| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/00399/И |
| Дугаар | 137/ШШ2020/00398 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2020/00398
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Босын 2-35 тоотод оршин суух Боржигон овогт Алимаагийн Наранзул /ЕЙ73010409/
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Морсын байрны 3 давхарт 7 тоотод оршин суух Хэрдэг овогт Энхбатын Болдхуяг /МД85051272, утас:80100424/-т холбогдох 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Наранзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Наранзул миний бие нь 2019 онд 20-63 ДГО улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд сумын хооронд ачаа бараа тээвэрлэх зориулалтаар худалдаж авсан. Уг тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтрэх зөвшөөрөлгүй байсан тул би танил Э.Болдхуягт хил нэвтрэх зөвшөөрөл гаргуулах хэрэгтэй байна яаж ярьж байсан. Гэтэл Э.Болдхуяг хэд хоногийн дараа над руу утсаар залгаж БНХАУ руу хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл гаргахад 40,000 юань гэж байна гэж ярихаар нь би өөрийн Хаан банкны 5374291043 тоот данснаас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 7,884,000 төгрөг, 3,756,726 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 3,942,000 төгрөг, нийт 15,582,726 төгрөгийг данснаас авч бэлэн байсан мөнгөө нэмж 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 40,000 юанийг худалдан авч Э.Болдхуяг өгсөн юм. Түүнээс хойш Э.Болдхуяг удахгүй зөвшөөрөл гарна гэж хүлээж бай гэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Э.Болдхуяг нь Сайханаа гэх хүний хамт надтай ирж уулзахдаа миний Хаан банкны данс руу 25,000 юанийн мөнгийг шилжүүлж, 5,000 юанийг бэлнээр өгсөн. Тэрнээс хойш үлдсэн 10,000 юаниа нэхсэн боловч өгөхгүй, утсаа авахгүй байсан тул миний бие Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасны дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний Төрийн банкны 342000618895 тоот данс руу 600,000 төгрөгийг Э.Болдхуяг шилжүүлсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5/79 дугаар тогтоолыг гаргасан тул Э.Болдхуягаас үлдэгдэл 3,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Болдхуяг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Энхбат овогтой Болдхуяг миний бие иргэн Наранзултай утсаар холбогдон ярьж надаас нэхэмжилсэн байгаа 3,300,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн. Иргэн Наранзултай ярихдаа өвчин зовлонтой байгаа учир ямар нэгэн аргаар 50,000 төгрөг, 100,000 төгрөгөөр ч данс руу чинь хийнэ гэсэн. Э.Болдхуяг миний бие төлж барагдуулахийг зөвшөөрч байна. Тиймээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч А.Наранзул нь шүүхэд гаргасан тайлбартаа: “А.Наранзул миний бие хариуцагч Э.Болдхуягийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,300,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн хариу тайлбартай танилцлаа. Тиймээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч А.Наранзул нь хариуцагч Э.Болдхуягаас 3,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Болдхуяг нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,300,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Наранзул нь хариуцагч Э.Болдхуягаас 3,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Болдхуяг нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,750 төгрөгний 50 хувь болох 33,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 67,750 төгрөгний 50 хувь болох 33,875 төгрөгийг, хариуцагч Э.Болдхуягаас 67,750 төгрөгний 50 хувь болох 33,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Наранзулд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ