| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/24 |
| Огноо | 2025-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2*******4 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын дугаар баг Зүүн цайдам гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗП84**************3 /.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2*******4 оны дүгээр сарын -ний өдрийн цагийн орчим ******* аймгийн сумын дүгээр баг “Булан цайдам” гэх газарт байх гэрт “агсам тавилаа” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт хуванцар сандал шидэх, нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохисон,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2*******4 оны дүгээр сарын -ний өдрийн 4 цагийн орчим ******* аймгийн сумын дүгээр баг “Булан цайдам” гэх газарт байх гэрт түүний нүүрэн тус газарт гараар удаа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чихэнд шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... 2*******4 оны сарын -ний өдөр би ******* аймгийн сумын дугаар баг “Хүрэн дэл” гэх газарт байх дүү гэрт байж бaйтал Ганболд малаа асуух гээд цагийн орчимд ахынх руу залгахаар нь ахаа ирж пиво уу гээд хэлсэн чинь удалгүй хүрээд ирсэн. Тэгээд байсан лаазтай пивоо ахад өгөөд жүнз архи өгсөн. Тэгсэн ах намайг чи муу ал олон малтай айл авч ирж буулгалаа, өөрийнхөө малыг дандаа манай гадуур байлгадаг чи гээд хараагаад загнаад агсам тавиад байсан. Тэгэхээр нь би уурлаад тэсэлгүй нэг хуванцар сандал байхаар нь ах руу шидчихсэн чинь толгойд нь онох шиг болсон. Тэгээд чихнээс нь цус гараад гэр рүүгээ яваад өгсөн. ахыг гэр рүүгээ явахад цаг өнгөрч байсан байх. Тэгсэн чинь удалгүй Оюунчимэг эгч утас руу залгаад та хүн дуудаж зодсон байна гэхээр нь Ганболд бид 2 машинтай ахын гэрт 4 цагийн орчимд очтол Оюунчимэг эгч Батдорж ах 2 харааж загнаад машин руу шороо цацаад байхаар нь машины шил толь хагалчихлаа гээд Батдорж ахыг түлхсэн чинь ойчоод өгсөн. Тэгээд бид 4 Батдорж ахын гэр рүү ороход Оюунчимэг эгч намайг зодоод байхаар нь Ганболд бид 2 гараад гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн /
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2*******4 оны сарын -ний өдөр сумын дүгээр баг сумын төвөөс хойш 40 километрт Булан цайдам гэх газарт байх өөрийн гэртээ эхнэр хамт байж байтал цагийн орчимд манай саахалт айлын Ганболд над руу утсаар залгаад та манайд хүрээд ир ганц шил архи хувааж ууя гэсэн. Би гэрээсээ гараад хонио харчхаад манай гэрээс баруун тийш байх гэрт очтол , Ганболд 2 байсан. халамцуу над руу агсам тавиад дайраад байсан чинь Ганболд хориод байсан. Тэгтэл хажуудаа байсан хуванцар сандлыг аваад миний толгой руу удаа цохиод, гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон чинь миний толгойноос цус гарсан. Тэгээд би шууд цусаа гойжуулаад гэр рүүгээ явсан. Тэгээд цусаа угаагаад гэртээ байж байтал Ганболд, нар манайд ирсэн. Тэгтэл манай хөгшин загнаад яв гэсэн чинь та хоёрыг гүйцээнэ гээд над руу дайрч байгаад миний нүүр рүү гараараа удаа цохиж унагаасан. Ганболд хорьж байгаад Мөнх-Эрдэнийг аваад явсан. Тэгээд цусаа цэвэрлэчхээд малаа харчхаад орой 8 цагийн орчимд сумын эмнэлэг дээр ирж үзүүлж, цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч П.: “2*******4 оны сарын -ний өдөр гэртээ байж байтал Ганболд манай утас руу залгаад манай хонь харагдана уу гэж асуусан. Тэгтэл цаана нь та муу 2 пиздаг ална шүү, манай малыг хөөсөн та 2 манай хонхроос зайлаарай гээд хашхираад байсан. Тэгээд байж байтал манай өвгөн Батдорж хонио харчхаад ирье гээд явсан чинь удалгүй чихнээс нь нэлээн цус гарчихсан ороод ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь намайг зодоод сандлаар цохиод ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ганболд, нар манайд ирсэн. Гэрт орж ирээд агсам тавиад та 2-ыг ална гээд байсан чинь манай өвгөн гэрээс гарсан. Тэгэхэд араас нь гараад шууд нүүр рүү нь гараараа удаа цохиж унагаасан. Тэгтэл Ганболд хориод Мөнх-Эрдэнийг аваад явсан. Өвгөн бид 2 сумын төв рүү явж эмнэлэгт үзүүлээд чихэндээ 7 оёдол тавиулсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн -2/
Гэрч : “2*******4 оны сарын 22-ны өдөр би ахынх руу утсаар залгаад манай хонь харагдана уу гэж асуусан чинь хүрэн толгойн ард байна гэж хэлсэн. Тэгээд намайг утсаар ярьж байхад ах Дорж ахаа хүрээд ир, ирж пиво уу гэж хэлсэн чинь Батдорж ах удалгүй манайд ирсэн. Тэгээд нэг жүнз архи өгөөд нэг лаазтай пиво байсан тэрийг Батдорж ахад өгсөн. Батдорж ах тэрийгээ ууж байгаад ах тэр 2 бэлчээр уснаас болоод маргалдаж эхэлсэн. Тэгээд би та 2 боль гэж хэлсэн чинь ах босоод явахаар нь би санаад оролгүй гарах гэж байна гэж бодсон чинь хүүхдийн хуванцар сандал байсан тэрийг аваад Батдорж ах руу шидсэн чинь толгойд нь оносон. Тэгээд чих хавиас нь цус гарсан. Батдорж ах муу алнууд та нар намайг зодлоо би хэлдэг газар нь хэлнэ гээд гэрээс гарч яваад гадаа ах тэр 2 хэрэлдэж байгаад Батдорж ах гэр рүүгээ явсан. Тэгээд эргээд чихнээс нь цус гараад байсан яасан бол гээд санаа зовоод ах бид 2 Батдорж ахын гэрт очтол Оюунчимэг эгч та нар муу сайнууд дээрэлхлээ гээд машин руу шороо цацаад хөөгөөд байсан. Би Оюунчимэг эгчийг жаахан тайвшруулж байсан чинь Батдорж ах загнаад машин руу шороо цацаад байсан. Гэтэл ах битгий машины шил толь хагалчих гээд түлхсэн чинь Батдорж ах арагшаа ойчихсон. Тэгээд бид хэд гэр рүү нь орсон чинь Оюунчимэг эгч ахыг өшиглөөд ховлоор цохиод байхаар нь би ахыг аваад гэр рүүгээ явъя гээд гарсан чинь араас загнаад хараагаад үлдсэн. Тэгээд бид 2 гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн -6/
Гэрч 2*******4 оны 2 сарын 0-ны өдөр дахин өгсөн: “... 2*******4 оны сарын -ний өдөр би ******* аймгийн сумын дугар багийн нутаг “Хүрэн дэл” гэх газарт байх өөрийн гэртээ байж байгаад ******* аймгийн сумын дүгээр баг Булан цайдам гэх газарт оршин суух ахынх руу утсаар яриад “манай хонь харагдана уу” гэж асуусан чинь хүрэн толгойн ард байна гэж хэлсэн. Тэгээд намайг утсаар ярьж байхад ах Дорж ахаа хүрээд ир, ирж пиво уу гэж хэлсэн чинь Батдорж ах удалгүй манайд ирсэн. Тэгээд нэг жүнз архи өгөөд нэг лаазтай пиво байсан тэрийг Батдорж ахад өгсөн. Батдорж ах тэрийгээ ууж байгаад ах тэр 2 бэлчээр уснаас болоод маргалдаж эхэлсэн. Тэгээд би та 2 боль гэж хэлсэн чинь ах босоод явахаар нь би санаад оролгүй гарах гэж байна гэж бодсон. Гэтэл хүүхдийн хуванцар сандал аваад Батдорж ах руу шидсэн чинь толгойд нь оноод чих хавиас нь цус гарсан. Тэгээд Батдорж ах муу алнууд та нар намайг зодлоо би хэлдэг газар нь хэлнэ гээд гэрээс гарч яваад гадаа ах тэр 2 хэрэлдэж байгаад Батдорж ах гэр рүүгээ явсан. Эргээд чихнээс нь цус гараад байсан яасан бол гээд санаа зовоод ах бид 2 Батдорж ахын гэрт очтол Оюунчимэг эгч та нар муу сайнууд дээрэлхлээ гээд машин руу шороо цацаад хөөгөөд байсан. Би Оюунчимэг эгчийг жаахан тайвшруулж байж байсан чинь Батдорж ах загнаад машин руу шороо цацаад байсан чинь ах битгий машины шил толь хагалчих гээд түлхсэн. Тэгтэл Батдорж ах арагшаа ойчихсон. Тэгээд бид хэд гэрт нь орсон чинь Оюунчимэг эгч ахыг өшиглөөд ховлоор цохиод байхаар нь би ахыг аваад гэр рүүгээ явъя гээд гарсан чинь араас загнаад хараагаад үлдсэн. Тэгээд бид 2 гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн -20/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2*******4 оны сарын 27-ны өдрийн ******* дугаартай: “ биед тархи доргилт, зүүн чихэнд шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх-ийн 2-27/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн /
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 7/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь 2*******4 оны дүгээр сарын -ний өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн чихэнд шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2*******4 оны дүгээр сарын -ний өдрийн цагийн орчим ******* аймгийн сумын дүгээр баг “Булан цайдам” гэх газарт байх гэрт толгой тус газар нь хуванцар сандал шидэх, нүүрэнд нь гараараа цохих зэргээр, мөн 2*******4 оны дүгээр сарын -ний өдрийн 4 цагийн орчим ******* аймгийн сумын дүгээр баг “Булан цайдам” гэх газарт байх өөрийнх нь гэрт нүүрэн тус газар нь гараараа цохиж үргэлжилсэн үйлдлээр учруулсан болох нь:
хохирогч : “Би 2*******4 оны сарын -ний өдөр сумын дүгээр баг сумын төвөөс хойш 40 километрт байдаг Булан цайдам гэх газар байх өөрийн гэртээ эхнэр хамт байж байтал цагийн орчимд манай саахалт айлын Ганболд над руу утсаар залгаад та манайд хүрээд ир ганц шил архи хувааж ууя гэсэн. Би гэрээсээ гараад хонио харчхаад ... гэрт очтол , Ганболд 2 байсан. халамцуу над руу агсам тавиад дайраад байсан чинь Ганболд хориод байсан. Тэгтэл хажуудаа байсан хуванцар сандлыг аваад миний толгой руу удаа цохиод, гараараа нүүр рүү 2-3 удаа цохисон чинь миний толгойноос цус гарсан. ... Тэгээд цусаа угаагаад гэртээ байж байтал Ганболд нар манайд хүрээд ирсэн. ... та хоёрыг гүйцээнэ гээд над руу дайрч байгаад миний нүүр рүү гараараа удаа цохиж унагаасан...” гэх,
гэрч П.: “2*******4 оны сарын -ний өдөр гэртээ байж байтал Ганболд манай утас руу залгаад манай хонь харагдана уу гэж асуусан. Тэгтэл цаана нь та муу 2 пиздаг ална шүү, манай малыг хөөсөн та 2 манай хонхроос зайлаарай гээд хашхираад байсан. Тэгээд байж байтал манай өвгөн Батдорж хонио харчхаад ирье гээд явсан чинь удалгүй чихнээс нь нэлээн цус гарчихсан ороод ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуусан чинь намайг зодоод сандлаар цохиод ийм болгочихлоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй Ганболд, нар манайд ирсэн. ... агсам тавиад та хоёрыг ална гээд байсан, манай өвгөн гэрээс гарсан чинь араас нь гараад шууд нүүр рүү нь гараараа удаа цохиж унагаасан.” гэх,
гэрч : “2*******4 оны сарын 22-ны өдөр би ахынх руу утсаар залгаад манай хонь харагдана уу гэж асуусан чинь хүрэн толгойн ард байна гэж хэлсэн. Тэгээд намайг утсаар ярьж байхад ах Дорж ахаа хүрээд ир ирж пиво уу гэж хэлсэн чинь Батдорж ах удалгүй манайд хүрээд ирсэн. ...Батдорж ах тэрийгээ ууж байж байгаад ах тэр 2 бэлчээр уснаас болоод маргалдаж эхэлсэн. Тэгээд би та 2 боль гэж хэлсэн чинь ах босоод .... хүүхдийн хуванцар сандал аваад Батдорж ах руу шидсэн чинь толгойд нь оносон чих хавиас нь цус гарсан. ... Тэгээд эргээд чихнээс нь цус гараад байсан яасан бол гээд санаа зовоод ах бид 2 Батдорж ахын гэрт очсон. ... ах битгий машины шил толь хагалчих гээд түлхсэн чинь Батдорж ах арагшаа ойчихсон. ...” гэх мэдүүлгүүд болон хохирогч “ эрүүл мэндэд учирсан дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн ...шинэ гэмтэл” болохыг тогтоосон ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч согтуурсан үедээ 2*******4 оны дүгээр сарын -ний өдрийн цагийн орчим ******* аймгийн сумын дүгээр баг “Булан цайдам” гэх газарт байх гэрт, мөн өдрийн 4 цагийн орчим хохирогч өөрийнх гэрт нь “агсам тавилаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, хохирогч толгой, нүүр хэсэгт нь хуванцар сандал шидэх, гараар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр байх ба Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч г үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй ба шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6., 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч хувиараа мал аж ахуй эрхэлж өрхийн орлогоо бүрдүүлдэг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал, хохирогч гомдол, саналгүй гэсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36., 36.2 дугаар зүйлийн , 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36., 38., 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Шүүгдэгч овогт Мөнх-Эрдэнийг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР