Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2020/00768

 

 

 

 

 

 

 

 

2020 04 03 155/ШШ2020/00768

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн ..... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, Тайж нар овогт Батдоржийн ******* /....................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал баг Сантын .... дугаар гудамжны ....... тоотод оршин суух, Гөрөөчин овогт Лхагвасүрэнгийн*******, /..................../,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Баасансүрэн бид хоёр 2010 оноос 2019 оны 12 дугаар сар хүртэл хамтран амьдарсан.Хамтран амьдрах хугацаанд Л.Баасансүрэн олон хүүхэнтэй нэр холбогдож, хоёр өөр хүүхнээс хүүхэдтэй болж байсан. Бид хоёр зуны дулаан цагт хамт барилгын ажил хийж байр түрээсэлж амьдардаг, өвөл нь манай аавынд ирж амьдардаг байсан. Би энэ хүнийг маш олон удаа уучилж байсан. 2020 оны 01 дүгээр сард Улаанбаатар хот руу явж ажил хийж мөнгө олно гээд явсан. Гэтэл Тариалан суманд байдаг нэг хүүхэнтэй хамт явсан байсан. Улаанбаатар хотод очоод байр түрээсэлж хамт хэсэг хугацаанд ажиллаж байсан. Би энэ хүнийг ирэхгүй болохоор ах дүү нараас нь сураг сонсож хүүгийн хамт очиход хүүхдээр дөрөөлж намайг эвгүй байдалд оруулдаг хэн бэ чи, хууль, шүүхийн байгууллагаар явж асуудлаа шийд гээд намайг хөөсөн. Би энэ байдлыг бодож гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хүн ажилгүй гэж хэлж байна. Өвлийн 3 сарын хугацаанд ажилгүй байдаг. Тэрнээс биш байнгын барилгын ажил хийдэг. Өдрийн цалин 75.000 төгрөг авдаг. Одоо цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Бид 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн.2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүүгээ миний бие болох Л.Баасансүрэнгийн нэр дээр бүртгүүлсэн.Хамт амьдрах хугацаанд эхнэр Б.*******тэй үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, үргэлж маргалдаж хэрүүл хийх болсон. Бид өрх тусгаарлаж гараагүй бөгөөд хүү маань өдийг хүртэл ээжтэйгээ хамт амьдарч байна. Бидний зөрчилдөөн, хэрүүл маргаан хүүхдийн хүмүүжил сөргөөр нөлөөлөх тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү*******ийг Б.*******гийн асрамжид өгч хуульд заасны дагуу тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна.Бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.Баасансүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л.Баасансүрэн нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү******* төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.******* нь хүү Б.Содбилэгийг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Л.Баасансүрэн зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эх Б.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Мөн хүү Б.Содбилэгийг эх Б.*******гийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Л.Баасансүрэн, эх Б.******* нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдаж, Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Содбилэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Л.Баасансүрэн төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин хүү Б.Содбилэгт сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход тус бүр 1.236.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, нийт 135.258 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Гөрөөчин овогт Лхагвасүрэнгийн*******, /......................./, Тайж нар овогт Батдоржийн ******* /................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Содбилэгийг төрсөн эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Содбилэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Л.Баасансүрэнгээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Л.Баасансүрэнд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.******* нарт тус тус даалгасугай.

5.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414/нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104.414/нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ