээр заналхийлсэн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 11/

            Гэрч : “Би Дундговь аймгийн Цагдаагийн газарт зохицуулагч ажилтай. оны дүгээр сарын 1*******-ны өдөр ажил дээрээ байхад манай зохицуулагч цагдаа О.Анхбаяр утсаар залгаад “замын цагдаагийн  постонд үүрэг гүйцэтгэж байхад *******-*******1УЕБ улсын дугаартай “Ниссан адван” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож хөдөлгөөнд оролцож явсан жолоочийг цагдаагийн газар руу аваад явж байна” гэж хэлсэн. Тэгээд Анхбаяр нэг эмэгтэй жолоочийг ажил дээр авч ирсэн бөгөөд тухайн жолоочоос овог, нэр регистрийг асууж Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнээс хайж үзэхэд ******* гэх хүн байсан бөгөөд тухайн хүн нь жолоодох эрхийн үнэмлэхээ хасуулсан байсан. Тухайн жолоочийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахаар драгерь багаж үлээлгэх гэсэн боловч үлээхгүй, шалгуулахаас зайлсхийгээд байсан. Мөн биеэс нь биологийн дээж цус авах гэсэн боловч өгөхгүй гээд байсан. Тэгээд *******-*******1 УЕБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг журамлаж, жолооч *******г найзад нь хүлээлгэн өгч явуулсан.Тухайн үед драгерь үлээхгүй, шалгуулахаас зайлсхийгээд байсан бичлэгийг мөрдөгчид өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн *******/

          Видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/

        Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын -ны өдрийн /ЗШ/*******880 дугаартай шийтгэвэр /хх-ийн *******0-*******2/

        Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/

          Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа  мэдээлэлд: “ЕП88************** регистрийн дугаартай жолооны үнэмлэхийн дугаар 5952*******1, ангилал “В” үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн 45/

        Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

        Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр хасуулсан байх хугацаанд оны дүгээр сарын 1*******-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Ниссан адван” маркийн *******-*******1 УЕБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт тогтоогдож байна.

       Эрүүгийн хуулийн /202******* оны 12 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.  

      Шүүгдэгч *******гийн оны дугаар сарын -ны өдөр Зөрчлийн тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “ жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ оны дүгээр сарын 1*******-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Ниссан адван” маркийн *******-*******1 УЕБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож, цагдаагийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

          Оногдуулах ял шийтгэлийн талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын оны 02 дугаар сарын -ний өдрийн 1******* дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 1 жил 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

       Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

       Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сидиг *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

     Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******.1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******.6, *******.7, *******.8, *******.10, *******.1*******, *******8.1, *******8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Задгайд овогт г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Задгайд овогт гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            *******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жил 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сидиг *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР