Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/29

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ургийн овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн рэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч ургийн овогт гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 3 (гурван) жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хгийн 3.1 дэх заалтад зааснаар хохирогчтой харилцахыг хориглох, мөн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа урьчилан мэдэгдэх үүрэг болон хязгаарлалтыг тус тус тогтоож, үүрэг хүлээлгнийг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэгт зааснаар шүүхэ тогтоосон үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндлэн ял оногдуулах болохыг Л.*******д мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэгт зааснаар Л.*******д гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол төлөх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосныг мэдэгдсүгэй.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.*******гаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт 10.000.000 (арван сая) төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Л.*******гаас хохирол төлбөрийн үлдэгдэл 30.468.582 (гучин сая дөрвөн зуун жаран найм мянга таван зуун наян хоёр) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******д олгосугай.
  8. Л.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 см өргөн 170 см урттай даавуун бүс 1 ширхэг, улаан эрээн өнгийн 176х126 хэмжээтэй даавуун бүтээлэг 1 ширхэг, хар эрээн өнгийн pink гэн бичиглэлтэй дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн даавуун өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хүл хүргүүлснэ хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА