| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/35 |
| Огноо | 2025-02-10 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тэстай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан овогт /РД:ЗИ80**************11/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь оны дүгээр сарын 2-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн 1 цагийн үед ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан /амьсгал дахь спиртийн агууламж 2.92 хувь/ үедээ автомашин жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би оны 11 дүгээр саын 0-ны өдрийн 1 цагийн үед өөрийн эзэмшлийн 79-78 УАО улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн машиныг ******* аймгийн сумын захиргааны арын хашаанаас унаж хөдлөөд сумын 7 дугаар багт байрлах “АПУ” дэлгүүрийн зүүн хойд талын уулзвар дээр очтол миний машины урдуур цагдаагийн машин ороод зогссон. Тэгээд бууж уулзахад цагдаа намайг согтуу байна гээд драгерь үлээлгэсэн. Тэгэхэд би 2.92 хувийн согтолттой гэж гарсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд би огт жолооны үнэмлэх авч байгаагүй. оны дүгээр сард согтуугаар жолоо барьж яваад баригдаж эрхээ хасуулсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэднэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Гэрч : “Би 11 дүгээр сарын 0-ны өдрийн 1 цагийн үед ******* аймгийн сумын 7 дугаар багт байрлах “АПУ” дэлгүүрийн зүүн хойд талд байх дөрвөн замын уулзвараар баруунаас зүүн чиглэлтэй явж байгаад гэрлэн дохиогоор зүүн гар тийш буюу хойшоо эргэхэд өөдөөс улаан гэрлээр 79-78 УАО улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн. Би урдуур нь орж зогсоод машинаасаа буугаад 79-78 УАО улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч дээр очтол уг жолооч согтуу байсан. Тэгээд жолоочийг машинаасаа буугаад ир гэхэд бууж ирсэн. Тэгээд би замын байцаагч Ө.Намсрайжавыг дуудаж 79-78 УАО улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг хүлээлгэн өгөөд явсан. Уг жолооч нь гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзвараар улаан гэрлээр нэвтэрч миний машиныг мөргөх шахсан. Жолооч согтуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн -7/
Гэрч : “Би 11 дүгээр сарын 0-ны өдрийн 1 цагийн үед жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байхад 709*******2 дугаарын утаснаас Номингийн хажууд автомашин мөргөлдсөн байна гэж дуудлага ирүүлсэн. Номин руу явж байтал цагдаа дэд ахлагч над руу залгаад сумын 7 дугаар багт байрлах “АПУ” дэлгүүрийн зүүн хойд талд байх 4 замын уулзварт “согтуу хүн машин барьж яваад мөргөх шахлаа, тэгэхээр нь би зогсоочихсон байна” гэж хэлсэн. Яваад очтол 79-78 УАО улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч гэх эрэгтэй хүний цамцнаас нь цагдаа барьсан байдалтай зогсож байсан. Жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул уг жолоочийг өөрийн машинд суулган Цагдаагийн газар аваачиж драгерь багаж үлээлгэн шалгахад жолооч нь 2.92 хувийн согтолттой гэж гарсан. *******ийн регистрийн дугаараар Цагдаагийн нэгдсэн санагаас шалгахад ******* оны сарын 2-ны өдөр шүүхээр орж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: “******* 2.92 хувь согтолттой” гэжээ. /хх-ийн 3-4/
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны сарын 2-ны өдрийн /ЗШ/173 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 24-27/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 02 сарын13-ны 2020/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /30-33/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ оны 11 дүгээр сарын 0-ны өдөр 1 цагийн үед ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.92 хувийн согтолттойгоор “Портер” маркийн 79-78 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь оны дүгээр сарын 2-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн дахь хэсгийн .2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж байсан болох нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн /2023 оны ******* сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.******* дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч *******ийн “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ оны 11 дүгээр сарын 0-ны өдөр ******* аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2.92 хувийн согтолттойгоор “Портер” маркийн 79-78 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн ., . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн мал аж ахуй эрхэлдэг гэх хувийн байдал, өмгөөлөгч, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 жил саын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 3.3, 3., 3.8, 3.*******, 3.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар овогт ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3200 /гурван мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР