Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/38

 

                                                                                                                                                                                                                                                                                                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч, хохирогч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 04 оны ******* дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн  ******* сумын дугаар баг “Хацавч” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн Тусгай ангийн 4. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн овогт РД:/ЗИ70*******0*******7/.

Монгол Улсын иргэн оны дугаар сарын -ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 6 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , нөхрийн хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг “Хүрэн дэл” гэх газар оршин суух, Мянгат малчин шагналтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт РД:/ЗИ6904/.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 04 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 1 цагийн үед ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр “Хацавч” гэх газарт г “инээгээд байна уу” гэж хэлэн, түүний зүүн шанаа хэсэгт гараараа цохиж, газарт унагаан нүүрэн тус газар болон гарын шуу хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн дээд дугаар шүд суларсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 04 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 1 цагийн үед ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр “Хацавч” гэх газарт *******ийг хамтран амьдрагч г зодлоо гэх шалтгаанаар түүний нуруун тус газар бургасаар цохин, хайчаар хатгаж эрүүл мэндэд нь нуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

       Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хонь нийлсэн байхаар нь шүүх гэж очоод ийм зүйл болсон. Өөрөөр гомдол санал байхгүй” гэв.

       Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “04 оны 09 сарын -ний өдөр хонины өтөнд цацлага цацаж байтал ирсэн. Чи яагаад намайг хулгайч гэдэг юм гэхээр нь хэн тэгсэн гэхэд Бурмаа тэгж байсан гэсэн. Явуухуланг чи яагаад инээгээд байгаа юм гээд заамдахаар нь би салгахад миний шанаа руу цохисон. Би бургасаар ийг цохиход гарт нь бургас баригдаад би цагдаа дуудлаа гэж гэр рүүгээ явсан” гэв.

            Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хашаан дотор би ийг цохиогүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бургасыг булааж авчхаад нэг цохисон. Явуухулан намайг чулуугаар нэг цохисон. Би Явуухуланг 1 цохисон. Өөр зүйлгүй, гомдолгүй” гэв.

        Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 04 оны 09 сарын-ний өдөр хонь шүүхээр саахалтын Явуухулан, нарынд орсон. Тухайн үед , Явуухулан нар малынхаа хашаанд хонины өт цэвэрлэж байсан. Тэгээд т чи хонь нийлсэн талаар яагаад хэлдэггүй юм, яах гэж ингэж байдаг юм гэж хэлсэн. Тэгэхэд Явуухулан над руу хараад инээгээд жуумалзаад байсан. Тухайн үед миний уур хүрч хонины хашааг нь давж ороод Явуухуланг барьж аваад хашаа руу шахаж байтал ирээд миний дээлний энгэрээс угзчаад татаад байсан. Тэгээд би тэй маргалдаж байхад Явуухулан хашаа давж цаана нь гараад над руу чулуу шидсэн. Тэгэхэд Явуухулан хашаагаа давж цаашаа гараад над руу чулуу шидсэн. Тухайн чулуу оноогүй ба би гүйж очоод Явуухуланг барьж аваад гараа атгаж байгаад Явуухулангийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд Явуухулан газарт унасан. Явуухулан газарт унаад над руу хэвтээгээрээ чулуу шидэх гэхээр нь би дээр нь гараад суусан. Тэгтэл Явуухулангийн эхнэр бүдүүн бургас барьж ирээд миний нуруу руу ороолгосон /савсан/. Тэгээд дахин савж цохихоор нь би гараараа хаагаад бургаснаас барьж аваад таттал бургасаа тавиад над руу ирсэн. Тэгэхээр нь би ийг цааш  нь түлхээд унагаасан. Тухайн үед Явуухулан миний араас татаж байгаад тавиад цагдаа дууд гээд цааш гүйсэн. Би тухайн үед Явуухулангийн толгой хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тухайн үед Явуухулангийн биед гэмтэл учраагүй. нь намайг бургасаар цохиод байхаар би бургасыг нь булааж аваад цааш нь нэг удаа түлхсэн. Өөрөөр халдаагүй. Явуухулан над руу 3-4 удаа чулуу шидсэн. Чулуунуудын нэг нь миний баруун эгэм хэсэгт оносон. Тухайн үед миний нуруу нойтон оргиод хөндүүрлэж өвдөөд байсан, тэр үед нь тоогоогүй юм. Намайг гэрт очоод удаагүй байж байтал сумын цагдаа ирж намайг ажил руугаа авч явсан. Тэгээд ажил дээрээ авч ирээд намайг драгерь үлээлгээд биед үзлэг хийсэн. Тэгэхэд миний нуруу хэсгээс цус гарч фудволк ноосон цамц цус болсон байсан. Тэгээд цагдаа миний нурууг хараад бургасаар цохиход нуруу ингэж зүсэгдэхгүй, эмчид үзүүл гэхээр нь эмчид үзүүлсэн. Эмч үзээд 1 см орчим хэмжээтэй зүсэгдсэн шарх байна гэж хэлсэн. Энэ шархыг хэн миний биед учруулсныг мэдэхгүй байна. , Явуухулан нартай зууралдаж байхад , Явуухулан нарын аль нэг нь учруулсан. Манайхаас энэ оны хавар алга болсон хонь хургалчихсан байдалтай Явуухулангийн хонинд байсныг олж авсан юм. Тэгээд би Явуухулангаас хонины хургыг асуух, олж авах зорилгоор очсон юм. Тэрнээс болж маргаан үүссэн. Явуухулантай учраа олж уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4-/

 Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна....саахалтын ******* мотоциклтой ирээд надад хандан “чи намайг хулгайч гэсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэн тэгж байна гэж асуухад Бурмаа тэгж байна гэж хэлсэн. Тэгж байснаа чи юундаа инээгээд байгаа юм гэж хэлээд уурлаж хашаан дээгүүр давж орж ирээд манай нөхрийг заамдсан. Тэгэхээр нь би боль гээд , ******* нарын дундуур орсон. Тухайн үед миний баруун хацар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би *******ид хандан “чи яаж байгаа юм бэ, бид хоёрыг зодоод гэж хэлэхэд манай нөхөр хашаа даваад гараад явсан. Мөн түүний хойноос ******* хашаа давж гарсан. Би хашсан байсан хонио хашаанаас гаргаад тууж байтал ******* манай нөхөр Явуухуланг газар унагачихсан өшиглөж байсан. Тухайн үед би хонь туухдаа гартаа бургас барьсан байсан ба ******* нь г өшиглөх гэж байхаар нь бургасаа далайгаад би яаж байгаа юм гээд ******* дээр очиход ******* миний барьж байсан бургасыг булааж аваад газраас чулуу аваад над руу шидсэн. Тухайн үед би гараараа хаатал тэр чулуу нь миний баруун гарын тохой хэсэгт оносон. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэж хэлээд гэр рүүгээ явж очоод цагдаад дуудлага өгсөн. Тэгээд харж байтал ******* мотоциклоо унаад яваад өгсөн. Тухайн хашаан дотор хар өнгийн бариултай хайч байсан. Уг хайчийг хэсгийн төлөөлөгч хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-13/

 Хохирогч гийн: “Манайх ******* сумын дугаар багийн нутаг “Хацавч” гэх газар намаржиж байгаад 04 оны 09 дүгээр сарын -ний өдөр 1 цагийн үед гэрийн гадаа хамтран амьдрагч *******ийн хамт малынхаа өтийг цэвэрлэж байтал саахалт айлын ******* манайд ирээд мэндийн зөрүүгүй намайг инээгээд байна уу гээд заамдаж аваад баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиж газар унагаад хөлөөрөө миний нүүрэн хэсэгт хоёр удаа, гарын шуу хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгтэл миний хамтран амьдрагч ******* салгах гэж оролдсон. намайг газар унагаагаад дарчихсан байсан тул би юу болсныг харж чадаагүй. Тухайн үед бид хоёрыг маргалдаж байхад хажууд хамтран амьдрагч ээс өөр хүн байгаагүй. *******оос өөр хүнтэй маргалдаагүй. ******* намайг цохиж зодсоноос миний зүүн талын шүд хөдөлсөн. Тухайн үед болон миний царай төрхөнд ил харагдах шарх сорви байгаагүй. Би эрүүл байсан, ******* бага зэргийн согтолттой байсан. Тухайн үед дээлтэй явсан, ямар гэмтэлтэй байсныг мэдэхгүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгох хүсэлтэй байна. Миний зүүн дээд дугаар шүд хөдөлсөн тул өөрт учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн -*******/

Хохирогч гийн дахин өгсөн: “Малын өт цэвэрлэхэд малын сүүлэнд наалдсан баасыг хайчаар хайчилдаг. Тэгээд өтний цацлага цацаж цэвэрлэдэг. Тухайн үед эм хонины өт цэвэрлэж байсан. Гэхдээ хонины өтөнд цацлага цацсан. Малын хашаанд хайч байсан эсэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Хохирогч *******ийн: “ Манайх ******* сумын дугаар багийн нутаг “Хацавч” гэх газар намаржиж байгаа. 04 оны 09 дүгээр сарын -ний өдөр 1 цагийн үед саахалт айл болох Явуухулангийн малд хонь шүүх санаатай очиход , Явуухулан нар гэрийн гадаах хашаандаа малын өт түүж байсан. Тэгээд би очоод хонь сурахад мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би чи ер нь яах гэж хонь нийлсэн байхад мэдэхгүй гэдэг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгтэл Явуухулан намайг шоолоод инээгээд байсан. Би хашааг нь давж ороод Явуухуланг заамдаж хашаа руу шахаж байгаад орхисон. Тэгтэл Явуухулан хашаанаас гараад над руу 3 удаа чулуу шидсэн. Тэр чулууны нэг нь миний зүүн мөрөнд оносон. Тэгэхээр нь би зөрүүлээд Явуухулан руу нэг чулуу шидсэн. Тэгээд дальдрахаар нь барьж аваад Явуухуланг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохитол Явуухулан гартаа барьсан чулуугаа атгаатай газар ойчсон. Тэгээд Явуухулан гартаа байсан чулуугаараа цохих гээд байсан болохоор би чулуутай гарыг нь өвдөглөөд суусан. Тэгтэл миний араас татаж чангаагаад дугтраад байсан. Тэгээд би Явуухулангийн дээр сууж байтал бургас авч ирээд миний нуруу хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд дахиад бургасаар цохихоор нь би гараараа хаагаад бургаснаас нь барьж аваад дугтартал ******* өөрөө татагдаад ирэхээр нь би ийг цааш нь тохойгоороо түлхтэл ийн нүүрэн хэсэгт оносон. Тэгээд газар унасан. Тэгтэл Явуухулан цагдаа дууд гээд гэр рүүгээ орсон. Тухайн үед , Явуухулан бид хэдээс өөр хүмүүс хажууд байгаагүй. Би Явуухулан нараас өөр хүмүүстэй хэрэлдэж маргалдаагүй. Миний баруун талын хавирганы толгой хэсэгт бага зэрэг хөндүүр байсан. Миний нуруу хэсэгт үзүүртэй зүйлээр хатгасан байсан. Тэр гэмтлийг надад учруулсан байх магадлалтай гэж би бодож байна. Яагаад гэвэл намайг очиход малынхаа өтийг цэвэрлээд хайч барьсан зогсож байсан. Тэр зүйлээр миний нуруу хэсэгт хатгасан байх гэж би бодож байна. Тухайн үед би анзаараагүй цаг орчмын дараа сумын цагдаа ирсэн. Тэгээд миний нуруу хэсэгт цус болсон байна гээд байхаар нь дээлээ тайлаад үзтэл миний өмсөж явсан дээл ноосон цамц фудволкыг нэвтэд нь үзүүртэй зүйлээр цоо хатгасан байсан. Би яг юугаар хатгасныг мэдэхгүй байна. Би гэрээс гарч явахдаа ямар нэгэн гэмтэлгүй байсан. Хонь мал нийлснээс болж хэрэлдэж маргалдаж байсан. Өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй.  Тухайн үед Явуухулан, болон миний царай төрхөнд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Би бага зэргийн согтолттой байсан. Сумын цагдаа ирж драгерь багаж үлээлгэн шалгахад 0. хувийн согтолттой байсан. Харин Явуухулан, нар эрүүл байсан. эхнэр Бурмаад танайх хонь мал хулгай хийдэг гэж утсаар хэлсэн байсан. Тэгээд миний уур хүрч хэрэлдэж маргалдсан. ийн малд манай мал нийлээд явчихаар огт хэлэхгүй манай малаас малдаа аваад явчихдаг болохоор нь уур хүрээд очиж хэлсэн. Тэгээд хэрэлдэж маргалдсан. Сэтгэл санааны хохирол тогтоолгох хүсэлтэй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-6/

Хохирогч *******ийн дахин өгсөн: “Малын өт цэвэрлэхэд хайчаар малын өт хэсгийн бохирдож баас цус болсон үсийг хяргаж авдаг. бургасаар миний нуруу хэсэгт цохисноос болж миний баруун талын хавирга хөндүүр болсон. Тухайн үед би сумын эмчид үзүүлж бичиг хийлгэсэн. Мөн шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний нуруу хэсэгт үүссэн шархан дээр гэмтлийн хөнгөн зэрэг гарсан. Хавирган дээр гэмтлийн зэрэг гараагүй. Тус гэмтлийг надад учруулсан. Яагаад гэвэл намайг очиход малынхаа хашаанд хонь хяргадаг хайч барьсан зогсож байсан. бид хоёрыг маргалдаад зууралдаж байхад миний араас очиж татаж салгасан хүн бол *******. Тухайн газар , Явуухулан бид гурваас өөр хүн байгаагүй. Тухайн хүрэн өнгийн дээл, саарал өнгийн цамц, саарал өнгийн фудволькны ар хэсэгт үүссэн гэмтэл нь 04 оны 09 сарын -ний өдөр би *******, нартай маргалдахад үүссэн. Тухайн хувцаснууд нилээн удсан хуучин хувцас байсан тул би нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /68-69/

Гэрч : “ Би ******* сумын Эрүүл мэндийн төвд эх баригч эмчээр 34 жил ажиллаж байна. 04 оны 09 дүгээр сарын -ний өдөр 17 цаг 38 минутад ******* сумын Эрүүл мэндийн төвд тус сумын дугаар багийн иргэн , ******* нар хүнд зодуулсан цагдаа эмнэлэгт үзүүл гэсэн гэж ирсэн. Тэгээд би гийн биеийг үзэхэд ил харагдах гэмтэлгүй байсан зүүн гарын шуу хөндүүр эмзэглэлтэй зүүн дээд шүд хөдөлсөн амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Харин ийг үзэхэд биеийн байдал дунд зэрэг даралт өндөр байсан. Мөн баруун шанаа эмзэглэлтэй, баруун завж дотор хэсэгтээ туушдаа 3 см орчим язарсан байсан. Маргааш нь буюу 04 оны 09 сарын 1-ны өдрийн 16 цаг 07 минутад ******* ******* настай эрэгтэй ирж үзүүлсэн тухайн хүний биеийг үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн хэсэг газрын үзлэгт нурууны гол шугамын баруун талд 1 см зүсэгдсэн шархтай тэмтрэлээр эмзэглэлтэй өмссөн фудвольк нь зүсэгдэж цус нэвтэрч хатсан байдалтай байсан. Би хүн тус бүрд нь үзлэгийг хийж тодорхойлолтыг бичиж өгсөн. Үзүүлэгч *******ийн нуруунд үүссэн шарх хурц үзүүртэй зүйлээр зүсэгдсэн байж болзошгүй шарх байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/

Гэрч : “ Би ******* аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ******* сумын хэсгийн цагдаагаар 04 оны 0 сарын 9-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. 04 оны 09 сарын -ний өдөр 13 цагийн үед гэх хүн ******* сумаас урагш 0 километрт Хацавч гэх газар манай аав г саахалт айлын гэх хүн зодсон байна гэсний дагуу би тухайн дуудлагад цагийн үед ийнд очиход гэртээ байсан. Тэгээд ийг аваад зодуулсан гэх Явуухулангийнд очиход Явуухулан эхнэр ийн хамт байсан. Юу болсон талаар асуухад ******* манай нөхрийг ******* газар цохиж унагаад дээр суухаар нь би *******ийн ар нуруу хэсэгт бургасаар 1 удаа цохиж авсан. ******* намайг 1 удаа цохиж авсан гэж ярьсан. Тэгээд тухайн хүмүүсийг харахад ямар нэгэн ил харагдах гэмтэл ажиглагдаагүй. Би *******ийг ******* сумын төвд Цагдаагийн хэсэгт авч ирж драгерь багаж үлээлгэн шалгахад 0,%-ийн согтолттой байсан. Тэгээд миний нуруу хөндүүрлээд байна гэхээр нь та дээлээ тайл даа гээд цохиулсан гэх газар нь хартал ийн дээл ноосон цамц, фудволькийг нь нэвтэд нь үзүүртэй зүйлээр хатгаад ар нуруу хэсэгт нь шарх үүсээд цус гарсан байсан. Би өөрийн гар утсаар ийн нуруу хэсэгт үүссэн гэмтлийн зургийг авсан. Тэгээд ийг эмнэлэгт үзүүл гээд явуулсан. Удалгүй , нөхөр Явуухулангийн хамт ирж ******* сумын эрүүл мэндийн төвд үзүүлсэн. надад хэлэхдээ миний нуруу хэсэгт цохисон. Тэгээд нуруу хөндүүрлээд байна гэсэн. Өөр юм яриагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/

Гэрч : “04 оны 09 дүгээр сарын -ний өдөр нөхөр хонь шүүх ажлаар саахалт айлын ийнд очоод удалгүй нүүр нь цэгээн өнгийн зүйлээр цацуулсан байдалтай ирсэн. Тэгээд би ид хандаж хөөе юу болсон юм бэ? гэхэд миний нүүр рүү малын өтөнд түрхдэг юм цацсан гэсэн. Яагаад цацсан юм гэхэд би Явуухуланг заамдаад автал  ******* намайг бургасаар нуруу хэсэгт цохисон гэж хэлсэн. Тэгээд удалгүй сумын цагдаа ирсэн. Бид хоёрыг сумын цагдаа сум руу авч яваад ийг драгерь үлээлгээд согтолтыг шалгаад эмнэлэгт үзүүлж ир гэж хэлсэн байсан. Гэрээс гарч явахаас өмнө ил харагдах гэмтэлгүй байсан. Харин , Явуухулан нартай хэрэлдэж маргалдсаны дараа нүүр нь юм цацуулсан гээд хөх өнгийн зүйл болсон, өмсөж явсан дээл, ноосон цамц, фудвольк нь ар хэсэгтээ үзүүртэй зүйлээр нэвт хатгуулсан мөн тухайн үзүүртэй зүйл нь ийн нуруу хэсэгт нь нэвтэрч цус гарсан байдалтай гэртээ ирсэн. Малын өт цэвэрлэхэд өтсөн малын шээгт түлэгдсэн үс ноосыг хайчаар хяргаж цэвэрлэж угаадаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-9/

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 04 оны 09 сарын 19-ний өдрийн 33 дугаартай: “гийн биед зүүн дээд дугаар шүд суларсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 99-100/

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 04 оны 09 сарын 19-ний өдрийн 39 дугаартай: “*******ийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь үзлэг хийгдэхээс 3-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн *******-*******4/

******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 04 оны 10 сарын 18-ны өдрийн 48 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн дээлний ар хэсэгт үүссэн 10хмм, 8х1мм, саарал өнгийн цамцны ар хэсэгт үүссэн 10х1мм, саарал өнгийн фудволкны ар хэсэгт үүссэн 10х1мм хэмжээтэй зүсэгдэлт гэмтлүүд байна. Хүрэн өнгийн дээл болон саарал өнгийн цамц, саарал өнгийн фудволкны ар хэсэгт, үүссэн гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Хүрэн өнгийн дээл болон саарал өнгийн цамц, саарал өнгийн фудволкны ар хэсэгт үүссэн гэмтлүүдийг хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн болохыг тогтоох боломжгүй. Хүрэн өнгийн дээл болон саарал өнгийн цамц, саарал өнгийн фудволкны ар хэсэгт, үүссэн гэмтлүүд нь шинэ зүсэгдэлт байна. Хүрэн өнгийн дээлний урд хэсэгт үүссэн 10х8мм, хэмжээтэй шинэ түлэгдэлт байна.” гэх дүгнэлт /хх-ийн 1-/

Шинжээч “Ир үзүүртэй зүйл гэдэгт мохоо зүйлээс бусад өөрийн гэсэн үзүүр ир бүхий бүхий л зүйлсийг хамруулж ойлгож болно. Бургас нь мохоо гадаргуутай зүйлд орно. Бургасаар цохиход тухайн гэмтэл үүсэх боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 131/

         Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /

         Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-3/

         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1, 16/

         ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 01/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 164-17/

         Эмчийн үзлэг /хх-ийн 186-188/

         Хохирогч *******, нарын ******* аймгийн Прокурорын газарт гаргасан “сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэх агуулга бүхий тайлбар /хх-ийн-09/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34. дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг баримтлан шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

       Үйл баримт, гэм буруугийн талаар:

        Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар , ******* нар нь 04 оны 09 дүгээр сарын -ний өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

         Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн дээд дугаар шүд суларсан” хөнгөн зэргийн хохирол,

        Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “нуруунд шарх” бүхий хөнгөн зэргийн хохирол тус тус учирчээ.

        Хохирогч гийн эрүүл мэндэд учирсан “зүүн дээд дугаар шүд суларсан” хөнгөн зэргийг хохирлыг шүүгдэгч ******* “инээлээ” гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж,

      Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан “нуруунд шарх” бүхий гэмтлийг шүүгдэгч ******* “нөхөр г зодлоо” гэх шалтгаанаар хайчаар хатгаж 04 оны 09 сарын -ний өдөр ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр “Хацавч” гэх газарт тус тус  учруулсан болох нь:

хохирогч гийн: “... 04 оны 09 дүгээр сарын -ний өдөр 1 цагийн үед гэрийн гадаа хамтран амьдрагч *******ийн хамт малынхаа өтийг цэвэрлэж байтал саахалт айлын ******* манайд ирээд мэндийн зөрүүгүй намайг инээгээд байна уу гээд заамдаж аваад баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиж газар унагаад хөлөөрөө миний нүүрэн хэсэгт хоёр удаа, гарын шуу хэсэгт 1 удаа өшиглөсөн. ...******* намайг цохиж зодсоноос миний зүүн талын шүд хөдөлсөн.” гэх,

хохирогч *******ийн: “ ... 04 оны 09 дүгээр сарын -ний өдөр 1 цагийн үед саахалт айл болох Явуухулангийн малд хонь шүүх санаатай очиход , Явуухулан нар гэрийн гадаах хашаандаа малын өт түүж байсан. ...би чи ер нь яах гэж хонь нийлсэн байхад мэдэхгүй гэдэг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. ... Явуухулан гартаа байсан чулуугаараа цохих гээд байсан болохоор би чулуутай гарыг нь өвдөглөөд суусан. Тэгтэл миний араас татаж чангаагаад дугтраад байсан. Тэгээд би Явуухулангийн дээр сууж байтал бургас авч ирээд миний нуруу хэсэгт 1 удаа цохисон. ...Тухайн үед , Явуухулан бид хэдээс өөр хүмүүс хажууд байгаагүй. .... шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний нуруу хэсэгт үүссэн шархан дээр гэмтлийн хөнгөн зэрэг гарсан. Хавирган дээр гэмтлийн зэрэг гараагүй. Тус гэмтлийг надад учруулсан. Яагаад гэвэл намайг очиход малынхаа хашаанд хонь хяргадаг хайч барьсан зогсож байсан. бид хоёрыг маргалдаад зууралдаж байхад миний араас очиж татаж салгасан хүн бол *******. Тухайн газар , Явуухулан бид гурваас өөр хүн байгаагүй...” гэх,

гэрч : “... би гийн биеийг үзэхэд ил харагдах гэмтэлгүй байсан зүүн гарын шуу хөндүүр эмзэглэлтэй зүүн дээд шүд хөдөлсөн амин үзүүлэлтүүд хэвийн байсан. ... Маргааш нь буюу 04 оны 09 сарын 1-ны өдрийн 16 цаг 07 минутад ******* ******* настай эрэгтэй ирж үзүүлсэн тухайн хүний биеийг үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн хэсэг газрын үзлэгт нурууны гол шугамын баруун талд 1 см зүсэгдсэн шархтай тэмтрэлээр эмзэглэлтэй өмссөн фудвольк нь зүсэгдэж цус нэвтэрч хатсан байдалтай байсан. ...Үзүүлэгч *******ийн нуруунд үүссэн шарх хурц үзүүртэй зүйлээр зүсэгдсэн байж болзошгүй шарх байсан.” гэх,

гэрч : “ Би ******* аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ******* сумын хэсгийн цагдаагаар 04 оны 0 сарын 9-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. ... ийг аваад зодуулсан гэх Явуухулангийнд очиход Явуухулан эхнэр ийн хамт байсан. Юу болсон талаар асуухад ******* манай нөхрийг ******* газар цохиж унагаад дээр суухаар нь би *******ийн ар нуруу хэсэгт бургасаар 1 удаа цохиж авсан. ******* намайг 1 удаа цохиж авсан гэж ярьсан. ...Би *******ийг ******* сумын төвд Цагдаагийн хэсэгт авч ирж драгерь багаж үлээлгэн шалгахад 0,%-ийн согтолттой байсан. Тэгээд миний нуруу хөндүүрлээд байна гэхээр нь та дээлээ тайл даа гээд цохиулсан гэх газар нь хартал ийн дээл ноосон цамц, фудволькийг нь нэвтэд нь үзүүртэй зүйлээр хатгаад ар нуруу хэсэгт нь шарх үүсээд цус гарсан байсан. Би өөрийн гар утсаар ийн нуруу хэсэгт үүссэн гэмтлийн зургийг авсан. ...” гэх,

гэрч : “04 оны 09 дүгээр сарын -ний өдөр нөхөр хонь шүүх ажлаар саахалт айлын ийнд очоод удалгүй нүүр нь цэгээн өнгийн зүйлээр цацуулсан байдалтай ирсэн. Тэгээд би ид хандаж хөөе юу болсон юм бэ? гэхэд миний нүүр рүү малын өтөнд түрхдэг юм цацсан гэсэн. Яагаад цацсан юм гэхэд би Явуухуланг заамдаад автал  ******* намайг бургасаар нуруу хэсэгт цохисон гэж хэлсэн. ... Гэрээс гарч явахаас өмнө ил харагдах гэмтэлгүй байсан. Харин , Явуухулан нартай хэрэлдэж маргалдсаны дараа нүүр нь юм цацуулсан гээд хөх өнгийн зүйл болсон, өмсөж явсан дээл, ноосон цамц, фудвольк нь ар хэсэгтээ үзүүртэй зүйлээр нэвт хатгуулсан мөн тухайн үзүүртэй зүйл нь ийн нуруу хэсэгт нь нэвтэрч цус гарсан байдалтай гэртээ ирсэн. ...” гэх,

        Шинжээч “...Ир үзүүртэй зүйл гэдэгт мохоо зүйлээс бусад өөрийн гэсэн үзүүр ир бүхий бүхий л зүйлсийг хамруулж ойлгож болно. Бургас нь мохоо гадаргуутай зүйлд орно. Бургасаар цохиход тухайн гэмтэл үүсэх боломжгүй. ...” гэх мэдүүлгүүд болон ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 04 оны 09 сарын 19-ний өдрийн 33, 39, 48 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам “******* аймгийн прокурорын газраас *******т холбогдуулан эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ийн нуруун тус газарт бургас болон хайчаар хатгаж хөнгөн хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлж ирүүлсэн. Өмгөөлөгчийн хувьд энэ хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа тул яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргаж байх ба 04 оны 09 сарын -ний өдөр хохирогч ******* ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэр “Хацавч” гэх газар нутаглах *******ийнд  хонинд нь хонь шүүхээр очоод ******* болон түүний нөхөр нарыг хашаандаа хонины өт цэвэрлэж байхад нь маргаан үүсгэсэн, улмаар  *******, нар нь хонины өт цэвэрлэхдээ цацлага хайч хэрэглэж байсан, хэрэг учрал болох цаг хугацаанд шүүгдэгч *******, хохирогч *******, нараас өөр хүн байгаагүй, хохирогч *******ийн биед шүүгдэгч *******ээс өөр хүн халдаагүй болох нь хохирогч *******ийн “Тус гэмтлийг надад учруулсан. Яагаад гэвэл намайг очиход малынхаа хашаанд хонь хяргадаг хайч барьсан зогсож байсан. бид хоёрыг маргалдаж зууралдаж байхад миний араас татаж салгасан хүн бол *******.” гэх,

Хохирогч гийн “гэрийн гадаа хамтран амьдрагч *******ийн хамт малынхаа өтийг цэвэрлэж байтал саахалт айлын ******* манайд ирээд мэндийн зөрүүгүй намайг инээгээд байна уу гээд заамдаж аваад баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиж газар унагаад хөлөөрөө миний нүүрэн хэсэгт хоёр удаа, гарын шуу хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгтэл миний хамтран амьдрагч ******* салгах гэж оролдсон. намайг газар унагаагаад дарчихсан байсан тул би юу болсныг харж чадаагүй. Тухайн үед бид хоёрыг маргалдаж байхад хажууд хамтран амьдрагч ээс өөр хүн байгаагүй.” гэх,

Шүүгдэгч *******ийн “Би хашсан байсан хонио хашаанаас гаргаад тууж байтал ******* манай нөхөр Явуухуланг газар унагачихсан өшиглөж байсан. Тухайн үед би хонь туухдаа гартаа бургас барьсан байсан ба ******* нь г өшиглөх гэж байхаар нь бургасаа далайгаад би яаж байгаа юм гээд ******* дээр очиход ******* миний барьж байсан бургасыг булааж аваад газраас чулуу аваад над руу шидсэн. Тухайн үед би гараараа хаатал тэр чулуу нь миний баруун гарын тохой хэсэгт оносон. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа гэж хэлээд гэр рүүгээ явж очоод цагдаад дуудлага өгсөн. Тухайн хашаан дотор хар өнгийн бариултай хайч байсан. Уг хайчийг хэсгийн төлөөлөгч хурааж авсан” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам шүүх хуралдаанд “хохирогч ******* ******* цагт би хүнд зодуулсан гэж ярьдаг. Явуухулан гуайнд 13 цаг юм уу 1 цагийн үед очсон, сумын төвд 17 цаг 4 минутад очиж эмнэлэгт үзүүлсэн. ...******* цагийн үед хэнд зодуулсан бэ? энэ үйл баримтыг шалгаж тогтоогоогүй” гэх агуулга бүхий дүгнэлт гаргаж байх боловч хохирогч ******* нь шүүгдэгч *******, хохирогч нартай уулзахаас өмнө болон уулзсаны дараа бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн, зодуулсан талаар үйл баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддуламын “шүүгдэгч *******т хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

     Шүүгдэгч *******ийн хохирогч гийн нүүр хэсэгт гараараа цохиж, шүүгдэгч *******ийн хохирогч *******ийн нуруу хэсэгт хайчаар  хатгаж хохирогч нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдлүүд нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна

     Иймд шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч , ******* нар шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Хохирогч , ******* нар өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******, ******* нараас нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэв.

           Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

        Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршиг, насны байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын саналыг харгалзан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч , ******* нар шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бургас 1 ширхэг, хар өнгийн бариултай хайч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ******* аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.*******, 36.13, 38.1, 38. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ид 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар Шүүгдэгч овогт т 00 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  тус тус  оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч , ******* нар шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хохирогч , ******* нар өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******, ******* нараас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бургас 1 ширхэг, хар өнгийн бариултай хайч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар ******* аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          З.УУГАНБАЯР