| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2017/00020/Э |
| Дугаар | 146/ШТ2017/00021 |
| Огноо | 2017-05-01 |
| Зүйл хэсэг | 091.2.1, 091.2.11, 091.2.12, 099.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 146/ШТ2017/00021
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,
Улсын яллагч: Э.Гантулга,
Хохирогчийн өмгөөлөгч: Р.Уранцэцэг,
Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч: Л.Батбаяр,
Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,
Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч: Б.Хандмаа,
Гэрч: А.Батмөнх,
Гэрч: Б.Мягмарсүрэн,
Шүүгдэгч Б.О,
Шүүгдэгч Н.А,
Иргэдийн төлөөлөгч: Ч.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогтой Б-н О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Н-н А нарт холбогдох 201305000343 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Сарантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19. оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ......... суманд төрсөн, 26 настай, .й, бүр........эн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт, Баянхонгор аймгийн ............ сумын 3 дугаар баг, 9-09 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогтой Б-н О /РД:........./
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19........ оны 08 дугаар сарын 04-ний өдөр суманд төрсөн, 37 настай, ......, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт, Баянхонгор аймгийн ........сумын 2 дугаар багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т зааснаар 1 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Н-н А /РД:ВМ79080414/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.О нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Н.Атой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний ятгалгаар, зодуур сүрдүүлэгт автан Баянхонгор сумын 1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оийн 3 880 160 / гурван сая найман зуун наян мянга нэг зуун жаран/ төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл болон хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис, хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн,
Яллагдагч Н.А нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Б.Отэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүнийг ятгаж, зодож, сүрдүүлэх замаар Баянхонгор сумын 1 дүгээр баг, 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оийн 3 880 160 / гурван сая найман зуун наян мянга нэг зуун жаран/ төгрөгийг Б.Оээр дээрэмдүүлэх үед Б.О нь Д.Оийг хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл болон хүнд гэмтэл учруулж, шунхайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис, хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн.
Мөн Д.Оийн мөнгийг дээрэмдүүлэх зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Баянхонгор сумын 6 дугаар баг Түйн гол, цэвэр усны байгууламжийн орчим Б.Оийг ятгаж айлган сүрдүүлж, хутга хэрэглэн баруун гарын бугуйн тус газарт хутгаар зүсэх, цээж, мөр бугалга зэрэгт цохиж зодон хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ:
Бид хоёр 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хөдөөнөөс ирсэн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өглөө бид хоёр 7 цаг өнгөрөөж босоод 8 цагт банк руу явж хүүхдийн мөнгө орсон эсэхийг нь шалгасан. Ариунболд намайг банкнаас нэг хүүхэн асуу гэж хэлсэн. Тэр банкинд Батбаяр гээд манай ангийн хүүхэд ажилладаг юм. Батбаяр надад ажилтныхаа мэдээллийг хүнд өгдөггүй журамтай гээд хэлж өгөөгүй. Ариунболд тэр хүүхнийг намхан, пагдгар хүүхэн байгаа гэж асуулгасан. Нэрийг нь хэн гэдэг юм гэсэн чинь нэрийг нь мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд би банкнаас гарч ирээд бид хоёр тэнд хэсэг суусан. Би “Их номгон” руу орж дансаа шалгаад 3 000 төгрөг байхаар нь 2 000 төгрөгийг нь аваад эргээд банкны үүдэнд очоод Ариунболдын машинд очоод суусан. Тэндээсээ хөдлөөд шууд хохирогчийн гадаа очсон. 3 давхар байсан байх. Голын хаалга нь шүү гэж надад Ариунболд хэлж байсан. Хохирогчийн гадаа очсон. Намайг дээшээ гараад О гуайн утасны дугаарыг аваад ир гэж хэлсэн. Хохирогчийнд очоод хаалгыг нь цохиход хэн бэ гэхээр нь шар юм өгөх гэсэн юм гэж хэлсэн чинь эгч нь одоо авах боломжгүй. Мөнгө төгрөг байхгүй. Чи аль хэр юм өгөх юм бэ гэхээр нь би 3 лан юм өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би та дугаараа өгчих би тань руу ярья гээд утасны дугаарыг нь өөрийнхөө утсан дээр тэмдэглэж аваад буугаад Ариунболд дээр очоод дугаарыг нь авчихлаа одоо мөнгөгүй авах боломжгүй гэж байна гэж хэлсэн. Чамд шар юм байгаа юм уу гэсэн чинь 2 найз маань шар юм өгөх гэж байгаа юм би дундаас нь юм унагаад дээрээс нь хоёулаа мөнгө зээлээд юм авъя гэж байсан. Есөн-Эрдэнэ дэлгүүрийн урд биллъярдны газар байдаг. Тэнд очиж зогсоод замдаа явж байхдаа намайг Ариунболд О гуай руу утсаар залгаатах гэхээр нь би эхлээд нэг удаа залгахад аваагүй. Тэгээд О гуай над руу залгахаар нь би та хэдийд ирэх вэ, ирэх болж байгаа юм уу гэсэн чинь болоогүй, хүүхэд данс руу мөнгө хийх байх гэж байсан. Бид хоёр засварын газрын тэнд очоод би О гуай руу дахиж залгахад болоогүй. Би үсээ угааж байна гэж хэлсэн. Бид хоёр тэнд байж байгаад би Есөн-Эрдэнэ рүү орж нүүрний парлон аваад Ариунболд дээр эргэж ирээд хоёуллаа орж юм үзэх үү гэсэн чинь тэгье гээд орж үзээд Есөн-Эрдэнэд нэг гоё жинсэн өмд байхаар нь энэ манай охинд таарах юм байна хөөрхөн юм байна гэсэн чинь Ариунболд яах юм бэ хоёулаа шар юмаа өгөөд нэг мөсөн гайгүй юм сайн үзэж байгаад авъя гэсэн. Тэр үед манай охин 09 дүгээр сарын 01-ний өдөр цэцэрлэгт орох ёстой байсан. Бид хоёр эргээд машин дээрээ очиж байхад О гуай одоо машин руугаа явж байна гэж хэлсэн. Би тэндээсээ баруун бүс рүү тойроод хашааных нь хаалга руу орсон чинь О гуай машинтайгаа ирсэн байсан. Тэгэхэд надтай Гонгор ах баруун бүсийн хаалганы шатан дээр таарсан. Тэгээд намайг хэзээ ирсэн юм гэхээр нь би ирээд 2-3 хонож байна гэсэн. Ариунболд ирсэн үү гэхээр нь ирсэн энд байгаа гэж хэлсэн. Та хоёр шар юм өгөх гэж байгаа юм уу гэхээр нь цаадах чинь найзтайгаа нийлээд юм өгөх юм гэсэн гэж хэлсэн чинь өө заза гэсэн. Та яасан юм гэсэн чинь би энд хүний юм өгчихөөд зогсож байна гэсэн. Тэгсэн О гуай хаалганы тэндээс гараад ирсэн. Тэгээд намайг чи шар юмаа өгөх гэж байгаа юм уу гэхээр нь би хүмүүс нь ирээгүй байна. Арай болоогүй байна гэсэн. Тэгээд О гуай хойшоо төв банк орчихоод ирье энд мөнгө алга байна гээд явсан. Би шатны үүдэн дээр Гонгор гуайтай баруун бүсрүү орсон чинь надтай Ариунаа эгч таарсан. Хэзээ ирсэн юм гэхээр нь би ирээд 2-3 хонож байна гэж хэлчихээд чи буцах уу гэхээр нь би буцна гээд бид хоёр салаад би баруун бүсийг тойрч юм үзэж харж явж байгаад эргээд Ариунболд дээр ирсэн. Би О гуай дээр тэр өдөр 3-4 удаа очсон. О гуай дээр очихдоо би ээж гэж хэлээгүй. Шар юм өгөх гэж байгаа хүмүүс нь ирээгүй байна. Ирэхээр нь өгнө. Манай хүний найз нь байгаа юм гэж би үнэнээ хэлсэн. Би Ариунболд дээр очиход Ариунболд 3 найзтайгаа пиво уугаад дуусаж байгаа бололтой байсан. Машины арын суудал дээр хүрэн пивоны сав хэвтэж байсан. Тэгээд би машинд ороод О гуайд шар юм өгөх гэж байгаа юм уу одоо өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь өгөх болоогүй байна. Хүмүүс нь ирээгүй байна. Чи очоод хуушуур авч идээд хамт цай уугаад байж байхгүй юу би энэ гурвыг хүргэж өгөөд ирэе гээд явсан. Би баруун бүсрүү ороод хуушуур аваад О гуайн машин дээр очсон чинь О гуай хуушуураа эгчдээ зарчих гэсэн. О гуайн машины арын суудал дээр нэг эгч сууж байсан. Тэгсэн намайг О гуай эгчдээ наад хуушуураа зарчих гээд надад 3 000 төгрөг өгсөн. Би буцаж ороод 4 хуушуур аваад О гуайн машинд орж хуушуураа идээд хоёулаа танилцсан. Тэгээд би та бараан дээр суудаг байсан эгч мөн үү гэхэд мөн гэж байсан. 2000 онд намайг чихээ цоолуулж байсан эгчтэй адилхан харагдаж байсан болохоор нь би асууж байсан. Тэгээд би манай ээжийг Мийгаа гэдэг. Махан дээр суудаг. Махны Мийгаа гээд бүдүүн бор хүүхэн байгаа. Манай аавыг Батмөнх гэдэг гээд бид хоёр танилцаж байсан. Танай аав юу хийдэг вэ гэхээр нь би цэцэрлэгт манаач хийдэг байсан гэсэн. Одоо гэртээ байдаг гэж ярьж байсан. Би аав ээжийнхээ нэрийг хэлээд О гуайтай танилцаад тэндээсээ буугаад эргээд Ариунболд дээр ирсэн. Ариунболдын машинд суугаад байж байтал манай охин залгаад ээж та ирэх болж байгаа юм уу гэхээр нь ээж нь очих арай болоогүй байна гэсэн чинь цуйван хийж байна та хурдан хүрээд ирээ. Надад ундаа аваад ирээрэй гэсэн. Тэгээд би Ариунболдод хоол хийсэн байгаа гэж байна энд юу хийдэг юм явъя хүмүүс чинь ирэхээр нь буцаад ирье гэсэн чинь байж бай гээд байсан. Би жаахан байж байгаад О гуай дээр очоод гэнэт дургүй хүрээд Оуюунгэрэл эгчээ маргааш өгнө гэж хэлээд Ариунболд дээр очоод явъя гэсэн чинь байж бай гээд байсан. Тэгээд намайг О гуай руу утсаар ярь гэсэн. Миний утасны цэнэг дууссан байсныг О гуай мэдэж байгаа. О гуайн машинд байхад утасны цэнэг дууссан. Би Ариунболд дээр ирээд О гуайд маргааш өгье гээд хэлчихлээ гэсэн чинь худлаа яриад бай гэсэн. Тэгээд би Ариунболдын машинд сууж байгаад утасны цэнэг дуусчихсан, залгаж болохгүй гэсэн чинь Ариунболд нэг хүний утас гуйгаад миний симийг хийлгээд О гуай руу яриулсан. Би О руу яриад маргааш өгье эгчээ гэсэн чинь өө чи өнөөдөр миний ажлыг алдагдуулчихлаа. Яадаг хүүхэд вэ гэхээр нь би харин тиймээ таны ажлыг алдагдуулчихлаа. Би маргааш өгье гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхэд орой болсон байсан. Тэнд бид хоёр хэсэг сууж байтал О гуай машинтайгаа гараад явж байсан. Тэр О мөн үү гэхээр нь би мөн гэж хэлсэн. О гуай машинтайгаа гал командын тэрүүгээр тойроод явсан чинь Ариунболд араас нь хөдлөөд цэвэр усны нарийхан цагаан худгийн тэнд дөхөж очоод надад “ О гуай маш их мөнгөтэй. Хоёуллаа дээрэмдье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яах юм тэнэгтээд байгаач. Дэмий юм ярьж байх юм гэж хэлсэн. Тэгсэн чинь байж бай. Чи яагаад байгаа юм. О аймар их мөнгөтэй. Хоёулаа мөнгийг нь авчихъя гэсэн. Тэгэхээр нь би үгүй, үгүй гэж хэлсэн. Тэгсэн намайг машинаасаа чирж буулгаад зодсон. Би үгүй гэж байна гэж хэлээд зугтсан чинь араас барьж аваад машин руу чирж очиж зодоод машинаасаа мөнгөлөг саарал өнгийн хутга гаргаж ирээд миний цээж рүү цохиод байсан. Яах гээд байгаа юм гээд би гараараа түлхсэн чинь гарийнхаа ард талыг зүссэн. Зодуулсан байсан болохоор толгой манараад дүүрээд өвдөөд байсан. Тэгэхээр нь би цусаа харчихаад байж бай миний гараас цус гараад байна гэсэн. Нааш ир гээд нойлын цаас шатаагаад миний гаран дээрх цусыг тогтоож өгөөд хоёулаа явъя гэсэн. Тэгэхээр нь за тэгье гэж хэлээд машинтай хөдөлсөн. Машинд орж суухаас өмнө Ариунболд над руу буу тулгасан. Ариунболдод ан хийдэг бор ууттай буу байдаг. Би явлаа гэсэн чинь тэр буугаа гаргаж ирээд чамайг зугтах юм бол энэ буугаар буудаж ална шүү. Сум хурдан байна уу, чи хурдан байна уу гээд буугаа сумлаад явъя гэсэн. Тэгээд Ариунболдын машинд суугаад бид хоёр О гуайн гэрийн гадаа очоод намайг буугаач гээд хажуу талаас нудраад байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад О гуайн гэрт эхлээд орсон. Ороод юу гэж хэлдэг юм билээ гэж бодоод эгчээ хутгаа өгөөд цүнхэндээ хийсэн байгаа гэж хэлээд хутгийг нь аваад цүнхнийхээ 2 талыг ханзлаад хутгийг нь эргүүлж өгөөд би нөгөө цүнхэндээ орхисон юм шиг байна гэж хэлсэн. Би Ариунболдыг одоо явсан байх гэж бодоод нөгөө цүнхэндээ хийчихжээ гэж хэлээд би шууд гараад гүйсэн. Гараад ирсэн чинь Ариунболд доод шатан дээр хутгаа барьсан зогсож байсан. Чи хутгаа мартчихсан байна гэсэн. Тэгэхээр нь би О гуай алга байна гэж хэлсэн чинь чи сая хаалгыг нь онгойлгоод орсон биз дээ гэхээр нь би үгүй гэсэн чинь май энэ хутгийг аваад ор тэгэхгүй бол чамайг ална шүү гээд цохиод авсан. Би хутгаа дээшээ гарахдаа цүнхэндээ хийж чадахгүй байсан. Би О гуайн гэрээс гарч гүйхдээ айгаад хаалгийг нь онгорхой орхисон байсан. Эргэж орж ирнэ гэж бодоод О гуайн гэрийн хаалгыг хаагаагүй юм шиг байна лээ. Тэгээд би айгаад урт саарал хутга байсан болохоор айгаад эвгүй хийгээд орсон. Ороод О гуайн хаана хутгалсанаа санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь О хутга барьчихсан аллаа гээд орилоод байсан. Тэгээд би ухаан ороод өөрийнхөө цүнхийг аваад хажууд нь О гуайн цүнх байхаар нь тэр чигтээ аваад гүйсэн. Доошоо гүйгээд өөрийнхөө цүнхийг О гуайн цүнхтэй хамт Ариунболдод өгсөн чинь Ариунболд надад миний машины бензин дуусчихсан. Би бензин аваад араас чинь очно. Чи тэр машинд суугаад яв гээд замын хажууд байсан машинд намайг суулгасан. Би тэр машинд орж суугаад юу ч хэлээгүй байхад намайг Ариунболд зодсон газар очиж зогсоод мөнгө ч авалгүй яваад өгсөн. Тэгсэн чинь удаагүй Ариунболд араас хүрээд ирсэн. Ариунболд ирээд намайг наад өмдөө хараач гэсэн. Өмд рүүгээ харсан чинь өмдөн дээр гарын цус гоожоод саарал өмд нил цус болсон байсан. Тэгээд би айгаад өмдөө угаа гэхээр нь өмдөө угаагаад мушгих гэсэн чинь гарын цус гоожоод өмд эргэж цус болоод байсан. Чигчий хурууны үед гүнзгий зүсэгдсэн байсан болохоор цус их гараад байсан. Өмд эргэж цус болоод байна гэсэн чинь Ариунболд алив би гэж хэлээд цуснуудыг нь сайн нухаж байгаад угаагаад сайн мушгаад надад өмсүүлсэн. Тэгээд машинаасаа очиж хоёр цүнх авч ирээд миний цүнх рүү мөнгийг нь хийчихээд О гуайн цүнхийг аваад би гялс яваад охиноо аваад ирье гэсэн. Тэгэхэд харуй бүрий болсон байсан. Ариунболд охиноо аваад, бензин аваад ирье гээд явсан. Би тэнд хэдэн цаг сууснаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн орой болчисон би даараад байсан. Би цүнхээ аваад төрсөн ахынхдаа очих гээд алхаж байсан чинь ээжийнхээ ах Багаагийн гудамж руу орчихсон байсан. Тэгээд тэр чигтээ багаа ахынд орчихъё гэж бодоод Багаа ахынд очоод хаалгыг нь нүдсэн. Багаа ах, Паагаа эгч хоёр унтаж байсан. Би ороод Паагаа эгчээ миний утасны цэнэг дуусчихсан. Утасныхаа батерей өгөөч гээд батерейг нь аваад өөрийнхөө утсанд хийгээд ээж рүү залгаад юу хийж байна гэсэн чинь унтах гэж байна гэсэн. Охин юу хийж байна гэсэн чинь унтаж байна гэсэн. Ариунболд очсон уу гэсэн чинь Ариунболд дөнгөж сая ирчихээд найзындаа очлоо гээд явсан гэсэн. Тэгэхээр нь Ариунболдыг эргээд ирвэл намайг Багаа ахынд байна гээд хэлээрэй гэж хэлсэн. Тэгсэн ээж за за гэсэн. Удаагүй цагдаа нар манай төрсөн ахыг дагуулаад Багаа ахынд ороод ирсэн. Цагдаа нар ээжийн дэргэд утсыг нь чагнаад байж байна гэж би мэдээгүй. Тэгээд би тэр өдрөө 2-3 цагийн дотор баригдсан. Би тэр өдөр хохирогчтой зүгээр л танилцаж байсан. Ийм хэрэг болно гэж мэдээгүй. Орой нь ээжийн дэргэд цагдаа нар байна гэж мэдээгүй шууд утсаар яриад хэлж байсан. Тэр утас чагнаж байсан цагдаа нар үүнийг гэрчлэх байх гэж бодож байна. Яагаад гэвэл Ариунболдыг асуухад найзындаа очоод ирье гээд дөнгөж сая гараад явлаа гэхээр нь намайг Багаа ахынд байна гэж хэлээрэй. Сая явсан юм гэж би хэлж байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ:
Намайг Ариунболд гэдэг. Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн. РД:.............. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл 1. Би О-эй 2013 оны хавар танилцсан. Бид хоёр танилцаад удаагүй байсан. 2013 оны 08 дугаар сарын 21-ний өглөө О банк ороод өг гэж хэлсэн. Хадгаламж банкнаас хүүхдийн мөнгө авах гэж байгаа юм гэсэн. Бид хоёр өглөө банкин дээр очсон. О банк руу ороод хүүхдийн мөнгө буугаагүй байна гэж гарч ирсэн. Намайг гадаа байж бай гэсэн. Гарч ирээд АТМ ороод дансаа шалгаад ирнэ гээд 3000 төгрөг байна 2000 төгрөгийг нь авлаа гээд ирсэн. Ирээд байж байснаа ээж гэрлийн мөнгө тушаагаатах гэж байна. Хотоос ах 80.000 төгрөг явуулсан гэсэн. Би ээжтэй цуг явж гэрлийн мөнгө тушаана гээд банкны үүдэн дээрээс явсан. Би Оийг ээжтэйгээ банкны мөнгө тушаачихаад ирэх юм байх гэж бодоод банкны өмнө хүлээгээд ирэхгүй болохоор нь гэрт нь ирсэн чинь ээж нь гэртээ байж байсан. Тэгэхээр нь та Отэй цуг яваагүй юм уу гэсэн чинь ахыг нь гэрлийн мөнгө тушаалгах гээд явуулсан гэсэн. Тэгээд би Оийн гэрт байж байгаад 10 мянгатын эцсийн зогсоол дээрээс 2 хүн аваад төв рүү оруулж буулгаж өгөөд буцаж өгсөөд 10 мянгат өгсөөд явж байтал Оийн аав нь гудамжны үзүүрт явж байсан. О ирсэн үү гэсэн чинь ирээгүй гэсэн. Оийн аавтай нь уулзаад байж байтал нэг хүн таксинд явах уу гэхээр нь тэр хүнийг суулгаад Есөн-Эрдэнэ захын тэнд оруулчихаад миний таньдаг Гонгор, Тунгаа гээд ах эгч хоёр байдаг. Тэр хоёр дээр би очсон. Очиход Гонгор байхгүй байсан. Гонгорын эхнэр Тунгаа эгч контейнертээ сууж байсан. Тунгаа эгчээс 5000 төгрөг авчихаад буцаж эргээд 10 мянгат өгсөөд явж байтал Бүлтэмбанди гээд залуутай таарсан. Тэр залуутай хоёр пиво аваад толгой дээр гарч хоёр пиво уучихаад буцаж ирээд 10 мянгатад байдаг Бат-банди гээд хөгшиний гэрт очоод Бүлтэмбандийн замаараа авсан нэг пивийг уусан. Нилээн орой болсон байсан. Буцаж эргээд Оийн гэрт нь ирэхэд О гэртээ ирээгүй байсан. Оийн Жок гээд ахынх нь байдаг юм. Оийн аав, ээж хоёр нь Жок ахынх нь гэрт очоод ирье гэхээр нь Оийн аав ээж хоёртой нь цуг Жок ахынх нь гэрт очоод байж байгаад буцаад гэрт нь ирэхэд цагдаа нар ороод ирсэн. Та гурав цагдаатай яваад очоодох. Энэ хүний мөнгө дээрэмсэн хүн хутгалсан гэж байсан. Тэгээд аав, ээжтэй нь хамт би цагдаа дээр ирсэн. Цагдаа дээр иртэл намайг пиво уусан байна гээд түр саатуулахад хийсэн. Маргааш нь 3 цагийн үед Насанбаяр гэж байцаагч намайг гаргаж ирээд Оийн таних уу гэхээр нь танина гэж хэлсэн. Мэдүүлэг өгөх үү гэхээр нь өгнө гэж хэлсэн. Намайг авч яваад Оийн гэрт очиход Оийн аав ээж нь гэртээ байсан. Оийн аав, ээж хоёр дээр нь очиход Оийг хүн хутгалаад хүний мөнгө дээрэмдсэн гэж хэлж байсан. Тэгээд нилээн хэд хоногийн дараа хохирсон хүн нь эмчилгээнд явсан байгаа гэсэн. Оийн ээж нь намайг хоёулаа хамт хохирогчийн ор хоногийн мөнгийг тушаах гээд эрчим дээр очиж мөнгө тушаасан. Тэр өдөр Тунгаа эгч надад хэдэн төгрөг зээлсэн. От өмгөөлөгч авах гэсэн юм мөнгө байна уу гэхээр нь би Тунгаа эгчээс 500.000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөө хохирогчийн ор хоногийн мөнгөнд өгсөн. О баривчлагдсан би сул гадуур байсан. Сар гаран хугацааны дараа намайг авч ирээд хорьсон. Би ирээд ямар учраас яагаад ийм зүйл болоод байгаа юм бол гээд 1 жил гаран хугацаа болсон. Гэтэл О худал мэдүүлэг өгөөд намайг хилс хэрэгт гүтгээд байна. Энэ хэргийн талаар би мэдэхгүй. Би Отэй танилцаад удаагүй болохоор Оийн ингэж худлаа ярьдаг хүн гэж мэдээгүй. Би энэ хүнтэй амьдраад болж бүтэх юм болов уу гэж бодож байсан. Бид хоёр танилцаад удаагүй байсан. Оийг ийм зан ааштай хүн гэж би мэдээгүй. Намайг О зодож нүдсэн гээд байгаа. Надад Оийг зодож нүдсэн зүйл байхгүй гэв.
Хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“... 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд намайг Баруун бүсийн худалдааны төвийн зүүн талын зогсоол дээр зогсож байхад надад алт өгөх гэж байгаа, би дунд зах дээр мах зардаг Мийгаа гэж хүний хүүхэд байгаа юм гээд баруун талын шанаа орчимд мэнгэтэй, гонзгой царайтай, эмэгтэй хүүхэд машинд суугаад байхаар нь би чи тэгээд алтаа өгөхгүй юм уу гэхэд манай ээжид байгаа, ээж одоо хүрээд ирнэ, манай ээж гэж бүдүүн хүүхэн байгаа гэж яриад байсан. Тухайн хэрэг гардаг өдрийн өглөөний 08 цагийн орчимд манай хаалгыг хүн нүдэхээр нь шагайвчаараа харахад эмэгтэй хүн байхаар нь ямар ажлаар яваа юм бэ гэхэд алт өгье, гурван лан алт байна гэхээр нь надад мөнгө байхгүй байна. 11, 12 цагийн орчимд Баруун бүсийн зогсоол дээр хүрээд ирээрэй гэхэд 10 цагийн орчимд миний мобикомын дугаарт ....8486 гэсэн төгсгөлтэй дугаараас 2 дуудлага ирчихсэн байхаар нь буцаагаад залгахад түрүүний алт өгөх гэсэн хүн байна та ирэх болж байна уу гэхээр нь би болоогүй байна, толгойгоо угааж байна гээд салгасан. Тэгтэл 11 цагийн орчимд манай хүүхдүүд данс руу мөнгө хийчихлээ гэхээр нь гэрээсээ гарах гээд байж байхад гар утсанд дуудлага ирээд ярихад миний урьд зүс таних хүн алт өгье гэхээр нь одоо зогсоол дээрээ очлоо гээд баруун бүсийн худалдааны төв рүү биржийн хажууд явж байхад гар утсанд дуудлага ирэхээр нь авахад алт өгье гэсэн эмэгтэй байна. Та ирж байна уу гэхээр нь очиж байна гэж хэлчихээд утсаа залгаад зогсоол руу орж ирэхэд надад алт өгье гэсэн өглөөний эмэгтэй буюу О эрэгтэй хүнтэй хамт хүрч ирээд эрэгтэй нь алтаа өгчихөөд эмэгтэйг машинаас гараад явах гэхээр нь чи юм өгнө гээд байсан эмэгтэй мөн үү гэхэд мөн байна. Ээжийг ирэхээр нь өгнө гэж хэлээд яваад өгөхөд тухайн алт өгсөн хүн энэ эмэгтэйг алт өгөхгүй байна уу. Бид нар хамт ирсэн юм байна даа гэж хэлж байсан ба тэр эмэгтэйг буюу Оийг машинд сууж байхад алт өгч байсан эрэгтэй хүн нөгөө эмэгтэй хүүхдийг чи Мөнхөөгийн хүүхэд мөн үү гэхэд мөн байна гэж хэлж байсан. Тэгтэл эрэгтэйд мөнгийг нь дутуу өгчихөөд Баруун бүсийн Хаан банк ороод мөнгөө аваад ирье, чи зүүн талын хаалга дээр хүлээж бай гэж хэлчихээд банк руу ороод мөнгөө авах гэхэд мөнгө байхгүй гээд төв банк руу яваад мөнгөө аваад буцаж ирээд зогсоход О машинд орж ирээд суухаар нь зогсоол дээрээ очоод зогсоход надаас мөнгө авах эрэгтэй мөн машинд орж ирээд мөнгөө тоолж аваад явахад О орж ирээд та дунд зах дээр бараан дээр сууж байсан хүн мөн байна шүү дээ та ээжийг таних уу ээжийг Мийгаа гэдэг өндөр бүдүүн хар хүүхэн байгаа даа гэхээр нь би 2000-2005 он хүртэл дунд зах дээр бараан дээр сууж байсан, зах дээр наймаа хийж байсан бүх хүнийг танина гэхэд манай нөхөр гээд “Б” үсгээр эхэлсэн нэр хэлээд манай нөхөр таниас 150 000 төгрөг зээлсэн гэсэн өгөх гээд ирэхэд нь та байхгүй байсан гэсэн. Одоо заавал өгөөрэй гэж яриад байсан. Одоо 3 лан гаран юм өгнө. Ээж баруун бүс дотор хувцсаа солих гэж байна гэж ярьчихаад буугаад яваад өгсөн. Түүнээс хойш байн байн ээж ирэв үү гэж гүйж ирээд байсан. 16 цагийн орчим О буцаж ирээд би өнөөдөр өгөхөө болилоо. Миний машин Онцгой байдлын хэлтсийн хажууд байх “Цагаан зам” дугуй засварын газрын үүдэн дээр байгаа, би явлаа гээд яваад өгсөн. Тэр өдөр буюу 2013 оны 08 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн орчимд намайг гэртээ ганцаараа байж байтал хаалга цохихоор нь хаалганы дурангаар харахад надад өөр нь алт өгнө гээд надтай хамт байсан охин зогсож байгаа харагдахаар нь хаалгаа онгойлгоод яасан бэ маргааш өглөө алтаа өгье гэсэн биз дээ гэхэд манай ээж ч ирэхгүй нь 2 хүүхдээ Баян-Овоо сумын төвд орхичихсон, хадам ээж утасдаад байна. Би өөрийнхөө юмыг өгчихөөд явлаа гэхээр нь нээрэн л алтаа өгөх гэж байгаа юм бодоод гэртээ оруулаад гал тогоо руу оруулж суулгаад унтлагын өрөөнд байсан цүнхтэй мөнгө төгрөгөө аваад гал тогоо руу гаа ороод хөргөгчний хажуугийн сандал дээр суугаад байж байтал тэр эмэгтэй барьж орж ирсэн хар өнгийн цүнхээ ухаад байхаар нь чи яасан бэ гэхэд эгчээ та хутга аваад өгөөч гэхээр нь хар өнгийн иштэй жижиг хутгаа аваад өгөхөд цүнхний дотор талынхаа оёдолыг ханзлаад байхаар нь хүүе чи яаж байгаа юм бэ гэхэд Бөмбөгөрийн алт, Байдрагийн алт байгаа юм. Сорьц нь өөр байдаг болохоор холихгүй гээд надад хутгаа буцаагаад өгсөн. Тэгэхээр нь би тийм л юм байхдаа гэж бодоод дүүгийн авгайтай утсаар ярих гээд залгаад байж байтал цүнхнээсээ хутга гаргаад нуруу руу түг хийтэл хэд хэдэн удаа хутгалаад намайг өндийхөд баруун хацар, цээж рүү хутгалаад хацарнаас цус олгойдохоор нь би хутганы ирэн дээрээс нь барьж аваад мушгиж эргүүлээд гарнаас нь салгахад ширээний шилэн тавцангаар цохих гээд байхаар нь би зугтаагаад гарах гэтэл гэрийн хаалгыг түгжчихсэн байсан. Намайг түлхүүрээр онгойлгох гэтэл тэр эмэгтэйгийн гар миний гар яг зэрэг түлхүүрэн дээр хүрэхэд тэр эмэгтэй 3 865 000 төгрөг, машины түлхүүр, сэйфны түлхүүр, ногоон өнгийн тэмдэглэлийн дэвтэр Хаан банкны торонд хийсэн байсан хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр, иргэний үнэмлэх, сибирийн корпораци гэсэн бичигтэй цагаан өнгийн булан дээрээ сибирийн логотой тэмдэглэлийн дэвтэр зэрэг зүйлтэй улбар шар өнгийн цүнхийг барьчихсан ирээд хаалга онгойлгоод гараад зугтахад нь би цүнхнээсээ зуураад 2 давхар хүртэл чирэгдээд цүнхээ алдсан. Тэгээд буцаад гэр рүүгээ явах гэтэл бие сулраад Байгаль, Баяраа эгчээ амь аваарай гэж орилоход хүн гарч ирээгүй. Би тухайн үед гэртээ орж хаалгаа хааж болохгүй гэж бодоод хаалгаа онгойлгоод байж байтал манс гээд нүд харанхуйлаад яваад өгсөн. Гэрийнхээ үүдэнд жаахан хэвтээд арай дээр болоод Байгаль эгч, Баяраа эгчээ амь аваарай гэж орилоод байж байтал Мөнгөндавалгаа нөхөртэйгөө хүрч ирэхээр нь эмнэлэг цагдаа дуудаарай гээд хэсэг хугацааны дараа эмнэлэг дээр ирэхэд нуруу цээж, рүү зөндөө олон хутгалсан байна гээд олон оёдол тавьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-108, 214-218 дугаар хуудас/
Гэрч Ц.Мөнгөндавалгаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“... Би 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орой 19 дүгээр байрны 06 тоотод байдаг ээжийндээ 19 цагийн үед очсон. Засвар хийж дуусаад гэрийнх нь цэвэрлэгээг хийх гээд нөхрийн хамт очсон. Тэгтэл шатаар хүмүүс пижигнээд гүйгээд эмэгтэй хүн орилоод байсан. Би хүүхдүүд гүйж байгаа юм байхдаа гэж бодсон. Тэгээд манай эмэгтэй дүү дэлгүүр рүү гурил авах гээд гарсан. Тэгтэл удалгүй буцаж орж ирээд эгчээ О эгч гэрийнхээ гадаа согтуу ирчихсэн орилоод байна. Хоёулаа гэрт нь оруулаад өгье гэхээр нь за тэгье гээд дээшээ гартал гурав дахь шатан дээр хар цүнхний оосор хэвтэж байсан. Би цүнхнийхээ оосорыг тасартал нилээд ууж дээ гэж бодоод оосорыг нь аваад дээшээ гартал шатан дээр цус болчихсон байсан. Тэгээд гэрийнх нь хаалган дээр иртэл хаалга онгорхой, О эгчийн хөл нь гэр рүүгээ хараад толгой нь орц руу харсан байрлалтай, надад туслаарай, намайг дээрэмдээд хутгалчихлаа гэж хэлсэн. Би шууд утсаар цагдаагийн газар дуудлага өгсөн. Ингээд О эгчээ таныг хэн ийм болгочихов гэж асуухад баруун хацар руугаа гараараа заагаад баруун шанаандаа мэнгэтэй, хүзүүндээ сорвитой, саарал биеийн тамирын цамцтай гадуураа хар савхитай хүн миний 3 700 000 төгрөгийг аваад зугтчихлаа. Намайг зөндөө хутгалсан гэж хэлсэн. Ажлын хэсэг нь далийчихсан хутга байсан. Түүгээр хутгалсан байна гэж бодсон. Анх очихдоо би дүүгийн хамт очсон. Дараа нь цагдаа түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120, 219 дүгээр хуудас/
Гэрч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн
“...Би Баруун бүсийн худалдааны төвд алт авдаг бөгөөд өнөөдөр 2013 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 10 цаг өнгөрч байхад очсон. О эгч намайг ирэхэд ирээгүй байхгүй байсан. Ингээд зогсож байтал О нь 14 цагийн үед машинтайгаа ганцаараа ирсэн. Намайг зогсож байтал О эгч зогсох гэтэл машины зогсоол байхгүй байсан учир эргээд гараад явсан. Намайг зогсож байтал О эгч 15 цагт машинтайгаа буцаж орж ирээд зогсоол байхгүй байсан учир голд дахин зогсож байгаад зогсоол гарахаар нь зогсоол руу ороод зогссон. Би О эгчээс 20 сая төгрөг авах ёстой байсан учир О эгч дээр машинынх нь баруун талын хаалгаар очсон чинь машины арын суудалд хар өнгийн богино савхитай, хар царайтай, туранхай, үсээ боочихсон, 20 гаруй насны эмэгтэй сууж байсан. Тэгтэл О эгч энэ хүнээс 5 лан гаруй алт ирнэ гэсэн. Чи жаахан байж байгаад ир тэгээд тооцоо хийе гэсэн. Би жаахан байж байгаад О эгчийн машины хажуугаар очиход тэр эмэгтэй сууж л байсан. Мөн Цагаанаа гэж О эгчийн найз нь бас байсан. Би дахин О эгчтэй уулзахад энэ хүн гурван хүнтэй хамт яваа гэнэ. Хүмүүс нь захаас хувцас авах гээд баруун бүсийн худалдааны төв дотор явж байгаа гэнэ. Мөн тэр хүүхний ээж нь хамт яваа гэнэ. Авсан юм аа ааваар чинь араас чинь явуулъя гэсэн. Тэгтэл орой 17 цагийн үед О эгчийн машиныг хархад Цагаанаа тэр хүүхэн хоёр байхгүй байсан. О эгч гараад лан гаран юм аваадахий 48-н айлын байрны үүдэнд хүрээд ир гэж байна гээд 17 цаг өнгөрч байхад гараад явсан. Тэгтэл 5 минут бололгүй О эгч зогсоол руугаа буцаад ороод ирсэн. Нөгөө хүн чинь утсаа унтраагаад алга болчихлоо. 5 лан юм өгнө гэсэн хүн алга болчихлоо. Би уг нь савхин куртиктэй хүүхнээс 150 000 төгрөг авах ёстой юм гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122 дугаар хуудас/
Гэрч Ж.Цагаанчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2013.08.21-ний өдөр 14 цагийн орчим ажлаасаа гар утсаа янзлуулахаар Баруун бүсийн худалдааны төвд ороод гар утсаа засч янзлуулчихаад гарч явахдаа О эгчтэй уулзчихаад явъя гэж бодоод очиж уулзахад О машинд ганцаараа нэхмэл оёод сууж байсан ба О өглөөнөөс хойш нэг хүн гайгүй хэмжээний алт өгнө гэхээр нь банк ороод арван сая төгрөг авчихлаа, цөм хийх гээд байна хө гээд инээгээд сууж байсан. Тэгээд удаагүй 5-10 минутын дараа хар өнгийн савхитай, үргэлж саарал ноосон малгайтай куртиктэй, хажуугийн хоёр том халаастай, саарал өнгийн ноосон зузаан өмдтэй, баруун чихнийхээ хажууд нэг том хар мэнгэтэй, хөхөлбөр царайтай, 20-22 насны орчим залуухан эмэгтэй хүүхэд ирэхэд О өглөөнөөс хойш алт өгөх гэж байгаа хүн ирлээ гэхэд нөгөө хүүхэн машинд нь орж ирээд ээж ирсэн үү гэж асуухад О ирээгүй та нар чинь өглөөнөөс хойш намайг хүлээгээд яахчихав гэхэд тарган, туранхай 2 хүн ирээгүй юу гэж хэлчихээд гар утсаа бариад буугаад явсан. О надад тухайн эмэгтэйг өглөөнөөс хойш алт өгөх гээд утсаар яриад яваад байгаа хүүхэд байгаа юм гэж ярьж байсан. Тэгтэл удалгүй 10-аад минутын дараа нөгөө алт өгнө гэсэн чихнийхээ хажууд мэнгэтэй хүүхэд хуушуур авч орж ирээд ээж хоол идэж байна гэнээ гэхээр нь 2 эгчдээ хуушуураа зарчих, чи дахиж яваад аваад идчих гэхэд тэгье тэгье гэхээр нь бид хоёр хуушуурынх нь мөнгийг өгөхөд буугаад яваад өгсөн. Тэгтэл удалгүй 10-аад минутын дараа орж ирээд ээж халуун усанд орох гээд явчихсан байна, ээжийг ирэхээр алтаа өгье, гар утасны цэнэг дуусах гээд байна яанаа гэж ярьж байснаа машинаас буугаад гар утсаар ярих гээд Баруун бүсийн худалдааны төвийн хойд хаалгаар орж байсан. Тэгээд дахиад 10-аад минутын дараа 16 цагийн орчим нөгөө эмэгтэй хүүхэд ирээд би одоо явахаас машинаа засварт өгсөн чинь гарахгүй байна, хүүхэд уйлаад байна, орой утсаар ярьж байгаад аваачаад өгье гэж ярьж байсан ба тэр охиныг ингэж ярьж байхад Оийн гар утсанд дуудлага ирээд Оийн ярианаас байрны гадаа нь нэг хүн нэг лан орчим алт өгөх гэж байгаа юм яриад О ярьж дуусаад манай байрны гадаа алт өгөх гэсэн хүн ирээд намайг хүлээгээд байна гэнэ хө, энэ охиныг хүлээгээд бүтэхгүй юм шиг байна гэхээр нь тэгвэл би дөхөөд бууя гээд нэг дүгээр арван жилийн гадаа буугаад гэр рүүгээ алхсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224-225 дугаар хуудас/
Гэрч Д.Ариунаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“... Би тухайн өдөр Баруун бүсийн худалдааны төвийн урд хаалгаар гарах гэж явахад О гаднаас орж ирж тааралдаад мэнд усаа мэдэлцэхэд намайг ажлаа хийж байна уу гэхээр нь ажлаа хийж байна. Чи хаана байна вэ гэхэд хөдөө алтан дээр байгаа гэхээр нь буцах уу гэхэд буцна гэж байсан. Маш хурдан уулзаад салсан. Тухайн үед О ганцаараа явж байсан...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-132 дугаар хуудас/
Гэрч Э.Баярбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10-11 цагийн орчимд намайг ажил дээрээ байж байхад О ирж уулзаад хадгаламжийн мөнгө төгрөг гэл үү, халамжийн мөнгө төгрөг гэлүү, нэг мөнгө төгрөгний талаар асуучихаад гараад явж байсан ба банкны үүдэнд нөхөртэйгөө хамт саарал өнгийн эксель маркийн машинд сууж байгаа харагдсан. Намайг 13-14 цагийн хооронд цайндаа явчихаад ирэхэд нөгөө саарал өнгийн эксель маркийн машинд Оийн нөхөр нь ганцаараа сууж байсан. О байгаагүй. Тухайн машин хэзээ манай банкны урдаас хөдөлж явсныг мэдэхгүй байна. Түүнээс хойш Отэй дахин уулзаагүй. Би өөрөө харуул хамгаалалт хариуцдаг болохоор ойр хавийн хөдөлгөөнийг байнга ажигладаг учраас сайн санаж байна. Өдрийн ундны цагаар яваад эргээд банк дээр ирэхэд байж байсан. Сүүлд нь харахад байхгүй байсан. Намайг ирэхэд Б.О нь зааланд байсан санагдаж байна. Нөгөө залуу нь машинтайгаа гадаа байсан...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 133-134, 3-р хх-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Ж.Нарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2013 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр өдрийн 13-14 цагийн орчимд тугалаа “Түйн гол”-ын хажуугаар хариулж тууж явахдаа хонхор газраас шороо тоосонд дарагдсан гялгар гэртэй цахим иргэний үнэмлэх олоод нөхөртөө би сая ийм иргэний үнэмлэх энэ газраас оллоо гээд үзүүлэхэд манай нөхөр таниад Дашзэвэг гуайн хүүхдийн иргэний үнэмлэх байна. Таньдаг юм чинь аваачаад өгчихье гэж байсан. Иргэний үнэмлэх байсан газраас ойрхон гэж байгаа нь хойд зүгт цэвэр усны байгууламж ойролцоогоор 400-500 метр, зүүн зүгт “Түйн гол” 200-250 метрийн зайд байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223-224 дүгээр хуудас/
Гэрч А.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай охин О нь Ариунболдтой хамт хашааны газрын эрх хөөцөлдөнө гээд гараад явсан. Үүнээс хойш ирээгүй байж байгаад өдөр 13-14 цагийн үед болов уу гудамжны үзүүр дээр байж байхад Ариунболд нь машинтайгаа ирэхээр нь охин хаачив гэхэд ирээгүй юм уу банк дээр ээж гэрлийн мөнгөө тушаана, ээжтэй уулзана гээд буугаад үлдсэн гэж байсан санагдаж байна. Тэгээд орой ирэхгүй болохоор нь Ариунболд руу залгаад хаана байна гэхэд “Хөх толгойд” найзындаа байна гэхээр нь дуудахад хүрээд ирсэн. Ингэхдээ архи уучихсан халамцуу байсан. Отгонцэцэцэг хаачив гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгээд эхнэр Ариунболд бид гурав өөрийн хүү Хүрэлчулуун, авгайн дүү Бор нарынхаар очиход ирээгүй гэж байсан. Тэгээд гэртээ очиход цагдаагийн хүмүүс очсон. 17 цагийн үед намайг гудамжны үзүүр дээр зогсож байхад Н.А нь машинтайгаа гудамж өгсөж ирээд Б.О ирээгүй юм уу гэхээр нь ирээгүй байна гэхэд яваад өгсөн. Охиноо ирэхгүй болохоор нь бүрэнхий болж байх үед Н.Аыг дуудахад найзындаа байна гээд удаагүй ирсэн. Ирэхдээ архи уучихсан согтуу ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 269-270, 3-р хх-ийн 11 дүгээр хуудас/
Гэрч Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Нөхөр бид хоёрыг гэрт байхад 14 цагийн үед болов уу яг одоо сайн санахгүй байна. Н.Аыг ирэхээр нь О хаана байна вэ гэхэд банк дээр байгаа гэсэн. Үүнээс хойш дахиж ирээгүй. Орой бүрэнхий болсон үед хоёуллаа ирэхгүй болохоор нь нөхөр Батмөнхийн утсаар Ариунболдыг дуудахад Ариунболд нь их согтуу ирчихээд уйлаад байсан. Оийг асуухад юу ч хэлэхгүй уйлаад байсан. Н.Аыг дуудах үед холын бараа харагдахгүй бүрэнхий болчихсон багцаагаар 21-22 цагийн хооронд байсан байх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч Д.Баттогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Цаг хугацааг нь сайн санахгүй байна. 2013 оны 09 дүгээр сард байх гэж бодож байна. Сайн санахгүй байна. Тухайн үед найзынхаасаа гарах гэж байхад 12 цаг өнгөрөөгөөд 13 цаг болох гэж байсан санагдаж байна. Би Ариунболдтой тааралдсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс пиво аваад жижиг толгой дээр гараад нэг цаг орчим юм ярьж суусан. Н.Атой нь маргааш өглөө Жаргалант сум руу явна гэж байсан. 13 цаг болох гэж байсан санагдаж байна. Би Ариунболдтой 2.5 литрийн бор өнгийн савтай “Кручка” пиво аваад төслийн хашааны дээд талын уулан дээр гарч уучихаад доошоо уруудаад 13-14 цагийн үед салсан. 2014 оны 06 дугаар сард цагдан хорих байранд цагдан хоригдож байх үед ах дүүгийнх нь Ганболд гээд залуу надтай нэг камерт байсан ба тэр нь надад Н.А ах оройн цагаар тааралдаад танай гэрийн үүдэнд пиво уучихаад явсан гээд хэлээдхээрэй гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 455 дугаар хуудас/
Гэрч Д.Амгаланбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай хяналтын камерын бичлэг 14 хоногоос эхнээсээ устагдаад явчихдаг. Одоо ямар ч боломжгүй. Хяналтын камерт бичигдсэн бичлэгт Б.О гэж эмэгтэй ганцаараа явж байгаа харагдсан. Цагдаа нар Б.О гэж эмэгтэй хяналтын камерийн бичлэгийг үзэж байхдаа хамгийн тод гарсан хэсгийг зогсоож зургийн аппаратаар баримтжуулж аваад явсан. 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн бичлэгийг хуулбарлан авч хадгалаагүй Цагдаагаас хуулбарлан авах талаар юу ч яригдаагүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132 дугаар хуудас, 3-р хх-ийн 12 дугаар хуудас/
Гэрч Ц.Гонгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай эхнэрээс 5 000 төгрөг авч явсан талаар мэдэхгүй. Би 8 дугаар сард зах дээр тааралдсан. 8 дугаар сард манайхаар орж ирээгүй. Эхнэрийн зогсдог контейнер дээр би очиж Н.Атой тааралдаж байгаагүй. Ариунболдын ярьсан зүйл худлаа байна. Таксины зогсоол дээр тааралдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222 дугаар хуудас, 3-р хх-ийн 13 дугаар хуудас/
Гэрч Т.Түвшинзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Н.Аыг би танихгүй. Баттогтох бид хоёр тусдаа гараагүй. Манай нөхөр архи уучихаад танихгүй хүнтэй орж ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Т.Мөнхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Манай банк нийт 6 камертай. Зааланд 4 камер, YIP теллерийн өрөөнд нэг, сейфний өрөөнд нэг камер тус тус байдаг. Камеруудын хяналт нь захиралын өрөөнд байдаг. Манай камерууд нэг сар хадгалдаг. Ямар нэгэн асуудал гаргасан тохиолдолд тухайн үеийн бичлэгийг хадгалах ёстой. Одоогоор манайд архивлаж авсан бичлэг байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 19 дүгээр хуудас/
Гэрч Ж.Нарангэрэлийг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2013 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр өдрийн 13-14 цагийн орчимд тугалгаа “Түйн гол”-ын хажуугаар хариулж тууж явахдаа хонхор газраас шороо тоосонд дарагдсан гялгар гэртэй цахим иргэний үнэмлэх олоод нөхөртөө би сая ийм иргэний үнэмлэх энэ газраас оллоо гээд үзүүлэхэд манай нөхөр таниад Дашзэвэг гуайн Оийн иргэний үнэмлэх байна, таньдаг юм чинь эрчимд ажилладаг дүүд нь аваачаад өгчихье гэхээр нь аваад гэртээ хариад хүүхдүүддээ нөгөө иргэний үнэмлэхээ үзүүлэхэд хүүхдүүд алт авдаг эгч байнас, наад хүн чинь бараг нас барчихсан байхдаа, хүнд хутгалуулчихсан гэсэн, телевизээр зарлаад байсан гэхээр нь нас барчихсан хүний юм олчих юм биш байгаа даа гэж бодоод өөрийн таньдаг Баруун бүсийн худалдааны төвд наймаа хийдэг хүнээсээ Д.Оийг хаана байгаа талаар асуухад хүнд хутгалуулаад хот руу эмчилгээнд явчихсан гэхээр нь ямар ч байсан амьд байгаа юм байна гэж бодоод өөртөө хадгалж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өдөр хотын захиргаан дээр ажил хөөцөлдөөд явж байтал О явж байх шиг байхаар нь чи О мөн үү гэхэд мөн байна гэхээр нь би чиний иргэний үнэмлэхийг олсон шүү, гэрт байгаа аваарай гэхэд О цагдаа дээр хүрэлцэхгүй бол болохгүй юм байгаа гэхээр нь цагдаагаас дуудсан өдөр нь цагдаа дээр авчирч хүлээлгэж өгсөн. Иргэний үнэмлэх байсан газраас ойрхон гэж байгаа нь хойд зүгт цэвэр усны байгууламж ойролцоогоор 400-500 метр, зүүн зүгт “Түйн гол” 200-250 метрийн зайд байсан. Гэр хороолол бол нилээн зайтай байсан. Иргэний үнэмлэх харагдсан. Өөр ойрхон юм байгаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 223-224 дүгээр хуудас/
Гэрч С.Далайжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би тэр газар ирж очин байдаг. Мандал гэдэг алтны газар нээгдсэн үеэс л ирж очдог байсан. 5 жил лав болсон хааяа л хүний нүх сайн байна гэхээр очдог байсан. Манайд төмөр хутга байсан эсэхийг санахгүй байна. Миний мэдэхээр бор эрээн бариултай том жижиг 2 хутга байгаа нэг заазуур байдаг Манай эхнэрийн ах Дэлгэрээ гэдэг манай ах авчираад би зардаг байсан. Миний санахаар нэг удаа Н.А гэдэс авч байсан байх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60-61 дугаар хуудас/
Гэрч О.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би тэр газар ирж очон байдаг. Мандал гэдэг алтны газар нээгдсэн үеэс л ирж очдог байж байгаад 2013 оны зун 7-р сард манайх тэнд өөлийн гэсэн жижиг гэрээ авч очсон. Манайд тийм төмөр хутга байсан эсэхийг санахгүй байна. Миний мэдэхээр бор эрээн бариултай том жижиг 2 хутга байгаа нэг заазуур байдаг Манай нөхрийн ах Дэлгэрээ гэдэг хүн арваад тооны хонь 2013 оны 07 сараас хойш цуваргаад авчирж зардаг байсан. Манай хоёр их ойрхон байдаг байсан. Миний бодлоор 10 м орчимын л зайтай байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 62-63 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 16 дугаар актын:
“... 1. Д.Оийн биед баруун талын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун хацар, өвчүү хэсэг, зүүн мөр, гүрээ, зүүн бугалга, зүүн далны хэсэг, хүзүүний хэсэг, баруун далны дээд болон доод ирмэг хэсгийн шарх, баруун бүсэлхийн дээд хэсэг, зүүн бүсэлхийн хэсэг, хэвлийн зүүн хэсэг, зүүн өвдөг, зүүн болон баруун шилбэ хэсгийн олон тооны зүсэгдсэн шархнууд, зурагдлууд, цээжний хөндий дэх сул /дотуур цус алдалдт/ гэмтлүүд үүссэн байна.2. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Үүссэн баруун цээжний нэвтэрсэн шарх /баруун далны дээд доод хэсгийн ширхэг шарх нь гэрэл зурагнаас харахад цээжний хөндий рүү нэвтэрсэн байр боломжтой хаагдаж байна/ гэмтэл нь 2010 оны шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад биеийн хэсгийн шархнууд зурагдлууд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэргийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 228 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 453 дугаар актын:
“... 1. Б.Оийн биед биеийн хэсгийн цээж, мөр, бугалга, тахим, шилбэ хэсгийн цус хуралтууд, баруун бугуйны ар хэсгийн зүсэгдсэн шарх, баруун алганы хэсгийн зүсэгдсэн шарх гэмтлүүд үүссэн байна. 2. Уг гэмтлүүд нь хурц иртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүссэн байна.3. Дээрхи гэмтлүүд нь 2010 оны шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Дээрхи баруун сарвууны дотор хэсгийн /алганы хэсгийн/ зүсэгдсэн шарх гэмтлүүд нь бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинжтэй боломжтой байна. 5. Үүссэн гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 137 дугаар хуудас/
Шүүх сэтгэц, эмгэг судлалын сэтгэцийн шинжээчийн
“... 1. Сэжигтэн Б.О нь удамшлын болон архаг хууч олдмол сэтгэцийн ямар нэг өвчингүй..
2.Сэжигтэн Б.О нь бусдыг хутгалж, эд хөрөнгө дээрэмдэх үедээ сэтгэц түр сарнисан эмгэгтэй байсан. энэ эмгэг нь сэтгэцийн сөрөг нөлөөний гаралтай гэнэтийн хүчтэй цочруулын улмаас үүссэн эрс хүчтэй сэтгэл хөдлөлийн энгийн сэтгэц цочирдол юм.
3. Б.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 146 дугаар хуудас/
Шүүх сэтгэц, эмгэг судлалын сэтгэцийн шинжээчийн
“... 1. Яллагдагч Н.А нь сэтгэцийн ямар нэг өвчингүй
2. Н.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 23 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /1-р хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-11 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 15 дугаар хуудас/,
Б.Оийн барьж явсан гэх цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Хохирогч Д.Оийн бусдад дээрэмдүүлсэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл 1-р хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хураан авах тогтоол /1-р хх-ийн 20 дугаар хуудас/,
Хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 21 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар хураан авсан хохирогчийн гэх гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22, 100 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 23 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 24 дүгээр хуудас/,
Харьцуулах шинжилгээнд хумс авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 30 дугаар хуудас/,
Харьцуулах шинжилгээнд үс авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 33 дугаар хуудас/,
Хохирогч Д.Оийн өвчний түүх /1-р хх-ийн 40-51 дүгээр хуудас/,
Хохирлын баримтууд /1-р хх-ийн 63-79 дүгээр хуудас, 2-р хх-ийн 113-117 дугаар хуудас /,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 99 дүгээр хуудас/,
Б.Оийг мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 101-102 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1-р хх-ийн 99 дүгээр хуудас/,
Эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 14 дүгээр хуудас/,
Хууль зүйн гэрээ /2-р хх-ийн 110 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Оийн сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж, мөрдөн байцаагчийн санал, прокурорын санал /1-р хх-ийн 154-156дугаар хуудас/
Камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 10-13 дугаар хуудас/,
Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
Шүүгдэгч Б.Оийн хувийн байдлыг тогтоосон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 3-1304 тоот тодорхойлт /1-р хх-ийн 186-188 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Аын хувийн байдлыг тогтоосон Баянхонгор аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 227 тоот тодорхойлт,
Шүүгдэгч Б.О, Н.Аын нарын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэлгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсууд /1-р хх-ийн 194, 249 дүгээр хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Б.О нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Н.Атой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний ятгалгаар, зодуур сүрдүүлэгт автан Баянхонгор сумын 1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оийн 3 880 160 / гурван сая найман зуун наян мянга нэг зуун жаран/ төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл болон хүнд гэмтэл учруулж, шунхайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис, хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Н.А нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн орой 20 цагийн үед өөрийн хамтран амьдрагч Б.Отэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүнийг ятгаж, зодож, сүрдүүлэх замаар Баянхонгор сумын 1 дүгээр баг, 19 дүгээр байрны 08 тоотод Д.Оийн 3 880 160 / гурван сая найман зуун наян мянга нэг зуун жаран/ төгрөгийг Б.Оээр дээрэмдүүлэх үед Б.О нь Д.Оийг хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх гэмтэл болон хүнд гэмтэл учруулж, шунхайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, онц харгис, хэрцгий аргаар алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн.
Мөн Д.Оийн мөнгийг дээрэмдүүлэх зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Баянхонгор сумын 6 дугаар баг Түйн гол, цэвэр усны байгууламжийн орчим Б.Оийг ятгаж айлган сүрдүүлж, хутга хэрэглэн баруун гарын бугуйн тус газарт хутгаар зүсэх, цээж, мөр бугалга зэрэгт цохиж зодон хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 104-108, 214-218 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 16 тоот актын “... 1. Д.Оийн биед баруун талын цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, баруун хацар, өвчүү хэсэг, зүүн мөр, гүрээ, зүүн бугалга, зүүн далны хэсэг, хүзүүний хэсэг, баруун далны дээд болон доод ирмэг хэсгийн шарх, баруун бүсэлхийн дээд хэсэг, зүүн бүсэлхийн хэсэг, хэвлийн зүүн хэсэг, зүүн өвдөг, зүүн болон баруун шилбэ хэсгийн олон тооны зүсэгдсэн шархнууд, зурагдлууд, цээжний хөндий дэх сул /дотуур цус алдалт/ гэмтлүүд үүссэн байна. 2. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 3. Үүссэн баруун цээжний нэвтэрсэн шарх /баруун далны дээд доод хэсгийн шарх нь гэрэл зурагнаас харахад цээжний хөндий рүү нэвтэрсэн байх боломжтой хаагдаж байна/ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад биеийн хэсгийн шархнууд зурагдлууд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 228 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 453 дугаартай актын “... 1. Б.Оийн биед биеийн хэсгийн цээж, мөр, бугалга, тахим, шилбэ хэсгийн цус хуралтууд, баруун бугуйны ар хэсгийн зүсэгдсэн шарх, баруун алганы хэсгийн зүсэгдсэн шарх гэмтлүүд үүссэн байна. 2. Уг гэмтлүүд нь хурц иртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүссэн байна. 3. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрхи баруун сарвууны дотор хэсгийн /алганы хэсгийн/ зүсэгдсэн шарх гэмтлүүд нь бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинжтэй боломжтой байна. 5. Үүссэн гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 137 дугаар хуудас/, гэрч Б.Мягмарсүрэн, Ц.Мөнгөндавалгаа, Д.Оюун-Эрдэнэ, Ж.Цагаанчулуун, Д.Ариунаа, Э.Баярбат, Ж.Нарангэрэл, А.Батмөнх, Д.Баттогтох, Д.Амгаланбаяр, Ц.Гонгор, Т.Түвшинзаяа нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Оийн мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Г овогтой Б-н Оийг шунахайн сэдэлтээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5, 60 дугаар зүлийн 60.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12-т зааснаар,
Б овогтой Н-н Аыг шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.6, 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Б овогтой Н-н Аыг хохирогч Д.Оийн мөнгийг дээрэмдүүлэх зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Баянхонгор сумын 6 дугаар баг Түйн гол, цэвэр усны байгууламжийн орчим Б.Оийг ятгаж айлган сүрдүүлж, хутга хэрэглэн баруун гарын бугуйн тус газарт хутгаар зүсэх, цээж, мөр бугалга зэрэгт цохиж зодон хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Баянхонгор аймгийн Прокурорын газраас ирүүлсэн боловч хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:
Шүүгдэгч Б.О нь хохирогч Д.Од 1 240 000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн байна. Хохирогч Д.О нийт 4 625 382 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтаас уг гэмт хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй 339 123 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь 878 хоног, Н.А нь 1130 хоног цагдан хоригдсон ба тэдгээрийн цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Аын битүүмжлэгдсэн автомашин шүүхэд ирээгүйг дурдаж, Иргэний нэхэмжлэлийг хангах үүднээс Н.Аын эзэмшлээс битүүмжилсэн 96-02 БНА улсын дугаартай “Эксель” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь тахийсан, цус мэт зүйлээр бохирлогдсон, мөнгөлөг өнгийн төмөр хутга 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, цүнхний хар өнгийн оосор 1 ширхэг, хар өнгийн арьсан хуйтай, шар өнгийн эвхдэг хутга 1 ширхэг, шүүгдэгчийн Б.Оийн хар өнгийн ледринэн материалтай, малгайтай богино хүрэм, хөхний даруулга, саарал өнгийн ноосон материалтай өмд, хохирогч Д.Оийн хөхний даруулга, цагаан хар цоохор өнгийн нелойнон материалтай цамц, цуснаас авсан дээж, толгойн үснээс авсан дээж, хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлсэн үс, нелойнон материалтай цус мэт зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн оймс зэргийг устгаж, Оийн Билгүүний Хаан банкны хугацаатай хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, Батмөнхийн Оийн Хас банкны хугацаатай хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, Хадгаламж банкны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг зэргийг шүүгдэгч Б.От буцаан өгөхийг, хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар Н.Аод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т зааснаар Н.Аыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
2. Шүүгдэгч Г овогтой Б-н Оийг шунахайн сэдэлтээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар хүнийг алахыг завдсан,
Шүүгдэгч Б овогтой Н-н Аыг шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.5, 60 дугаар зүлийн 60.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12-т зааснаар Г овогтой Б-н Оийг 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ялаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4, 35.6, 60 дугаар зүйлийн 60.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.12-т зааснаар Б овогтой Н-н Аыг 9 /есөн/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.От оногдуулсан 9 /есөн/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн, Н.Аод оногдуулсан 9 /есөн/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Б.Оийн цагдан хоригдсон 878 хоног, Н.Аын цагдан хоригдсон 1130 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь тахийсан, цус мэт зүйлээр бохирлогдсон, мөнгөлөг өнгийн төмөр хутга 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, цүнхний хар өнгийн оосор 1 ширхэг, хар өнгийн арьсан хуйтай, шар өнгийн эвхдэг хутга 1 ширхэг, Б.Оийн хар өнгийн ледринэн материалтай, малгайтай богино хүрэм, хөхний даруулга, саарал өнгийн ноосон материалтай өмд, хохирогч Д.Оийн хөхний даруулга, цагаан хар цоохор өнгийн нелойнон материалтай цамц, цуснаас авсан дээж, толгойн үснээс авсан дээж, хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлсэн үс, нелойнон материалтай цус мэт зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн оймс зэргийг устгаж, Оийн Билгүүний Хаан банкны хугацаатай хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, Батмөнхийн Оийн Хас банкны хугацаатай хадгаламжийн дэвтэр 1 ширхэг, Хадгаламж банкны хадгаламжийн дэвтэр 1 ширхэг зэргийг Б.От буцаан олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар хохирогч Д.О нь хохиролд нийт 4 625 382 төгрөг нэхэмжилснээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтын шаардлага хангах 4 286 259 /дөрвөн сая хоёр зуун наян зургаан мянга хоёр зуун тавин есөн/ төгрөгийг Б.О, Н.А нараас тэнцүү хуваан гаргуулан хохирогч Д.Од /Баянхонгор аймгийн ......... сумын 1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод оршин суух/ олгож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 339 123 /гурван зуун гучин есөн мянга нэг зуун хорин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Б.О нь хохирогчид 1 240 000 төгрөг төлсөн, хохирогч Д.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хангах үүднээс Н.Аын эд хөрөнгийг битүүмжилсэн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
10. Б.О, Н.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.О, Н.А нарт тогтоол биелүүлэх хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА
Г.ЭНХ-АМГАЛАН