Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/01

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

             Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч Е.Хулан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Хэнтий аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын шаварчин ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын дугаар баг Ардын өргөн чөлөө дугаар байрны *******-35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

201 оны ******* дугаар сарын 01-ний өдөр сум дундын 28 дугаар шүүхийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар,

20 оны 0 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар галт зэвсэг хэрэглэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн,

22 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22/ШЦТ/898 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан овогт /РД:СР92**************11/.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг 2 дугаар сургуулийн баригдаж буй барилга дээр оны 0 дугаар сарын -ны өдөр модоор /прүс мод/ цохиж зулайн хуйханд шарх, баруун дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн, цээж, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн хацар, баруун мөр, тохой, шуу, цээж, хэвлий, нуруу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун зовхи, баруун хацрын төвгөр шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Барилга дээр бригад болж ажиллаж байсан. Энэ 5- хоног архидалт болсон. Би цагдаад олон удаа дуудлага өгсөн. гэх хүн ахтайгаа нийлж бригадад ажиллаж байсан хүмүүсийг уруу татаж архи уудаг байсан. Боль гэж хэлэхэд тоодоггүй байсан. Тухайн өдөр болон ахтайгаа орж ирээд барилга дотор зодоон болсон. Бид нар хүрээд очтол толгойгоо хагалуулчхаад байж байсан. гийн ах нь хүрзээр цохиулсан. гэдэг хүн цохисон” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор оны 0 дугаар сарын 2-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа тогтоолыг ойлгосон, би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. оны 0 дугаар сарын -ны өдөр би Сайнцагаан сумын 2 дугаар сургуулийн баригдаж буй барилгын шаврын ажил хийгээд ажлын байран дээрээ байж байхад өдөр 13 цагийн үед гаднаас , хоёр согтуу манай барилга дээр орж ирээд хашхичаад байсан. Тэгээд манайд ажилладаг Баясаа гээд ахыг , хоёр хүрзний ишээр цохисон байсан. Тэгээд Гантулга гэдэг ах хүн аллаа гээд хашхирахаар нь би болон , ах, бид нар , , Баясаа ах нарын байсан газар руу гүйж ирсэн. Ирэхэд Баясаа ах хүрзээр цохиулчихсан. толгой руугаа цохиулчихсан толгойноос нь цус гараад гараараа цусаа дараад доошоо сууж байсан. Тэгээд цагдаа дуудаад байх шиг байсан. Тэгээд цагдаа ирсэн. 2-3 удаа цагдаа дуудаж өгсөн, нь манай ажил дээр 3 өдөр дараалан ирсэн. Эхний өдөр нь аав хүү хоёрыг зүгээр явж байхад нь хэл амаар доромжлоод зодсон. Хүүг нь төмрөөр цохисон, аавыг нь хавирч унагаагаад өшиглөсөн. Тэгээд дараагийн өдөр нь шөнийн 12 цагт манай ажил дээр ганцаараа орж ирээд агсраад та муусайн юу вэ, чи муу муухай хараад байна уу гээд манай туслах руу шидсэн. Тэгээд бултсан чинь цонх хагалчихсан. Дахиж тоосго шидтэл манай туслах гийн мөрний ар дээр халзлаад хаячихсан байсан. Дараагийн өдөр нь энэ хэрэг болсон өдөр байгаа юм. орж ирэх болгондоо согтуу байсан, надад агсам тавьж агсарсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн /

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ оны 0 дугаар сарын -ны өдөр 12 цагийн үед би д байх гэрээсээ түр ажиллаж байсан ажил руугаа очих гээд гараад явж байгаад танил Д.тэй таараад Сэвэн зоог цайны газрын ар талд 2 ширхэг 2 литрийн “Сэнгүр” нэртэй пиво уусан. Тэгээд буцаад дэлгүүр ороод нэг пиво авъя гэхэд архи авъя гэхээр нь би өөрийн мөнгөөр 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авсан. Тэгээд мини маркет дэлгүүрийн үүдэнд байдаг дугуй засварын үүдэнд суугаад тэй хамт тухайн архийг задлаад ууж байгаад нэг, нэг татаад би д хандан манай ах дээр очьё гээд г дагуулаад 2 дугаар сургуулийн баригдаж буй барилга дээр очиж Бясгалан ахтай уулзсан. Тэгээд барилгын урд талын 1 давхрын өрөөнд ах Баясгалан, нарын хамт сууцгаасан. Би ахаас 100.000 төгрөг авах ёстой байсан. Тэрийгээ ахаас нэхсэн. Тэгтэл Баясгалан ах хэд хоногоос больё гэтэл ах бид хоёрын голоор орж ирээд ахад хандан чи хүүхэд зарчхаад мөнгийг нь өг гээд байсан. Тэгэхээр нь би хажуунаас нь мөнгөтэй болохоороо өгье гэж байна гэтэл чи мөнгөө авах ёстой гээд дайраад байсан. Тэгээд Баясгалан ах хоёр муудалцаад байсан. Баясгалан ахын нуруу руу улбар шар хүрзний ишээр цохисон. бид хоёр маргалдаад чи миний ахыг цохичихлоо гээд байж байтал , Баясгалан ах хоорондоо яриад зогсож байхад би ард нь зогсож байсан. Тэрнээс хойш юу болсныг нь санахгүй байна, нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан. Эмнэлэгт ирээд сэргэсэн. Миний цээж хэсэг гар хэсэг хөхөрсөн, толгой хэсэгт оёо тавьсан, хоёр гар тохой хөл зулгарсан байгаа. Миний араас том хүчтэй зүйлээр цохисон, би хэн цохисныг нь хараагүй. нь Баясгалан ахын нуруу руу модоор нэг удаа цохисон. Би гомдолтой байна. Цохисон хүнийг олмоор байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 5/

Хохирогч ийн оны 0 сарын 31-ний өдөр дахин өгсөн: “...Тухайн өдөр 2-р сургуулийн 1 давхарт хамгийн баруун урд талын захын өрөөнд байсан. , ах 2 муудалцаад ахын нуруу хэсэг рүү нь хүрзний ишээр цохисон. Тэгээд би ахыг өмөөрөөд тэй муудалцаад зодолдоогүй зогсож байсан. гийн өөдөөс хараад зогсож байхад миний ар талаас толгой руу хатуу зүйлээр цохих шиг болоод би ухаан алдаж унасан. Тэрнээс хойш сайн санахгүй байна. Тухайн өдрөө би эмнэлгээс гараад 2 дугаар сургуулийн байранд очоод унтсан. Маргааш нь буюу оны 0 дугаар сарын 03-ны өглөө босоод 2-р сургуулийн барилгын ажилчидтай намайг хэн цохиод ийм болгосон талаар ярилцсан. Мөнхболд ах хэлэхдээ чамайг цохисон гал тогооноос мод аваад гарсан гэж хэлсэн. Бадрах ах тэр үед гаднаас орж ирээд би харсан цохисон гэж надад хэлсэн юм. болохоороо өөрийгөө цохиогүй гээд байгаа. Тэрнээс хойш би ерөөсөө той уулзаагүй. Миний толгойд үүссэн зулайн хуйхан дахь шархыг ар талаас хатуу зүйлээр цохисны улмаас үүссэн хэн гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Баруун дээд, доод зовхины хөхрөлт нь зулайн хуйханд үүссэн шархны улмаас хаван хөөгөөд миний нүд хөхөрсөн юм. Бусад гэмтлүүдийг би өөрөө согтуу байхдаа эмнэлэгт үзүүлэхгүй зугатааж явж байгаад үүсгэсэн. Надад ямар нэг гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн /

Гэрч : “Би оны 0 дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг 2 дугаар сургуулийн баригдаж байгаа барилга дээр барилгын ажил хийж ажлын байран дээрээ байсан. Тэгээд тэр өдөр амарч байсан юм. Тухайн өдөр 13 цагийн үед манай хамаатны дүү болон танил болох гийн хамт гаднаас дунд зэргийн согтолттой орж ирсэн. Тэгээд д би өмнө нь барилга дээр ажиллаж байхад 100.000 төгрөгийн цалингийн үлдэгдлийг өгөх байсан юм. надаас тэрийг нэхэхээр нь би ахад нь боломж алга, би явахынхаа урьд өдөр өгнө гэж хэлтэл надад уурлаад мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгтэл хуажуунаас нь надад хандан чи манай дүүгийн мөнгийг өг гээд над руу уурлаад байсан. Тэгээд би барилгаас гарчхаад өөрийнхөө өрөөндөө ороод удалгүй байж байгаад эргээд , нарын өрөөнд ороод ирэхэд хоёр хоёулаа босчихсон нэг нэгийгээ цохиод цээж нүцгэн, гийн өмссөн байсан майкнаас татаад байж байсан. Тэгэхээр нь би ороод больцгоо гээд голоор нь ортол намайг нуруу хэсэг рүү улбар шар модон хүрзний ишээр нэг удаа цохисон. Тэгээд би гараад үүдэнд нэг хэсэг суусан, сууж байгаад гийн байсан хаалгаар шагайгаад хартал эмнэлэг рүү дуудлага өгөөд байж байсан. Хажууд нь шалан дээр хэвтчихсэн гэмтсэн байдалтай байсан. гийн толгойноос цус гарч байсан. Тэгээд эмнэлэг ирээд г аваад явсан. нь гаднаас ирэхдээ ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. гийн биед хэн цохисныг нь мэдэхгүй байна. гэгч нь миний нуруу хэсгийн доод хэсгээр улбар шар өнгийн модон бөөрөнхий урт зүйлээр нэг удаа цохисон. Би гийн биед хүрээгүй. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

Гэрч : “ оны 0 дугаар сарын -ны өдөр би Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг 2 дугаар сургуулийн барилга дээр ажил дээрээ байсан. Тухайн барилгын ажил тэр өдөр зарим нь амарч, зарим нь ажиллаж байсан. Тэгтэл уг баригдаж буй барилгын урд талын захын өрөөнд хүмүүс өдрийн цагаар зодолдоод байх шиг байсан. Хартал Амараа, ах, тэгээд гаднаас ирсэн цээж нүцгэн залуу 3 байсан. Тэгтэл ах нуруун дундуураа модоор зодуулсан гээд мөлхөөд өрөөнөөс гараад ирж байсан. Цаашаа үргэлжлүүлээд харж байтал гийн араас манай ажилчин нь нэг бүдүүн прүс мод бариад ирж байгаа харагдсан. Тэгээд би ыг ажилдаа ашиглах гэж байгаа юм байх гэж бодтол нь г тухайн 1 метр урттай, бүдүүвтэр дөрвөлжин прүс модоор араас нь гийн толгой хэсэгт тонгойчихсон зогсоод хоёр гараа өвдөг дээрээ тулчихсан байхад нь хоёр гартаа бариад зөөлөн 2 удаа толгой руу цохисон. Тэгээд цаашаа алхаад яваад өгсөн. Тэр үед гийн толгойноос цус урсаж гараад доошоо сууж байсан. Тэгээд ажлын хүмүүс ирсэн. тай хамт явсан залуу нь цагдаа, эмнэлэг утсаараа дуудаад байсан. Тэр хоёр барилгын зүүн талаас орж ирээд зодолддог захын өрөө рүү орж байхад нь харсан. Энэ хоёр хоёулаа нилээн согтуу байсан. Барсаа мод барьж ороод г 2-3 удаа модоор цохисон гэж Мөнхболдод хэлсэн. нь г 1 удаа өшиглөөд босч ирээд цамцаа тайлаад г нэг цохиж авах гэтэл цохиулаагүй. Тэгээд энэ хоёр харилцан цохилцоод байсан. нь гийн толгой хэсэг рүү нь цохиогүй, нүүр хэсэг рүү нь цохиод байх шиг харагдсан. Барсаа // гэх залуу нь уг барилга дээр хамт ажиллаж байгаа, би барилга дээр ажиллаад 8 хонож байна. нь 1 метр урттай, бүдүүвтэр прүс модоор гийн араас толгой хэсэгт 2 удаа зөөлөн цохих шиг болсон, тэгтэл гийн толгойноос цус гараад явчихсан. өөр гэмтэл учруулаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч : “ оны 0 дугаар сарын -ны өдөр би Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг 2 дугаар сургуулийн барилга дээр ажил дээрээ байсан. Тухайн барилгын ажил тэр өдөр амарч байсан. Би гал тогооны өрөөнд тогоочийн хамт юм яриад сууж байхад гаднаас нөгөө барилгын шаврын туслах ажилчин Барсаа гэх залуу гал тогоонд орж ирсэн. Гал тогоонд орж ирээд барилгын бэхэлгээнд ашигладаг 1 метр урттай дөрвөлжин мод 5х хэмжээтэй /прүс мод/ аваад гарсан. Барсааг тухайн модыг аваад гарахад нь би Барсаад хандаж чи наадхаараа яах гэж байгаа юм бэ гэтэл Барсаа урд хүн агсам тавиад байна, хүн цохиодохъё гэж хэлээд аваад гарсан. Тэгээд энэ өдрийн маргааш буюу оны 0 сарын 03-ны өглөө Дундговийн төвийн Бадрах билүү Бадрал билүү настай барилгын туслах хийдэг ахаас өчигдөр юу болсон талаар болон г хэн цохисон талаар асуухад Бадрах ах өндөр залуу буюу Барсааг мод барьж ороод г модоороо 2-3 цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн ахад хандан та яг үнэн хэлж байна уу, үнэнээ хэлээч гэтэл Бадрах ах надад үнэн би коридороор явж байгаад харсан. Ах нь хэл аманд орох болов уу гээд хүнд хэлээгүй гэж хэлсэн. Би тэр хоёрыг гаднаас орж ирэхэд байсан, , , нартай хамт нэг өрөөнд байж байгаад гарсан. Тэр үед болон нарын дунд хэл ам үүсэх гээд байх шиг болохоор нь би өрөөнөөс гараад явчихсан юм. манай барилга дээр манай бригадад -5 хоног ирж ажилласан. Тэр хооронд Барсаа нь г таньдаг болсон байж магадгүй. Барсаа гэх залуу нь уг барилга дээр оны 0 дугаар сарын 2-ны үед бригадын ахлагч Төгсбаатарын бригадад шаврын туслахаар ирсэн юм. Хэнтий аймгийн залуу байгаа юм. Миний ярьсан бүхэн үнэн.” гэх мэдүүлэг  /хх-ийн 1/

Гэрч Д.гийн: “ оны 0 дугаар сарын -ны өдөр би Сайнцагаан сум Малчин дахь гэрээсээ 11-12 цагийн үед гараад айлд очих гээд явж байсан. Гэтэл ы приус засварын гадаа тай таарсан. нь 2 дугаар сургуулийн барилга дээр ажилладаг гэх 18 настай жаахан залуутай хамт сууж байсан. намайг дуудахаар нь би очсон. Тэгээд намайг хаа хүрэх юм бэ? гэхээр нь баруун лагер орох гэж байна гэтэл надад би машин дуудсан байгаа одоо хүрээд ирнэ, ирэхээр нь хүргээд өгье гэсэн. Тэгээд би тэрийг нь хүлээгээд хамт сууж байсан. Тэр үед надад хандан хоёулаа нэг пиво уучих уу? гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд , нөгөө залуугийн хамт гурвуулаа дэлгүүр орсон. Нэг “Сэнгүр” пиво авч гараад уусан. Тэрийгээ ууж нөгөө залууг явуулсан. дэлгүүр ороод дахин 2 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад хоёулаа уусан. Дуусаад байж байтал дэлгүүр ороод 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авсан. Бид 2 дэлгүүрийн хойд талын модон саравчинд сууж байгаад уусан. Тэгтэл надад хандан 2 дугаар сургуулийн барилга оръё гэхээр нь би за яахав тэгье гээд хамт явсан. 2 дугаар сургуулийн баригдаж байгаа барилгын урдуур ороод урагшаа харсан хаалгаар орж зүүн тал руу эргээд хойшоо харсан хаалгаар урагшаа ороход 3 залуу сууж байсан. 0.5 литрийн Хараа тавьчихсан ууцгааж байсан. Надад хийж өгөхөөр нь би амсаад өгсөн. Тэнд ажил байна, өдрийн 0.000 гэхээр нь би 80.000 болгочих гээд гуйгаад байж байсан. Тэгтэл сууж байсан 2 залуу гараад явчихсан. Тэгээд гийн ах гэх Баясгалан надад хандаж надаас 100.000 төгрөг өг гээд байна. Би байгаа 20.000 төгрөгөө өгсөн. Өөрөө хэлээд өгөөч гэхээр нь би д хандан 100.000 төгрөг байхгүй гэж байна, 20.000 төгрөг өгсөн байна шүү дээ яах гэж ингэж байдаг юм бэ? гэтэл миний өөдөөс чамд ямар хамаа байгаа юм бэ? гээд гараа далайгаад байхаар нь д хандаж ахтайгаа ярьж байгаа бол яах гэж намайг дагуулж ирдэг юм бэ гэтэл  ах нь болох Баясгалан намайг араас тэврээд авсан. Тэгэхээр нь би тавь гэтэл намайг тавихгүй гэсэн. Би фудволкны мөрөн дээрээс нь барьж байгаад дугтарсан чинь уначихсан. Тэгээд Баясгалан босч ирээд над руу гар далайхаар нь орон дээр байсан хүрзний ишээр би Баясгалангийн нуруу хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд байж байтал хойшоо харсан хаалганы харалдаа урагшаа хараад зогсож байсан. гийн зүүн талд ах нь гэх залуу зогсож байсан. Би урд талд нь гийн өөдөөс хараад зогсоод юм яриад байж байсан. Тэгээд байж байтал гийн араас чи муу ер нь яагаад байнга ингээд байгаа юм бэ? гээд нэг залуу гараад ирсэн. Тэр залуу гартаа бүдүүн прүс дөрвөлжин мод барьчихсан далайгаад гийн араас толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэр үед би цохисон залууг хартал хар өмдтэй, улаан цамцтай, өндөрдүү сахалтай, нарийхан 30 орчим насны бор залуу байсан. Тэгээд сөхрөөд миний өмнө газарт ойчсон. Тэгэхээр нь би цагдаа дууд хүн алчихлаа та нар гэхэд ямар ч хүн байхгүй зугтаачихсан байсан. гийн ах ч гэсэн яваад өгсөн байсан. Би цагдаа дуудсан. г тухайн өндөр бор залуу нь бүдүүн дөрвөлжин прүс модоор толгой хэсэгт нь нэг удаа хүчтэйвтэр цохисон. Би тэр залууг харвал танина.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч : “... оны 0 дугаар сарын -ны өдөр би ажлын байран дээрээ буюу Сайнцагаан сумын дугаар баг 2 дугаар сургуулийн барилга дээр шаврын ажлаа хийж байсан. Тэгтэл үдээс хойш байх цагийг нь сайн санахгүй байна хүн амьтан шуугилдаад хашхиралдаад байсан. Тэгэхээр нь хажууд нэг өрөөнд байсан ажилчид болох , , Очирбат нарын хамт барилгын 1 давхарт урд талын захын хэсэгт хүмүүс хэрэлдээд байсан газар очиход нэг нь толгойгоо барьчихсан өвдгөө нугалчихсан хана налчихсан сууж байсан. Толгой хэсгээс нь цус шүүрээд байж байсан. Далбагар малгайтай нэг хүн нь тухайн залуугийн эсрэг талд нь зогсож байсан. Тухайн өрөөн дотор манай ажлын Баясаа байж байсан байхаа. Өглөө ******* цагт ажил эхэлснээс хойш Барсаа миний хажууд нэг өрөөнд шавар хийгээд байж байсан, хааяа тамхи татах гэж орж гардаг, бид нар өдөр хоолонд орсны дараа тэрнээс хойш салаагүй Барсаа гарч явсан тохиолдол байхгүй. ыг өмнө жилээс эхлээд танина, нэг ажлын хүмүүс байгаа юм. Сайхан яриа хөөрөөтэй залуу байгаа юм. нь ах Баясаатайгаа хамт ажил хийж байх шиг байсан, хэд хоног ажилласныг мэдэхгүй. тухайн хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө манай ажил дээр согтуу ирээд намайг барьж аваад хавирч унагаагаад өшиглөсөн. Манай хүүхэд ирээд салгахад бас нуруу руу нь цохисон. г тухайн үед орж харахад хана налаад доошоо харчихсан толгойгоо хоёр гараараа бариад сууж байсан. Энэ хоёр уулзаад байдаггүй, бие биетнийгээ танихгүй хүмүүс байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч Д.ын: “ оны 0 дугаар сарын -ны өдөр би Сайнцагаан сумын дугаар баг 2 дугаар сургуулийн барилга дээр шаврын ажлаа хийж байсан. Барилгын зүүн талын мухар хэсэгт Барсаа ахын хамт туслахыг нь хийж байсан. Тэгтэл барилгын баруун талын урд талаас хүмүүс хашхиралдах чимээ гараад байхаар нь аав Баярсайхан, ах, Очирбат ах нарын хамт тухайн чимээ гараад байгаа газар руу очиход Амараа гээд байсан ах толгойгоо барьчихсан толгой хэсгээс нь цус гараад хөлөө нугалаад сууж байсан. Хажууд нь ах нь гээд Баясгалан ах болон Амараа гээд ахын найз гэх өндөр боровтор царайтай бадриун биетэй залуу байсан. Баясгалан гэх ах мөлхөж явж байсан, нуруун дээр шаачлаа гэж ярьж байсан. Амараа ахын найз гэх өндөр боровтор залуу улаан өнгийн хүрзний иш барьчихсан байсан. Тэгээд би цагдаа түргэн дуудсан. ахыг танина, оны 03 сараас эхлээд цуг ажиллаж байгаа. нь дажгүй ааштай хүн байгаа юм, архи хэрэглэдэггүй. сайн танихгүй, хэрэг болохоос 1 хоногийн өмнө би хоол хийх гээд явж байхад Амараа ах ажил дээр согтуу байдалтай байж байгаад муухай орилж гүйж ирээд төмөр шат хийдэг зүйлээр намайг нуруун дээр цохисон. Амараа ахын ах Баясаа тэвэрч аваад салгасан, намайг цохисон шөнөө ирж манай барилгын нэг цонхыг агсам тавьж хагалсан. Хэрэг гардаг 0 дугаар сарын -ны өдөр Амараа ах өглөө нь намайг ах Баясаагаараа дуудуулаад байсан тэгэхээр нь би очоогүй. Амараа нь толгойгоо барьчихсан фудволкоо барьчихсан хана түшчихсэн толгой хэсгээс нь цус гарчихсан байсан. Тухайн өдөр г гаднаас орж ирэхийг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

Гэрч : “ оны 0 дугаар сарын -ны өдөр би Сайнцагаан сумын дугаар баг 2 дугаар сургуулийн барилга дээр шаврын ажлаа хийж байсан. Тэгтэл үдээс хойш байх цагийг нь сайн санахгүй байна барилгын хойд талын гадна хэсэгт барилгын ажил хийж байх үед хүмүүс хашхиралдаад явчихсан. Тэгэхээр нь нэг өрөөнд ажиллаж байсан хүмүүс болох , Баярсайхан, нарын хамт хашхиралдаад байгаа газар руу буюу барилгын урд талын хэсэгт очиход Амараа гэх залуу цус нөжтэйгөө холилдсон байдалтай сууж байсан. Түүний хажууд Баясаа гээд хамаатны ах нь хажуу хэсэгт нь зогсож байх шиг байсан. Амараагийн найз гэх бор царайтай залуу байсан. гэдэг хүн байсан, нь би хүрзээр цохисон. Харин би толгой руу нь цохиогүй гэж хэлээд байж байсан. Тэгээд Амараагийн найз нь цагдаа түргэн дуудах шиг болсон би тэгж бодсон. ахыг танина. 22 оноос хойш той цуг ажиллаж байгаа. нь гайгүй харилцаатай гайгүй зантай хүн байгаа юм. Амарааг танихгүй, Баясаа гэдэг хамаатны ахыг нь энд барилга дээр ирээд харж байсан. Амараа нь Баясаа ахын хамаатны дүү гэсэн. Амараа нь тухайн зодоон болохоос өмнө манай барилга дээр ирж агсам тавьсан, цонх хагалсан гэж сонссон. Намайг очиход Амараа нь толгойдоо гэмтэл авчихсан толгойноос нь цус гарч байсан. Нэг нэгнийгээ сайн мэдэхгүй хүмүүс байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн оны 0 сарын 1-ны өдрийн 128 дугаартай: “ийн биед зулайн хуйханд шарх, баруун дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн, цээж, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн хацар, баруун мөр, тохой, шуу, цээж, хэвлий, нуруу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун зовхи, баруун хацрын төвгөр шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хуучин гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 3-35/.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38/

       Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 9-5/

       Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/

       Сум дундын 28 дугаар шүүхийн 201 оны ******* сарын 01-ний өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-1/

       Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 0 сарын 23-ны өдрийн 2/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 2-0/

        Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 11 сарын 18-ны өдрийн 22/ШЦТ/898 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн -8/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

         Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Ж. нь оны 0 дугаар сарын -ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Ж. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зулайн хуйханд шарх, баруун дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн, цээж, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн хацар, баруун мөр, тохой, шуу, цээж, хэвлий, нуруу, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт, баруун зовхи, баруун хацрын төвгөр шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан, уг гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* оны 0 дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургууль “Говийн ирээдүй цогцолбор”-ийн баригдаж буй барилга дээр модоор цохиж  учруулсан болох нь:

хохирогч ийн: “..., Баясгалан ах хоорондоо яриад зогсож байхад би ард нь зогсож байсан. Тэрнээс хойш юу болсныг нь санахгүй байна, нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан. Эмнэлэгт ирээд сэргэсэн. Миний цээж хэсэг гар хэсэг хөхөрсөн, толгой хэсэгт оёо тавьсан, хоёр гар тохой хөл зулгарсан байгаа. Миний араас том хүчтэй зүйлээр цохисон, би хэн цохисныг нь хараагүй..., ... би ахыг өмөөрөөд тэй муудалцаад зодолдоогүй зогсож байсан. гийн өөдөөс хараад зогсож байхад миний ар талаас толгой руу хатуу зүйлээр цохих шиг болоод би ухаан алдаж унасан. Тэрнээс хойш сайн санахгүй байна. Тухайн өдрөө би эмнэлгээс гараад 2 дугаар сургуулийн байранд очоод унтсан. Маргааш нь буюу оны 0 дугаар сарын 03-ны өглөө босоод 2-р сургуулийн барилгын ажилчидтай намайг хэн цохиод ийм болгосон талаар ярилцсан. Мөнхболд ах хэлэхдээ чамайг цохисон гал тогооноос мод аваад гарсан гэж хэлсэн. Бадрах ах тэр үед гаднаас орж ирээд би харсан цохисон гэж надад хэлсэн юм. болохоороо өөрийгөө цохиогүй гээд байгаа. Миний толгойд үүссэн зулайн хуйханд шархыг ар талаас хатуу зүйлээр цохсоны улмаас үүссэн. Баруун дээд доод зовхины хөхрөлт нь зулайн хуйханд үүссэн шархны улмаас хаван хөөгөөд нүд хөхөрсөн. Бусад гэмтлийг би өөрөө согтуу байхдаа эмнэлэгт үзүүлэхгүй зугтааж байгаад үүссэн.”гэх,

гэрч : “... ах нуруун дундуураа модоор зодуулсан гээд мөлхөөд өрөөнөөс гараад ирж байсан. Цаашаа үргэлжлүүлээд харж байтал гийн араас манай ажилчин нь нэг бүдүүн прүс мод бариад ирж байгаа харагдсан. Тэгээд би ыг ажилдаа ашиглах гэж байгаа юм байх гэж бодтол нь г тухайн 1 метр урттай, бүдүүвтэр дөрвөлжин прүс модоор араас нь гийн толгой хэсэгт тонгойчихсон зогсоод хоёр гараа өвдөг дээрээ тулчихсан байхад нь хоёр гартаа бариад зөөлөн 2 удаа толгой руу цохисон. Тэгээд цаашаа алхаад яваад өгсөн. Тэр үед гийн толгойноос цус урсаж гараад доошоо сууж байсан. Тэгээд ажлын хүмүүс ирсэн.” гэх,

Гэрч : “ оны 0 дугаар сарын -ны өдөр .....би гал тогооны өрөөнд тогоочийн хамт юм яриад сууж байхад гаднаас нөгөө барилгын шаврын туслах ажилчин Барсаа гэх залуу гал тогоонд орж ирсэн. Гал тогоонд орж ирээд барилгын бэхэлгээнд ашигладаг 1 метр урттай дөрвөлжин мод 5х хэмжээтэй /прүс мод/ аваад гарсан. Барсааг тухайн модыг аваад гарахад нь би Барсаад хандаж чи наадхаараа яах гэж байгаа юм бэ гэтэл Барсаа урд хүн агсам тавиад байна, хүн цохиодохъё гэж хэлээд аваад гарсан. Тэгээд энэ өдрийн маргааш буюу оны 0 сарын 03-ны өглөө Дундговийн төвийн Бадрах билүү Бадрал билүү настай барилгын туслах хийдэг ахаас өчигдөр юу болсон талаар болон г хэн цохисон талаар асуухад Бадрах ах өндөр залуу буюу Барсааг мод барьж ороод г модоороо 2-3 цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн ахад хандан та яг үнэн хэлж байна уу, үнэнээ хэлээч гэтэл Бадрах ах надад үнэн би коридороор явж байгаад харсан. Ах нь хэл аманд орох болов уу гээд хүнд хэлээгүй гэж хэлсэн. ... Миний ярьсан бүхэн үнэн.” гэх,

гэрч Д.гийн: “ оны 00 дугаар сарын -ны өдөр ... надад хандан 2 дугаар сургуулийн барилга оръё гэхээр нь би за яахав тэгье гээд хамт явсан. 2 дугаар сургуулийн баригдаж байгаа барилгын урдуур ороод урагшаа харсан хаалгаар ороод зүүн тал руу эргээд хойшоо харсан хаалгаар урагшаа ороход 3 залуу сууж байсан. 0.5 литрийн “Хараа” тавьчихсан ууцгааж байсан. Надад хийж өгөхөөр нь би амсаад өгсөн. ...Тэгээд байж байтал хойшоо харсан хаалганы харалдаа урагшаа хараад зогсож байсан. гийн зүүн талд ах нь гэх залуу зогсож байсан. Би урд талд нь гийн өөдөөс хараад зогсоод юм яриад байж байсан. Тэгээд байж байтал гийн араас чи муу ер нь яагаад байнга ингээд байгаа юм бэ? гээд нэг залуу гараад ирсэн. Тэр залуу гартаа бүдүүн прүс дөрвөлжин мод барьчихсан далайгаад гийн араас толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэр үед би цохисон залууг хартал хар өмдтэй, улаан цамцтай, өндөрдүү сахалтай, нарийхан 30 орчим насны бор залуу байсан. ... г тухайн өндөр бор залуу нь бүдүүн дөрвөлжин прүс модоор толгой хэсэгт нь нэг удаа хүчтэйвтэр цохисон. Би тэр залууг харвал танина...” гэх мэдүүлгүүд болон хохирогч “ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хуучин гэмтэл” болохыг тогтоосон Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн оны 0 сарын -ны өдрийн “Жамъяндоржийн урьдчилан онош хуйхтай хэсгийн шарх, үндсэн онош хуйхны өнгөц гэмтэл” тогтоогдсон талаар бичигдсэн яаралтай тусламжийн хуудас, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэрэл зургууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн “... хохирогчийг модоор цохисон гэх үйл баримт авагдаагүй, шүүгдэгчийн үйлдэлд эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдал байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий дүгнэлтийг, шүүгдэгч “ Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй. Хэрэг болсны маргааш нь архи ууцгаагаад мөнгө аваад гомдолгүй, асуудалгүй гэж ярьж байснаа намайг дуудаад чи цохиогүй ч гэсэн цохисон. Одоо чамайг цагдаад өгнө гээд ийм асуудал болсон” гэх мэдүүлэг тайлбарыг тус тус гаргаж улмаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн хүсэлтээр Д., Л.Баярсайхан, Б.Очирбат нараас мэдүүлэг  авах ажиллагаа хийгдсэн байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Баярсайхан “Өглөө ******* цагаас ажил эхэлснээс хойш Барсаа миний хажууд нэг өрөөнд шавар хийж байсан. Барсаа гарч явсан тохиолдол байхгүй” ,

гэрч Д. “...Барсаа ахын хамт туслахыг нь хийж байсан. Хүмүүс хашхиралдах чимээ гараад байхаар нь аав Баярсайхан, , Очирбат ах нарын хамт очсон. ...Би цагдаа, түргэн дуудсан”,

гэрч Б.Очирбат: “...нэг өрөөнд ажиллаж байсан хүмүүс болох , Баярсайхан, нарын хамт хашхиралдаад байгаа газар руу очиход Амараа гэх залуу цус нөжтэйгөө холилдсон байсан. ...хүмүүс хашхиралдахын өмнө өрөөнөөс гарсан зүйл байхгүй байх гэж бодож байна, би байсан гэж итгэлтэй хэлэхгүй” гэж тус тус мэдүүлсэн байх боловч эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдохгүй байна. Тухайлбал гэрч Д. “би цагдаа, түргэн дуудсан” гэж мэдүүлсэн боловч энэ нь хэрэгт авагдсан “Ц.Түвшинжаргал гэх хүн “Дундговь аймаг Сайнцагаан сум дугаар баг Говийн ирээдүй цогцолбор сургуулийн барилга дээр хүмүүс зодолдоод байна” гэх гомдол мэдээллийг 9999*******1 дугаарын утсаар цагдаагийн байгууллагад гаргасныг оны 0 сарын -ны өдрийн 20 цаг 30 минутад хүлээн авсан тухай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэнгийн “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн шүүгдэгч шүүх хуралдаанд “ Төгсбаатар гэх хүнийг та намайг цохисон гээд 500.000 төгрөг авсан. Мөнгөө авчхаад одоо гомдолгүй гээд шүүх шинжилгээний бичгээ урсан” гэж мэдүүлж байх боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.   

     Шүүгдэгч *******ын хохирогч ийн толгой хэсэгт мод/прүс/-оор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******од хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна

     Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Ж. нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй ба шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй гэж шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

Хохирогч Ж. өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэв.

 

           Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

           

        Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Шүүгдэгч *******ын эхнэр 0- насны хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа барилын ажил эрхэлж өрхийн орлогоо бүрдүүлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

        Бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж. шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******од торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг,  3., 3., 3.8, 3.10, 3.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч овог ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж. шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж. өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.УУГАНБАЯР